Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Янхан
Оруулсан Ankhbayar on 2011-11-29 01:24:56 (4858 уншсан)

Янжуур зуусан гарт яагаад ч юм дурлсийм

Ямагт түүнийг үгүйлж үхэн хатан зүтгэсийм

Даанч тэр минь тамхи шигээ ялгуухан амьтан байсийм

Ямар харамсалтай гээч тэр одоо Янхан

Янхан гэгдэж нэрлэгдээд шүлэгэнд минь тэрлэгдэх энэ бүсгүй

Ямар төгс төгөлдөр үзэлсгэлэн гуа гэж санана

Яахын аргагүй харцанд минь өртөгдөж сэтгэл алдруулхаар

Яасан сайхан өгзөгтэй амьтан гэж бодно

Янжуур чимхсэн уран хурууных нь уян хатан

Яахын аргагүй эрийн сэтгэлийн чөдөрийг эвдэнэ

Ямар ч бүсгүйтэй байсан энэ л бүсгүйг хүсүүлж

Яг л тэр дор нь сэксийн талаар бодогдуулна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Шүлэг
Оруулсан Altanzaya on 2011-11-24 19:17:13 (3306 уншсан)

Холдож төөрсөн хүсэл минь
Хаалгаа түгжээд хулжжээ
Ойртохыг хүссэн сэтгэл чинь
Орох үүдгүй тулжээ

Хүсвэл тогшдоо хүсэл минь сонсог
Хүрээд ирвэл хүндэтгэн мэхийгээрэй
Айвал буцдаа айдас чинь ялаг
Араас чинь харин хүндэтгэн мэхийнээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Xавар
Оруулсан Dorjnyam on 2011-11-22 21:07:44 (4036 уншсан)

 Гадаа цас хаялна

Дотор минь ч...

Хаврын тэр дулаан салхи

Жиндүү сэтгэлийг минь бүлээцүүлээд л өнгөрч

Зуныг харах нь гэж тэрхэн үедээ л

Зуурдын ч атугай жаргалыг амталжээ, би

... Одоо бодохноо

    Охин чамаас

    Ондоо нэгнийг

    Орчлон ертөнцөөс

    Олох юухан байж дээ...

Би гагцхүү хаврыг л хүлээнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т. Гүрбазар : Шүлэг
Оруулсан gurbazar on 2011-11-21 22:47:35 (3391 уншсан)

“Хүсэж,  тэсч, үхэж дурламаар”

Унжлагат ягаан тууз, баглаа цэцгийн үнэр

Урьд шөнийн жаргал, үүрийн гэгээн зүүд

Хамт байсан чи бид 2-ын цор ганцхан жаргалыг

Улаан саран, ододтой хамт   битүүлсэн хөшигний наанаас

Би одоо харж зогсоно.

Өчигдөрхөн тэнгэрт эрхэлж байсан тэр л сар

Өнөө надтай хамт бээрч дүнсийгээд

Чамайг тэр л улаан хөшигны цаанаас

Нулимстай чинь хамт дуудаж

Үдшийн бүрийд тэвэрмээр

Чандхан хүслээ нууцалж нүдээрээ үнсээд

Үүдэнд чинь

Унжлагат ягаан тууз баглаа цэцгийн үнэр

Урьд шөнийн дурлалын сарны туяаг дэвсээд

Бахирсан их уйтгараа орцны чинь харанхуйд нулимж

Цээжин дэх чиний үнэр өөрийг чинь нэхсээр л байхад

Бараан шөнийн зүг уусаж одоод

Одод сараа нэхсээр л

Орь ганцаараа чи минь өвдгөө тэврэн мэгшсээр л

Магадгүй энэ шөнө хулжсан нойр эргэж

Мартагдашгүй тэр мөчүүдийг тойрон эргэж

Маргаашаас өмнө чамтайгаа ганцхан удаа учирч

Мансуурсан хайр минь зүүдний гүнд биелэж

Ухаангүйхэн ч гэлээ нүдээ аниад орчлонг мэдэрч

Ухрааж болдоггүй юм бол цаг хугацааг ч  туучиж

Чамайг сэрэхээс эртхэн зүрхээ зогсоогоод

Цаг хугацаагаа үүрд тамын гал руу авч одъё.

Хүсэж тэсч үхэж дурламаар

Хүйтэн саруулхан бүтэлгүйхэн дурлалаа үнсье.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А. Оюунсувд : Зүүд 
Оруулсан admin on 2011-11-18 15:09:05 (3667 уншсан)

/тэнгэр Цолмонд зориулав/ 

тэнгэрийн гал нарыг

тулгандаа наадуулж зүүдэллээ

тэнгэрлэг хүн чамайг

тэвэрч наадан зүүдэллээ

 

Эмнэг хангал хүлгийг

номхорч гэж зүүдэллээ

эмээл дээр ассан галыг

инээлээ гэж зүүдэллээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бороо
Оруулсан admin on 2011-11-16 15:35:42 (2998 уншсан)

Алагхан дэлхий дээр минь бороо чи зөөлөн шиврээч

Ахиж намайгаа алдахгүй гэсэн шиг хүчтэй тэврээч

Саяхан орсон бороо нь цас болон зөөлөн хаялаад

Сайхан чамдаа би хайрын дуугаа аялаад

Бодлын минь дээрээс бороо чи аядуухан дуслаач

Борхон зүрхийг минь хайрын бороогоор услаач

Хатаж байсан зүрх сэтгэлд бороо орвол сэргэнэ

Хамгийн нандин чамдаа би шувуу болон жиргэнэ

Хүслээр орохгүй бороо нь хаяа дуславал сэтгэл огшино

Хүний энэхэн орчлонд ганцхан чи л миний зүрхийг тогшино

Бороо хайр хоёр тэгхээр нэгэн зэрэг над дээр буу

Борхон чи минь үргэлж надтай хамт үүрд суу

Зарим нэгний сэтгэлд бороо чи ширүүн цутгаач

Зах нь үгүй хайрын дээрээс чи чимээгүй хутгаач

Зөвхөн бидний дээрээс орсон бороо цас боллоо

Зөөлөн орсон цас бороонд би чамайг оллоо

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Шар дэрсний хонгор намар
Оруулсан admin on 2011-11-13 21:13:25 (3491 уншсан)

Шар дэрсний хонгор намар

                                                               Тоодгор дээлтэй

                                                               Годгор гэзэгтэй 

                                                                                 Эрххэн охин 16 нас хүрлээ.

Шар шар гэхэд дэндүү шаргал дэрсэн толгой сэгсэлзэн

                                                                               Наран доогуур хонгор даахь нь халиурна.

Саахалтаас саахалтад намрын найр хавтгайрч

                                                                               “адуучин”-гууд айлслаа.

Сайхан,содон хорвоогийн энэ намар  надад оньсого,таавар шиг

Аальгүйхэн нүдтэй айлын жаахан хүүг харах тоолон нүүр халуу оргино.

Адуунд өглөө мордохыг нь харж чадахгүй унтчих вий  гэхээс  айна.

Айраг найрын даллага авсан Шар дэрсний хонгор намар  халамцуу

Авч өгч чадаагүй хайр хайр минь нүд нүдэндээ  халамцуу

Өдөр өнгөрч

Орой боллоо

Адуу услаж байгаа,бүрий тасарч,агтны сүүл усанд дуугарна

Аав гаднаа тамхилж суугаа

                                                Усанд явах уу... яах вэ...

Сар дээр хөөрч усны долгис дээгүүр бүдчинэ

Санаа бодол уужимхан... мэлхий дуугарна...

                                                           Ширгэн дээр хөл нүцгэн явах хичнээн сайхан гээ

Сахал...зөөлхөн нялх сахал...нудрах ч шиг

Санчиг чичрэн зүрхэнд нэгэн утас тонхийнэ.

                                                               Айргаар цалгилж,хайр халгисан

                                                                                                        Шар дэрсний хонгор намар

                                                                                                        Надтай 16 нас хүрчээ

                                                            Аньсага хорсон чийг татаад л явчихлаа

                                                                                                    Ай 16-хан нас минь дээ.

                                                                                                                                М.Цэемаа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Дорнын цагаан шөнө
Оруулсан admin on 2011-11-13 21:12:08 (3193 уншсан)

Моддын дор голын хөвөөнд бодолдоо уяатай хонохуй
Молцгон шүүдэр дээлийн товчинд бурзайн чийг татуулна.
Монгол нутгийн зуны шөнө булгийн уснаа  унаад
Морьдын үүрсээ харанхуйг зүсэн ,орчлонг цалгиаж туулайчилна.
Сэмжин цагаан үүлс мөнгөн хаяалбар татлаад
Сэрвэн хаддын оройд гэрэл хальтчуулан цайлалзана.
Сэтгэлийн эмзэглэл нэгнээ хөглөгдөн нууцын симфони тоглохуй
Сүүн гэгээт дорнын шөнө бүүвэйн дуу аялмаархан.
Амьсгал тэгшрэн бараа бүүдийх хорвоогийн амсхийлтнээр
Аясхан салхи зөөлөн зөөлөн үлээж илбэдэнэ
Адайр заяаны өмнө бүс нөмгөлөн чичрэхэд
Аюулхайд бяцхан эмзэглэж цагаан шөнө мэгшинэ.
Үүрийн цайвар гэгээ уулын хяр эмжээрлээд
Үрэл мөнгөн шүүдэр нөмрөн навчис бөмбийнэ.
Үнэгэн цагаан шогшоо  хялганан толгой шүүрдээд
Үдшийн нэгэн зүүдэн нойрноос сэрж ядна.
Харанхуй захаасаа нимгэрэн гэгээ нэгэнтээ сэргэхэд
Хармаг тармагхан бутас ойрмог нойрмогхон нэвсийнэ
Үнхэлцэгийн чинээхэн шувуухай цэцгээс харанхуй түүж
Үүр шөнийн завсраар дуу аялан бөмбөрнө.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Л.Төрбурам: Цаг хугацаа
Оруулсан admin on 2011-09-06 10:24:22 (3595 уншсан)

Өнгөт төсөөлөл хийгээд
Өр зөөлөн сэтгэлтний зүрх
Өдий хүртэл дотроос минь хатгасан
Өнөө л бодол мэдрэмжүүд

Чангаар инээж
Чадлаараа уйлсан он жилүүд
Ар араасаа асгарсан борооны дусал
Ард минь ч урд минь ч байсаар л

Ягаан даашинз асгарсан гэзэг
Яг чиний харц ийм тэгээд бас цаг хугацаа
Яах гэж голын ус адил хөвөрдөг юм бэ
Яалт ч үгүй чиний үнсэлт тэврэлтийн төлөө шүү дээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Уучлаарай
Оруулсан admin on 2011-09-05 20:35:20 (6918 уншсан)

Энэ шүлгийг 7 жилийн өмнө бичсэн юм. Та бүхэн уншаад өөрсдийн сэтгэгдэлээ үлдээгээрэй.
Бичсэн : Noname

Чиний надаас холдож явсан өдөр бүхнийг би харааж зүхсэн
Чихэнд минь хайртай гэсэн болхоор үүрд хамт байна гэж бодсон юм
Хэнэггүй зан гаргаж чамайг би уйдааснаа би мэднэ хайрт минь
Хэзээ ч алдахгүй гэж бодсон бүхэн чамайг дагаад алга болсон
Миний хайр надад гомдоод хаяаад явсныг би ойлгосон
Мөрөөдөл хүслийн эзэн чи минь намайг хайгаад ирээч дээ
Хүн баян байхдаа тэнэг байдаг юм байна охин минь
Хэзээ ч буцаах боломжгүй болсон хойно ухаарах юм
Чиний эзгүйд хэн ч биш гэдгийг цаг хугацаа надад ойлгууллаа
Чиний төлөө юу хийж байгаагүйд намайг уучил хайрт минь
Хэлсэн үгэндээ хүрхийг хичээдэг ч эрчүүд бид чинь
Халамж хайрыг мэдэрсэн цагт л хариуг нь баридаг юм шүү
Хайрлаагүй гээд уйлж суух хэрэггүй охин минь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Н.Мөнгөн-Эрдэнэ : Хяруу унахаас өмнө ээж дээ очоорой
Оруулсан admin on 2011-09-05 02:35:40 (3730 уншсан)

Алсад уулсын оройд манан сууж
Алгуур шарлах навчис нэг хоёроор унаж
Аясын салхинд жавар хургаад                                                                                                                   
Алаг дэлхийтэй өвөл айлсан буугаад
Ирж явсан цаг буцаж нэг одоод
Ижил олон шувууд цэл татан нүүдэллэж
Ижийдээ очисон үрс шувуу даган буцахад
Бидэр судалтай сарыг хэц давуулан харуулдаж
Бүрий цагаан гэгээнээр цай дээжилэн өргөхдөө
Сэтгэлийн жигүүр нь саахалт дамнан гүйж
Сэрүүн намар тэрлэг жиндүүлэн зогсоо ижий дээ нэг очоорой
Нүд нь аргаж хоолой сөөнгөтөөд
Нэг л их гуниг хорвоог нөмрөөд
Нүүдэллэх шувуудын тоо хоног хоногоор цөөр ч
Нэг л мэдэхэд өвөл болоод
Орчлон юмсаа ариусгах гэсэн шиг
Онгон цагаан цасанд нар хүртэл дарагдаж
Оройгүй цэнхэр тэнгэрийн үүл сүүдрээ нуун хөвсийж
Одоо л ирэх болов уу гэж
Өглөөний жавар үдшийн хялмайнаас хамгаалан
Өргөсөн сүүний тань дээжийг жавар хөөн дэгдэхэд
Өөрөө ч мэдэлгүй санаа алдах ээжийн тань сэтгэлд
Өөдөөс нь чиглэн инээсээр ирэх хүүгий нь дүр тодор ч
Хар аяандаа мэлмэрэх баярын гомдлын нулимс нь
Хацарт нь хүрэлгүй энгэрт шингэж
Санахын эрхэнд бурхан мэт тахиасан хүү нь
Саравчинлан харахад нь үүлэн дунд тодроход
Салхины аясаар бодолоо сарниаж
Сажилсаар гэртээ орох ижийдээ нэг очоорой

2010-09-09



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Н.Мөнгөн-Эрдэнэ : Хүн та
Оруулсан admin on 2011-09-05 02:33:06 (3586 уншсан)

Нас чацуу бурхадыг
Нэгийг нь ээжээ гэж ерөөл тавин угтаж
Нөгөөг нь гуйлагчин гэж хараал тавин үднэ вэ
Үрдээ тэд чинь ялгаагүй бурхан болж төрдийн
Үрий нь ухаан харихаар гуйлагчин болж хувирдын
Хатуухан заяасан хувь тавилан тэднийг маань
Хэнч байсан ялгаагүй л биднээс аваад одохын учир
Хажуудаа байхад нь хайрын үгээ хэлж бай
Хэнээс хамааралгүй насны сүүдэр дайрхын цагт
Хэзээ ч хамаагүй биднээс холдуулж орхидгын учир
Хэлж амжидаггүй юм хайртайгаа бид чинь
Ээжээ хүү нь таньдаа хайртай
Энэ хэдхэн үгээр ижий тань дутдаггүй ч
Эргэж ирэхээргүй алсад явахын цагт
Энгэр цээжинд чинь тэр л үг хатуулдаж
Энэ хорвоод бид ижийгүй гуйлагчин болдог юм
Хүн та
Ижил олон бурхадыг ижилхэн л хайрла
Ижий тань бусдын үрийг яаж хайрладаг тийм л бай
Эхэр татан уйлаа бусдын ижийг хайрла
Ээжээсээ сонсодог тэр л үгээр хайла Тэд чинь
Бусдын нүдэнд гуйлагчин төрхтэй бурхан байдаг юм
Бяцхан үрсдээ нарнаас илүү нар нь байдаг юм
2007 он УБ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Бурхан
Оруулсан admin on 2011-09-05 02:30:00 (5125 уншсан)

Үс насны хяруунд дарагдсан
Зүс намрын навч шиг гундсан
Үйлт нэгэн эх өвдөг сөхрөн суужээ
Үрийн аз жаргалыг бурханд даатган залбирчээ
Өмнөө өөдсөн зул өргүүлсэн
Өөртөө өөхөн тахил өрүүлсэн
Амьгүй бурханы хөлд нь амьд бурхан сөгджээ
Агуу хүний нүнжиг далдын шидэнд биширчээ
Бурхан чи хуруун чинээ хүүг минь ивээж хайрла
Буруу зөв явбал өршөөж хайрла
Арван цагаан буянд ойртуулж хайрла
Арван хар нүглээс холдуулж хайрла
Шивнэсэн үг хоосон зайд тархана
Шившлэг уншлага харанхуй тэнгэрт замхарна
Хөөрхий эх худлын тамыг огоорч
Хувь заяаны догшин сахиуст итгэнэ
Будант хорвоод бурхан байхгүй ээ
Будаг нийлсэн хөх тэнгэрээ сүслэн
Бурхантай хорвоог бурхангүй гээд
Буурай дорой ээжийгээ шүтнэ
Гэвч бурхан минь бурхан биш
Бөгтөр нуруутай буурал эмгэн
Цагаа болохоор тэр чимээгүй орчлонд одно
Цагаан сүүгээр үдүүлж
Орчлонгоос үүрд халина
Бор гэрийнхээ хойморьт гэгээн дүрээ үлдээгээд
Бурхан минь тэгээд бурхадын бурхан болноо
Бурхандаа би бурхан болтолоо залбирнаа


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Цахилдгийн өнгөнд бодол хувилж газрын чанарт ойртох ...
Оруулсан admin on 2011-09-04 20:16:01 (3342 уншсан)

Цахилдгийн өнгөнд бодол хувилж газрын чанарт ойртох
Цасан ширхэгт тарни шившиж өвснөөс гэгээрлийг олох
Цэцгийн хэлбэрт сэтгэл урваж ертөнцийн гоод бишрэх
Цаг хугацааны машин зохиож сая жилийн чанадад аялах

Газар лугаа мөн чанарлаг
Өвс лугаа мөн гэгээлэг
Ертөнц лугаа мөн гоолиг
Цаг хугацааны гольдрилоос ангид
Урагшлан урагшлан тэмүүлнэм

Төөрсөн балчир хүүд гэрий нь зааж өгчихөөд ,
сэтгэл амар буцаж алхах
Тулганы галаа удтал ширтэн
дүлий юм шиг бодолд автах
Толгодын энгэрээр, хонины бэлчээрт
тухлан сууж сонин гарчиглах
Тунамал наран тэнгэрт мандахад
дахин мэндэлж хорвоотой танилцах

Хүүхэд лугаа мөн гэнэн
Гал лугаа мөн эрчимлэг
Толгод лугаа мөн амгалан
Наран лугаа мөн агуу
Энгүүнээс энгүүн амьдрахсан



2008.6.26


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Цагаахан цас, цантай өвс, нүцгэн модод, бэгцийсэн шувууд ...
Оруулсан admin on 2011-09-04 20:13:11 (3756 уншсан)

Цагаахан цас, цантай өвс, нүцгэн модод, бэгцийсэн шувууд
Энэ бүхэн
Цаг хугацааны далавчин дор тээгдэж ирсэн бэлэг

Газрын царцмаг, тэнгэрийн хайлмаг галт уул, элсэн цөл
Энэ бүхэн
Галав эртнээс ирээдүйд илгээсэн санамж бичиг

Хүйтэн зэвсэг, химийн хор, тамхины утаа, тамын үлгэр
Энэ бүхэн
Хувиа хичээсэн хүн гөрөөсний өөрсдийгөө боомилох олсны үзүүр

Билгийн мэлмий, бодлын задрал,тэнгэр тархи, амар амгалан
Энэ бүхэн
Гэмээ ухаарч гэгээрэлд хүрэх эхний бөгөөд эцсийн боломж

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хайр
Оруулсан admin on 2011-09-02 01:37:40 (4193 уншсан)

Хайр чи хаана байдаг юм бэ надад хэлээ ч
Хаашаа тэгтлээ яарна бэ надад шивнээ ч
Хаврын анхны яргуй ургахын зэрэгцээ чамайг л хүсэх юм
Хайртай гэж хэлж чадахгүй зориг минь дутаж зүрхийг зүсэх юм
Зүрхнээсээ хайрлаж чадах агуу хайрыг хэн ч хүснэ
Зүүдэндээ чамайг л харах мөрөөдөл минь чиний царай зүс нь
Анхилуун үнэртэй алаг нүдэн бүсгүйг далдхан мөрөөднө
Ахиж олдохгүй мэт санан чамайг хайрандаа хайрлахыг мөрөөднө
Хайрын ид шидээр учирсан мэт хосууд үнэхээр гайхалтай
Харин ганцаараа хэн нэг нь уйтгарлан суух юм байхалдаа
Үгүй ээ хэнийг ч хайр ялгаагүй адилхан тэдэнд өгнө
Үнэндээ өгсөнийг нь хайрлаж чадаагүй нь уйлна яг тэгнэ
Энэ бол хайрын ид шид
Ингэж хайрлуулах нь бид

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Гэгээрэхүй
Оруулсан admin on 2011-09-01 21:49:59 (4259 уншсан)


Өвгийн сүнс оршсон гал улаан сахиус, тарнийн шидээр амилж
Өглөөхөн бичсэн шүлгийн минь хэдхэн мөрөнд хувилахуй
Домгийн хөх лууг дураар эзэмдэгч эрхэмсэг гоо бүсгүйн
Дотоод чанадын мөн чанарыг сарны дүрсээс би тольдмуй...

Хилэнцэт орчлонгийн гүн солиорол дундаас
гэрэл цацруулан алсрагч ганц луу од
Хэтний цахилах гал авалцах төдий агшинд
хорвоогийн хамаарлаас ангижирч,
дэлхийн жингээс тасраваа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Ариунмөнх : Бүсгүй намайг хэн аргадах юм бэ.
Оруулсан admin on 2011-09-01 19:38:30 (4100 уншсан)

Цээжинд хурсан гунигаа мартаж чадахгүй овоолсон
Цийлэлзэн дүүрсэн нулимсаа гаргаж чадахгүй зовнисон
Цэх шулуун омог бардам алхаж чадахгүй шаналсан
Цэвэрхэн жаахан бүсгүй намайг хэн аргадах юм бэ.

Хаврын хавсарга шиг өөрчлөгдсөн аашныхаа учрыг гайхсан
Халгаж ядан амьдралын бэрхээс шалтаг тоочин зугтсан
Хал үзэж , хатууг туулж амьдралын хатууд нухчигдсан
Хайлган зөөлөн бүсгүй намайг хэн хайрлах юм бэ.

Инээмсэглэл нь ор мөргүй мэт бүүдгэр төрхтэй
Илч муутай бүдэг нар адил өөртөө итгэлгүй дүртэй
Ихэмсэг бахдам царай юу нь үгүй мэт гундуухан
Ийм л нэгэн болсон бүсгүй намайг хэн сэргээх юм бэ.
Д.Ариунмөнх

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Ариунмөнх : Чамайгаа үгүйллээ
Оруулсан admin on 2011-08-31 21:57:45 (3282 уншсан)

Шивэр шивэр бороо дуслах үдшээр
Шүлэг нойрны гүн харанхуйгаар
Дээвэр дэвэх сахилгагүй салхинаар
Дэндүү сайхан чамайгаа үгүйллээ.

Цонхоор саран айлгүйтэх шөнөөр
Цөн түрж, гол урсах чимээнээр
Ургамал ногоо ургах цагаар
Угаас сайхан чамайгаа үгүйллээ.

Тэргэл сартай цагаахан үдшээр
Тэргэнд уяатай морьд үүрсэх цагаар
Хөтлийн оройд ичимхий наран цухуйх үеэр
Хөөрхөн жаахан чамайгаа үгүйллээ.

Өнчин ганц болжморын шагшраанаар
Өвгөдийн ханиах нойрмог үдшээр
Чимээгүй ноёлсон нутгийн аниргүйд
Чин хайртаа хачин их үгүйллээ.

Д.Ариунмөнх

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: 9 сарын 1
Оруулсан admin on 2011-08-31 19:33:50 (11236 уншсан)

     Алтан навч хийслээ дээ 
                  Аяны шувуу буцлаа даа 
                  Есөн сарын нэгэн боллоо
                  Ерөөсөө бидний баяр даа

                  Номхон даагаа уналаа даа
                  Номтой цүнхээ үүрлээ дээ 
                  Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
                  Эрдэм сурахаар явлаа даа 

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 145 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-042.JPG
Хэмжээс: 600x451 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5155

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-034.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4370

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-175.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3943


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn