Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Гоо үзэсгэлэн чамд хэлье
Оруулсан admin on 2010-10-19 15:18:08 (3629 уншсан)

Тийм дээ...Чи сайхан бүсгүй
Тэргүүндээ цэцэгтэй бүсгүй
Тэнэг залууг хөлдөө сөхрүүлж, үхүүлж бас чадна
Тэглээ гээд чиний төрх зуун жилээрээ хадгалагдахгүй...
Зүрх гэж байдаг бол чинийх толгойд чинь яваа
Зүүд гэж байдаг бол чинийх амьдралд чинь болоо
Зөөлөн зан хатуугаа дийлж уяраадаг хорвоод
Зөрүүд бардам чиний зан удаан тэсэхгүй ээ...
Чамд л гэж шивнэе, гоо үзэсгэлэн минь
Чамайг надаас холдохоос чинь өмнө хэлье
Чиний надад байгаа бүх л зүйл гаднаасаа хуурамч
Чимээгүй алга болоод өнгөрсөнөөр минь тохуурхах нь чиний үнэн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Ганцаардал
Оруулсан admin on 2010-10-08 17:56:53 (3107 уншсан)

Өглөө босоод цонхруу харлаа
Өчигдөрхөн бас ийм л өглөө байсан
Өөрөөсөө өөр хүнийг өрөөндөө хайгаад олсонгүй
Өөрчлөгдсөн юм гэвэл өглөөний сонин л байлаа...
Өглөөний шүүдэр шөнийн оддыг ганцаараа үдэж
Өдөр алгасаж оройдоо л их гуниглах юм даа
Өвөл болоогүй байтлаа бие минь даараад байна
Өөдөсхөн гарыг минь атгаад дулаацуулах чи минь хаана байна...
Өр зүрхээ эмтрээн байж хэн нэгнийг сэтгэлдээ хүлээгээд
Өөртэйгөө хуваасан дарсны шилээ нэг хоёроор тоолон суугаад
Өнөөдөр идэх хоолоо умартан тамхи асаан дэмий гиеүрэхдээ
Өөрийг минь хайрлах тэр л хайрыг хаанаас ч юм хайгаад байх юм даа...Ц,З

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Золдэлгэр : Би чамайг олсон
Оруулсан admin on 2010-10-08 17:54:52 (3348 уншсан)

Намар модод навчсаа гээдэг шиг би ганцаарддаг байсан
Намайг гэх сэтгэл хорвоод төөрдөгт би хүлээдэг байсан
Навч адил хэнд ч анзаарагдахгүй хийсдэг байсан
Намар адил зүрхэнд минь байнга бороо шивэрдэг байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэгс шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон...
Өвөл шувууд бээрдэг шиг би жинддэг байсан
Өглөө босоод цонх руу ширтэн би гунигладаг байсан
Өөдөсхөн охины бээлийтэй гар даардаг байсан
Өвөл адил үргэлж сэтгэл минь жавартай байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон
Тийм ээ чи намайг ганцаардлаас аварсан
Тэвэрт чинь багтаж би дулаацдаг болсон
Төөрсөн сэтгэлийг чинь би олсон
Тэгээд намрын мод, өвлийн цас шиг байхаа больсон...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Намар ...
Оруулсан admin on 2010-10-07 14:08:04 (3718 уншсан)

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Намар ба хавар
Оруулсан admin on 2010-10-07 13:44:32 (3240 уншсан)

...Навчис газар чимэн шаргалтаж
Нар дэлхийгээс алслахад
Зөөлөн харцны халуухан илчинд
Зүрх сэтгэлд яргуй дэлбээлнэ...

...Найган буухдаа навчис шинэ өнгөөрөө гайхуулж
Нарт цэнхэр нутагт хяруу унах цагаар
Болор тунгалаг дуслууд бодол сэтгэлд шивэрч
Болчимгүй тонгочих зүрхэнд улаан яргуй дэлбээлнэ...

...Намирах хар үсэнд
Навчис бас дурлажээ
Наран мэт гоо үзэсгэлэнг
Од мэт тэд чимжээ...

...Нарны өнгөөр гэрэлтэх шаргал навчис
Надад чамайг минь улам сануулна
Найгах модод гуниг шивнэн сэрчигнэхэд
Намирах хар үсэнд шунан тачаадан дурлана...

эх сурвалж : http://shuleg.blogmn.net/36132/namar-&-havar.html



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Намрын шүлэг
Оруулсан admin on 2010-10-07 13:38:42 (3757 уншсан)


Намар намрын сайхан нь
Нарандаа байдаг
Намайг ээх тутам
Нөөлөг хүсэж
Настай ааваа санана.
Нутаг сэлгэх шувууд
Нулимс цийлэгнүүлж
Найраг болон үлдэнэ.

Намар намрын гуниг нь
Навчиндаа байдаг
Нас ахих тутам
Нар шүтэж
Настай ээжээ дурсана
Навчны хээ хуар
Намба болон 
Нүүрэнд минь тодроно

эх сурвалж : http://anurad.blogspot.com/2008/10/blog-post_23.html



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ганцаардал
Оруулсан admin on 2010-10-04 10:16:54 (3011 уншсан)

Дахиад түүнийг харахгүй ч юм шиг,
Доглон байж үнсэхгй ч юм шиг,
Тэр намайг мартах ч юм шиг,
Тэнгэрт ахин нар мандахгүй ч юм шиг
Сэтгэл нэг л сонин гунигтай
Сэрүүн салхи зогсохгүй нь ...
Гадаа бороо ороогй атал,
нүүр дагаад бороотой
Гэхдээ энэ нулимс л байх,
Гунигтай хар бороо.
Модод исгэрэхдээ уйлах мэт навчаа хиисгэн
Миний хажууханд найгах савлуур дээр хамт сууна.
Салхитай хамт алхсаар гэрийнхээ гадаа ирлээ,
Тэр хаалгыг минь нээхэд хэн ч үгүй...
Дахиад түүнийг харахгүй ч юм шиг,
Доглон байж үнсэхгй ч юм шиг,
Тэр намайг мартах ч юм шиг,
Тэнгэрт ахин нар мандахгй ч юм шиг.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Үлэмжийн чанар
Оруулсан admin on 2010-10-01 23:06:56 (3891 уншсан)

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Мишигийн Банзрагч : Хэлмэгдэл
Оруулсан admin on 2010-10-01 21:59:29 (3258 уншсан)

Хэлмэгдсэн юм гэж
Хэзээ ч хэлж гутаахгүй.
Их л холын улбаатай
Идэх авахын шуналтан
Харь газраас сарвайсан
Хар хэргийн эзэд
Санаа зорилгоо гүйцээхэд нь Саад болсон хориг,
Өнөөгийн бидний төлөө Өөрсдийгөө өргөсөн зориг, Ямар ч гэмгүй тэднийг
Яагаад ингэв гэнэ үү?
Гэмгүй номхон байсанд нь Гэсгээсэн юм биш ээ?
Улс орон байхын
Учрыг тэд мэддэг,
Тусгаар тогтнож оршихын Тулгыг тэд тулдаг,
Уламжилж ирсэн үзлийн
Уг үндэс нь байснаас Эзэрхэх захирах үйлийн Илдний ирэнд эмтэрсэн юм. Эднийхээ хүчинд бид чинь Эх оронтойгоо хоцорсон
Эзэн хаан шиг биш ч
Эрх чөлөөтэйгөө үлдсээн.
Үйл ажлаас илүүтэй
Үнэн сэтгэл гэж байдаг.
Үхэл мөхлөөс үнэтэй
Үзэл бодол гэж байдаг. Тэгэхээр тэд чинь
Тэмцэж ялсан баатрууд


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Мишигийн Банзрагч : АВТОБУСНААС ОЛСОН МӨРҮҮД
Оруулсан admin on 2010-10-01 21:58:03 (3267 уншсан)

Автобус унаагаар явахад
Өвгөд эмгэд олон
Ач гуч шиг нь багачууд
Суудалд тухлах нь балин
Буруу харж суучихаад
Босох хүндлэх хашин
Хэн нэг нь сануулбал
Хэрэлдэж хялалзах нь хошин
Өөрсдийгөө өтлөхгүй
Өнгөний элэгдэлд өртөхгүй
Энэ л хэвээрээ мөнхернө гэж
Эндүү боддоггүй л байгаа даа
Таны хажууд зогсоо
Таяг тулсан өвөө
Ач зээдээ хөтлүүлсэн
Атигар буурал эмээ
Хангайн буга шиг ханхар
Тайгын согоо шиг танхил
Танаас сандал харахааргүй
Сайхан залуус явсан юм шүү


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс: Би доторх би
Оруулсан admin on 2010-09-27 22:30:16 (3352 уншсан)

Угаасан чийгтэй үс хацарт минь унжиж
Урьдах толиндоо өөрийгөө биш,зүрх сэтгэлээ тольдох шиг санагдана
Сагсайсан үснээс бөнжигнөх усан дуслууд
Сэтгэлийн минь угаас гарах нулимс мэтээ

Наран хэвийж, тэнгэрийн хаяа улааран туяарах адил
Өөрийнхөө бодолоос ,би ичин хацар халуу оргино.
Нүдэнд минь гадаах зүйлс биш, сэтгэл минь харагдахад

Өөр хүнийг агуулах би болсон мэтээ
Өөрөө, өөрийнхөө тухай бодохоосоо айж
Миний цээжинд хашгирах ”би” хэмээх хүн
Сэтгэлийг минь зовлон болгон бүжихэд
Мэлмэртэл асгарах нулим минийх бус түүнийг мэтээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хэрвээ
Оруулсан admin on 2010-09-27 11:24:37 (2960 уншсан)

Хэрэв би чам дэээр очоод,
Юу ч хэлэлгүй нүдээ аниад,
Чамайг үнсвэл намайг үнсэх үү?

Чамд хэлэлгүйгэээр танай гадаа зогсоод,
Чамайг хүлээвэл, гарч ирэх үү?

Борооотой өдөр чиний замд би таарвал,
Шүхрэн дороо намайг оруулах уу ?

sukiya_qoh@yahooo.com

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Бүү гунигла
Оруулсан admin on 2010-09-27 11:22:01 (3695 уншсан)

Нэг нь хүлээж нөгөө нь боддог сэтгэлийг
Наран шингэхэд өнгө нь бүдгэрдэг цэцэгтэй адилтгая.
Уйдагч хоёрын амь нь болсон хайрыг
Урган дэлбээлэх цэцэгтэй адилтгая.

Бүсгүйн харцанд гуниг тодроод
Нүднээс нь урсах халуун нулимс гашуун байна.
Бодолд автан толгой нь гудайж
Нялх яргуй шиг царай нь цонхийсон байна.

Зүүд мөрөөдөл шиг бодолоо орхиоч
Зүгээрээ, зүрх сэтгэл чинь чамайг сонсоно
Үлэмжийн гоо төгөлдөр байна чи
Үнэнхүү хайрын дээдийг амсана аа.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Хайрын мэдрэмж
Оруулсан admin on 2010-09-27 11:21:38 (3486 уншсан)

Өвлийн сартай нэгэн орой
Алмас асгасан юм шиг цасан гялтганаж
Өнө мөнхийн хөх тэнгэрт
Очир эрдэнийн чүү цацсан юм шиг сайхан харагдана

Хацар нүүрийг илбэн таалсан
Жихүүн ч гэсэн нэг л дотно салхи
Жигтэй нэгэн бодлыг шивнэхэд
Хамаг бие халуу оргин байлаа.

Зугуухан алхаж байхад минь
Зүүдэндээ ч мэдрээгүй энэ үгийг
Алтаар бичиж, эрдэнээр чимэж чадахгүй ч
Атгахан зүрх минь цусаар бичлээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Мэдрэмж
Оруулсан admin on 2010-09-27 11:20:42 (3277 уншсан)

Чив чимээгүй энэ хүрээлэнд
Чиний тухай бодож суухдаа
Чин сэтгэлээ нээвэл би чинь
Чухам л жаргалтай нэгэн байх

Ялгуун сайхан энэ үдэшээр
Явуу сарны мөнгөн туяаг ширтэн суухдаа
Яралзан хөвөлзөх одод чиний нүд шиг гэрэлтэж байгааг
Яагаад ч юм бэ би мэдэрлээ

Эгшиглэнт дууны чинь ая бүхэн
Эгээл надад танил, дотно
Энэ орчлонд төрөхөөсөө өмнө бидэн хоёр
Эргэлдэн нисэх хос хун байсан ч юм уу хэн мэдлээ

2002-03-30

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Түрлэг
Оруулсан admin on 2010-09-27 11:20:16 (2853 уншсан)

Эгэлгүй энэ хүний орчлонд
Эрдэнэт хүний дүрийг олоод
Ээдрээт амьдралын дундах
Эрчлээт утасны нэгэн үзүүрийг атгаж байна би

Түм бусан өнгийн гэрэлтэй
Төгсгөлгүй үргэлжлэх энэ амьдралын
Торгон агшин бүрийн хүрдийг
Түрлэг нэмэн эргүүлж байна би

Амрах агшин,хором хүртэл
Доожоогүй биднээр тохуурхан наадаж
Алсын тэртээгээс биднийг хүрээлэн
Доогтойхон гэгч нь инээж байна шиг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Хайрын мөртүүд
Оруулсан admin on 2010-09-27 11:19:52 (3271 уншсан)

Хайр гэдэг чинь
Хоёрыг учруулах
Хонгор хоёр сэтгэлийг холбосон
Хонх дэгээ юм уу даа.

Хайрын бал бурмын шивнээг
Хонгор чамаасаа мэдрэхсэн гэж
Сэтгэл дотроо шивнэн суух
Санаан зоргоор залуу насны минь зан юм уу даа.

Хайрын дотно үгээ
Харцанд минь шингээсэн
Халуу дүүгэх амьсгалаас чинь
Хайрын бал бурам амтагдаж байна.


Хархан нүднээс чинь дусах сувдан нулимс
Хонгор чиний минь уяралын шигтгээ
Зүрхэнд хурсан сувдан нулимс чинь
Зоргол халуун намрыг дэвтээх нэгэн шүүдэр

Мөнгөн саранд хүсэлээ шивнээд
Мөнхийн залуу насныхаа
Мөрөөдөл бүхнийг бодвол
Магадгүй биелэх болноо.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Зүүдэн дэхь мөрөөдөл
Оруулсан admin on 2010-09-27 11:19:04 (3193 уншсан)

Од мичидийг хараа булаасан
Зүүдэн шөнийн гүн эргүүлэгт би
Зах хязгааргүй живэн одсоор
Тэнгэрийн хаяа үүлсийн цаагуур ниснэ.

Хөвөн үүлсийн дунд дүүлэх
Тэнэгхэн бодолдоо би
Тээршээх ч үгүй өөрийгөө баясгаж
Атгахан зүрхээ догдлуулж явна.

Үүр хаяарах үнэгэн заагт
Үнэн дүр минь амилахад
Үлгэрийн юм шиг зүүд мөрөөдөлдөө
Үнэхээр би итгэсэн байнам.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс: Захидал
Оруулсан admin on 2010-09-27 11:18:32 (3021 уншсан)

Үлдээсэн зурвасыг чинь би авсаан
Үг бүрийг нь сайн уншсан
Үүнээс хойш олон хоног өнгөрсөн ч
Үлдээсэн зурвасны чинь үг бүрийг санаж байна би.

Үггүй орхисон намайг уучлаа ч
Өөр хүнд хайртай, хайртай байсан гэвч
Үнэндээ тэр сэтгэл биш шохоорхол байсаан
Өрөвдөлтэйгөөр чамайг орхисондоо уучлалт гуйж байна би

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Бүх оюутан болж байгаа залууст
Оруулсан admin on 2010-09-27 11:17:57 (3395 уншсан)

Орь залуу насандаа
Оюутан гэсэн алдрыг зүүсэн анхны өдөр
Олон хүүхэдтэй бужигнаж байхдаа
Олноос онцгой чамайг би харсан.

Тэрхэн зуурын учирлаас хойш
Дурлалд автсан би чинь
Тэвчээр алдагүй чамайгаа бодон явсаар
Даруй хоёр жил өнгөрчээ.

Чимээгүйхэн байсан нэгэн өдрийг санаж байна уу чи
Чи бидэн хоёул урд урдаасаа хараад сууж байсан аа
Тэгэхэд чи надтай нэг ч үг дуугараагүйү би
Тэр олноос ичсэн байлгүй гээд өнгөрсөн дөө.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 139 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-225.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4318

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-128.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4288


B3-036.JPG
Хэмжээс: 600x450 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5489


Агуулга
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл
Sunday, 2013.03.31
· Ч.Амартүвшин : ээждээ
Saturday, 2013.03.30
· Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn