Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Оруулсан admin on 2015-10-20 16:54:26 (4133 уншсан)

Их л санах юм даа, ижийгээ
Элгээ эмтэртэл нулимсаа эгшүүлэн байж санах юм
Сэтгэлээ сэмэртэл ижий таныхаа дүрийг эрж
Сар, нартай ижилсэн байж санах юм

Уйлахгүй шүү, учиртай юм гэсэн гэж
Урсах нулимсаа барин тавин санах юм
Ухаангүй аашилчих вий гэсэндээ
Уйтан зүрхээ зүсэгдтэл хатамжлан байж санах юм

Гэхдээ охин чинь гундахгүй ээ
Ганцхан таныхаа үргэлжлэл болохоор
Урьд урьдахаасаа илүү гэрэлтэнэ
Улам өндөрт дүрэлзэн асна

Ижий таныхаа хүсэл, захиас
Энэ биеийнхээ мөрөөдөл тэмүүлэлийн илэрхийлэл
Амжилт бүтээлийн гэрэлт суварга босгохоор охин чинь
Алхам алхмаар урагшилж л явна

Томоогүй загнасан үйлдэл бүртээ
Тоомжиргүй хэлсэн үг бүртээ харуусаж
Шүүрс алдсан сэтгэлийн хэдэн мөртөөрөө
Шүлгэн сондор хэлхэж тандаа барья

Ядмагхан хэдэн мөрт зориулахаас өөр шидгүй
Үр намайгаа уучилж өршөө
Яараад л явчихсан ижий танаасаа охин чинь
Үнэн сэтгэлийн угаас хүлцэл өчье

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Оруулсан admin on 2015-06-24 15:19:47 (3911 уншсан)

Ширгэшгүй булаг мэт оргилох ижий таны минь хайр

Шижиртэх галын дөлөөс ч илүүтэйгээр намайг төөнөдөг шүү ээж ээ

Сайхан цэцэг шиг дэлбээлсэн сүүн ургамал таныхаа хайранд

Сар жилийн уртад мөнхөд өлгийдүүлэхсэн гэж санадаг юм аа

Дахилт:

Ээж ээ, таны минь энхрий харц, ялдам инээмсэглэл

Энэ орчлонгийн хамгийн дулаахан нь

Ээж ээ, таны минь хайр, таны гэсэн бүхэн

Эргэх хорвоогийн хамгийн дулаахан нь

 

Ухаарал өгч урам хайрлах үгсийн тань чуулган

Улам ихээр сэтгэлийг минь бүлээцүүлдэг шүү ээж ээ

Солонгорон харагдах тогос адил таныхаа

Сургаалын үгсийг үргэлж л сонсохсон гэж боддог юм аа

Дахилт:

Ээж ээ, таны минь энхрий харц, ялдам инээмсэглэл

Энэ орчлонгийн хамгийн дулаахан нь

Ээж ээ, таны минь хайр, таны гэсэн бүхэн

Эргэх хорвоогийн хамгийн дулаахан нь

 

Элбэрэл хайрын дээд ижий минь та

Эргэх орчлонд урт насалж л үр намайгаа жаргаа

Илч гийсэн энгэрт чинь туниад

Энэ л хэвээрээ дандаа дулаацахсан гэж хүсдэг юм аа

Дахилт:

Ээж ээ, таны минь энхрий харц, ялдам инээмсэглэл

Энэ орчлонгийн хамгийн дулаахан нь

Ээж ээ, таны минь хайр, таны гэсэн бүхэн

Эргэх хорвоогийн хамгийн дулаахан нь


Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Оруулсан admin on 2015-04-19 11:58:06 (3899 уншсан)

Алс  газарлуу   алдагдсан  ажнай хүлэг  морь минь чи
Ацтай  шонгоос  уяуулчихаад   амгаа   хэмлэн  зогсно уу да
Аньсага  нүдээ  цавчилгүй  алсыг  харан  эргэцнэ  үү дэ
Адуун сүргээ  санагалзан  аяархан  үүрсэн  байна уу да

Ай  минийл ээ ажнай хүлэг  морь чи
Анир  чимээлэн  үүрсээд  л байна уу да
Ай миний  алдуул  хүлэг морь  минь чи
Алсыг  хараад  тогтож  ядан  байна уу да

Хүний  нутагруу  хөтлөгдсөн   хөлдөө жороотой  морь   минь чи
Холбоо  хэцтэй   шонгоос нь  хазаартай  уяатай  зогсно уу да
Хуйрч  давхилдсан  ижлээ  санагалзан  хоёр  чихээ  босгон  ширтсээр
Хумбан  туурайгаарай  газар  завчлан  хүнийрхэж  бишүүрхэн  зогсно уу да

Ай  миний л ээ ажнай хүлэг  морь чи
Анир  чимээлэн  үүрсээд  байна уу да
Ай миний л  ээ  алдуул  хүлэг морь  минь чи
Алсыг  хараад  тогтож  яднан  байна уу да

Буурал  хяруу  унахын  цагт  буцаад  гүйгээрэй  морь  минь чи  
Бүтэн  сартай  тэргэл  шөнөөр  бүртийтэл  хатираад  яваарай
Бумбат  уулын  арын  хөндийд  буянт  сүрэг  чинь   хүлээнэ  шүү
Будилж  төөрч  баригдалгүй   бусгаж дүүлэн  давхиад  ирээрэй

Ай  миний л ээ ажнай хүлэг  морь чи
Анир  чимээлэн  үүрсээд  байна уу да
Ай миний л  ээ  алдуул  хүлэг морь  минь чи
Алсыг  хараад  тогтож  ядан  байна уу да чи

2015он  4сарын 2-нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Найраглал: Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Оруулсан admin on 2015-03-18 13:58:36 (5069 уншсан)

Ядуу Дорж нэртэй

Ядруухан нэгэн эр байжээ

Янжин гэдэг эхнэртэйгээ

Яйран болсон гэртээ

Хэдэн хүүхдийнхээ хамтаар

Халуун ам бүлээрээ амьдардаг байв

Хамгийн том охин Гэрэл нь

Хот газар бараадаж

Сургууль соёлд шамдахаар болжээ

Их дээд сургуульд суралцаж

Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхээр болжээ

Дорж охиноо аваад

Догь байрын хувцсаа өмсөөд

Доголон ганц мориныхоо мөнгөөр

Дорно зүгийг зорин явлаа

Улаанбаатарын их чимээнд

Унтах нойрноосоо тэд сэрлээ

“Маргааш өглөө хоёулаа

Мэргэжил юугаа сонгоё

Магадтай миний охин

Магнайгаа тэнийтэл баярлах биз” гэж

Дорж охиндоо хэлээд

Дүүгийндээ ирж амарч авлаа

Их сургууль авахын төлөөх тэмцэл

Энд тэндгүй өрнөөстэй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Оруулсан admin on 2014-11-29 10:53:55 (4137 уншсан)

Хүнгүй  голын  унага газар завчлан  янцгааж
Хөлслөх морьдын  тоо шон  дүүрэн уягдахад
Хүрэл  амгаа хажигнаж  уяаны  хэц  савлаж
Хөөс захарсан  морьдын  онгод  орон  тэлүүлнэ


Хүдэр  сайхан  эрчүүд нь уургын  хуувиа  эрчилж
Хүлгийн  давхилдах  чимээ  гэр доригтол  нэжигнэж
Хөрслөг  бор  царайтай  гунхалзсан  малчин бүсгүй
Хөхүүр  дүүрсэн айргаа  эсгэл гүйцтэл бүлүүрдэж

Хүнгүй  голынхоо  уснаас  нэрмэлийн  тогоогоо  сэрүүцүүлж
Халуун  сархадын  үнэрийг  хамар  цоригуулан  ханхийлгэж
Хас хээтэй  тулгандаа  дээжийг нь өргөн  гал  маналзуулж
Хамаг  монголын  их  цэнгүүндээ  айраг бэлдэн  гунхана

Хөх  монголын  их  цэнгүүн  хаяагаар   шурган  сэвэлзхэд
Хатавчинд  наалдсан  өнчин  хялгас  баярын  салхинд   хииснэ
Хан  хуурын  жонон  харын  таталт  хойморт  хүнгэнэн уянгалхад

 Хурдны  морьд  тогтож  ядан  тэнгэр самардан  цовхчино

2014 он 11сарын 24-нд  Б.Улаанхүү  20 цаг 58 минут



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Азтай охин
Оруулсан admin on 2014-09-22 22:58:17 (4998 уншсан)

Дэлхийг чимэх цэцэг нь та
Дэлгэрэх дэлбээ бүр чинь харин би
Дэвэн нисэх хун нь та
Даль жигүүрийн чинь дэвэлт бүр нь харин би
Далайн намуухан урсгал нь та
Дураараа сэлэлдэх загас бүр чинь харин би
Дундрашгүй агуу хайрладаг нь та
Дэлхийн хамгийн азтай охин харин би

2р дунд сургуулийн 7-р ангийн сурагч Д.Цэнгүүн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
Оруулсан admin on 2014-08-13 16:46:20 (4640 уншсан)

Шаар мод нь тунарсан

Шар тос нь хөвсөн

Алжаал ядаргаа гаргасан

Ааш сайтай ээжийн минь чанасан цай

     Тэнхээгээ сэлбэж тамир өгдөг

     Таны цайг би чанаж сууна

     Танилуудаа урин дайлахад

     Тагнайд амтагдан таашаал авлаа гэдэг

Нарны уур савсуулсан

Настны хөлс чийхэрүүлсэн

Хамар самсаа цоргисон

Халамж ихтэй ээжийн минь чанасан цай

     Тэнхээгээ сэлбэж тамир өгдөг

     Таны цайг би чанаж сууна

     Танилуудаа урин дайлахад

     Тагнайд амтагдан таашаал авлаа гэдэг

Шанага дүүргэн самарсан

Ширмэн тогоонд шаргалтсан

Замын цангаагаа тайлсан

Зан сайтай ээжийн минь чанасан цай

     Тэнхээгээ сэлбэж тамир өгдөг

     Таны цайг би чанаж сууна

     Танилуудаа урин дайлахад

Б Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Ээжийнхээ цайг би чанаж байна
Оруулсан admin on 2014-08-13 16:46:20 (4300 уншсан)

Шаар мод нь тунарсан

Шар тос нь хөвсөн

Алжаал ядаргаа гаргасан

Ааш сайтай ээжийн минь чанасан цай

     Тэнхээгээ сэлбэж тамир өгдөг

     Таны цайг би чанаж сууна

     Танилуудаа урин дайлахад

     Тагнайд амтагдан таашаал авлаа гэдэг

Нарны уур савсуулсан

Настны хөлс чийхэрүүлсэн

Хамар самсаа цоргисон

Халамж ихтэй ээжийн минь чанасан цай

     Тэнхээгээ сэлбэж тамир өгдөг

     Таны цайг би чанаж сууна

     Танилуудаа урин дайлахад

     Тагнайд амтагдан таашаал авлаа гэдэг

Шанага дүүргэн самарсан

Ширмэн тогоонд шаргалтсан

Замын цангаагаа тайлсан

Зан сайтай ээжийн минь чанасан цай

     Тэнхээгээ сэлбэж тамир өгдөг

     Таны цайг би чанаж сууна

     Танилуудаа урин дайлахад

     Тагнайд амтагдан таашаал авлаа гэдэг

Б Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Дууны үг: Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Оруулсан admin on 2014-08-13 15:14:33 (4288 уншсан)

Эзэн хаан хишиг түгээсэн

Элбэг дэлбэг монгол алтай

Захчин зоны заяа түшсэн

Замбуулангийн буян дэлгэрсэн зам мөр ариуссан хангай

       Хүрмэн хээтэй царай нь инээмсэглэсэн

       Хүмүүн чулуунтай Мандал хайрхан

       Үеийн үед ивээлээ хайрласан

       Үенч нутгийн шүтээн хайрхан

Цас мөсөн тунадас царцсан

Цайны дээжтэй монгол алтай

Эрт урьдын туульс хайлсан

Эхэл товшсон хархираа эгшиг хөөмийдсөн  хангай  

        Хүрмэн хээтэй царай нь инээмсэглэсэн

        Хүмүүн чулуунтай Мандал хайрхан

        Үеийн үед ивээлээ хайрласан

        Үенч нутгийн шүтээн хайрхан

Тэнгэр тэтгэж газар заларсан

Тавилан тэгш монгол алтай

Түмэн олноороо түшиж шимтсэн

Төөрөг мэнгэний сүлд түвшин жаргалтай хангай

        Хүрмэн хээтэй царай нь инээмсэглэсэн

        Хүмүүн чулуунтай Мандал хайрхан

        Үеийн үед ивээлээ хайрласан

         Үенч нутгийн шүтээн хайрхан

Б Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Оруулсан admin on 2014-02-22 15:28:11 (3591 уншсан)

Бараан голдуу адуу нь хө

Өдөрчийн газраас бараатай

Бадир цээжний янаг нь

Жилийн газраас гэрэлтэй

Сэтгэл юугаа дагаад

Сарын газрыг туулна даа

Сэргэг цээжний янаг минь

Жирийн бүхнээс ялгаатай

Хүрэн хүрэн уулс нь хө

Нүдний өмнө сүмбэрлээд

Хүүхэн хонгор түүний минь

Дүрийг сануулах увдистай

Бээжин 2012 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Оруулсан admin on 2014-02-18 13:55:23 (3902 уншсан)

 Хүний мөс - Дамбын Ганболд

Алсын уулнаас жихүүн салхи сэвэгнээд

Атар тарган морьдын зоонд эрдэнийн сор түрхэнэ

Уур бүрээдэн хүүрэгдэх агтын хөлөөр цас манараад

Унасан хүлэг аргамагийн шинжээр үүрсэнэ

Үдийн нарны туяанд мөнгөн сүйх бужигнаж

Үзэгдэх юм бүхнээс нүд гялбана

Идэр есийн гоо үзэсгэлэн төгс бүрдсэн

Ийм л агшинд би хорвоогийн ярууг мэдэрмү

Тунгалаг болоод хүчтэй агаарын сорыг амсаад

Туяаран гялалзах модны цасыг унагаад

Булган нударгаар өвлийн жаврыг үргээгээд

Буурлын нутгаа уртын дуу аялан зорином

Ховд 1998 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Оруулсан admin on 2014-01-22 11:16:29 (4253 уншсан)

Дорно зүгийн их тал нутагт
Хөх унага төрж байна
Дорнын азийн цээжиндэх
Хөх Монгол сэрж байна

Даян дэлхийн төрөлхтөн
Сонсож бай ширтэж бай
Дээд тэнгэрээс тэтгэгдсэн
Чингисийн Монгол туургатан

Хөх модон морин жилээ угтахаар
Хүлэг мориндоо мордож байна
Хөх тэнгэртээ дуулгахаар
Хөх чононууд нь улилдаж байна

Хөхрөх уулс нь хөөмийлж байна
Хөндий тал нь цуурайтаж байна
Хүлэг морьд нь янцгааж байна
Хөлөг Баатрууд нь морилож байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Оруулсан admin on 2013-12-14 14:40:25 (4325 уншсан)

Арай ядан тэмүүлсэн оргил чинь

Алсын зэрэглээ болж хувирахын цагт

Алдаж эндэхийн хорвоог умартан

Амьдралд чи толгой гудчихсан уу?

 

Харж явсан сайхан залуугаасаа

Хоёр нүүрийг олж үзэхийн цагт

Хайр хагацал хоршин байдгийг умартан

Хамаг зүрхээ бөх гэгч нь цоожилчихсон уу?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Оруулсан admin on 2013-09-01 16:47:05 (4085 уншсан)

Улдаа холын баруун хязгаар

Уудам монголын зах нутаг

Улсын хилээ манаж амьдарсан

Удам судартай захчин түмэн

Алтайн цаадах говийн шувтрага

Амьдрал баян өлгий нутаг

Аялгуут хэлээ хадгалж үлдсэн

Аугаа түүхтэй захчин түмэн.

Хангай говь алтайн сүлэл

Хайрхан уулсын оргил нутаг

Тосон малаа шүтэж амьдарсан

Торгон хилийн хүндэт харуулууд.

 
Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хараал
Оруулсан admin on 2013-07-23 13:39:47 (4734 уншсан)

Чамд сийчүүлсэн зүрхнээс хүрэн улаан цус олгойдож
Чиний явах замыг хар бараан өнгөөр будна
Хараалгуулсан хайр хагацалд унасан харцнаас
Хууртагдсан зүрх худалдагдсан сүнснээс
Гомдол цөхрөлийн хахир аяз чихэнд чинь орь дуу тавьж
Гуниг зовлонгийн зузаан сүүдэр араас чинь мөшгин дагаж
Цаг бусийн явдлын цохилтыг даагаагүй тарчилсан
Цагаан сэтгэлт хүмүүсийн хашгираан сонсогдож
Бүх насаараа чи хийсэн үйлийн үрээ эдэл
Бүлээн амийг тасалсан гэмт нүглээ гэтэл
Үлдсэн амьдралаа улаан тамд өнгөрөөх болно үлдээчих
Үхэл гэдэг алуурчинд хөнгөдсөн шийтгэл бурхан минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Оруулсан admin on 2013-06-20 16:33:36 (4530 уншсан)

Өнгөөр гоёх залуу насны
Өөгүй нэгэн будаг нь явахдаа
Өөрөөс чинь би хайр гуйж
Өмнө чинь өвдөг сөгдөөгүй ч
Би гуйлгачин боллоо,
Харц дээгүүр бардам алхахдаа
Хайрлахыг хүсэж эцэст нь алдаж
Хархан нүдтэй залуусын сэтгэлийг
Халаасалж орхиод мартсан байжээ,
Дэндүү дэгдэж өөрийгөө ч мартаад
Дэврүүн сэтгэлээ шанлалд алдаж
Дэндүү сайхан чамайг анзааралгүй
Дэргэдүүр нь би хэн нэгнийг сугадаж зөрсөн байжээ.
2012.08



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Батболд : ДУРЛАЛ
Оруулсан Батболд on 2013-05-15 19:38:56 (4428 уншсан)

Залуу насны

Зовлон бол хайр

Жаргал зөгнөж эхэлдэг шиг ээ

Жаргааж төгсдөггүй зовлон

Харамлаж зовно

Харамсаж зовно

Хардаж зовно

Хардуулж зовно

Бусдад алдаж зовно

Бундан зүрх шархалж зовно

Шархласан зүрх дахиад л дурлана

Шартахаа мэдэхгүй уудаг архичин шиг

Шаналахаа мэдэхгүй ахин ахин дурлана

Шар махтайгаа хатаж дахин дахин хаягдана

Эцэс төгсгөлгүй дурлалд

Эцэж цуцталаа дурлаарай гэж

Элдэвлэж намайг хэн ч албадаагүй

Эртхэн болье гэж би ч бодоогүй

Дурлалын шархаа даалгүй

Дугдайчихсан нөхөр гэж

Дуулдаагүй болохоор

Дутуу буудуулсан шувуу шиг

Дахин дахин тэнгэрт гарч

Дуусашгүй дурлалын амтанд согтож

Дурлан дурласаар амьдарна аа би

2011-12-27нд Батболд.Х



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Х.Батболд : Нүдэнд орсон хог
Оруулсан Батболд on 2013-05-13 15:01:27 (4587 уншсан)

Ядаж байхад  ядуу хүний зовлон яасан их юм бэ

Ядарч явахад цатгалан баячууд

                                            ямар дээрэлхүү юм бэ

Ямбалж суухад бялдууч новшнууд

                                              ямар атаархуу юм бэ

Яралзтал инээж явахад муусайн юмнууд

                                         яасан долигонуур юм бэ

Үнэндээ би ядарсан ч үгүй, задарсан ч үгүй

Үүнээс ч илүү жаргал байдаггүй юм байна

Тиймдээ ч тэр үү бусдыг ажиглахгүй явдаг байж

Тэгтэл бас нүдэнд торж,

   харцанд үзүүрлэгдэх зүйлтэй тааралдах юмдаа

 

Ходоод нь хоосон хоржигнон байх эмгэн

Хотын гудмаар хуванцар сав цуглуулж

Хэд гурван сав шуудайд хийж

Хөлс нь цутгаж, тамирдаж явахыг

Хэн хүнгүй л өдөр бүр хардаг байлгүй

Хайхрамжгүй тоомжиргүй

                   хялалзаж цэхэлзээд өнгөрдөг биз дээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Оруулсан admin on 2013-05-11 11:15:41 (4205 уншсан)

Тогдгорхон дээлээ хөөргөж бүслээд
Тоглож өссөн цагаан түнгэ минь
Тогоотой сүүнийхээ шаргал өрөмнөөс нь
Томоогүйтэж самардсан минийл бага нас

Дэрсний толгойтой чацуухан байхдаа
Дэгдэж өссөн цагаан түнгэ минь
Дээлийнхээ ханцуйг сугавчлаад
Дэрвэж байсан цагаан түнгэ минь

Дотноос дотно миний нутаг минь
Довтой дэрстэй цагаан түнгэ минь
Хужир ханхалсан цагаахан түнгэндээ
Ховоо датсан малчины хүү дээ би

Салхи нь үнэртсэн сартуул нутагаа
Сахиж хажууд нь үлдээгүйч гэсэн
Сэтгэлийн гүндээ хайрлаж явдаг
Сартуул удамын хүү чинь би шүү

Б.Улаанхүү 2013 он 5 сарын 2 нд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Баттогтох : Уулс
Оруулсан admin on 2013-04-26 21:45:26 (4155 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд

Гэгэлгэн цэнхэр уулс
Намрын дуниарт согтож
Гэр дачихнуу гэлтэй нарны гэрэл сүүдэрлэнэ
Дуулган гялбаа уулс
Дундаа айраг сөгнөчихөөд 
За наргиж эхлэв үү гэлтэй
Задгай талд бороо асгарна.

Аяа миний сормуус хэмээх өвснөөс
Аяа миний нулимс хэмээх шүүдэр дусагнаж
Аяа миний чулуу мэт бүлээхэн улаан хацар дээгүүр урсахуй
Аяа миний уй гашуу хэмээх болоогүй жимнээс
Аяа миний уйтгар гуниг хэмээх шүлэг амтагдаж
Аяа чиний хад мэт хажуу хүрэн зүрхэнд дуслахуй 
Аяа чиний авсны нүх мэт сэтгэл чинь нээгдэх нь тэр

Нугын цэцэг өнгөөрөө алаглаад
Нуурын уснаас хоногтоо ундаалж
Зуны гурван сар цэцгийн хур тасраагүй
Зүүдний юм шиг тэр л зунаараа

Ээж л мэднэ гэхэд нь тэрлэгэнд нь нимгэн улаа бутарч
Энгэр сандачтал морьтой хүн гэхэд нь 
Хүйтэн булгийн усаар цацуулчихсан юм шиг би
Хүслийн дөрөө мултлан харж амжаагүй ээ морьтой хүнийг нь
Ижилгүй хонгор сэтгэл минь морин дэл дээр ганихарч
Ирсэн зангаараа ноход шуугиулан давхихдаа
Морьтой хүнд нь очоод агсан тавимаар санагдавч
Мод толгой зууж үзээгүй эр л байж билээ чи
1985.10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 179 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-020.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5150

Должин : Зам зуур
zam-031.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5030

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-009.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3871


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn