Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Заяа
Оруулсан admin on 2011-01-18 22:02:54 (4430 уншсан)


хар цагааны дэнсэн дээр
Хэцүүхэн амьдрахын заяа
Хайрын мунхаг үгэнд
Хууртан явахын заяа
Нарт хорвоогийн шороонд
Үхэж төрөхийн заяа
Нууцхан хайрын сэтгэлд
Дурлаж шатахын заяа
Нарийн сайхан хээрийг
Шуранхайлж чадахгүйн заяа
Намрын сайхан үдшээ
Мартаж чадахгүйн заяа
Дурлалын цагаан шувуухайг
Үргээж чадахгүйн заяа
Дутуу орхисон бодлоо
Гүйцээж чадахгүйн заяа...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Чимэддорж : Дурлах сайхан
Оруулсан admin on 2011-01-14 16:56:50 (4056 уншсан)

Дурлах сайхан
Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраар дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зүүдээ манан хөрвөөсөөр
Ахин унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Орон гэртээ тогтож ядах сайхан
Оройтож ижийнхээ сэтгэлийг зовоох сайхан
Ганцхан чамайгаа бодон өөрийгөө мартах сайхан

Цэндийн Чимэддорж СГЗ яруу найрагч

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Лхагва : Бүсгүйчүүдэд зориулсан шүлгээс
Оруулсан admin on 2011-01-14 16:41:24 (8578 уншсан)

А.Лхагва : Бүсгүйчүүдэд зориулсан шүлгээс

Түүний бүсгүйчүүдэд зориулсан шүлгээс цуврал
Д
Дарс мэт шөнөөр
Дарстай хамт залгилсан
Даль жигүүрийнх нь гэгээнд улам их согтсон
Далайн бүлээхэн давалгаанд улам бүр олзлуулсан
А
Алтан аялгуу сэтгэлд үүсгэж орхиод
Алтанхан аниртай үүрээр үүрээдээ чи ниссэн
Алсхан цэнхэр тайгад сүрэг цаа “үүрсэж”
Алтанхан эмээлтэй цаа намайг чиглэж дүүлсэн


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Би хөдөөний хүү
Оруулсан admin on 2011-01-14 16:33:11 (4692 уншсан)

Өвөл болход хотынхон шиг утаа гэж санаа зовдоггүй
Өлчир шалгаж тачигнасан зуд болоховдээ гэж айдаг
Хавар болход хотынхон шиг гадаа зугаалах гэж баярладаггүй
Хачин сайхан мал минь тарга авна даа баярладаг
Зун болбол хотынхон шиг борлоно гэж санаа зовдоггүй
Зулгаах өвсгүй болтол ган болох бий гэж зовдог
Намар болоход хотынхон шиг гунигтай гэж санааширдаггүй
Налгар сайхан тариа минь л арвин байгаасай гэж санааширдаг...
Голын эргэ дагаж нүцгэн хөлөөрөө дэвсэлсэн
Гуталын ул салтал эмнэгэ хангал чихдсэн
Айргын үнэрт мансуурж хуруу дарж дэмбээдсэн
Аархаж жаахан халж гэмээн дээлээн ханзартал барилдсан...
Би хөдөөний хүү



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 13/3 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Ч.Дагий : Хайрын шүлэг
Оруулсан admin on 2011-01-10 17:33:29 (5228 уншсан)

Болзоотой өдөр бороотой байсан
Бодол сүлсэн солонготой байсан
Хөхөө хүртэл донгодохдоо
Хөөрхөн гэж дуулж байсан


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эгчдээ хүргэхийг хүссэн хэдхэн үг минь
Оруулсан admin on 2011-01-07 05:11:11 (26036 уншсан)

Амьдрал би чамайг дарс мэт амтагддагийг чинь мэднээ
Амьдрал би чамайг шорвог уснаасаа амсуулдагийг чинь мэдэрлээ
Амьдрал би чамайг магтан дуулмаар сайхан гэдгийг чинь мэднээ
Амьдрал би чамайг гонсойх сэтгэл төрүүлдэгийг чинь мэдэрлээ

Амьдрал би чамайг өдөн дэрэн дээр бүүвэйлдэгийг чинь мэднээ
Амьдрал би чамайг хад чулуун дээр унтуулдагийг чинь мэдэрлээ
Амьдрал би чамайг хайраар дуудаж сэрээдэгийг чинь мэднээ
Амьдрал би чамайг үүр шөнөөр цочоож үймүүлдэгийг чинь мэдэрлээ ....


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энгүүн: “Яах гэж би”
Оруулсан admin on 2011-01-04 20:11:27 (4775 уншсан)

Нэг л заяах хүний орчлонд Яах гэж би төрсөн юм бол
Нумлан татах сумны байгаа олох, олохгүйн агшин шиг хөвчрөх гэж үү
Нимгэн бодолдоо алсаас гэрэлтэх одыг харчихаад , гүн харанхуйг сарниан тэмцэлдэх гэж үү
Нууцлаг ертөнцийн буданд дунд гунигийн сүүдэрт оногдчихвий гэсэндээ дайжсан юмсан би, чи төөрчихөж

Алтан амь зэлмэсээр Яах гэж би заяасан юм бол
Асгар бороон дусал газар эхийн хэвлийг тэжээх амь ус шиг дуслах гэж үү
Амьдралд хайртай учираад яахаа мэдэхгүй шаналчихад, сэтгэлээ хууран бэтгэрэх гэж үү
Алаг дэлхий чи эргэхдээ дэндүү удаан гэж андуурчээ би, чи ташаарч


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Аавынхаа зүрхэнд шивнэх үгс
Оруулсан admin on 2011-01-04 17:56:00 (5278 уншсан)

Сайрхаж ярих аавын жишээ болоогүй таньдаа
Сайхан дууны үг зохихгүй аавдаа
Сайхан аав гэж хэлүүлэхгүй эцэгтээ
Сайн мууг нь нуулгүй илчилж, үнэнийг өчье!
    
Ааваа та хоёр үрийнхээ хэзээ мэндэлснийг
Ааваа та намайг юунд дуртайг
Ааваа та биднийг хэрхэн амьдарч байгааг
Ааваа та алаг үрээ хэр хайрлаж байгаагаа мэдэхүү?

Эрийн ёсоор эхийг минь та жаргаав уу?
Эхнэр минь гэж хань шиг хандав уу?
Эцгийн ёсоор үрээ гэж санав уу?
Энэ миний буруу гээд уучлалт гуйчихаад
Эргээд давтахдаа ухаараагүй гэж үү? Та



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Нэг өдрийн гуниглал
Оруулсан admin on 2011-01-03 13:43:48 (3774 уншсан)

Зөв буруу нь олдохгүй амьдралын тойрогт
Залуустай зэрэгцэж нэг түрүүлж нэг алхах юм
Бүдэрч босож явахдаа өөрийгөө буруутгаж
Бүтэн сартай байсан ч сэтгэл нэг л тогтохгүй юм
Дотор бачимдаж цухалдлаа дийлэхээ больход
Доголон нулимсаа нуугаад хэндээ гүйгээд очих вэ
Инээхэд минь хажууд буман цэцэгс хөглөрдөг ч
Ийм л гунигтай үед өнчин хайлаас ч зэрэглээтэх юм
Цамцаа тайлахад энгэрт минь эрхлэх
Цагаан бодолтон шиг салхи хуй хуйгаар үзэгдэвч
Нүдэн дахь гунигаа нөмрөгөөр нуугаад очъё гэхээр
Нүүгэлтсэн хар үүлс замыг минь хаагаад мунхруулах юм

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Бороохой : Гучин долооны намар
Оруулсан admin on 2010-12-30 14:00:00 (4393 уншсан)

Уриагүй   байхад  хойморт  заларч

Ухаарал  хэрсүү  хоёрын  заагт  ирэхдээ

Болор  сондор  санчиганд  минь  зүүгээд

Бодол  сарнихтай  цуг  намайг  орхисон

    Ай  миний  гучин  долооны  намар

    Айлчилж  ирээд  гунигтайхан  буцлаа

    Гуйгаагүй  байхад  хаалга  тогшсон

    Гучин  долооны  намар   минь баяртай

Дуудаагүй  байхад  намайг  даллаж

Дурсамж  хуваалцах  завгүй  ирээд буцсан

Гэнэн  болоод  хийморьтой  насны  минь

Гэгээрэл  болоод  ухаарлын  туйл



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Бороохой : Шивнээд үз надад
Оруулсан admin on 2010-12-30 13:56:00 (4798 уншсан)

Хардсан санасан сэтгэлээ

Халуун янаг үгсээ

Үе үехэн санадгаа

Үеийн охидоос харамладгаа

Шивэээд үз надад

Үнсээд үз намайг

Үлдээсэн уруулын чинь хээ

Үүлэнд хувираад хур болон асгарахыг

Асгарах хурын дусалд

Ариун сарнай соёолoхыг

Үнсээд үз намайг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Бороохой : Ханьдаа
Оруулсан admin on 2010-12-30 13:51:00 (4558 уншсан)

Үйс үнэртсэн исгэлэн дарсанд уусч

Үе үехэн таниараа амтлуулахсан

Өдөн цагаан дэрэнд хувирч

Өнчин шөнүүдийг хамтдаа үдэхсэн

Сэвсгэр цагаан даавуутай

Сэтгэл татам дулаан хөнжил болохсон

Сэрүү татсан шөнө чамайгаа хучиж

Чихэнд чинь хайрын үгсээ шивнэхсэн

Гархин оосортой уужим зайтай

Ганган гоё цүнх болоод

Гарт чинь бариулж мөрөнд чинь зүүгдээд

Гоёмсог охидын харцыг булаахсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хайртай гэж хэлэх болгонд минь ...
Оруулсан admin on 2010-12-28 18:50:08 (4581 уншсан)


Хайртай гэж хэлэх болгонд минь
Хангайн салхи намсаж байна лээ сонсгоо байлгүй
Хүлээнээ гэж сэмрэх тоолонд минь
Хос цэцэгс сэрвэгнэж байна лээ хэлээ байлгүй чамд минь
Ирнээ гэж итгэх болгонд минь
Их талын нуур давалгаалж байна лээ мэдээ байлгүй
Ингэтлээ хайрлах хэцүү юм аа гэхэд
Ирмэлцэж байна лээ нугын цэцэгс дуулгаа байлгүй чамд минь

----------------------------------------------------------------



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Би холын тэнгэрийн одонд дурлачихаад ирж чадахгүй ...
Оруулсан admin on 2010-12-28 18:10:00 (4557 уншсан)

Би холын тэнгэрийн одонд дурлачихаад ирж чадахгүй
Хос цэцэгсийн заяанд атаархахдаа
Хурын үүлээр хувилаад уйлчихна
Хун цэнгийн дуунд уярахдаа
Хаврын шөнийн нууранд хоночихно

Би холын тэнгэрийн одонд дурлачихаад ирж чадахгүй
Бүсгүй хүний хэвлийд харвасан
Бүтэн заяатныг дагаж буухгүй
Тэнгэр газар хоорондоо
Тийм их зайгүйг би мэднээ…



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эгэлхэн : Тэр надад хайртай...
Оруулсан admin on 2010-12-28 03:27:48 (4997 уншсан)

Би түүнийг дэргэдээ байлгахыг хүснэ

Би хичээнэ, түүнийг алдахгүйг

Би бүх сэтгэл юугаа түүнд дэлгэнэ, гэсэн ч...

Би түүний хувьд үнэгүй мэт




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Намайг гэсэн залууд
Оруулсан admin on 2010-12-27 11:38:55 (4668 уншсан)

Намайг л гэсэн залуу чамд

Нандин сэтгэлээ нээж чадаагүй

Нүгэлгүй энэ ертөнцийн дотор

Наалдан эрхэлж би чадашгүй нь



Ханхар цээж юуг чинь түшин эрхлэх сэтгэлтэй

Хацрын хонхорхой, тэр инээмсэглэлийг хором бүрт марташгүй

Хайрын сэтгэл, эгэл бус тэр харцтай

Хамт байхсан гэж санаашрахаас өөр шидгүй





( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Баярмаа : Аадар
Оруулсан admin on 2010-12-27 11:34:31 (3419 уншсан)

Чийг шимэн тааламжтайяа таран суниах үүлс

Чинагш эргээд хэлэнтэйгээр эвшээхүй дор гал цахилмой

Чиг зүггүй тэнэж хийссэн салхин

Чимээнээр нийлээд даган баясхуй дор шуурга дэгдмой

Жирх тэргүүтэн ухаанаа алдан жириийлдэхүй дор төөрөөд

Жижиг нүхэнд хошуугаа дүрэн ондгонмой

Жимс тэргүүтэн ишээ зууран уйлалдахуй дор хагацаад

Жингэр хангир хийн ганц нэгээр тасармой

Даашинзиы хормой агаарт шүхэрлэхүй дор шохоорхоод

Дагаж хийссэн бүрх хэд өнхрөөд өеөдмой

Даарсан хэрээ үймээнийг ажин суухуй дор үүрэглээд

Дав хийтэл гэнэт нисэн газар явгалмой

Сэмбэрүү тэргүүтэн эрхэмсэг цэцэгсээ шаварт нумархуй дор ухаараад

Ширүүн бороо аргадан суиаж мөргөмой

Сэтгэлт тэргүүтэн гоёмсог бодлоо айдсаар солигдохуй дор барайгаад

Сэжиг нүглээ наминчилан тэнгэр ширтмой


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Баярмаа : ХҮМҮҮС ГЭНЭН
Оруулсан admin on 2010-12-27 11:33:41 (4675 уншсан)

Тэргүүн хунгын дэвэлтэнд
Тэнгэр ганхах нь худлаа юм
Даарна гэдгийг нь мэдсээр байж
Дагаж уйлдаг нь хүмүүс л юм
Гархин хээний бидэрт
Горхи сэмрэх нь худлаа юм
Гомдоно гэдгийг нь мэдсээр байж
Гортиг үлдээдэг нь хүмүүс л юм
Сүүн сарны гэгээнд
Сүүдэр нуугдах нь худлаа юм
Хоосон гэдгийг нь мэдсээр байж
Хорвоог зүхдэг нь хүмүүс л юм
Ялгуун намрыг хүлээж
Яргуй өтлөх нь худлаа юм
Буцна гэдгээ мэдсээр байж
Бурханаас гуйдаг нь хүмүүс л юм


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: М.Отгонбаяр : Би явлаа
Оруулсан admin on 2010-12-20 20:48:52 (3829 уншсан)

Бунханд мэргэдийн сүнс

Буцах дургүй бүгнэ

Бурханд олны сүсэг

Буян хишгээр сүлэлдэнэ

Зүйдэл заагаараа салсан

Зүрхний цагаан бодол

Зон олныг бүхэлд нь

Зөн билгээрээ хучна

Хонин сүүл чоно даллаж

Хотны захад өт өтлөхөд

Хонхтой бойтог хөлд орж

Хомтой тэмээ хэлд ордог

Ороо нь орсон буурын

Омог хүслээр хөлөглөж

Одоо зогсоо хэвээр

Он тооллоор довтольё

Бүсгүй зовлонг тойлохоор

Бүрхэг тэнгэр уйлагнана

Бүгээн амьдрал бараадаж

Бүлээн амь зүтгэнэ

Бунханд сүнс бүгнэ

Бурханд сүсэг тарчилна

Буурал царс өмхрөх цагаар

Буцаж ирнэ

Би явлаа

МТЗ М Отгонбаяр



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: М.Уянсүх : Ирж буцахын зааг дээр бичсэн тонгорог ирт шүлэг
Оруулсан admin on 2010-12-16 11:01:00 (4887 уншсан)

"Болор цом 28" наадмын ДЭД байрт шалгарсан шүлэг

Тэнгэртэй төрсөн нь тэнгэр болдоггүй
Тэнгэрийн хуулийг тэнэгүүд сөрдөггүй
Ухаантай төрсөн нь ухаанаа гээдэггүй
Ухаантны зовлон тэнэгт байдаггүй

Инээд шиг эмгэнэл инээдэнд ханадаггүй
Нулимс шиг хагацал нулимсанд цаддаггүй
Хэдийдсэн хорвоо хэнээс ч айдаггүй
Хатуудсан тавилан хаадыг ч тойрдоггүй

Мэдрэлийн эмчийн надад зөвлөсөн
Мэдээжийн жорыг би уухгүй
Хор өгсөн ч асууж лавлахгүй
Хожмын үнэнийг бусдаас нуухгүй

Түймэр шиг шатсан нуринги орчлонг
Түйвээх самууныг би өдөөсөн
Өдөөсөн тэр л түймрийн галд
Өөрөө шатах хөгжүүн тавилантай

Үлэмжийн гунигт энэ л зовлонг
Үхлээр сольж…би хэнэггүй инээнэ
Үзэсгэлэнт охид нь эмгэд болоход
Үснийх нь ширхэгээр шүлэг бичнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 52 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

О. Ням-Очир 1985	100х120, зотон тос
Эгшиг урьхуй
Хэмжээс: 600x743 207k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5083

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-185.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4961

Должин : Зам зуур
zam-096.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5299


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn