Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: С.ЭНХЖИН : Иргэж бүү ир
Оруулсан admin on 2010-09-11 18:31:02 (3354 уншсан)

Сэрүү татсан сэтгэлрүү минь
Сайхан хайр чи бүү орж ир
Миний үүдээр орох нь бүүхийл
Манай хаалгийг битгий тогш

Зэврүүн сэтгэлийн өнчин цасанд
Замын туршид жиндсээр даарна
Хагацал нулимсаар хялах цасанд
Хамаг сэтгэл чинь гундсаар хөлдөнө

Хайр чамаас амссан шанлал
Халуун зүрхийг минь цасаар хучсан
Хайлган гэнэн үнэнч сэтгэл минь
Хайлдаггүй мөсөөр бүрхэгдээд үлдсэн

Хүсэж мөрөөддөг байсан энэ л бүхнийг
Хуурамч хайр чи нэгэнт үгүйсгээд одсон
Итгэл үнэн догдлол гэж байхгүй болохоор
Ирээдүйд ч одоо ч иргэж бүү ир

С.ЭНХЖИН

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Үрдээ үлдээх шүлэг
Оруулсан admin on 2010-09-09 17:10:25 (4899 уншсан)

Уулсын зулай үрийн минь тэргүүн шиг санагдаж
Урт холын аянд аав нь амьдралын жолоогоо сунгасан
Өндөр хөх үүлсийн хормойг баяр шигээ хундагалж
Өргөн их орчлонгийн дундуур аав нь алхаж явна
Буруу бүхний өөдөөс эрслэн босох сэтгэлтэй байж
Буурал хөх уулсаа зүрхэндээ тахиж яваарай
Эх орныхоо төлөө шаналах зоригтой байж
Эцэг тэнгэрийн доор эх орноо өмгөөлж яваарай
Ус чулууд чинь чамайг төрөхөд сая нэг амарч
Учрал дуудсан хавар цаг чамайг эх барьсан юм шүү үр минь
Салхины шивнээ үрийн минь дуу шиг сонсогдож
Сар жилүүдийн нөмөрт аав нь чамайг хүлээж өнжсөн
Цас ханзартал өндийсөн цэцэгсийн нойрмог дэлбээнд
“Хүүтэй болсон” гэж хэлээд тэнгэр алдалж зогссон
Учрал дуудсан харц болгон үнэн байдаггүй учир
Уудам холыг харж гэгээн яваарай үр минь
Нутгийнхаа чулуудын нүүхийг ажин
Нөмгөн бодолтой хүнээс эзэн нь юм шиг харамлаж өсөөрэй үр минь
Уул шиг мөнхөд нөмөр болж чадахгүй учир аав нь
Урт холын аянаасаа ирэхгүй байж ч мэднэ шүү
Эх орноо л гэсэн нар зөв сэтгэлтэй эр болоорой
Үр минь
2010.09.07.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Хэннэгэн : Сэтгэлийн хүслэн
Оруулсан admin on 2010-09-09 17:10:02 (3901 уншсан)

Дүүрэн дүүрэн нартай хорвоод өнгөтэй яваа бүсгүй минь
Дөрөө харшуулсан монгол хийморьтой яваа хайр минь
Торгоны хээнд өнгө чинь дарагдахгүй ээ
Тормон тормон нүдэнд чинь гуниг унахгүй ээ
Харцны минь үзүүрт л зүс чинь улам тодрохыг харахсан
Хайрлах хүсэл минь энүүхэндээ л дэврэхийг хүлээхсэн
Үйл үйлийн цагаан тойрог шиг чамайг л эргэж
Үнсэлт илгээгээд буцахдаа чамдаа л хоргодохыг хүсэх юм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эх орон
Оруулсан admin on 2010-09-09 17:09:05 (3217 уншсан)

Нуруун дээр минь нар мандаж
Элгэн нутаг шаналахын зовлон тээж байна
Нууцхан эмзэглэл тархиар нэг хэсүүчилж
Энгэр дээр минь адуун сүрэг хуйларч байна
Эмзэглэл бүхнээрээ чөдөр зангидаж
Эх орноо би бүтэн үлдээх гэсэн юм
Уул усаа гэсээр газар цавчихад чинь
Эх орон хөндүүр тээсэн нүдээ нээж байна
Шинэ ертөнцийн харанхуй дундуур
Үүлэн хөшиг замхартал нутагтаа тэмцэж байна
Гол усаа үнэрлэхэд гомдол үнэртэнэ
Газрын өвс ногооноос гуниг амтагдана
Хүлэг үүрсэх сэтгэлийн минь буйд аглагт
Хөндүүр сэтгэлийн эх орон оршдог юм
Цахлай шувуудын даль жигүүр цуцаж
Цусан туурайтай хүлэг морьд минь
Цаанаа гунигтай тэнгэр зүсэн одоход
Төрийн толгой дээрх төмөр хүмүүс
Төрсөн нутгаа худалдан инээд алдаж байна аа
Хүлэг морин хатирч ирэх нутаггүй
Хөндий цээж эх орон үлдэх нь ээ
Гашуун цагийн гэрч болсон биднийг
Газар, шороо, хүлэг орон өршөө
Мөнх тэнгэрийн доор дураар үүрсэх нутаггүй болгосон
Монгол төрийн ноёдыг ган туурайгаараа гишгээд өнгөрөө
2010.04.14


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Хэннэгэн : Хүний ханьд дурлаж болохгүй
Оруулсан admin on 2010-09-09 16:10:38 (4022 уншсан)


Сормуус алаг нүдэнд чинь согтох нь
Согоо шиг гоо биенд дурлах нь
Сүүн мэлмий харцанд чинь уусах нь
Сөгдөж гуйгаад хайрлана гэж амлах нь

Бодсоор яваад шаналах нь
Болдогсон бол гүйгээд очих нь
Сэтгэлд минь үүрлэх нь
Сэрж чадахгүй зүүдлэх нь

Ханьтай гэдгийг нь мэдсэн ч хайрлах нь
Харж явсаар солиорох нь
Дурлалд сөгдөж гуйх нь
Дураараа байж чадахгүй шаналах нь

Уулзана хэмээн бодох нь
Учирнаа гэж өөртөө амлах нь
Нэг л удаа гэж өөрийгөө зөвтгөх нь
Нээрээ би ингэж болохгүй гэж буруутгах нь

Хөөрхөн үрийг нь өнчрүүлэх нь
Хүний ханийг салгах нь
Дааж давшгүй алдаа хийлгэх нь
Дандаа шаналж явах зовлонд унагах нь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: С.Энхжин : Төсөөлчихье
Оруулсан admin on 2010-09-09 16:06:47 (3672 уншсан)

Хэн нэгэнд татагдсан хэсэгхэн хөөрлөө хайр гэе
Хамт хальт ярилцахаа хүссэн сэтгэлийн догдлол гэе
Энэ бүх хошигнолыг үүрд мөнхийн жаргал гээд
Эргэх энэ хорвогийн эцэсгүй ариун амьдрал гэе

Үнэтэй энэ амьдарлын ховор нандан жаргал
Өдөр болгон тохиолддог түрхэн зуурын баясал болог
Үргэлж ирээд байдаггүй гэнэн хонгор хайр нь
Өнөөдөр надруу хандрах цадиггүй залуусын сэтгэл болог

Ингээд л бүх зовлонгоос ангижирчихъя
Эрэхгүй зовоогоод байгаа ганцаардал гэдгийг мартчихъя
Ингээд л эрж олдохгүй байсан үнэнч дурлалтайгаа учирчихъя
Илүү зүйлийг хүсэлгүй энэ биеээ амраачихъя

С.ЭНХЖИН

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Хүү нь удахгүй очноо
Оруулсан admin on 2010-09-06 21:08:37 (4466 уншсан)

Бэлийн чулуу бяц атган өндөрлөг өөд өгсөж байна

Бие сэтгэл минь саруулжин ухаажихыг юутай их хүснэм бэ

Өндрийн өндөрт өргөсөн өргөл минь тэрээр

Өөрийг минь төлөөлөх тэнгэрийн тулгатай хүйн холбоотой


Алсаас хүрэнтэх уул толгод минь

Орхисон шагай шиг сэтгэлд минь богтлоотой ч

Амин зүрхээ даран даран нутгийн тэнгэрээ санагалзахуйд

Орчлонд ганцхан одот тэнгэр нь зүрхэнд минь мэлмэрнээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Нямсүрэн : Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Оруулсан admin on 2010-09-06 21:06:59 (4475 уншсан)

Оруулсан Н.Мөнхсайхан

Их Д.Нямсүрэн найрагчийн гар бичмэлээс нэгэн нэргүй шүлэг олсноо эа бүхэнд сонордуулмуй.

Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн адил
Алтан навчсанд орон исгэрээд
Алга болмуй би
Нойрмог галуу гунганах үүрээр
Ногоон өвсний зүүдэн дундуур
Сарны гэгээ бүсгүй хүн шиг явахад
Салхи болж дагамуй би
Аянга цохих тэнгэрийн хаяанд
Аадрын өмнөх байдал дор
Аяархан дохих цэцгэнд шилжээд
Алга болмуй би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: Үүрд минийх байгаач
Оруулсан admin on 2010-09-03 10:56:00 (3769 уншсан)


Яг л энэ намрын өдрүүд шиг урт удаанаар чамайг хайрлахсан
Яг л энэ газарт гээгдсэн навчис шиг гомдололгүй чамайг хайрлахсан
Яг надаас явсан хаврын зэвэргэн өдрүүдийг үүрд мартаж хайрлахсан
Яг одоо дахиад л чамд шинээр галзуурталаа дурлаж хайрлахсан

Горхи юмсан бол хүчээ түрэн урсаж их мөрөнд нийлэн чам руу урсахсан
Гал юмсан бол цучил болгонд дүрэлзэн асаж зүрхэнд чинь асахсан
Нулимс юмсан бол энгэрийг чинь нэвчтэл уйлж сэтгэлийг чинь хайлуулахсан
Нуур юмсан бол хун шувуудад үгээн дайж хайртай гэж чамд хэлүүлэхсэн

Үлгэр саатуулж цагийг урагшуулан чамайг дэргэдээ байлгахсан
Үдшийн сарны болзоог зүүдэндээ уяж орой бүрийн сарнаар чамайг болзохсон
Үүлэн чөлөөний нарыг нүдэндээ хадгалаад нар шиг чинийхээ дэргэд инээхсэн
Үнэгэн харанхуйг үүрд дэргэдээ байлгаад өдөн хөнжилд чамтайгаа жаргахсан

Харин маргааш өглөө бүү болоосой
Хагацашгүй зүүд минь үнэн байгаасай
Үүрд чи минийх байгаасай
Үлгэр жаргаж чи надаас бүү яваасай

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Цагаан толгой
Оруулсан admin on 2010-09-02 18:02:00 (10398 уншсан)

Бөөр бөөрөө нийлүүсэн бид найзууд
Бүгдийг минь нийлүүлээд цагаан толгой гэдэг
Үг бүтээдэг ажилтай бид
Өгүүлбэр хэлхэх дуртай бид

Ганцаараа байхад биднийг үсэг гэдэг
Гар гараасаа хөтлөхөөр үг гэдэг
Олуулаа нийлэхээр биднийг өгүүлбэр гэдэг
Оюун ухаанд нэвтрэх толь гэдэг

“А”үсэг бидний урд үргэлж явдаг
Ард нь “б” үсэг явдаг
Араас нь дагаад бид явдаг
Адаг сүүлд нь “я” үсэг явдаг

Хамтад нь биднийг цагаан толгой гэдэг
Харин ганцаараа байвал үсэг гэдэг
Хэдүүлээ нийлвэл биднийг үг гэдэг
Хэзээд бид бүхний эхэнд явдаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Завсаргүй
Оруулсан admin on 2010-08-25 10:20:46 (3135 уншсан)

Гэрэл гэгээ бүдгэрэх хотын захын гудамжаар
Гэнэ алдахгүй сэрэмжлэн гүйн, зогсон, гүйнэ
Гэтэн отох гэмт хэрэгтнийн үйлдээчийн төвөөс нүдэнд зонхилох
Гэрийн минь бараа сэтгэл хөдөлгөвч болгоомж алдах учиргүй
Хотын төвөөс зайдуухан гарсны дараа...
Хотын захын амьдрал гэж
Хог шороондоо дарагдахаас
Хортон дайсан, хог новш, хүн хог нь ихэдчихсэн
Хорвоогийн бузар булай дэлгэрчихсэн...
Хоосорч дампуурсан харанхуй хар гудмаар
Холхиж яваа судасны гүйдэл
Ховхилд чимээгүйхэн алхана
Чимээгүйхэн, аядуухан...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Хэннэгэн : Бодлого
Оруулсан admin on 2010-08-20 10:19:53 (3368 уншсан)

Бүрэг зан дээрээ дурлалаа нэмээд
Бүтэлгүй дурлалаа үүнээс хасаад
Бүгдийг нь үржүүлээд
Бүхний эцэст хуваавал хариу нь хайр байлаа

Гарсан хариугаа өөр дээрээ нэмээд
Ганцаардсан сэтгэлээ түүнээсээ хасаад
Эцэст нь бүгдийг нь хуваагаад
Эргүүлээд үржүүлвэл хариу нь дурлал байлаа

Хайр дурлал хоёроо нэмээд
Хагацал гуниг хоёрыг хасаад
Харин энэ бүгдийг хуваагаад
Хамгийн сүүлд үржээд үзвэл хариу нь амьдрал байлаа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Хэннэгэн : Зүрхэндээ ойрхон тэвэрье
Оруулсан admin on 2010-08-19 10:32:54 (4465 уншсан)

Х.Хэннэгэн

Хайрт минь чинийхээ

Бүлээн амьсгалыг чинь сэтгэлдээ багтааж

Бүтэн биеийг нь энгэртээ эрхлүүлж тэврэхдээ

Өөрөөсөө холдуулахгүй гэж

Сэтгэлийн ойрхондоо тогтоож

Өврөөсөө алдахгүй гэж

Зүрхэндээ ойрхон тэвэрье

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Хэннэгэн : Хайрын байшин
Оруулсан admin on 2010-08-19 10:31:47 (3518 уншсан)

Х.Хэннэгэн

Дурлалаараа би суурий нь тавьсан

Дулаалгы нь сэтгэлээрээ нөхсөн



Хайраараа би хана туургы нь босгосон

Харин зүрхээрээ голомты нь асаасан



Үнэнч байсан итгэлээрээ бат бөх барьсан

Үүрд амьдарна гэж чанартай барьсан



Нүдэн хайрын харцаар цонхы нь хийсэн

Нүгэлгүй ариун өнгийг бэлэгдэж цагаанаар будсан


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Н.Уранчимэг : Миний бодлууд ...
Оруулсан admin on 2010-08-19 10:31:12 (5282 уншсан)

Нутаг минь айсуй:

Тэнгэрийн элгэнд эрхэлсэн үүлс нүүж наашилна
Тэртээх үүлсийн үзүүрээс бороо шивэрч айсуй
Тэлмэн жороо бодлын утга ивэлж наашилна
Ивлэх утгын үзүүрээс миний нутаг айсуй

Мушгиран одох Идэрийн мяралзаа бүхэн наашилна
Мяралзах урсгалын мандалаас солонго татаж айсуй
Хөхөмдөг мананд хөлчүүрхсэн Хашагын уулс наашилна
Наашилах уулсын бэлээс нэрс жимс цэнхэртэнэ

Борог борогхон сэтгэл бодол тээж наашилна
Бодлын цагаан үзүүрээс Бүрдний мандал айсуй
Зэгсэн дундаа Бүрд ангираа аргадаж наашилна
Ангирын уяхан дуунд амраг сэтгэл айсуй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Охид минь дээ, ухаантай бай л даа
Оруулсан admin on 2010-08-18 17:19:00 (4278 уншсан)

Охин заяа гэдэг бурханы хишиг
Олдох нэгэндээ харамгүй заяадаг ч
Огтоос өөр…. Авч явна гэдэг
Нэг л удаа амьдрах гэдэг ганц олдсон боломж чинь юм шүү дээ
Нэрээ хичээж явна гэдэг гартаа шүүрсэн од чинь юм шүү дээ
Үзэсгэлэн төгөлдөр цэцэгс хүртэл өнгө нь гандах хугацаатай байдаг
Үүрээр буусан шүүдэр хүртэл үдийн наранд үгүй болдог
Хамаагүй ээ чи баярха, ганц биеэрээ онгир
Үеийн залуусыг үнэн үгийг өнгө мөнгөнөөс доогуур тавь
Аав шигээ хүнд эрхэл, арбаын шейх шиг амьдар
Өнөө маргаашын зугааг өндөг шиг өөгүй амьдрал гэж бод
Гэхдээ амьдрал хариутай, нэг нас хүртэл тооцоотой
Гадуурхаж гишгэсэн цэцэг шиг үе чинь
Гараа даллаад ч ирэхгүй болоход
Газар дээр заяасан юм бүхэн чинь
Гарцаа байхгүй нүүрээ буруулахад
Өөрийгөө ч өрөөлийг ч зүхээд нэмэргүй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эрчүүд минь дээ ухаантай байл даа
Оруулсан admin on 2010-08-18 17:18:02 (4168 уншсан)

Эмзэг бас энхрий эхнэрүүдээ хайрла
Элдэвтэй жаахан үрсээ бод…
Нэг шөний жаргал байтугай
Нэг цагийн тэнэглэл
Нийтгэж сүлжсэн чиний амьдралыг нэжгээд юу ч үгүй болгох вий Орчлон хорвоо гэдэг аваа өгөөтэй болохоор
Голж шилсэн хүүхнүүүд шиг чинь ирж буцахгүй л байх
Гоо үзэсгэлэн гэдэг нүд буруулахын аргагүй ч
Голын ус шиг баригдахгүй, хов хоосон үлдэх вий
Нэг л өнгөрөх насанд бүгдэд санаархаад яах вэ
Нэг л заяасан ханиа гомдоож цөхрөөж яах вэ
Энэ хорвоод эр хүн чи, ээжийгээ баярлуулж төрчихөөд
Эргэж буцаад явахдаа ханиа гомдоож юу хийнэ..?
Мэдэж байна залуу минь.. бүү асуу
Нэг л бүсгүйгээр дуусдаг нас гэж байхгүй ч
Нэг л сэтгэлээр дуусдаг нас гэж бий..
Хэлэлцэж зөрөлдөхгүй хосууд байдаггүй ч
Хэн хэнээ гэсэн сэтгэл бас бий…


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


Шүлэг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Ирж байна энхрийхэн чи минь ирж байна
Оруулсан admin on 2010-08-17 11:47:10 (3438 уншсан)

Ирж байна энхрийхэн чи минь ирж байна
Ирж байна энгүй их хайр минь ирж байна
Ирж байна итгэл найдвар минь ирж байна
Ирж байна эрх хонгор чи минь ирж байна

Сэтгэл шивнээд байна
Сэмхэн харуулдаад байна
Сэтгэлийн гүндээ нандигнаад байна
Сайхан чамайгаа санаад байна

Ирж байна эвий минь чи минь ирж байна
Ирж байна халуухан тэврэлт минь чи ирж байна
Ирж байна хайрын жаргалан чи минь ирж байна
Ирж байна хамгаас хайрт чи минь ирж байна

Сэтгэл доглоод байна
Сэмхэн сэмрээд байна
Харуулдан хүлээгээд байна
Харамлан нандигнамаар байна

Ирж байна эрх чөлөө минь ирж байна
Ирж байна энхрийхэн янаг минь ирж байна
Ирж байна ирж байна чи минь ирж байна

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Бүсгүйн хормой дэрвэх шиг
Оруулсан admin on 2010-08-17 11:19:14 (3098 уншсан)

Бүсгүйн хормой дэрвэх шиг
Бондгорхон гүзээлзгэнэ навчин дор нуугдана
Аманд уусах таатай амт
Сэтгэл хөглөх чиний л ааль

Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн ханамгүй жаргалан минь

Улаахан уруулыг чинь хүснэ
Ягаахан хацрыг чинь хүснэ
Уяхан чамдаа би эрхлэхсэн
Ухаанаа мансууртал жаргахсан

Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн сайхан жаргалан минь

Энхрийхэн чамайгаа би тэврье
Энэ л хорвоод би тэр чигээрээ чинийх
Амрагхан чамайгаа би үнсье
Агуу хайрын үлгэрээ л шивнье

Чамайг амталмаараа
Чамдаа уусан эрхэлмээрээ
Тийм л нэгэн сайхан мэдрэмж биднийх ээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Муу түнш
Оруулсан admin on 2010-08-16 11:33:00 (3882 уншсан)

Уутны ёроолыг сэгсэрч сэгсэрч
Чи түүнийг олно
Угаасаа түүнээс хүн бүхэн залхсан байхад
Тэр чамайг олзолно
Сайхан ярина аа тэр
Чадахгүй юмгүй
Танихгүй хүнгүй гэж итгүүлнээ
Өнгөн дээрээ сайн түншээ
Үнэн чанартаа тэр адгийн түнш
Сайхан аашныхаа цаана
Хутгатай гараа нуусан байхыг чи олж харахгүй
Сайн найзаа гэж далан дээр чинь алгадахад
Чи хөөрч түүнд өгөөш болноо
Өөрт нь ашигтай бол сайн түнш
Өгөө авааны зайд бол муу түнш
Манж үгийг гол шиг урсгана


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 61х72 см
Зүдрэл
Хэмжээс: 600x515 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4669

зотон тос 61х72 см
Алтан зул цэцэг
Хэмжээс: 503x600 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5807


khuv5-004.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3736


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn