Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Бороонд норсон зүрх
Оруулсан admin on 2011-08-31 03:05:57 (3661 уншсан)

Дурлал уу? шохоорхол уу? гэж би эхэлсэн
Дураар гүйх тал минь цэцгэнд хучигдсан
Хайрандаа умбан би хязгааргүй далайд живсэн
Харцаараа би чамайг хайрласаар байсан
Үргэлж чамайг хардаг байсныг чи мэдээгүй
Өнгөт ертөнцийг үүл бүрхэж эхэлсэн
Зүгээр л чамайг харж л хайрлахыг хүссэн
Зүггүй тэнэг тэр хүсэлд чи төгсгөл тавьсан
Бяцхан ертөнцөд аадар орж
Бүтэлгүй хайрыг минь урсгаад явчихсан
Энэ төгсгөл биш гэдгийг мэднэ
Эргээд нар мандахыг би хүлээнэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хананы цаана
Оруулсан admin on 2011-08-29 20:05:29 (3624 уншсан)

Цаг минут хүртэл өнгөрөхгүй
Цай хоол ч идэх дур хүрэхгүй
Цаанаа нэг л гунигтай сууж
Зовж явна даа би
Үдэш орой нойр хүрэхгүй
Үүрээр харин эрт сэрээд
Үнэтэй бүхнээ алдсан хүн шиг
Үнэндээ би тарчилж суундаа
Хамт байсан цагаа дурсаж
Хаврын үдэш уулзснаа санаад
Ханашгүй их жаргалтай байснаа бодоод
Хачин ихээр шаналж байна даа би
Маргааш чамтай уулзах болзоо
Магад сүүлчийн уулзалт биз
Мөнхөд хамт байхгүйн зовлон
Миний хувьд тохиосон биз
Чиний сэтгэлийг өөр хүн
Чимж байдгийг би мэднэ
Чамтай байх сүүлийн хором
Чингээд ирснийг ч бас мэднэ
Аяа чи миний сэтгэлд
Аминаас минь илүү үнэтэй шүү
Ахин учрах хүндээ харин
Амьдралаас нь илүү үнэтэй болоорой
О.Эрхбилгүүн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хэцүү
Оруулсан admin on 2011-08-29 20:04:38 (3781 уншсан)

Хүн чамайг ойлгохгүй байх хэцүү
Хүүхэн хүнд тоогдохгүй байх бүрч хэцүү
Амь тавьж тангараг өргөх хэцүү
Адгийн бэртэгчинтэй нүүр тулах бас хэцүү
Хэцүү зүйл их байна
Хэлэхэд амар хийхэд хэцүү л зүйл ч бас байна
Хэцүүг дардаг нь амархан
Хэцүүг хурцалдаг нь хялбархан
Амар хялбар гэдэг хоёр үгнээс
Хэцүү гэдэг үг тасарсан юм
Аав ээжийнхээ амин биенээс
Хэрсүү зан минь нахиалсан юм
Хэцүү байнаа хэцүү байна
Хэлэхээс цайшгүй байгаа маань хэцүү байна
Хийсэн бодсон минь бүтэхгүй байгаа нь хэцүү байна
Хэнд ч хэрэггүй үлдсэн мэт санагдаад надад бүр ч хэцүү байна
Биеийн биш үгийн шарх
Үхэлд хүргэх хортой байдаг юм байна
Үүрдийн биш зуурдын нөхөд
Өөрийг чинь зарахаас ч буцахгүй байдаг юм
Насны залууд шаналсан сэтгэл
Нартад харин жаргал болоосой
Насны багад хайрласан хайр минь
Насаараа ханилах хань минь байгаасай

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эхлэлтэйгээ адилгүй төгсгөл
Оруулсан admin on 2011-08-29 20:03:56 (3364 уншсан)

Урьд би жаргалтай байж
Уулзаж учрах, сатаарах зүйлгүй амар байж
Одоо би зовж байна
Орой өнгөрч, өглөө болохгүй хэцүү байна
Сэтгэл хий гомдлоор буцалж
Хэлэх гэсэн үгээр дүүрч байна
Дүүрсэн үг минь дотрыг шатааж
Дэлбэрч хагарахад бэлэн байна
Хэлсэн үгнээс чинь өө хайгаад
Хэнд ч хандаж хэлээгүй ч байсан
Хэтэрхий их зүйл бодож
Хэрэггүй өөрийгөө зовоож байна
Эцсийн эцэст би эмгэнэлт жүжгийн гол дүр шиг
Эв аргаа олохгүй байна
Өөрийн гэсэн ухаангүй болж
Өөрөө өөрийгөө гайхаж байна
Чамд ярьж өгдөг байсан зүйлээ
Чамаас өөр хэнд ч хэлэхгүй
Чамд өгсөн энэ сэтгэлийг
Чамаас өөр хэн ч амсахгүй
Сэтгэлдээ чамайг юу бодож байгааг
Сэм ороод нэг харахсан
Зүрхэндээ чамайг юу шивнэж байгааг
Зүүдэндээ ч болов нэг зүүдлэхсэн
Чамтай анх учрахад хавар байсан
Чамаас харин холдоход зун болов
Чамтай эргэж уулзахад намар болж
Чамаас үүрд салахгүй тэр үе өвөл байгаасай
О.Эрхбилгүүн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Чи...
Оруулсан admin on 2011-08-29 20:03:12 (3197 уншсан)

Чи машинтай залуу мөрөөдөж
Би явган алхдаг
Чи зузаан хэтэвч зүүдэлж
Би халаасныхаа орон зайг хэмждэг
Чи алтан ээмэг хүсч
Би орчлонгийн тухай эргэцүүлдэг
Чи хайрлуулахыг хүсдгүй
Би хайрлахыг хүсдэг
Чи бид 2 тохирохгүй

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Уртнасангийн Пүрэвсүрэн : ЦАСТ ХАРХИРАА ТАНДАА
Оруулсан admin on 2011-08-25 20:27:52 (3929 уншсан)


Шүлгийн мэдрэмж эхэлсэн цагаас хойш
Шүтээнээ болгон харж онгодоо хайдаг байсан
Сүрлэг орой нь үүлс нэвтлэн тэнгэр шүргэх
Сүүн зулайтай Хархираа уулаа ширтэж сууна
Дэлхийд данстай дэглий цагааныг халхлан орших
Дээдэс ихэс ч сүрийн хараад өвдөг бохиром
Эзгүйрсэн сэтгэлийн зайгаа таниар дүүргээд
Эрэгцүүлэггүй тоглож өссөн бага насаа би дурслаа
Шаргалтан орших их бэлээс өндөр авч
Самар эрсэн хэрэм ч төөрч будилам их харгайгаар гоёмсоглосон
Амьдралын саад мэт шовх оргилоор дүрээ хурцалсан
Аавын суудалтай их хайрхан таньдаа бодлын цацал өргөе
Ханаа шийрлэн тулаад халуун бүлээрээ өег амьдрах лугаа
Хархираан сүрлэг уулсын үргэлжлэл нутгийг минь тойрон сүндэрлэнэ
Халдах дайсан санаархавал зулайд нь хүрэлгүй халтирах
Хаан омогтой өвгөдын мөнгөн сэвлэг шиг мөнх цас цайвалзана
Цэцгийн үнэртэй улиралд ижий минь хөл нүцгэн бэлд тань
тоглож өссөн болхоор
Цэнтэй найрын улиралд аавыгаа энгэрт тань
үүрд шингээсэн болхоор
Намар намартаа ирж гунигаа асган уйлж суумаар санагдахийм
Насаараа шүтэж хайрлах цаст Хархираа мину.


2010.10.11 Увс . “Цаст Хархираан бэлд”



Уртнасангийн Пүрэвсүрэн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Л.Төрбурам: Сар луу аялсан нь
Оруулсан admin on 2011-08-23 21:15:18 (3445 уншсан)

Саран дээр ганцаардаж
Салхийг мартвал
Сайхан үгс саруулхан инээд
Сартай шөнийг мөрөөдвөл

Магадгүй энд бороо ч үгүй
Миний гунигийг чийглэх юу ч энд байхгүй
Мэлтийсэн дэлхийтэй шөнө
Маргааш хэзээ болохыг би мэдэхгүй

Ногоон тал навч цэцэг гэж үгүй
Даашинзны норсон хормой энд байхгүй
Нуурын ус нисэх шувууд үгүй
Даарах дулаацах аль нь ч үгүй

Ширтээд ширтээд тэнгэр энд алга
Хэвтээд хэвтээд өвс энд алга
Шивнээд шивнээд үгс ч мөн алга
Хайгаад хайгаад чи ч гэсэн алга

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Дөрвөн улирал, ижий сэтгэл
Оруулсан admin on 2011-08-11 23:22:20 (3976 уншсан)


Хайруу жавартай салхины үзүүр нугаран уясахад
Хавар хаврын яргуй энгэрээн чимэн ургадаг аа
Холын холоос яарсаар хүрээд л очиход ээж минь
Хүүгээн санасан сэтгэлээр хайлан хайлан угтдаг аа

Зүсэр цагаан бороо тэнгэр цэлмээж арилхад
Зүймэл алаг солонго зүүнээн гоёж татдаг аа
Зүггүй жаахан хүүгээ зунжин хамт байхад
Зөөлөн бүүвэй ээж минь зөнгөөн амрааж жаргадаг аа

Налгар шаргал наран хоног хоногоор холдоход
Намар намрын шувууд тэнгэрээн хээлэн буцдаг аа
Номонд шамдсан хүүгээн яаран яаран мордоход
Намбалаг буурал ээж минь сүүгээн өргөөд үлддэг ээ

Өвсөн сөл тасарч, үүлэн сүүдэр алслахад
Өвөл өвлийн цасан өнгө сүлэн ордог оо
Өөрөө би мэдэлгүй цаг улиран одоход
Өр нимгэн ээж минь хоног тоолон хүлээдэг ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Зочин : Гого нь
Оруулсан admin on 2011-08-11 21:23:50 (2918 уншсан)

Урсаад ирэх нулимсыг минь арчсан гэж үү чи
Учраад тосох уруулыг минь хариулсан билүү чи
Уулзаад дэвтэх сэтгэлийг минь аргадсан юм уу ер нь
Унтаад сэрэхэд өглөө дэргэд минь байлуу даа чи
Уучлаад хайрлья гэхэд шалтгаан надад алгаа
Дуунд гардаг шиг тийм яруу хайр чиний хувьд байдаг уу
Дурлалд сохорчихсон төөрч явахыг чинь ганц харахсан
Дулмаа гэдэг сайхан бүсгүй байх болов уу
Дуугүй инээмсэглэн хажуугаар чинь тэр үед би зөрнө
Дурсамж нь дотор чинь харин би байх болов уу


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: В.Инжинаш : Яруу найраг, хос уянга
Оруулсан admin on 2011-08-11 20:48:04 (8956 уншсан)

Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй
Миний энэ бие, хэл, сэтгэл гүнээ чилсэн шалтгааныг
Мятарш үгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй

*   *   *   
Дорно салхин гүн хүрээнээ санааны дураар хийсрүүн
Торгон ногоон булбарай улааныг ийн тийн салбаруулжээ
Дуртай бичээчид сэтгэл эвхрээж бийрээ идээлээд
Дулаан хаврыг дахин ирүүлж цэцгийг дахин дэлгэрүүлбэй.
Нимгэн ноломыг хайчлахуйяа аяа юутай хөөрхий
Нисэх чимэг хэдий бүтэвч мөн басхүү хайран
Нэгэн сүрэг уран болжморын зуун зүйлийн эгшгийг
Нүгэлт бийр нягтлан бичихүйд нулимсан дусал улаан
Тэнгэр заяаж үлэмж найртныг нэгэн гэрт цуглуулруун
Тийн найрт, гэдрэг харин зовлонгийн үндэс төрөгдвэй
Тэргүүн эгэж тэрхүү найрыг тэвчин чадсан боловч
Тэсгэл үгүйеэ найрын уяралыг түмэн бадаг асгалбай
Цэлмэгэр огторгуйн шүүдрийн дусал өвс бүхнээ дүүрэвч
Чиний нулимсны өмхрөл мэт тийм зузаан бус
Чадвар үгүй миний зовлонг аль газар тоочиёо
Чам лугаа адил мөнхүү цусаар уйлах буй заа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Хосжаргал : Та мэдэх үү?
Оруулсан admin on 2011-08-09 02:23:00 (3690 уншсан)

...Энэ орчлонд  би анх аавтай байсан
Эгэл энэ  амьдралд насныхан үзүүрт хяруу унана явчихсан
Эмзэгхэн зүрхний буланд ганцхан энэ шарх аниагүй
Элээж дууссым  яв гээд буцаачихсан хорвоог ойлгоогүй

Одод бүрийг тольдон аав минь энэ гэж боддог
Он жилийн богинохоныг зүхэн би суудаг
Олсон би аавыгаа гэвч зүүдэнд минь л ирдэг
Охин минь гэж  духыг минь үнэрлэхэд би сэрдэг

Саран гарч зүүдэнд минь морилохдоо амьд байсан
Сарнайн дэлбээ ганхах үесд  алхам бүрээр холдсон байсан
Үүрийн гэгээнээр сэрчихээд аньсага дүүрэн нулимстай охин чинь
Үүрдийн гэж амлаагүй ч атгахан зүрхэндээ ойлгоогүй ээ охин чинь

 Өвөр дээр минь буусан нулимс харуусалтай хамт урссан
Өршөөж эвээдэг халуухан хайранд өлгийдөн та өсгөсөн
Өнгөцхөн нүдээр харсан энэ орчлонг охин чинь
Өтөлдөггүй зовлонд санахаас өөр зүйл хийж чадсангүй ээ охин чинь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Мөнх-Эрдэнэ : Бүдэг шүлэг
Оруулсан admin on 2011-08-07 20:43:42 (3342 уншсан)

Би түнэр их харанхуйгаар
Би нам гүм аниргүйгээр
Миний хөл газар шүргэлгүйгээр
Тэгсэн хэрнээ урагшаа нэг ч гишгэлгүйгээр
Тэр гэх зүггүй гэлдрэх
Тэгээд бас нисээд ч бах шиг
Бас урагшаа яаран тэмүүлэх шиг
Би арагшаа ч бас нэгэн зүйлд хорогдоод байх шиг
Ухаан бид хоёр жингүүдсээр
Урьд өнгөрсөн
Ирээдүй
Хамгийн гол нь одоотой тэрсэлдсээр
Би бодох гэж санах гэж оролдсоор
Болж өгөхгүй
Санаж чадахгүй
Хэнч байхгүйг гайхсаар...
Би түнэр их харанхуйгаар
Би нам гүм аниргүйгээр
Тэр замын төгсгөл хаана гэдгийг бодохгүйгээр
Тэгээд хаашаа яваад байгаагаа ч мэдэхийг хүсэхгүйгээр
Бүдэг саарал гэрэлд алхана
Би өөрийгөө ч харж эс чадна
Бүх л зүйл үл ойлгогдоно
Бүдэг бадаг хорвоогоос тасарснаа л санана
Ядрахаа ч үл ажирна
Цааш алхана
Бараг л мөлхөнө
Явсаар л... яарсаар л...
Би түнэр их харанхуйд
Би нам гүм аниргүйд зогсоно...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Мөнх-Эрдэнэ : Сохор дурлал
Оруулсан admin on 2011-08-07 20:43:01 (4167 уншсан)

Би буруугүй ч
Хайрлаж дуралсан
Бусдаас харамласан
Хүлээсэн... чи ирээгүй..
Санаж гансарсан
Шөнөжин зүүдэлсэн
Шаналал багадаагүй
Сэтгэл өвдөөгүй
Дурлал буруугүй
Бачуурсан...
Дотор давчидсан
Багтарч уйлсан
Дарсанд халамцсан
Тамхинд мансуурсан
Тайвширсан...
Өнгөрснийг эрэгцүүлсэн
Инээд хүрсэн
Өөрөөр амьдарсан
Илбэдүүлсэн...
Дахин дуралсан.
Догдолсон... хүлээсэн...
Чи ирсэн
Чамд эрхэлсэн
Чанга тэвэрсэн
Би итгэсэн.
Нисэж эхэлсэн
Нэг л мэдэхэд газардсан
Нүүдлийн шувууд шиг ирээд
Намар болсон шиг буцсан
Сэмээрхэн чи явчихсан
Сохор дурлал байж гэж бодогдсон.
Урьдын амьдрал санагдсан
Уйлж сэрсэн
Зүүд гэж өөртөө итгүүлсэн
Золгүй зүрх минь эвлэрсэн
Харалган сэтгэл минь илбэдүүлсэн
Дахиад л дуралсан...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Батбаатар : Гунигаар дүүрч нулимс асгарсаар л ..........
Оруулсан admin on 2011-08-06 02:35:38 (3704 уншсан)


Зүрх минь догдлоод
 Зүгээр л бие минь чичрээд
 Зүйргүй дурласан чамайгаа харахаар
 Зөндөө ихээр сандрах юм.
 Хайртай гэдгээ хэлье гэтэл
 Хэврэг мөртлөө дийлдэшгүй цайз
 Хайрт чамайг халхлах юм
 Хэнэггүй би хулчгар ч юм өөдгүй ч юм.
 Гунигтай өдрүүд урсан өнгөрсөөр л
 Гайхалтай  дурлал минь холдчих гээд
 Гунигаар дүүрч нулимс асгараx гээд
 Гайхалтай ч юм гунигтай ч юм...

Болдбаатарын Батбаатар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Батбаатар : Мартаж чадахгүй
Оруулсан admin on 2011-08-06 02:33:45 (3868 уншсан)

Дутуу сэтгэлээ дүүргэх гэж би чамд дурлаагүй
Дутуу нойртой сэрэхийн тулд би чамайг хайрлаагүй
Хүн чанараа гээхийн тулд би чамайг хүсээгүй
Хүсэл мөрөөдөлдөө автаад л би чамайг хайрладаг
Үдэш бүр чамайг зовоодог байсан бол уучлаарай
Орь ганцаараа шаналсандаа тэр
Санамсаргүй би чамд дурласан
Санаанд минь оролгүй би чамайг хайрласан
Болгоомж алдаж би чамайг гомдоосон
Бодолд минь оролгүй чи надаас явчихсан
Өчигдөрийн тэр нэгэн жаргалыг
Өглөөний нарыг хаана гэж би яаж мэдхэв
Өнөөдөр чи надад хэд хатуурхсан ч
Өр зүрхнээсээ чамдаа би хайртай хэвээрээ
Уужим сэтгэлд чинь амьдрах хувь надад нэгэнт дутсан ч
Олон биш ганц амьдардаг энэ хорвоод
Зөрүүлээд явах дараагийн төрөл гэж байдаг бол
Тэр үед чи намайг заавал өөртөө аваарай..

Болдбаатарын Батбаатар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: хун шиг
Оруулсан admin on 2011-08-06 00:22:53 (4900 уншсан)

хун шиг цагаан болж гангараад
цагийн хөөлөг салхины аясаар
агаар нэвчсэн бүхэл орон зайд
ахуйн мөн чанартай хамт оршихсон
харах мэдрэмжийн хязгаарт өнгө хэлбэршин
зарим далд бүгдийн орчил доор
задгай асгасан сувд шиг туяашин
харалган мэлмий нулимсаа гээж хатахад
ханаталаа таатай зүүдэнд хэсэг мөр тэнэхсэн
хун шиг үзэсгэлэн дальд хувираад
хүмүүний үзэмж сэрлийн энд нийцэх
хөшүүн чанарын эмзэг зангираанд
хүлэгдэж бас хөшигдөн бүтэн жил эрэгцэхсэн
сул анзаарсан зөв харцны тэрүүхэнд
шунах үнэн таашаал царай будаад
зүс гандвал хунгийн өдөөр ширхэглэн зүүлт урлаж
зүгээ алдсан хүн тэнүүчлэлийн аяаар
зүрхэнд өнгө байдгийг эрж мэдэрээд
зүүдэн дээ ч болов таалах үнэнтэй амьдрахсан
хун шиг...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ханийн минь унасан нутаг, угаасан усны дуулал
Оруулсан admin on 2011-08-06 00:11:43 (4023 уншсан)


Балрашгүй их домогт уулсын тэргүүн
Баян богдын хормойд дэлбээлсэн хонгорзул
Оргил өндөр цаст Сутайн зүүнтээх бэлд
Огшиж даргилж өссөн омогт зулзаган бүргэд
Бор шаргал элсэн далай Хүйсийн говийн
Бөртөлзөх зэрэглээнд торнисон ботгохон
Харвасан одод оройд нь шургачих Хасагт хайрханы
Халил хадны ирмэгт тэнцсэн ороо гөрөөс
Хаяанаас шүхэрлэх хөвчийн турьхан янзагахан
Хүнхэрийн эмнэг рашаанаас ундаалсан согоохон
Мартагдашгүй дуунд мөнхөрч өндийсөн
Майхан уулын хэнзхэн сэмбэрүү цэцэгхэн
Асга цохионд нь янгир дүүлэх Номгоны усыг 
Амталж жиргэсэн Ар булгийн бялзуухай
Наран цацраг түрүүлж атгах намтар түүхт
Намын давааны найраг эгшигийн охин тэнгэр
Намиатан хээтэх намуун Нуур могойн голд
Нуугдаж нахиалсан ариухан лянхуан дэлбээ
Шижир алтан Их Монгол элсний молцогт
Шууман шонхор мэт халих хатан заяа
Гундахгүй байгалийн бүтээл Ганганы дэнжид
Гандахгүй гялалзах ганжир лугаа өнгөлөг галбир
Буурал зузаан түүхтэй Баян-уулын тэнгэрт
Буданг нэвтлэн туяарах наран гүнж
Харааг булааж дуниартах Хан тайширын
Хар эрчилж цамнах гол усны дагина
Элсэн манханд эр зааж үлдсэн Эрээн нуурын
Энгүй гоо ялдамхан алтанхан сондор
Хязгааргүй цэлийх Шаргын говийн бөхөнтэй 
Хаяалан хурдалж бойжсон эрэмгий охин
Бэрхийн бартаанд харлаг тэхтэй оргилыг нь
Булаалдаж тэмцсэн харишгүй тэнхээ
Чинагшлан торойх Наран богдын барааг
Чимэглэн эмжсэн гэгээлэг хайрын дууль
Хотолд шагшигдах их Говийн 
Хөхөлбий уулсын өлгий цаст Алтайн
Санаан зоргоор эрээд олдохгүй хүн эрдэнэ
Салгуу холд ч зүүдэнд уягдах хань эрдэнэ
Баруун Алтайн алтан хундага шиг бадрангуй
Боргил зүрхний аргил хайрын эзэнхэн минь ээ.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Би бүсгүй хүн болж төрсөн юм
Оруулсан admin on 2011-08-05 23:58:28 (3851 уншсан)

Дуулим хорвоод ганцхан чамаар л хайрлуулах гэж

Дурлал хайрынхаа баланд шумбан цэнгэх гэж

Ганц олдох амьдралаа чамд л зориулах гэж

Гагцхүү бүхнээ хайртдаа бэлэг болгох гэж

Би бүсгүй хүн болж төрсөн юм

Анхны үрээ хүлээн догдлон баярлах гэж

Алдрай жаахан биеийг нь харж зүрхээ уяруулах гэж

Энхрий танхи үрээ элгэндээ тэвэрч

Эхийн ёсоор хүүдээ бүүвэйн дуу аялах гэж

Би бүсгүй хүн болж төрсөн юм

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Би Монгол
Оруулсан admin on 2011-08-05 23:57:56 (3895 уншсан)

Эмнэг хангалын зоон дээр дэрвэж
Эрмэг зоригоор номхруулсан
Эрийн хүлэг адгуусны эзэн
Эрэмгий түрэмгий би адуучин Монгол
Шавар дагзанд шигдэж суугаагүй
Шахуу бетонд амьсгалж сураагүй
Талдаа тааваараа нутагласан
Тал нутгийн эзэн би нүүдэлчин Монгол
Өвгөдөөсөө шулганаж яриагүй
Өндөр дуугаар тушааж ирсэн
Өөдөө ч уруугаа ч хашгичсан
Өнөөдөр би догшин Монгол

Дэлхийн түүхийг цусаар бичсэн
Дэнжийн ногоог ясаар бүрсэн
Дээдсийн ёсыг доодост хүргэсэн
Дээд тэнгэрт шүтсэн би Чингисийн Монгол

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Жаргал Зовлон
Оруулсан admin on 2011-08-05 23:33:40 (3178 уншсан)

Хүний энэхэн орчлонд жаргал зовлон заавал ээлжлэнэ
Хөрст дэлхийн хуулиар хүн бүр үхэж төрөх нь сөөлжлөнө
Жаргалын бага нь амттай гэдэг үнэндээ тийм гэж үү
Зовлонгийн зах зухаас нь амсана тийм хэцүү гэж үү
Эргэх хорвоо хэзээ ч нэг л өнгөөрөө байдаг
Энэ орчлон үргэлж нэг л янзаараа байдаг
Харин хүмүүс бид бүхэн өөр өөрийн гэсэн жамтай
Хүний өмнө заагдсан бурханы өгсөн замтай
Жаргах ёстой бол заавал жаргадаг хуулиар
Зовох ёстой бол заавал зовдог дуулиар
Хэтэрхий их зовлоо гэж хэн ч нэгэндээ хэлдэггүй
Харин их жаргалаа гэж хэн ч хэлж мэддэггүй
Асуудал л ганцхан хүн таньд бий гэдгээ ухаар
Амиа аргацаах төдий ингэж зовж суухаар
Амьд яваа үедээ ганц ч болов сайн зүйл хийгээч


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 54 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-003.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4187

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4501


khuv5-041.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3924


Агуулга
Wednesday, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Friday, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Tuesday, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Friday, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Saturday, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Sunday, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Monday, 2018.01.08
· Э.Намар: Шарх
Friday, 2017.11.03
· П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Monday, 2016.12.19
· Диваажин
Saturday, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Saturday, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Saturday, 2016.04.02
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Tuesday, 2015.10.20
· Б.Батцэцэг : Ижий шүтээндээ
Wednesday, 2015.06.24
· Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Sunday, 2015.04.19
· Б.Улаанхүү : АЛДУУЛ ХҮЛЭГ МОРЬ МИНЬ ЧИ
Wednesday, 2015.03.18
· Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх
Saturday, 2014.11.29
· Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Monday, 2014.09.22
· Азтай охин
Wednesday, 2014.08.13
· Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Ээжийнхээ цайг би чанаж байна
· Б Эрдэнэцог : Мандал хайрхан
Saturday, 2014.02.22
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Tuesday, 2014.02.18
· Дамбын Ганболд - ӨВЛИЙН ҮЗЭМЖ
Wednesday, 2014.01.22
· Б.Улаанхүү : Хөх монгол сэрж байна
Saturday, 2013.12.14
· Э.Заяа : Амьдрал чамаас Амьд явахыг шаардана
Sunday, 2013.09.01
· Б.Эрдэнэцог : Торгон хилийн хүндэт харуулууд
Tuesday, 2013.07.23
· Хараал
Thursday, 2013.06.20
· Ариунаа : Өнгөөр гоёх залуу насны Өөгүй нэгэн будаг нь явахдаа ...
Wednesday, 2013.05.15
· Х.Батболд : ДУРЛАЛ
Monday, 2013.05.13
· Х.Батболд : Нүдэнд орсон хог
Saturday, 2013.05.11
· Б.Улаанхүү : Дэрвэж өссөн цагаан түнгэ
Friday, 2013.04.26
· Д.Баттогтох : Уулс
· Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Monday, 2013.04.15
· Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Wednesday, 2013.04.10
· С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
· С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Saturday, 2013.04.06
· Өмөгнөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn