Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
Оруулсан admin on 2023-09-12 09:51:28 (565 уншсан)


Хагацал амсаж өвдөг сөхрөөгүй бол жаргал нь тэр 
Хар санаа атаа жөтөөгүй бол жаргал нь тэр  
Худлаа хэлж хулгай хийгээгүй бол жаргал нь тэр 
Худрагагүй аашилж хуудуугүй загнаагүй бол жаргал нь тэр 

Сагсуу явж бусдад адлагдаагүй бол жаргал нь тэр 
Сархад хүртэж, шаналж хэвтээгүй бол жаргал нь тэр 
Сэтгэлээ нээж ярьж суух ханьтай бол жаргал нь тэр
Сэвлэгийг нь үргээж тоглож наадах үртэй бол жаргал нь тэр

Бүтэн нойр, бүлээн цайтай яваа бол жаргал нь тэр 
Бүгдэд адлагдаж бүрэгээрээ дуудуулаагүй бол жаргал нь тэр
Бэртэгчин загнаж өрөөлийг  гомдоогоогүй бол жаргал нь тэр 
Биеийг бодож бусдыг уйлуулаагүй бол жаргал нь тэр 

Хог түүж гуйлга гуйгаагүй бол жаргал нь тэр
Ходоод чинь хоржигнож хоол нэхээгүй бол жаргал нь тэр
Хөмсгөө  зангидаж гэмшиж  гутраагүй  бол жаргал нь тэр
Хөдөөтэй хоттой хоршиж яваа бол жаргал нь тэр 

Эрхэм чухал анд нөхөдтэй бол жаргал нь тэр
Эх орон ард түмэн эрдэм номтой бол жаргал нь тэр 
Энэрэнгүй сэтгэл эелдэг зантай бол жаргал нь тэр
Элгэн садан ахан дүүсдээ нэртэй бол жаргал нь тэр 

Өвчинд шаналж өвдгөө тэврээгүй  бол жаргал нь тэр
Өнөр бүлээрээ шуугиж өссөн бол жаргал нь тэр
Өрнөөс айж цожиж сэрээгүй бол  жаргал нь тэр 
Өнөөдөр л та тайван байсан бол жаргал чинь тэр 

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
Оруулсан admin on 2023-09-12 09:48:09 (625 уншсан)


Балар эртнээс  баадантай ирээдүйн чандад
Башир хийрхэл  баталгаат хээрхэл уралцана
Бадаг дууг  аялгуу юунаас  нь салгацгааж
Барууны  цөмийг  хээрийн салхитай  эмхэрдэнэ
 
Үл тасрах аялгуу шиг  согтуу наран гэлдрэхэд
Үр могойн үлгэрийг  усны бидэртэй агтална
Үндэстэй бүхэн  тэнгэрийн сөрөг  тэмцэлдэхэд
Үгүйсгэл оршингуй  өгцөөн нартай сүлэлдэнэ

Сувдан дусал давсны хүчилд нэрэгдэхэд
Суганы товч шувуудийн жиргээ шиг алсрана
Сурах чанадад хувьсгалын дөл бадамлахад
Сураг тавигсад сэмжин үүлс шиг сарьнана

Бэл бэнчин хоёрыг агаар юутай зүйрлэхэд
Бэрд чөтгөр гурвыг бурхан лугаа шүтнэ
Бээс ноён дөрвийн утга агуулгаар зөрчилдөж
Бэх цаас хоёр шиг тойргийн алсад огтлолцоно
 
Агаараар орогнох  үхэл баруун зүүнд дарамтлахад
Амьдрал тэтгэгчийн хомстол ар өврийг дарлана
Алдаж  оносон сумнууд аяганы амсраар чихэлдэхэд
Арван түмэн эс маргаашийн  сарлуу  тэмүүлнэ

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
Оруулсан admin on 2023-09-12 09:47:20 (560 уншсан)

Шаргал үстэй харийн бүсгүйг би хүсээгүй
Шанз шиг дуутай уяхан хоолойг би хүсээгүй
Шавар баримал шиг хиймэл эрхтэн би хүсээгүй
Шаант чөмөг шиг өндөр бие хааг би хүсээгүй
Шумуул шиг хорон нэгнийг би хүсээгүй
Шувуу шиг хөнгөн хийрхэлийг би хүсээгүй
Шугам шиг сайхан хөлтнийг би хүсээгүй
Шунал шиг халуухан тачаалыг би хүсээгүй

Сайхны өмнө харц буруугүй гэж хүмүүс ярих
Сархадны халуунд боллоо гэж зарим нь бурах 
Саваагүй явждээ гэж залуу насандаа тохох 
Санаандгүй юм болсон гэж хээв нэг хэлэх 

Өнгө мөнгөний энэ орчлон дээр 
Өөр өөр хүсэл байдаг байлгүйдээ 
Өсгийтөн болгоныг би сөгнөхийг ерөөс хүсдэггүй 
Өөрийнхөө бодолд л гагцхүү  үнэнч явхыг хүсдэг

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
Оруулсан admin on 2023-09-12 09:45:25 (552 уншсан)

Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг
Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг 
Элэнц хуланцаас ирээдүйн чандад  түүх тээх 
Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархдаг 

Морин дэл дээр нойр авж үзээгүй
Модон эмээл дээр өдрийг туулж яваагүй
Мойног болтлоо хар ажилд нухлагдаагүй
Моод хөөсөн  багачуудад  хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Дөрвөн улирлын нугачаанд өнгө зүсээр гундаагүй
Дөрөөн дээрээс буулгүй жил тойруулж шогшоогүй
Дөнө өвлийн жавраар ховоо татаж үзээгүй
Дөвчигнүүр хоосон нөхдүүдэд  хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Халуун нарнаар  хонь   хяргаж нозоороогүй
Хавсрага салхинд  борлон шүдлэн самнаагүй
Хадлан тарианд сар өдрөөр жиндэж үзээгүй
Хацар гоо хөвгүүдэд хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Идэр есийн хүйтэнд өглөө  оройдоо мордоогүй
Идэш хоолны цагаар хутга атгаж үзээгүй
Итгэл сэтгэл зүтгэлээрээ хөдөө нутгаа сахиагүй
Энгэсэг болсон  эрхмүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Жавартай шөнөөр босож гал өрдөж үзээгүй
Жаахан үрсээ хөтөлж  аргал хомоол хормойлоогүй
Жалга довны үзлээр аяга хоосон гаргаагүй
Жадгар хэдэн охидоор хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Адуутай ноцолдож айргандаа халамцаж  жаргаагүй
Аргамаг сойж хээр хөдөөгүүр   гандаагүй
Ачаа ачиж улирал дамнан нүүдэллээгүй
Аманцар хээнцэр хүүхдүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Соёлт хотын залуус та нар  өнгөтэй мөнгөтэй байж болно
Содон сонин ажил төрөл, царай зүсээрээ бахдаж бас мэднэ
Сонсдог үздэг хардаг сэтгэдэг нь өөр болохоороо ялгаравч
Сонирхол амьдралаар нь  хөдөөний залуусыг минь битгий адлаарай  

Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг
Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг 
Элэнц хуланцаас ирээдүйн чандад  түүх тээх 
Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархая бахдая. 


Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ю.Баян-очир : Мод
Оруулсан admin on 2023-09-12 09:36:41 (617 уншсан)

Оюун ухааныг задлагч оньсон тоглоом нь мод 
Орон гэр байшин барилга нь бүгд мод
Олон ард түмний маань төрийн тамга нь мод
Онгон хүлгийн уурга хусуур нь бүгд мод

Айраг цагааны аяга тагш нь бүгд мод 
Ариун сайхан хөгжимийн зэмсэг нь бүгд мод 
Айл гэрийн баялаг болсон авдар сав нь мод 
Аяны хүнийг ерөөх сүүний цацал нь мод 

Бурхан тахилын шогол нь мод 
Буу зэвсэг багажны минь иш нь мод 
Бул тэрэг минь бас л мод 
Буур тэмээний маань буйл нь мод 

Миний монгол ард тэр чигтээ мод 
Малын саравч сараа нь бас л мод 
Мишээх бяцхан үрс нь мод л түшиж хөлд орно 
Мэргэн өвгөд хөгшид нь модон эрхээ эргүүлсээр 

Цагаан сарын ууцны цар сав нь мод 
Цалин цагаан цаас нь мод 
Цагийн түүхэн эзэн нь мод 
Цаг хугацааны нотлол нь өөрөө мод

Өтлөөд ирэх үед модон таяг тулж 
Өнгөрөөд буцах цагт модон авсанд л орно 
Өнгөтийн хэдхэн мод бидний амьдралыг тэтгэж 
Өргөн олон ардын хэрэгцээг хангасан мод

Тайрсан модыг хараад хүнийг л бодно
Тарьсан модыг үзээд хүмүүсийг л бодно
Тариад ургуулдаг мөртлөө хүн та 
Тайраад устгадаг нь сонин л юм даа

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: П. Бадарч : Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2023-05-14 19:18:00 (40351 уншсан)



Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 37/8 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin on 2023-03-18 21:59:00 (71642 уншсан)

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: М.Амархүү: УРГИЙН МОД
Оруулсан admin on 2022-11-25 10:13:19 (1318 уншсан)

"БОЛОР ЦОМ 40" яруу найргийн наадамд  Архангайн аймгийн уугуул, МЗЭ- ийн шагналт яруу найрагч М.АМАРХҮҮ  түрүүлж " ЭГШИГЛЭНТ ЭХИЙН ХИШИГТ" найрагчаар тодров.

  " УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод
Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм
Алтан нар, мөнгөн сар хүрэл мичидийг чамд л харуулах гэж
Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм
Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо
Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм
Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир
Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм
Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад 
Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм
Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир 
Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм
Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд
Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм
Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир
Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм
Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин
Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм
Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир
Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм
Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн
Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм
Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир 
Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад
Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө
Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ
Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан
Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд 
Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам 
Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад
Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ
Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь 
Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа 
Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол
Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол 
Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь 
Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө 
Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол
Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол
Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь 
Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол
Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол
Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа
Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол 
Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол
Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж
Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол
Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо
Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь
Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа
Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа...
                                     2022.11.24 Улаанбаатар

эх сурвалж https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0YCzd2sURW44t3eyCG4cFSQSxcNUkukSTjfjUVWJr8r9VLpUs7LD5Xw3YyzXwck23l&id=100003673848213



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
Оруулсан admin on 2022-11-24 20:57:17 (1383 уншсан)


Тив дэлхийн хаан байтлаа би
Тэнгэрийн доор юу сан ч билээ
Энэ орчлонгийн эзэн атлаа би 
Эцгийнхээ дэргэд хэн сэн ч билээ 

Үр сад минь намайг шүүхгүй ч
Өрлөг түүх дэнсэлж таарна 
Өндөр алдрын минь цээр гээгдэж
Үе чацуутан шиг аашилж мэднэ

Чинагш намайг тэнгэр хэмээн санаж
Чилэх сэтгэлтэй хүн байсныг мартах вий
Мөн биеэ элтэл явж хураасан улсыг минь
Мөчид ухаант хойчис минь тарааж орхих вий... 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Оруулсан admin on 2022-04-27 18:43:26 (2665 уншсан)

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Хичээлд чинь хүргэж өгдөггүйд 
Хэрэг болоход чинь хажууд чинь байдаггүйд
Утсаар ярихдаа хайртай гэдгээс өөр зүйл хэлдэггүйд 
Унтах болоход чинь үлгэр ярьж өгдөггүйд

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Өндөр болохыг хүсэхэд чинь нуруун дээрээ өргөдөггүйд 
Өвдөхөд чинь эмнэлэг рүү тэвэрч гүйдэггүйд 
Айлын хүүхдүүд дээрэлхэхэд айлгах эцэг нь гэртээ байдаггүйд 
Ар тал гэдгийг мэдэхгүй өсөх хэцүү

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Буруу зүйл хийхдээ хацрын чинь хонхорхой хорсож байгаа
Бусдын тоглоомын булаахдаа буруу зөвөө ялгахгүй л байгаа
Охидын гэзэгнээс зулгаахдаа бусдыг яаж хайрлах вэ гэдгийг сураагүй л байгаа
Орондоо шээж сэрэхдээ аавыгаа санасаныг ойлгохгүй л байгаа

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Хачир ихтэй хоолоо голохдоо хоосон ходоодтой хонох ямар хэцүү вэ гэдгийг 
Хүү минь мэдэхгүй л байгаа
Хоосон ходоодтой хоносон хайр дүүрэн гэр бүл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг 
Харин үр минь мэдэж байгаа
Уулзах өдрөө хорин алхамын цаанаас гүйж ирээд
Угзарч хүзүүг минь тэвэрч эргэлдэхдээ 
Учрал гэдэг ямар их он цагийг туулж 
Ямар их тэвчээрийн ард нуугддаг вэ гэдгийг ойлгож байгаа

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Хорин найм, арван дөрөв гэдэг хүний хязгаарыг шалгамаар урт тоо
Хүүгийнхээ ирээдүйн замыг алтаар засмаар хүндлэл хүлээсэн ажлын минь өдрүүд
Арван жилийн дараа хүү минь сайхан эр болчихоод 
Алсад ажилласан өдрүүдээр минь бахархах болноо
Гэвч

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Зуун мянган ембүү өгсөн ч аав нь чинийхээ дэргэдээс холдох учиргүй
Зовлон жаргалын алинд ч зөвхөн чамайгаа зоригжуулж байх үүрэгтэй
Хажууд чинь байх хоног өдрүүд болоод хайр халамжийг минь 
Хадгаламж руу чинь шилжүүлсэн цалин минь орлохгүй гэдгийг би мэднээ

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Ээжийг бусдаас харамлаж өөрийгөө гэрийн эзэн мэт хэрсүүжтэл
Энэ насанд чинь баймгүй хажуужил суулгаж байгаадаа 
Хүүхдүүдтэй л ижилхэн тоглож гүйдэг насан дээрээ
Хураасан хэдэн төгрөгөөрөө аавдаа чөлөө авч өгнө гэж ярьж байгаад чинь 
Үнэндээ 
Өр дотроо
Өмөрч л байна

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Оруулсан admin on 2022-04-22 10:53:30 (2212 уншсан)


Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг

Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг

Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг

Дэлхий од гараг бүхлээрээ эх хүн байдаг аа.

 

Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг

Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг

Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг

Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.

 

Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг

Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээнбодол байдаг

Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг

Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных  байдаг аа.

 

Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг

Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг

Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг

Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.

 

Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг

Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг

Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг

Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.

 

Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг

Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг

Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг

Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.

 

СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ "БҮСГҮЙ ХҮН"



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: C. Амина : Би ахдаа хайртай
Оруулсан admin on 2022-03-22 12:49:25 (2810 уншсан)

.....Тиймээ би ахтай хүн
Тэр хүний энгэрээc аавын үнэр үнэртдэг
Тэгээд бас хааяа томордгийг нь эс тооцвол
Тэр чигээрээ аавын дүр төрх.
.....Хааяа надад ахархана
Ханцуй шамалж дүр эсгэнэ.
Ард чинь би чиний асаалттай танк гэнэ
Айдаа би ч аварга бамбайтай хүн дээ.
....Агаадаа хэлнэ гэж заримдаа гайхуулмаap
Ахаараа бардаж бахархмаар
Аавын нүнжгийг бялxтал өмчилсөн
Азтай шүү би,aaгтай аxтай хүн.
....Ил зэмлэж, далд хайрлана
Эвий гэж толгой илэхгүй ч эр хүн шүү миний ах.
Аав ээжийг зовоов чи гэж харцаараа зэмлэдэг ч
Алив ах нь зохицуулъя гээд дарганцарна.
....Зохицуулна гэж ян таг
Зовлонд өмнөөс шуударчихна
Хатуу үгээр хааяа зэмлэдэг ч
Хормын дараа сэтгэл нь уярна.
....Далд нэг авна,ил нэг холгоно ахыгаа
Давраад бай гэчихээд алга нь дэлгээстэй
Агаа гээд аяыг нь хөглөчихвөл
Арга зальд минь хууртагдан эгшиглэчихнээ.
....Тийм ээ би ахтай
Тэр хүний энгэрээс аавын үнэр үнэртдэг.
Эр хүн гэвэл миний ах
Энэ хүн миний түшиг тулгуур
....Тулгууртай байхад дүү нь тэнцэнэ
Туждаа байхад зовлонгоос ч имээхгүй.
Хайлган зөөлөн уян миний ах
Хамгаас хайртай шүү агаа таньдаа.
....Аз,эз тосог яадгийм
Ард асаалттай танк байхад яахийн
Эвийг нь олоод ахыгаа өхөөрдөөд байхад
Энэ амьдралд энгэрт нь багтаад болчихноо.
....Сайхан ах байна байна
Сайн эр хүн гэвэл миний л ах
Ахын тус хэрэгтэй боллоо яаx уу
Агаа гээд гүйгээд очлоо яадгийм....


............C. Амина



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
Оруулсан admin on 2022-03-18 23:55:48 (2615 уншсан)

Амь үрэгдсэн цэргийн булшин дээр
Сүүмийлгэж орхисон бууны хуй
Эзнийхээ цоорхой дуулгыг өмсөж
Эх орныхоо цуурхай газар үлдэжээ
Ургах гээд ургаж чадахгүй
Хөөрхий шар модон хуй
Унах гээд унаж чадахгүй
Хөөрхий хар төмөр буу
Баатар эрийг манан, манахдаа
Байлдааны талбарыг санан, санахдаа
Эзнийхээ халуухан зулайг үгүйлсэн
Ногоон төмөр дуулгыг өргөж
Эх орныхоо хатуухан заяаг өгүүлсэн
Хүрэн шороон булшийг тулжээ
Замаг дээрх дугаараа
Элэгдэж арилтал
Зам дээрх дурсгалаа
Эдгэрч арилтал
Овог, нэр бичсэн чулууны оронд
Сүүмийж үлдсэн
Он, сар бичсэн хөшөөний оронд
Торойж үлдсэн
Халхын голын байлдагчийн
Бүлээн шороон дээрх
Дуулга өлгөсөн буу...
Буунд өлгөсөн дуулга...
Амь үрэгдсэн эцгийнхээ төмөр малгайг өмсөж
Амьд үлдсэн хүү шиг харагдана...
Амь үрэгдсэн хүүгийнхээ булшин дээр ирж
Амаа барин уйлах эх шиг харагдана...
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нүүж чадахгүй хүлээсэн дээ
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нууж чадахгүй хайрласан даа
Энэ төмөр малгай хэн нэгний дотроос
Гарч чадахгүй удсан даа
Энэ төмөр малгайг хэн нэгэн
Харж чадахгүй зовсон доо
Дайчин нөхрөө ийн оршуулчихаад
Давшилтад тийн орсон цэргүүд
Хүрэл, төмөр дуулгаа
Хүүдээ өгсөн болов уу, хөөрхий
Буундаа өлгөсөн болов уу, хөөрхий    


2022-3-12

О.Цэнд-Аюуш



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Булат Окуджова /ОХУ/: Бяцхан цаасан цэрэг
Оруулсан admin on 2022-03-18 15:20:37 (5997 уншсан)

Цэх халуун зоригтой, царайлаг хөөрхөн
Цэрэг эр энэ хорвоод байжээ
Гэм нь харин тэр хөөрхөн цэрэг
Гэнэхэн жаалуудын тоглодог цаасан цэрэг юмсанжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Дамдинжав : Дурлал
Оруулсан admin on 2022-03-18 13:58:12 (2935 уншсан)

Эрхэм уншигч танд “Гол тоглогч I, II, III” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Дурлал” шүлгийг хүргэж байна.



Би анх чамайг олж харахад чи арван зургаатай байлаа

Бийр авч, үсийг чинь зурахад чи арван долоотой байлаа

Бэхэн дундаас чиний уруулыг хайхад чи арван естэй байлаа

Бэлхүүс зураад, дунд нь цэг хатгахад чи яг хорьтой байлаа...

 

Би чамд хайртай гэж хэлэхэд чи хорин нэгтэй байлаа

Бэлэг шиг нялх үдшийг хамт өлгийдөхөд чи хорин хоёртой байлаа

Бийрээ тавиад, галбирыг нь сийлж суухад чи хорин гуравтай байлаа

Бэлхүүсийг хоёр утгад хувилахад чи хорин дөрөвтэй байлаа...

 

Би чамайг хоёр дахин ихээр хайрлахад чи хорин тавтай байлаа

Бэр цэцгээр үсийг чинь гоёход чи хорин зургаатай байлаа

Бэрхийн ууланд хамт зугаалахад чи хорин долоотой байлаа

Бэлийн чулуу түүж, сэтгэлээ чам руу зөөж явахад чи хорин наймтай байлаа...

 

Саргүй үдшээр цөөрөмд очиход чи хорин естэй байлаа

Санаа алдалт шиг од харвахыг ажиж суухад чи гучтай байлаа

Санасан шүү гээд бүдэгхээн дуу алдахад чи гучин нэгтэй байлаа

Салхигүй намуухан цөөрөмд бийрээ дүрэхэд чи гучин хоёртой байлаа...

 

Сайхныг чинь дахиад л зурж эхлэхэд чи гучин гуравтай байлаа

Санаандгүй үсэнд нь ганц цагаан зураас татахад чи гучин дөрөвтэй байлаа

Сар тэргэлтэхэд чи гучин тавтай байлаа

Сайхь цөөрөмд гурван нялх ангир хөвөхөд чи гучин зургаатай байлаа...

 

Гурван ангир хөвсөн цөөрмийн дэргэд

Гуниг гэдгийг үүрд мартаад

Хулсан бийрээ хөдөлгөн суухуйд

Гучин зургаатай чи минь арван зургаатай хэвээр байлаа.

 

2019.01.18

Дамдинсүрэнгийн Дамдинжав



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Мөнхжин А : Баяртай...
Оруулсан admin on 2021-08-07 23:17:43 (2164 уншсан)

Бороон дуслуудын пижигнэсэн чимээ

Богширгоны нулимс бөнбөрөн унах шиг

Бодлын минь гүнд ганц чи л бүтээстэй

Бодит амьдралаас минь хөндий тасраастай

  

        Эвээ олоогүй миний чиний сэтгэл

        Эвлэлдэн сүлжэгдсэн ч сулхан байсаар

        Ээнэгших сэтгэлээ дарж ядан

        Эндээс би явлаа! 

        Харин чи үлд...

 

 Мөнхжин А.

 

  



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Оруулсан admin on 2019-12-22 21:14:54 (1348 уншсан)

ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ

Ижлээ хураасан азарга шиг
Ирэмгий хангал явсан даа
Ирийг нь билүүдсэн хутга шиг
зүсээд гардаг байлуу даа

Адуугаа ахалсан азарга шиг
Агсарч цамнаж явсан даа
Араатан дайраад ирсэн ч
Нүцгэн тулалдах байлуу даа

Унагаа харамласан азарга
Унатал цавчаад эргэх шиг
Унаган төрмөл чадлаараа
Ураад гардаг байлуудаа

Ороо нь орсон азарга шиг
Омогшиж эрдэж явсан даа
Орчлонд ганцаараа юм шиг
Омголон догшин явлуудаа

Сартуулын Б.Улаанхүү 2019 он 3-9



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир: Санамсаргүй
Оруулсан admin on 2018-05-18 14:05:32 (9014 уншсан)

Санамсаргүй л цаг хугацаа эхэлсэн, үүлс нүүж эхэлсэн
Салхи салхилж бороо орж, цас хаялж эхэлсэн
Сансрын ийм болзоогүй, учрал ерөөлөөр дүүрэн он жилүүдэд
Санамсаргүй л хүмүүн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Э.Намар: Шарх
Оруулсан admin on 2018-01-08 20:21:18 (2645 уншсан)

 Үснийхээ үзүүр бүрт

Үнэрийг чинь шингээж сүлжээд

Өдөр бүр аялдаг дууг чинь

Өвөртлөөд би хэвтлээ

Явахдаа чи надад гунигаа нөмрүүлээд

Яаруухан алхахдаа шархаа дэрлүүлжээ

Чамд баярлалаа

Цас ороход ч даархааргүй үлдлээ

Би...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Оруулсан admin on 2017-11-03 12:58:02 (35447 уншсан)

Эрхлүүлж нялхаруулж эвийлэн хайлдаггүй ч

Энхрий сэтгэлдээ дүүгээ хайрладаг миний ах

Хорвоогийн олон аашнаас дүүгээ хамгаалж халхалдаг

Хоёрхон өгүүлбэрээр ухаарал хайрладаг миний ах

Зэмлэхэд тань дүү нь дуртай

Зэмлүүлж эмээх ахтай байх дэндүү сайхан 

Аавын хайр ээжийн энэрлийг санагдуулсан

Алсаас бараатай ханагар уул мэт миний ах

Онож алдахад минь ухааруулдаг

Орчлонд хат суусан миний түшиг миний ах

Миний мэдэх хийморьлог монгол эр хүн

Мишээж инээх ноён оргил миний ах.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 291 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-015.JPG
Хэмжээс: 600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4573

Тэрэлж
trlj-001.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4296


IMG_1783.jpg
Хэмжээс: 596x600 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3902


Агуулга
Мягмар, 2023.09.12
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Баасан, 2022.11.25
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Даваа, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Баасан, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Лхагва, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Ням, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Лхагва, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Бямба, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Даваа, 2014.09.22
· Азтай охин
Лхагва, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Мягмар, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Лхагва, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Бямба, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Ням, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Мягмар, 2013.07.23
· Хараал
Пүрэв, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Лхагва, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Даваа, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Бямба, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn