Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс: Захидал
Оруулсан admin on 2010-09-27 11:18:32 (3122 уншсан)

Үлдээсэн зурвасыг чинь би авсаан
Үг бүрийг нь сайн уншсан
Үүнээс хойш олон хоног өнгөрсөн ч
Үлдээсэн зурвасны чинь үг бүрийг санаж байна би.

Үггүй орхисон намайг уучлаа ч
Өөр хүнд хайртай, хайртай байсан гэвч
Үнэндээ тэр сэтгэл биш шохоорхол байсаан
Өрөвдөлтэйгөөр чамайг орхисондоо уучлалт гуйж байна би

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Бүх оюутан болж байгаа залууст
Оруулсан admin on 2010-09-27 11:17:57 (3510 уншсан)

Орь залуу насандаа
Оюутан гэсэн алдрыг зүүсэн анхны өдөр
Олон хүүхэдтэй бужигнаж байхдаа
Олноос онцгой чамайг би харсан.

Тэрхэн зуурын учирлаас хойш
Дурлалд автсан би чинь
Тэвчээр алдагүй чамайгаа бодон явсаар
Даруй хоёр жил өнгөрчээ.

Чимээгүйхэн байсан нэгэн өдрийг санаж байна уу чи
Чи бидэн хоёул урд урдаасаа хараад сууж байсан аа
Тэгэхэд чи надтай нэг ч үг дуугараагүйү би
Тэр олноос ичсэн байлгүй гээд өнгөрсөн дөө.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Нэргүй шүлэг
Оруулсан admin on 2010-09-27 11:17:29 (3183 уншсан)

Зүүдэн шөнийн манан дундаас
Зөн билгээрээ чамайг би олсон
Зөвхөн минийх л гэж бодсон чинь
Зөрүүд миний хүслэн л байж дээ

Битүүхэндээ би чамайг мөрөөддөг ч гэсэн
Бүтэлгүй дурлалын гашуун зовлонд
Бие сэтгэл минь шаналан байхад ч
Боргилох зүрх минь чамайг л гэх юм.

Зөрөөд өнгөрхөд чинь
Зөөлөн зөөлөн гишгэсээр өнгөрдөг шүү би
Зөвхөн чамайг л гэсээр
Зориуд би сонждог юм шүү.

Даруухан ч гэсэн ихэмсэг дүр чинь
Намуухан ч гэсэн бардам дуу чинь
Дөлгөөн ч гэсэн гунигтайхан харц чинь
Надад бүгд таатай байдаг.




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Дэлбээ
Оруулсан admin on 2010-09-27 11:16:41 (3248 уншсан)

Аз жаргалын ганцхан дэлбээ
Алган дээр минь байна.
Ариун хайрын бал бурам
Ангир халуун цээжинд минь байна.

Шивнэх хайрын минь үгс
Улаахан яргуй шиг урууланд минь байна.
Шүүдрийн сор шиг ганцхан дусал
Учиртайхан харах нүдэнд минь байна

2001-08-05

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Бүсгүй та
Оруулсан admin on 2010-09-23 20:07:17 (3362 уншсан)

Сэтгэлийн гэгээ итгэлийн урмаар амьдардаг бүсгүй та
Саатаад харахад гэмгүй харц эгэлхэн инээмсэглэсэн бүсгүй та
Бэтэртсэн сэтгэл, бачимдсан уймраагаа нуусан бүсгүй та
Бусдын атаархал, хайрын галыг мэдэрхийг хүсдэгийм , бүсгүй хүн

Гаднаас хархад дээгүүр харц, дэгжин хувцасласан ч
Гоолиг бие, бардамнанхан алхаатай ч
Дур булаам инээсэглэл, давхраатай алаг нүдтэй ч
Дэндүү гэмээр энэрэнгүй сэтгэлтэйдээ ингэж харагддагийм, бүсгүй хүн


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : Ээждээ
Оруулсан admin on 2010-09-23 20:03:42 (4305 уншсан)

Сэтгэлийн гүнд итгэлийн угт орших ижий бурхан минь ээ

Алиа балчирхан насандаа
Алаг цаастай чихэр нэхэхдээ, ичдэггүй байж би
Ганц дийлдэг нь та минь болохоор
Гуниж мэдэхгүй байж, уйлж шидээ үзүүлдэг байжээ.

Өсөх цэцгэн насандаа
Өнгөтэйг өмсөнө гэж , нэхэхдээ зовдоггүй байж би
Айлын хүүхдийдийн адил байлгасангүй гэж
Аривлаж чадахгүй байж, аашилж таныгаа зовоодог байж ээ.

Бүсгүй болох насандаа
Халуун хоол, бүлээн цайг хийлгэдэг байхдаа, ухаараагүй байж би
Босч цай чанаж өгөөгүй мөртлөө, эрт сэрээлээ гэж
Хайртай гэж хэлээгүй байж,хэдэрлэн уурсаж таныгаа гомдоодог байж ээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 1/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Энхтөгс : 'Эрчүүдэд бүсгүй хүний сэтгэлээс гарсан үгийн сонс
Оруулсан admin on 2010-09-23 20:02:48 (4564 уншсан)

Бүсгүй хүнийг бодолгүй үг хэлдэг гэж бүү гомрох
Богино ухаан урт үс заяасан л байгаа биз
Буруу бус, үнэн гэдэгт итгэсэндээ л тэд хэлдэг
Болчимгүй санаа хэлье гэж үглэж хэлдгийм бусаа тэд.

Үгийн уран, ухааны хурцад эрэмшин та бүү зэмлэ
Бодлын чанд сэтгэлийн үзүүрт унагасан үгээ
Бусдаас харамлан танд л ганц итгэсэндээ хэлдэг
Үг нь наанаа бодолгүй ч хожимоо мэдээд сануулдаг юм тэд

Санаад орж сэтгэлд хурсанаа гаргадаг гэж бүү эмзэглэ
Саар ч бай сайхан ч бай танийг л гэж итгэсэндээ сэтгэлээ нээдэг биз ээ
Миний л юм, надад хамааралтай гэж танд л тэд
Муйхар үг унагадаг ч гэсэн учиг ухаан нь шингээстэй байдаг юм тэдний үгэнд



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 1/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Жамбалгарав : Сүүдрийн од
Оруулсан admin on 2010-09-22 10:41:09 (3810 уншсан)

Алсын алс анзаарагдамгүй нэгэн зайд
Амьтны өлөн харцнаас хол, ая тааваараа
Дуулим алдар, дуурсах нэрийг үл тоон
Дуугүйхэн суугаа анд минь чи сонсооч.
Онгод зааж найрагчид чамайг шүлэглээгүй
Олны нүсэр давалгаа чамд шүлэнгэтээгүй
Орчлонд чамайг бий гэж хэн ч мэдээгүй нь
Одоо цагт бол жаргалын дээд юм. Сүүдрийн од оо.
Дуран авайгаар ч олж үзэхгүй чамайг
Дурласан зүрхээр л таньж болмоор санагдах
Дундуурхан заяанд төрсөн ч байг гэтэл
Дулаахан илчийг чинь мэдрээд байгаа бодогдох
Тэрсэлдэж гялазсан одод тэнгэрээр л нэг
Тэмүүлж үймэлдсэн хүмүүс газраар л нэг
Тэртээ холын амар жимэр оршихуйдаа
Тэгэхээс тэгэх гэж чи л ганцаар тайван


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Ц.Жамбалгарав : Илгээлт шүлэг
Оруулсан admin on 2010-09-22 10:39:48 (4202 уншсан)

Нүдүүлж гүйцсэн эх газрын хязгаар тийшээ
Нүхлүүлж сүйдсэн ээрэм талын хярхаг тийшээ
Нүдээ чилээсэн буурал ээжийн өргөө тийшээ
Нүүлгэж би чамайгаа илгээе. Шүлэг минь
Тэнгэрээс тасарсан амин сүнсээ унаа болгож
Тэмүүлэн жирэлзэх ариун цусаараа улаа сэлбэж
Тэргэл сарны сүүн гэгээтэй он жилүүдэд
Тэвчээр зааж чамайгаа л илгээе. Шүлэг минь
Хайр дутахын зовлонтой ахан дүүстээ
Хагацан сарнихын гачлантай амраг садандаа
Хамгийн эрхэм дотно дуугаа дуулж
Харвасан сум, зангидсан гар шиг шүлэг илгээе.
Матадын шаргал тал хөндлөн гулд зэрэглээтэй
Маргаашийн шаргал нарнаар есөн шидийн гүйдэлтэй
Мартах нь дэндсэн өнөө цагийн ширвээн дээрээс
Маргах юмгүй эх нутаг тандаа шүлэг илгээе.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Ц.Жамбалгарав : Домог
Оруулсан admin on 2010-09-22 10:38:23 (4256 уншсан)

Монгол Улсын дархан хошой чин ван,
дэслэгч генерал Барон Унгерн фон
Штернбергийн дурсгалд
Аргын нэгдүгээр сарын хорин есөн
Азийн домгийг нэгээр нэмсэн өдөр
Алд биеэ мартсан өдөр
Аугаа зууны сэжүүрээс
Атгаж авсан өдөр
Богд эзний хөвгүүдийн
Босоо цагаан ноёдын
Бодолд цучил нэмсэн
Барон жанжны өдөр
Цастай Баянзүрхийн оройгоос
Цантай Дүнжигнгаравын шилээс
Цагаагч гүүний унага
Цахилж буусан өдөр
Цагаан хасгийн эгнээ
Цавчилж ирсэн өдөр
Хорионд суусан хааны
Хорслыг тайлсан чин ван
Хорвоод мартагдах Монголын
Хойшдыг заасан чин ван


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Энхжин : Янаг булбарай
Оруулсан admin on 2010-09-22 09:31:11 (4609 уншсан)

Уян налархай хөдөлгөх гарт нь
Уран сайхан найгах бийр
Улаан булбарай жижигхэн уруулд нь
Учрал бас уярал нуугдана

Гэвч энэ учрал үүрдийнх бус зуурдых
Гэнэн тэр харц нь сэтгэлийнх бус царайных
Ганган хээнцэр гоо нь ариухан бус сэвтээхэн
Гайхалтай ялдам бие нь өөрийх бус бусдынх


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Гуниг хурсан бороо...
Оруулсан admin on 2010-09-20 12:22:46 (4650 уншсан)

Миний дээрээс гуниг хурах бороо асгарна...

Магадгүй би хэн ч биш байх...

Намайг бороо нэвт нэвтлэн гарна...

Би хий үзэгдэл гэж үү???

Итгэл...

Хайр...

Үгүй ээ.......

Энэ бүхэн биш...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Энхжин : Цаг болгон өөрөөсөө өөр хүн байх гэж
Оруулсан admin on 2010-09-20 12:21:42 (3014 уншсан)

Цаг болгон өөрөөсөө өөр хүн байх гэж өдөржин тэмцэдэг
Цалигсан нулимс гомдлынхоо үгийг нууж инээдэг
Уйлаад гүймээр цөхрөөд суумаар тэр л үедээ
Ургашгүй хайр удаан зовоохгүй ээ гэж бардамхан инээдэг

Амьдралд хамаагүй сэтгэлийн шанлалаар зовдон хийхгүй гэж
Амьсгаа ч авагдахгүй давчидаж алхалсаар амь тавих нь
Азгүй дурлал намайг гундаахгүй цаг эмчилнэ гэсээр
Ангирхан зүрх минь уйлчиж ч чадахгүй мөнх нойрсох нь

Нулимс барсан дурлалын шаналалд дургүйг хэлэх үү
Нүдэнд үзэгдэх дурсамж бүхэн хорсол буцалгана
Хорслоо гээд мартаж болдоггүй хяслант хайр минь
Хонгор зүрхэнд хорогдоод хэрэггүй ээ яваад өгөөч


С.ЭНХЖИН



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Амин зүрхний эрдэнэ минь дээ
Оруулсан admin on 2010-09-15 10:23:15 (4517 уншсан)

Үрээ тэврэхийг түмэнтээ хүсэвч
Өр минь өмрөөд хөл урагш алхахгүй нь
Үйлийн үргүй үрдээ би хайртай ч
Өөр замаар замнасан хайрын жимийг яалтай

Гэрэлт наран инээх шиг
Гэмгүйхэн үрийнхээ дууг нэг сонсохсон
Гэгээн саран мишээх шиг
Ганцхан үрийнхээ л хайрыг би үгүйлнэм

Сайн явааг чинь мэдэж байгаа ч
Сарвайхад нь өндөрт өөд нь би өргөж чадахгүй шүү дээ
Сэтгэлээр өөдрөг байгааг чинь сонссон хэдий ч
Сэмхэн зүрхэндээ уйлдаг гэж зүрх минь надад шивнэсээн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Энхжин : Амьд зүрх хоосон бие
Оруулсан admin on 2010-09-14 15:55:13 (4052 уншсан)

Сэтгэл эзгүй
Чиний тухай бодол эзгүй
Чамайг гэсэн хүсэл эзгүй
Зүрх эзгүй
Чинийх гэсэн гуниг эзгүй
Чиний төлөөх шанлал эзгүй
Ингээд бас хайр эзгүй
Хайрын зоволт зүрх эзгүй
Халуу шатсан үнсэлт эзгүй
Би эзгүй надад юу ч алга

Надад жаргал алга
Надаас ундардаг бясал алга

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Сүүлчийн
Оруулсан admin on 2010-09-14 15:43:52 (4180 уншсан)

Миний ганцаардсан цаг хугацаа
Магадгүй нар мандаагүй өдрүүд,сар гэрэлтээгүй үдшүүд...
Энд би ганцаар
Эргэцүүлэл намайг нөмөрсөөөр
Эргэж харах бүрт хэн ч үгүй өнгөрсөн амьдралд минь
Хайр үгүй ,магадгүй еэ ирээдүйд ч оршихгүй мэт ээ.
Борооотой шөнөөр л би уйлдаг юм шиг
Нартай өглөө л би инээдэг юм шиг
Нулимс бас инээмсэглэл яг энэ гээд заачих юмгүй шив дээ.
Аяа нүд цавчихтай л адил энэ ахархан амьдралдаа
Ардаа үлдээх түүхгүй юм даа...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Итгэ чи минь бас дахин итгэ
Оруулсан admin on 2010-09-14 15:41:17 (3598 уншсан)

Чамайг боддогт итгэ
Чамайг хайрладагт итгэ
Чамайг харамладагт итгэ
Чамайг үгүйлдэгт итгэ

Итгэхэд бэрх хэдий ч
Итгэ чи минь бас дахин итгэ
Итгэхэд хүнд байсан ч
Итгэх ёстой шүү би чамдаа хайртай

Өглөө бүхэн наран манддаг шиг итгээрэй
Үдэш бүхэн одод чуулдаг шиг итгээрэй
Өнгөт орчлон хайраар дүүрэнд итгэ
Өөрийн чинь Бурхан ижий чинь гэдэгт итгээрэй

Зүгээр л чи өөртөө итгэ
Зүгээр л чи хувь заяандаа л итгэ
Зөндөө олон удаа амьдралд сөхөрсөн ч бай хамаагүй
Зөрөөд чамд орчлон бүхнээ өгөх л болно итгээрэй

Чамайг боддогт итгэ
Чамайг хайрладагт итгэ
Чамайг харамладагт итгэ
Чамайг үгүйлдэгт итгэ

Итгэхэд бэрх хэдий ч
Итгэ чи минь бас дахин итгэ
Итгэхэд хүнд байсан ч
Итгэх ёстой шүү би чамдаа хайртай

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Баярмаа : БИ
Оруулсан admin on 2010-09-14 15:35:37 (3356 уншсан)

Суусар мөнгөн салхийг дагаж хийсээд байхаар нь

Сул хархан гэзгээ шууж явдаг болсон

Сульдаа хүрэн зүрхээ дагуулж тэнээд байхаар нь

Суль хөнгөн сэтгэлээ хорьж явдаг болсон

Эрвээхэй цэнхэр зангианд атаархаж хоноод байхаар нь

Эрх гэнэн аашаа өрөвдөж суудаг болсон

Эхийн сүүний үнэрээр сар шургаад байхаар нь

Энгэрийн гурван товчоо бүтэн товчилдог болсон

Үрэл бурмын амтыг голж муулаад байхаар нь

Үлэмж цатгалан хүслээ тоож анзаархаа болисон

Үрдээ яарсан алхаанд цэцэг шархлаад байхаар нь

Үйлийн цагаан тоосоо эргэж харахаа болисон.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Жамбалгарав : Баянтүмэний модон гүүр
Оруулсан admin on 2010-09-14 15:34:00 (3654 уншсан)

Баянтүмэний модон гүүр
Цав цагаахан модон гүүр
Гэрэл гэгээ болсон хотын захад оршдог
Цаг хугацаанд мартагдсан өвгөн манаач
Цав цагаахан модон гүүрийн
Хашлага налан сууж өнждөг.
Залуус инээлдэн үнсэлдэн алхацгаах
Хуучин модон гүүр
Зай завсраар нь ус мэлтэгнэн харагдах
Ёолж чихарсан модон гүүр
Учрал, хагацал, урвалтын тухай
Хуучлах модон гүүр
Урагш чамайг цөөн ч гэсэн алхуулах
Зовлонт модон гүүр
Өөрийгөө тоож бурханд өргүй явахын тулд
Өвгөн манаачид зуун төгрөг сарвай.
Өтөл модон гүүр нурж унахад
Чи нэгэнт нөгөө эрэгт гарсан байна.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Баярмаа : Нэргүи цэнхэр чулуу
Оруулсан admin on 2010-09-14 15:29:30 (3154 уншсан)

Нандин дууны бадаг бүсгүин хоолойнд амилж

Нарны Алтан хараацай тооно шүргээд буцна .

Нандин цэнхэр цэцэг бүсгүйн дүрд амилж

Намба төгөлдөр суудалтай бадамлянхуа дэлгэрнэ.


Яруу гэгээн хүсэл бүсгүйн зүрхэнд амилж

Ялгуун сарны гэгээ зүүд эргээд буцна.

Яруу нэгэн цэцэг бүсгүин хайранд амилж

Яв ягаахан гэрэлтэй сарнайн бут дэлгэрнэ.


Нэргүи цэгээн эс бүсгүйн хэвлиид амилж

Нэгэн увдист хүмүүн ертөнц сонирхоод буцна.

Нэргүи цэнхэр чулуу бүсгүйн хүзүүнд амилж

Нил ягаан туяатай индэрнал эрдэнэ гэрэлтэнэ.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 80 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-078.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4551

Ц.Батболд Зотон, тос 50x50
Буриад хатан
Хэмжээс: 582x600 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5614

М. Батзориг 1979	90х70, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x460 134k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5029


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn