|
|
Шүлэг: П. Бадарч : Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2023-05-14 19:18:00 (30986 уншсан)
Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй Сааль сүүндээ дэвэлзсэн ч Санаа сэтгэл дэгэлзсэн ч Сарних бодлын үзүүрт үр минь торойно Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү Амьтан хүн уншиж байна Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 37/8 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin on 2023-03-18 21:59:00 (69730 уншсан)
Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе
Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 5/1 |
Шүлэг )
|
|
Шүлэг: М.Амархүү: УРГИЙН МОД
Оруулсан admin on 2022-11-25 10:13:19 (461 уншсан)
"БОЛОР ЦОМ 40" яруу найргийн наадамд Архангайн аймгийн уугуул, МЗЭ- ийн шагналт яруу найрагч М.АМАРХҮҮ түрүүлж " ЭГШИГЛЭНТ ЭХИЙН ХИШИГТ" найрагчаар тодров.
" УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс
Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм Алтан нар, мөнгөн сар хүрэл мичидийг чамд л харуулах гэж Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа... 2022.11.24 Улаанбаатар
эх сурвалж https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0YCzd2sURW44t3eyCG4cFSQSxcNUkukSTjfjUVWJr8r9VLpUs7LD5Xw3YyzXwck23l&id=100003673848213
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
Оруулсан admin on 2022-11-24 20:57:17 (514 уншсан)
Тив дэлхийн хаан байтлаа би Тэнгэрийн доор юу сан ч билээ Энэ орчлонгийн эзэн атлаа би Эцгийнхээ дэргэд хэн сэн ч билээ
Үр сад минь намайг шүүхгүй ч Өрлөг түүх дэнсэлж таарна Өндөр алдрын минь цээр гээгдэж Үе чацуутан шиг аашилж мэднэ
Чинагш намайг тэнгэр хэмээн санаж Чилэх сэтгэлтэй хүн байсныг мартах вий Мөн биеэ элтэл явж хураасан улсыг минь Мөчид ухаант хойчис минь тарааж орхих вий...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Оруулсан admin on 2022-04-27 18:43:26 (1650 уншсан)
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хичээлд чинь хүргэж өгдөггүйд Хэрэг болоход чинь хажууд чинь байдаггүйд Утсаар ярихдаа хайртай гэдгээс өөр зүйл хэлдэггүйд Унтах болоход чинь үлгэр ярьж өгдөггүйд
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Өндөр болохыг хүсэхэд чинь нуруун дээрээ өргөдөггүйд Өвдөхөд чинь эмнэлэг рүү тэвэрч гүйдэггүйд Айлын хүүхдүүд дээрэлхэхэд айлгах эцэг нь гэртээ байдаггүйд Ар тал гэдгийг мэдэхгүй өсөх хэцүү
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Буруу зүйл хийхдээ хацрын чинь хонхорхой хорсож байгаа Бусдын тоглоомын булаахдаа буруу зөвөө ялгахгүй л байгаа Охидын гэзэгнээс зулгаахдаа бусдыг яаж хайрлах вэ гэдгийг сураагүй л байгаа Орондоо шээж сэрэхдээ аавыгаа санасаныг ойлгохгүй л байгаа
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хачир ихтэй хоолоо голохдоо хоосон ходоодтой хонох ямар хэцүү вэ гэдгийг Хүү минь мэдэхгүй л байгаа Хоосон ходоодтой хоносон хайр дүүрэн гэр бүл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг Харин үр минь мэдэж байгаа Уулзах өдрөө хорин алхамын цаанаас гүйж ирээд Угзарч хүзүүг минь тэвэрч эргэлдэхдээ Учрал гэдэг ямар их он цагийг туулж Ямар их тэвчээрийн ард нуугддаг вэ гэдгийг ойлгож байгаа
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хорин найм, арван дөрөв гэдэг хүний хязгаарыг шалгамаар урт тоо Хүүгийнхээ ирээдүйн замыг алтаар засмаар хүндлэл хүлээсэн ажлын минь өдрүүд Арван жилийн дараа хүү минь сайхан эр болчихоод Алсад ажилласан өдрүүдээр минь бахархах болноо Гэвч
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Зуун мянган ембүү өгсөн ч аав нь чинийхээ дэргэдээс холдох учиргүй Зовлон жаргалын алинд ч зөвхөн чамайгаа зоригжуулж байх үүрэгтэй Хажууд чинь байх хоног өдрүүд болоод хайр халамжийг минь Хадгаламж руу чинь шилжүүлсэн цалин минь орлохгүй гэдгийг би мэднээ
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Ээжийг бусдаас харамлаж өөрийгөө гэрийн эзэн мэт хэрсүүжтэл Энэ насанд чинь баймгүй хажуужил суулгаж байгаадаа Хүүхдүүдтэй л ижилхэн тоглож гүйдэг насан дээрээ Хураасан хэдэн төгрөгөөрөө аавдаа чөлөө авч өгнө гэж ярьж байгаад чинь Үнэндээ Өр дотроо Өмөрч л байна
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Оруулсан admin on 2022-04-22 10:53:30 (1358 уншсан)
Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг
Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг
Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг
Дэлхий од гараг бүхлээрээ эх хүн байдаг аа.
Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг
Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг
Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг
Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.
Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг
Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээнбодол байдаг
Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг
Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных байдаг аа.
Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг
Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг
Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг
Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.
Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг
Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг
Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг
Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.
Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг
Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг
Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг
Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.
СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ "БҮСГҮЙ ХҮН"
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: C. Амина : Би ахдаа хайртай
Оруулсан admin on 2022-03-22 12:49:25 (1764 уншсан)
.....Тиймээ би ахтай хүн
Тэр хүний энгэрээc аавын үнэр үнэртдэг
Тэгээд бас хааяа томордгийг нь эс тооцвол
Тэр чигээрээ аавын дүр төрх.
.....Хааяа надад ахархана
Ханцуй шамалж дүр эсгэнэ.
Ард чинь би чиний асаалттай танк гэнэ
Айдаа би ч аварга бамбайтай хүн дээ.
....Агаадаа хэлнэ гэж заримдаа гайхуулмаap
Ахаараа бардаж бахархмаар
Аавын нүнжгийг бялxтал өмчилсөн
Азтай шүү би,aaгтай аxтай хүн.
....Ил зэмлэж, далд хайрлана
Эвий гэж толгой илэхгүй ч эр хүн шүү миний ах.
Аав ээжийг зовоов чи гэж харцаараа зэмлэдэг ч
Алив ах нь зохицуулъя гээд дарганцарна.
....Зохицуулна гэж ян таг
Зовлонд өмнөөс шуударчихна
Хатуу үгээр хааяа зэмлэдэг ч
Хормын дараа сэтгэл нь уярна.
....Далд нэг авна,ил нэг холгоно ахыгаа
Давраад бай гэчихээд алга нь дэлгээстэй
Агаа гээд аяыг нь хөглөчихвөл
Арга зальд минь хууртагдан эгшиглэчихнээ.
....Тийм ээ би ахтай
Тэр хүний энгэрээс аавын үнэр үнэртдэг.
Эр хүн гэвэл миний ах
Энэ хүн миний түшиг тулгуур
....Тулгууртай байхад дүү нь тэнцэнэ
Туждаа байхад зовлонгоос ч имээхгүй.
Хайлган зөөлөн уян миний ах
Хамгаас хайртай шүү агаа таньдаа.
....Аз,эз тосог яадгийм
Ард асаалттай танк байхад яахийн
Эвийг нь олоод ахыгаа өхөөрдөөд байхад
Энэ амьдралд энгэрт нь багтаад болчихноо.
....Сайхан ах байна байна
Сайн эр хүн гэвэл миний л ах
Ахын тус хэрэгтэй боллоо яаx уу
Агаа гээд гүйгээд очлоо яадгийм....
............C. Амина
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
Оруулсан admin on 2022-03-18 23:55:48 (1785 уншсан)

Амь үрэгдсэн цэргийн булшин дээр
Сүүмийлгэж орхисон бууны хуй
Эзнийхээ цоорхой дуулгыг өмсөж
Эх орныхоо цуурхай газар үлдэжээ
Ургах гээд ургаж чадахгүй
Хөөрхий шар модон хуй
Унах гээд унаж чадахгүй
Хөөрхий хар төмөр буу
Баатар эрийг манан, манахдаа
Байлдааны талбарыг санан, санахдаа
Эзнийхээ халуухан зулайг үгүйлсэн
Ногоон төмөр дуулгыг өргөж
Эх орныхоо хатуухан заяаг өгүүлсэн
Хүрэн шороон булшийг тулжээ
Замаг дээрх дугаараа
Элэгдэж арилтал
Зам дээрх дурсгалаа
Эдгэрч арилтал
Овог, нэр бичсэн чулууны оронд
Сүүмийж үлдсэн
Он, сар бичсэн хөшөөний оронд
Торойж үлдсэн
Халхын голын байлдагчийн
Бүлээн шороон дээрх
Дуулга өлгөсөн буу...
Буунд өлгөсөн дуулга...
Амь үрэгдсэн эцгийнхээ төмөр малгайг өмсөж
Амьд үлдсэн хүү шиг харагдана...
Амь үрэгдсэн хүүгийнхээ булшин дээр ирж
Амаа барин уйлах эх шиг харагдана...
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нүүж чадахгүй хүлээсэн дээ
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нууж чадахгүй хайрласан даа
Энэ төмөр малгай хэн нэгний дотроос
Гарч чадахгүй удсан даа
Энэ төмөр малгайг хэн нэгэн
Харж чадахгүй зовсон доо
Дайчин нөхрөө ийн оршуулчихаад
Давшилтад тийн орсон цэргүүд
Хүрэл, төмөр дуулгаа
Хүүдээ өгсөн болов уу, хөөрхий
Буундаа өлгөсөн болов уу, хөөрхий
2022-3-12
О.Цэнд-Аюуш
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Д.Дамдинжав : Дурлал
Оруулсан admin on 2022-03-18 13:58:12 (1944 уншсан)
Эрхэм уншигч танд “Гол тоглогч I, II, III” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Дурлал” шүлгийг хүргэж байна.
Би анх чамайг олж харахад чи арван зургаатай байлаа
Бийр авч, үсийг чинь зурахад чи арван долоотой байлаа
Бэхэн дундаас чиний уруулыг хайхад чи арван естэй байлаа
Бэлхүүс зураад, дунд нь цэг хатгахад чи яг хорьтой байлаа...
Би чамд хайртай гэж хэлэхэд чи хорин нэгтэй байлаа
Бэлэг шиг нялх үдшийг хамт өлгийдөхөд чи хорин хоёртой байлаа
Бийрээ тавиад, галбирыг нь сийлж суухад чи хорин гуравтай байлаа
Бэлхүүсийг хоёр утгад хувилахад чи хорин дөрөвтэй байлаа...
Би чамайг хоёр дахин ихээр хайрлахад чи хорин тавтай байлаа
Бэр цэцгээр үсийг чинь гоёход чи хорин зургаатай байлаа
Бэрхийн ууланд хамт зугаалахад чи хорин долоотой байлаа
Бэлийн чулуу түүж, сэтгэлээ чам руу зөөж явахад чи хорин наймтай байлаа...
Саргүй үдшээр цөөрөмд очиход чи хорин естэй байлаа
Санаа алдалт шиг од харвахыг ажиж суухад чи гучтай байлаа
Санасан шүү гээд бүдэгхээн дуу алдахад чи гучин нэгтэй байлаа
Салхигүй намуухан цөөрөмд бийрээ дүрэхэд чи гучин хоёртой байлаа...
Сайхныг чинь дахиад л зурж эхлэхэд чи гучин гуравтай байлаа
Санаандгүй үсэнд нь ганц цагаан зураас татахад чи гучин дөрөвтэй байлаа
Сар тэргэлтэхэд чи гучин тавтай байлаа
Сайхь цөөрөмд гурван нялх ангир хөвөхөд чи гучин зургаатай байлаа...
Гурван ангир хөвсөн цөөрмийн дэргэд
Гуниг гэдгийг үүрд мартаад
Хулсан бийрээ хөдөлгөн суухуйд
Гучин зургаатай чи минь арван зургаатай хэвээр байлаа.
2019.01.18
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Мөнхжин А : Баяртай...
Оруулсан admin on 2021-08-07 23:17:43 (1259 уншсан)
Бороон дуслуудын пижигнэсэн чимээ
Богширгоны нулимс бөнбөрөн унах шиг
Бодлын минь гүнд ганц чи л бүтээстэй
Бодит амьдралаас минь хөндий тасраастай
Эвээ олоогүй миний чиний сэтгэл
Эвлэлдэн сүлжэгдсэн ч сулхан байсаар
Ээнэгших сэтгэлээ дарж ядан
Эндээс би явлаа!
Харин чи үлд...
Мөнхжин А.
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Оруулсан admin on 2019-12-22 21:14:54 (666 уншсан)
ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Ижлээ хураасан азарга шиг
Ирэмгий хангал явсан даа
Ирийг нь билүүдсэн хутга шиг
зүсээд гардаг байлуу даа
Адуугаа ахалсан азарга шиг
Агсарч цамнаж явсан даа
Араатан дайраад ирсэн ч
Нүцгэн тулалдах байлуу даа
Унагаа харамласан азарга
Унатал цавчаад эргэх шиг
Унаган төрмөл чадлаараа
Ураад гардаг байлуудаа
Ороо нь орсон азарга шиг
Омогшиж эрдэж явсан даа
Орчлонд ганцаараа юм шиг
Омголон догшин явлуудаа
Сартуулын Б.Улаанхүү 2019 он 3-9
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Голын тохой дээр
Оруулсан admin on 2018-05-18 03:23:51 (21569 уншсан)
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Э.Намар: Шарх
Оруулсан admin on 2018-01-08 20:21:18 (2164 уншсан)
Үснийхээ үзүүр бүрт
Үнэрийг чинь шингээж сүлжээд
Өдөр бүр аялдаг дууг чинь
Өвөртлөөд би хэвтлээ
Явахдаа чи надад гунигаа нөмрүүлээд
Яаруухан алхахдаа шархаа дэрлүүлжээ
Чамд баярлалаа
Цас ороход ч даархааргүй үлдлээ
Би...
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Оруулсан admin on 2017-11-03 12:58:02 (32642 уншсан)
Эрхлүүлж нялхаруулж эвийлэн хайлдаггүй ч
Энхрий сэтгэлдээ дүүгээ хайрладаг миний ах
Хорвоогийн олон аашнаас дүүгээ хамгаалж халхалдаг
Хоёрхон өгүүлбэрээр ухаарал хайрладаг миний ах
Зэмлэхэд тань дүү нь дуртай
Зэмлүүлж эмээх ахтай байх дэндүү сайхан
Аавын хайр ээжийн энэрлийг санагдуулсан
Алсаас бараатай ханагар уул мэт миний ах
Онож алдахад минь ухааруулдаг
Орчлонд хат суусан миний түшиг миний ах
Миний мэдэх хийморьлог монгол эр хүн
Мишээж инээх ноён оргил миний ах.
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Оруулсан admin on 2016-07-30 18:52:12 (4060 уншсан)
Цэлэлзэн цэхэрлэх хөвсгөл нуурын
Цалигсан хурдтай цолмон халтар
Цээжний хэдэн азаргыг хөтлөөд
Цахилан хурдлах нутгийн азарга
Гараанаас гараад л гангар ч өгдөг
Ганган цэнхэр нуурын ажнай
Гаргасан хөлс нь рашаан болон
Газарт үлдсэн бурхан азарга
Сарьдагт өндөр хөвсгөл нутгийн
Сайхан цэнхэр хангайн хүлэг
Салхин доогуур нь гарсан болгоны
Сэтгэл сэргээсэн тэнгэрлэг ажнай
Тэнгэрлэг нутгийн сүргийн дотор
Тэнцэж боссон шөрмөслөг унага
Тэлж уралдаад сунгаж орхидог
Туйлын хурдан танхай азарга
Уяа сойлго нь тохирсон л бол
Уралдахад айдаггүй цолмон халтар
Унаган нутагтаа удамшиж төрсөн
Угшил сайтай гүүний унага
Айраг түрүү алдаж байгаагүй
Аралтай иртэй хурдтай азарга
Алдарт уяачийн адуунд төрсөн
Адтай одтой монгол азаргаа
2016 оны 7сарын 21 нд
Сартуул Б.Улаанхүү
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Оруулсан admin on 2016-07-16 11:08:21 (3908 уншсан)
Дэлгэр мөрний дэнжийн хул
Могой хээрийн удамт ажнай
Монголын хоймор нутгийн хүлэг
Дэлтэй цэнхэрийн уяаны азарга
Дэнзэнгийн энхтөрийн хурдан буян
Дээлтэй монголын зөстэй азарга
Дэлгэр мөрний дэнжийн хул
Дэвжээ эзэгнэсэн монгол азарга
Дамдинянсан бурханы хүлэг
Хотгойд түмний хийморь сэргээсэн
Хонгор халиуны эртний зүстэй
Хол ч хурдтай хотгойд азарга
Хоймор нутгийн хольцгүй азарга
Ханамал уяатай хатуухан азарга
Туулах чадвар бүрдэж төрсөн
Тунгалаг нуурын аатай азарга
Төрсөн ижил нь тусгай удамтай
Төөрөг нь угаасаа уралдах учиртай
Чадалтай хурдай хөвсгөлийн унага
Чингүүнжав жанжны адууны цустай
Чөмгөндөө хүрсэн ясны тамиртай
Чирж уралддаг чадалтай азарга
Төрийн наадмын түмэн эхүүдтэй
Төрсөн биеэрээй тулж уралдаад
Торго шиг нэмгэн суран жолоогоо
Тос хөвсөн айргаар мялаалгаж
Нутаг хошууныхаа нэрийг дуурсгаж
Нумарч тэнийн гайхалтай хурдалж
Айргийн тавын алтан зурхайдаа
Аяган туурайгаар гишгэсэн азарга
Ижил сүгийнхээ удмыг дуурсгаж
Эвшээж шилгээн газар хөрвөөж
Их уул нутгаа түмэнд дуурсгаж
Эхэллээ тавьсан хоймор азарга
2016 оны 7 сарын 11нд
Б.Улаанхүү Багануур
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
Шүлэг: Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
Оруулсан admin on 2016-04-02 20:36:04 (4386 уншсан)
Би ам дүүрэн ерөөлтэй
Аяга дүүрэн айрагтай
Атга дүүрэн шагаатай
Адуу гэж хөлд орсон
Ар газрын монгол хүү
Би Агтны тоосонд булуулж
Аргамагийн сайныг унаж
Айрагны амтанд халамцсан
Адуутай нутгийн эр хүн
Азтай одтой монгол хүн
Би Алаг манан хөөрөг зөрүүлж
Амар мэндээ мэдэлцэж сурсан
Арван ханатай монгол гэртээ
Аянчин гийчин тосч үдсэн
Амны бэлэгтэй монгол хүн
Би айраг эссэн хөхүүрнээс
Арз хорзын нэрмэл нэрж
Авдар дээрх бурхан сахиусандаа
Амсах тахил өргөн хүндлэж
Ассан галандаа дээж өргөсөн
Адууны тоостой монгол айлаа
Би хөдөө нутгийн зөөлөн хөрсөнд
Хөл нүцгэн хурдлаж өссөн
Хөх монголын тамгатай хүүхэд
Хөлслөх морьдын унаач хүүхэд
Хөөмийлж тоголсон монгол хүүхэд
Хүчирхэг түүхтэй Чингисийн удам
2016 оны 3 сарын 22 сартуул Б, Улаанхүү Багануур
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Лхагва, 2015.03.18 | · | Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх |
Бямба, 2014.11.29 | · | Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад |
Даваа, 2014.09.22 | · | Азтай охин |
Лхагва, 2014.08.13 | · | Ээжийнхээ цайг би чанаж байна |
· | Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна |
· | Б Эрдэнэцог : Мандал хайрхан |
Бямба, 2014.02.22 | · | Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад |
Мягмар, 2014.02.18 | · | Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ |
Лхагва, 2014.01.22 | · | Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна |
Бямба, 2013.12.14 | · | Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана |
Ням, 2013.09.01 | · | Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд |
Мягмар, 2013.07.23 | · | Хараал |
Пүрэв, 2013.06.20 | · | Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ... |
Лхагва, 2013.05.15 | · | Х.Батболд : ДУРЛАЛ |
Даваа, 2013.05.13 | · | Х.Батболд : Нүдэнд орсон хог |
Бямба, 2013.05.11 | · | Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ |
Баасан, 2013.04.26 | · | Д.Баттогтох : Уулс |
· | Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ |
Даваа, 2013.04.15 | · | Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ? |
Лхагва, 2013.04.10 | · | С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт |
· | С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг |
Бямба, 2013.04.06 | · | Өмөгнөл |
Ням, 2013.03.31 | · | Ч.Амартүвшин : ээждээ |
Бямба, 2013.03.30 | · | Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй |
· | Г.Бадам : Ирэх цаг |
Пүрэв, 2013.02.14 | · | Б Эрдэнэцог : Лишийн хар булаг |
· | Б.Эрдэнэцог : Мандал уул |
Лхагва, 2013.02.13 | · | Б.Эрдэнэцог : Миний ховд |
Мягмар, 2013.01.08 | · | Гочоогийн Бадам : Хувилбар 2 |
· | Гочоогийн Бадам : Ариун уул |
· | Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар |
Ням, 2012.12.23 | · | 4 мөрт |
Пүрэв, 2012.12.06 | · | Н.Х.Т : Нэгэн бүхэл |
Даваа, 2012.11.26 | · | Тэр дөрө |
Пүрэв, 2012.11.01 | · | Улаанхүү : Нутгийн бүлээн салхи мину |
Даваа, 2012.10.22 | · | М.Цэемаа : Доголон тогоруу Төхөм захлаад л хононо ... |
Баасан, 2012.10.12 | · | Үзэг товших чимээ |
· | Үзэг товших чимээ |
Пүрэв, 2012.10.04 | · | У.Мөнгөнхүү : Зуун граммын дууль |
Лхагва, 2012.09.12 | · | Б.Улаанхүү : Хужиртын халуун рашаан |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|