Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Э.Золзаяа : Чи минийх
Оруулсан admin on 2011-02-17 15:53:06 (3898 уншсан)

Худалдаад авчихсан эдлэл биш ч

Ховор бараа гэмээр чи минийх

Өмчлөөд авах эрх надад байхгүй ч

Өөрийгөө надад өгсөн, чи минийх



Насан туршийн өмч минь байхыг би мэдэхгүй

Нэгхэн өдрийн дараа хагацахыг ч чөтгөр бүү мэд

Ямар ч л гэсэн дэргэд минь чи байж байна

Яахын аргагүй өнөөдөр дуустал чи минийх...


Энхжаргалын Золзаяа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Энхмаа : Аав л ээжий хоёр минь
Оруулсан admin on 2011-02-15 12:25:08 (4814 уншсан)

Том болсоон үр чинь
Тогоруун цуваа буцахад
Таны насыг зөөсөөр нисдэгийг
Уужим холын тэнгэрт хоёр од харвахад, хэн нэгэн эндээс оддогийг
Ухаарахтайгаан том болсоон үр чинь
Нэг л насны дэнсийг буяны замд хэлтийлгэхгээд
Нэгэнт олсон та хоёрыгоо ертөнцтэй удаан аргамжих гээд
Залуу насны жаргалыг үеийнхэнтэйгээ хуваалцах гээд
Завгүй л явна даа үр чинь
Та хоёртоо зориулж би
Агуу Пушкин шиг шүлгээр хөшөө босгож чадахгүй нь
Алсын Энэтхэгт мэндэлсэн Бурхан Будда шиг
Ачит эхдээ тэнгэрийн оронд ном сонсгож чадахгүй нь ээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Х.Баярмаа : Хайраа
Оруулсан admin on 2011-02-15 12:03:51 (3378 уншсан)

Хавар хаврын бороог ганцаараа л би угтдаг

Харин чи дараа нь хайртай гэсээр ирдэг

Хачин сайхан үнэртэй энэ л анхил цагаар

Халамцуу цагаан салхи сэтгэл нэгжээд байхад

Хаана нь би чамайгаа нуух юм вэ? хайраа

Зөөлөн зөөлөн үнсэлтээр гуниг гомдол угааж

Зөндөө олон удаа хайртай гэж хэлдэг ч

Зүрхэн дээрээс босох сарны сүүдрээс цочиж

Зөвхөн би чиний нууцхан хайр л байх уу?

Ийм л сайхан хавраар хөтлөөд алхаж чадахгүй байж

Энэлэлт дурлалын жүжиг юунд зохиов хайраа

Дандаа би хаврыг ганцаараа л гуниглаж угтдаг

Дараа нь харин чи хайртай гэсээр ирдэг....

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Энхмаа : Яг одоо
Оруулсан admin on 2011-02-14 18:16:15 (3384 уншсан)

Энэ цаг хугацааг
Энд нь орхиод
Алхаад л баймаар
Даашинзны минь мөрөвчинд
Алганы хээгээ орхисон
Давалгаа мэт чиний сэтгэл рүү
Торгон мэдрэмж ширхэг сормуусаа
Товчинд чинь бөхлөөд явуулчихмаар
Хайрын зөрөг дээр чамтай учирчихаад
Хачин ичингүйрч буцаад гүймээр
Эд эс бүхнээрээ нэрийг чинь цуурайтуулж
Эмчилхэд бэрх хайраар өвчилмөөр
Энэ цаг хугацааг энд нь орхиод
Ирээдүй дэх чи бид хоёрын гэрт очмоор
Хацар дээгүүр чинь урсах дусал нулимсыг
Халуун уруулаараа арчаад, чамайг аргадмаар
Нисээд хүрмээр чиний сэтгэлийн тэнгис рүү
Нэг л удаа цахлай шиг хашгичиж хайртай гэж хэлмээр
Энэ цаг хугацааг энд нь орхиод
Ирээдүй дэх чи бид хоёрын гэрт очмоор.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хайр...
Оруулсан admin on 2011-02-14 17:58:40 (4359 уншсан)

Чамдаа би маш их хайртай шүү.
Чамайгаа хол явна гэхээр хайрд нь хэцүү байна
Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе.
Мөнхзулдаа
2011.02.13

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Бас утаа
Оруулсан admin on 2011-02-11 19:22:55 (3159 уншсан)

Өглөө хэзээ нар мандаж, үдэш хэзээ жаргадгыг мартаж

Өөдгүй хар үүл нүүрийг минь таглаж, үрийг минь уйлуулж байна

Өөр хаана ийм там байгааг би мэдмээр байна

Өсөхдөө занасан үхэхдээ бас зүхмээр байна...

Өөдөсхөн бяцхан үр минь сохорч байна

Өлөн чоно нүүр үнэрлэн тохуурхаж байна

Өчнөөн удаан ингэж харанхуйд бэдэрч явахаар

Өөр орчлонгийн дэлхийд шавьж болмоор байна...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Утаа
Оруулсан admin on 2011-02-11 19:22:23 (2988 уншсан)

Нулимс урсаж, хоолой хорсож байна

Нуугдах газаргүй би тэнэж байна

Хөл минь эцэж, гар минь сульдаж байна

Нүгэл дагуулсан хот дундуур хэсүүчилж байна

Бүдүүн эр ханиалган нүүр лүү утаа үлээн

Биеийг минь хордуулж зүрхийг минь мохоож байна

Бэл бэнчин муутай ядуу бүсгүй надад

Бүтэн даавуу хувцас ховордож байна...

Үс минь шатаж нүүр минь харлаж байна

Үнэндээ амьдын тамд би унасан байна

Үнсэн саарал тэнгэр дээрээс нөмөрч байна

Үйлээ үрээ эдлээд би мөлхөж байна...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ижий минь та
Оруулсан admin on 2011-02-11 19:21:04 (4398 уншсан)

Ээж минь та миний амар амгалан

Тэр бумтан явлаа гэж надад долигнохгүй цор ганц
Тэрэг түрсэн ядуу гэж намайг хялайж харахүй орь ганц
Олон шөнө нойргүй хоносон гэж надаас өр нэхээгүй
Олсон бүхнээ зориулахдаа өчүүхэн ч харам санаагүй
Дэргэд тань байхад дулаахан юунд ч санаа зовохгүй
Дэндүү их хайрын эзэн та миний амар амгалан

Ээж минь та миний гоо үзэсгэлэн

Саргүй шөнө би таныг зөн совингоороо мэдэрдэг
Салаад явсан ч дүрийг тань дотроо үргэлж хардаг
Санах тусам сэтгэл минь эзгүйрч хоосон болдог
Сая сая хүний дундаас зүрхэнд минь гэрэлтэн харагддаг
Сайхны оргил та минь наддаа үргэлж үзэсгэлэнтэй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Хуучин бүсгүй чамд...
Оруулсан admin on 2011-02-11 15:41:47 (3806 уншсан)

Чиний нулимсыг арчих гэж би дурласан ч юмуу
Чиний харцыг эгдүүцүүлэх гэж би алхсан ч юмуу
Тэртээ хол нисээд одсон хайрыг чинь шүүрч авсандаа би азгүй ч юмуу
Чамайг биш намайг гэх сэтгэлийг урвуулсан даа би буруутай ч юмуу
Тэглээ гээд одоо яах вэ дээ...
Нэгэнт л урвасан зүрхийг
Тэвэрч ханаагүй дурлал чинь хажууд минь байхад
Нүгэл хураан чи одоо бухимдаад юу хийнэ
Зүүдлээд ч ирэхгүй холдсон гэдгийг нь чи одоо ухаар
Зүүгээр хатгаж зүрхийг нь зүссэн хүн нь чи өөрөө шүү дээ...
Салхи үлээгээд л өнгөрдөг шиг хайраасаа чи холдсон
Санаа чинь өөр нэгэнд урваад чи түүнийг хаясан
Салаа замыг дагаад та 2 хагацсан
Тэр нэг замын үзүүр дээр би зогсож байсан...
Тэгээд л тэр минь намайг олж харсан
Тэвэр дүүрэн хайрыг надад бэлэглэсэн
Тэгэхэд л би энэ хүнд сэтгэлээ өгсөн
Тэр сайхан үгсэнд нь дурлаж орхисон...
Тэр үгийн сайхныг чи олж сонсоогүй дээ...тэнэг
Тэр хүний хайрыг чи мэдэрч чадаагүй дээ...харалган
тэртээ олон жилийн өмнөх дурсамжийг сэдрээж чи юу хийнэ
тэртээ тэргүй минийх болсон хүнийг чи харуулдаад яах юм бэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Өөрийг чинь хайрладаг жаахан охин том болсон
Оруулсан admin on 2011-02-11 15:37:54 (3370 уншсан)

Өнгөрсөн бүхнийг сөхөж намайг хайгаад хэрэггүй

Өөрийг чинь хайрладаг жаахан охин одоо том болсон

Чамайг хайрладаг хайраа чанадын чанадад нуучихсан

Чи хичнээн хайсан ч эргээд олдохоо өнгөрсөн

Нисэн одсон цаг хугацааг эргүүлэх гэж чи зүтгэх хэрэггүй

Нулимс унаган шаналдаг байсан охин одоо байхгүй болсон

Нэг л хүнийг хайрлаж түүндээ бас эрхэлж яваа

Насан туршийн хайранд нь чи саад болох хэрэггүй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Яруу найрагч А.Лхагва /мзэ/ : Сарны дор чамай
Оруулсан admin on 2011-02-10 13:05:10 (3986 уншсан)

Сарны дор чамайг үзье
Сархад мэт залгилж цангаагаа тайлья
Хатаж үхэхээс наахнуур явсан сэтгэлийн
Хаахна нь эхэлж гэгээ тусахыг харья
Хар галтай нүдэнд чинь ямархан од гэрэлтэхийг
Хаш цагаан шүдэнд чинь сарны гэрэл бүдгэрэхийг
Хаврын цэцэг намрын салхинд дурлахыг
Хаахна тэгээд үрээ унагаж хйисгэхийг
Зургар хөмсөгт хөөрхөн ааштайд дурлуулж
Зургаараа зургий минь зурсан тэнгэрийн доор чамайг үзье
Хархан сормуус нь зүрх рүү яаж хатгахыг
Хатгуулсан зүрх өөрийг чинь яаж өвтгөхийг үзье


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 2/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Гэргий чинь
Оруулсан admin on 2011-02-10 13:04:15 (3502 уншсан)

Гар минь өвдөж бие минь хөхөрч байна

Галзуу үгс чихийг минь ядрааж байна

Гал халуун дурлал чинь мөс шиг хөлдсөн байна

Гарцаа байхгүй чи надаас урван холдсон байна

Гэнэн нас гэж өөрийгөө би өмөөрөхгүй

Гэгэлзэж дурласан юм болохоор нас минь хөгшдөхгүй

Гэртээ ирэх хөлийн чимээ чинь улам тасраад байна

Гэргий гэдэг нэрийн доор би ганцаардаж байна...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Баярмаа : Бүртийн суугаа ээждээ учрал урин золгоё
Оруулсан admin on 2011-02-09 15:47:55 (3727 уншсан)

Буман цагаан eрөөл хадган дээрээ дэлгэж
Буурлын тохой түшин алсаас үр нь золгоё
Бүжинлхамын тарни хадган дээрээ дэлгэж
Бүртийн суугаа ээждээ учрал урин золгоё
Эхийн цагаан сэтгэл хадган дээрээ дэлгэж
Энхрий жаахан үрсдээ хацар хүргэн золгоё
Халтар манан хөөрөг хадган дээрээ дэлгэж
Халхын сайхан эрчүүдтэй хийморь зөрүүлэн золгоё
Үүлэн цэнхэр торго хадган дээрээ дэлгэж
Үзэсгэлэн гоо бүсгүйчүүлтэй бэлэг солилцон золгоё


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Болдсайхан : Америка
Оруулсан admin on 2011-02-07 10:50:35 (4362 уншсан)

Хөхнийхөө толгойг цоолсон гурван зуун настай хүүхэн
Халаасандаа гараа хийгээд л зүрхэндээ хүрдэг эр
Хайрт хосыг хулгайч мэт хүлээн авдаг ертөнц
Хүний аминч мөн чанарыг анх
Хүлээн зөвшөөрсөн орон.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Яруу найрагч, Зураач М.Амархүү : Харандааны татлагатай эх орон
Оруулсан admin on 2011-02-07 10:43:05 (5208 уншсан)

Харандааны татлагатай эх орон
Харандаагаа эх оронтойгоо
Ханьсуулж явдаг зураач би
Эх орноо сэтгэлтэйгээ
Ижилсүүлж явдаг урлаач би
Уулсын бадрангуй сүрлэгийг дүрслэхэд
Ирлэж хурцлагддаг харандаа минь
Усны чинь тунгалагшингуй намуунлагийг зурахад
Элж зөөлөрдөг харандаа минь
Мөнгөлөг үүлсийг чинь нүүдэллүүлэн таталсан харандааны минь
Мөрөөр нь хөгжим эгшиглэдэг эх орон минь
Зулзган моддыг навчлуулан шагласан харандааны минь
Зураасаар нь цэцэг үнэртдэг эх орон минь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Заяа : Хайрын өч
Оруулсан admin on 2011-02-01 13:10:25 (3556 уншсан)

Хавар цаг ирж
Харц булаам охид нимгэрч
Нүцгэн модод нахиагаа дэлгэх цагт
Ганцхан модны зулзаган ногоон нахиа нь чи минь
Хавар цагт хүн бүрд хайр ирдэг шиг
Хайрын минь эзэн чамдаа би улам их дурласаар
Энэ их хайрын минь хөдлөшгүй эзэн
Бие сэтгэлийн минь нэгээхэн хэсэг
Үр хүүхдүүдийн минь эцэг болох
Эр хүн чамдаа
Энэ биеэ эгэлхэн сэтгэлээ үүрд бэлэглэе
Амьдралын минь хань
Хайрын минь эзэн
Алаг нүдэн чамдаа
Амраг хайрын чинь нууц эрдэнэ байж
Хүсэл хайрыг чинь хязгаарлахгүй
Хүссэнээр чинь өөрийгөө элээж амьдрая
Гарын чинь хээ шиг тов тодхон энэ хувь заяагаа
Ганц олдох амьдралдаа чамайсаа нууж нууцлах зүйлгүй
Амар амгалан, аз жаргал, итгэл сэтгэл, үнэнч байдлыг ноёрхуулан
Амраг чамдаа инээмсэглэл бэлэглэх охин тэнгэр чинь байж
Алдаж онох цагт чинь түшин тулж
Халамж хайраарай бүүвэйлэн жаргаах сахиусан тэнгэр чинь байя
Хайраа чи миний хязгааргүй их хүсэл тачаалал
Энэ хайрыг минь гэрэлтүүлэн бадраан хурцлах
Алмазан эрдэнийн чулуу
Энэ биеийг минь үргэлж дулаан элчээрэй төөнөн, гэрэл гэгээгээр бялхуулах
Алтан нарны хурц цацрагууд
Шөнө бүр хөнжилөө тэврэн ганцаардан унтахад минь
Битий ганцаард хайрт минь
Би чамтай хамт гэх
Хөшигний завсраар мэлтийн харагдаж
Цагаан туяагаарай үс хацрыг минь илбэн бүүвэйлэх
Сарны мөнгөн туяа
Ганцхан миний байх ёстой гэсэн бодлыг минь өршөө хайрт минь
Дэвчиж тэсэхийн аргагүй ааш араншинг минь өршөө хайрт минь
Миний аз жаргалын түлхүүр
Бие сэтгэлийг минь эзэмдэн жаргаагч чамдаа
Би нь хэзээ ч буруу өгөхгүй
Өдрөөс өдөрт хайлан уусч
Өөрийн мэдэлгүй чамдаа татагдан дасч
Өөр хэн нэгнийг багтаах зайгүй зүрхтэй болсон намайг
Өгөөмөр сэтгэлтэй агуу эр хүн та
Өөрийнхөө дураар эдэлж жаргаа
Энэ насны минь цагаахан хуудас чамдаа
Энэ амьдралынхаа төгсгөл хүртлэх бүх цагаан хуудасыг
Чинийхээ мэдэлд шилжүүлье хайрт минь
Урж тасдаж, баллан цохлож, шатаан устгаж эсвэл
Нандигнан хайрлах ер нь яахаа хонгорхон чи минь өөрөө мэддээ.
Би чамд хайртай....

Бичсэн: Заяа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Заяа : Би
Оруулсан admin on 2011-02-01 13:06:02 (4457 уншсан)

Хүн харахад ганц бие бүсгүй шиг
Сэтгэлдээ бол хоёуллаа би
Хөнгөмсөг айлгүй төрхтэй би
Хүн чулуу шиг хөдлөшгүй би
Хайраар хайрлуулж амьдрах хувьтай би
Ханашгүй сэтгэлийн хөгтэй би
Сэтгэлээрэй баян би
Итгэлээрэй дүүрэн би
Хайраарай бахарахдаг би
Халамжинд нь уярдаг би
Дурлалаарай жаргалтай би
Дуунд бас дуртай би
Бусдын адил гангарах дуртай би
Бусдаас ялгаран харагдах дуртай би
Хэнэггүй зан гаргах дуртай би
Хээв нэг инээх дуртай би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Заяа : Шувуу
Оруулсан admin on 2011-02-01 13:04:04 (3273 уншсан)

Шувууд буцах цаг иржээ
Хурсан нулимас асгарах цаг ирж
Цалигсан сүү халих цаг ирж
Өнчин бүсгүй гэртэй харих цаг болжээ
Нарыг хар үүл халхалж
Аз жаргалыг зовлон дарж
Баяр баяслыг гуниг нөмөрч
Хөөрхий бүсгүй төрхөмдөө харих цаг болжээ
Ус хөлдөж мөс болж
Сэтгэл хөрж амьдралд гутлаа
Ивий охин буцах болж
Эхнэр хүний зовлон жаргалыг
Эх хүний мэдрэмжийг мэдэхгүйгээр буцлаа
Хүсэл хайрын хараалыг идэж
Хүмүүний ертөнцийг өөрөө орхилоо
Навч унаж намар болж
Хүйтэн жавар хаяагаа манж
Хүнлэг сэтгэлтэй бүсгүйг хөөх боллоо
Азтай гэж боддог өөрийгөө
Азгүй нэгэнд тооцох боллоо
Ад нэгтэй анддаа атаархаж явсан бодол
Аяндаа өөрөөс нь холдох боллоо
Хурын ус нулимас мэт асгарах цаг нэгэнт өнгөрлөө
Өнчин бүсгүй баяртай гэж хэлэхэд бэлэн боллоо

Бичсэн: заяа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Бороохой : Гитар
Оруулсан admin on 2011-02-01 11:10:13 (5524 уншсан)

Төөрөг тавилангаар модонд хэлхэгдсэн
Төмөр утаснаас уянга эгшиглэнэ

энэ яруу аизам эгшиг
эгэл борхон зүрхийг минь зүснэ

Хурууны өндөг шүргэх төдийд
Хувь тавиланг хаашаач эргүүлэх

хайрын болоод хагацлын дууг
харгиа өнгөөр царгиж дуулна

Уулын модыг урж хуулаад
Уян цавуугаар тордож наасан

уран гоолиг савхан хурууны
урыг шалгаж бий болсон

Санаа алдах сэтгэлийг минь нээсэн
Сайхан бүсгүйн зүрхийг урсан

хосгүй чавхдаст банзан гитар чи
хорвоод миний үнэнч анд аа ...

Барихад хөнгөн дархад урамтай
Банзан гитартаа би хайртай ...

2010.5.21 korea



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Цэндийн Чимэддорж СГЗ яруу найрагч : Цагаан зээр
Оруулсан admin on 2011-01-27 16:43:40 (10249 уншсан)

хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж
хэвгий заяа тэгшилэн сэрвээндээ галтай дүүлсэн
хал үзсэн
мичин жилийн зуднаар хар зам татуулж
мэнэнгийн их хээрээр хялгана цөрмөж цувсан
хөрч үзсэн
шар талын шаналан
ээрэм газрын энэлэн
Би-Цагаан зээр
бүргэдийн сүүдэр дор янзага минь бүртийж
бүхний нүдэн дээр яс минь хэрзийж
хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж
хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 12/3 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 58 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-183.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3967

Их Монголын шүтээн зураг
b-004.jpg
Хэмжээс: 300x404 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5798

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-177.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4021


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn