BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Төрбат Д

Д Төрбат

Нийт 7 нийтлэл
Төрбат Д Шүлэг: Д.Төрбат : Хадаг аргадах шүлэг
Оруулсан Bataka on 2025-08-01 22:13:02 (13376 уншсан)


Шинийн нэгний нартай хадаг барин золгож
Шимийн алаг ертөнцөд хормой дэвсэн мөргөж
Хар ухаанаар дэлхийг аргадсан өвгөд минь
Хадаг дагаж буян хэмээн хадгалж аргадсан байна

Араг түшсэн ээжийн алтан хэвлээс унахад
Ад мөрийг аргадаж алд хадагтай тоссон эмгэд
Хүрэл зэвтэй наадмыг хадгаар хэлхэж орхисон юм
Хүрдэн хүрэл тооныг хадгаар мялааж үлдээсэн юм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төрбат Д | )

Төрбат Д Өгүүллэг: Дамбын Төрбат : Цаасан гинж
Оруулсан Bataka on 2009-05-05 21:51:39 (12100 уншсан)


Сүлд модоо чимэх цаг дөхөхөөр сурагч бид шөнөжин суух ажилтай болно. Тэр үедээ л хориотой байсан гэх цагаан сарын банш бууз чимхдэг шиг, хэвийн боовны бэмбий нухдаг шиг нэг гэртээ цуглан шуугиж байгаад л цаасан гинж хийж гардаг байсан юм.


( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Төрбат Д | )

Төрбат Д Шүлэг: Д.Төрбат : Тамга шүлэг
Оруулсан Bataka on 2008-04-23 01:09:19 (12836 уншсан)


Зулайд шанага долоон бурхантай
Зурхайд шадар гурван маралтай
Зүүндээ ургах наран тамгатай
Баруундаа жаргах саран тамгатай
Хан хөлгөн тэнгэр доороо
Ханаа шийрэлсэн бидний улс
Үлгэр төрсөн нутагтай билээ
Үсэг үүссэн тамгатай билээ

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Төрбат Д | )

Төрбат Д Шүлэг: Д.Төрбат : Хийморь
Оруулсан Bataka on 2007-03-20 23:10:30 (12721 уншсан)

Уургалж бариагүй ч
Учир заяагаар ирсэн морьтой би
Хазаарлаж унаагүй ч
Хан тэнгэр заяасан, морьтой би
Сүү дусаасан усаар
Сүлд дуудан угаахад
Бие сэтгэлд ирсэн
Билгийн морьтой хүн би

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төрбат Д | )

Төрбат Д Шүлэг: Д.Төрбат : Халаасны өрөө
Оруулсан Bataka on 2007-03-20 23:09:22 (13200 уншсан)

Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм

Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө

Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Төрбат Д | )

Төрбат Д Шүлэг: Д.Төрбат: Ижий шүлэг
Оруулсан Bataka on 2007-03-20 19:17:00 (15006 уншсан)

Цугтаа амийг тусдаа болгож
Цусан хүйг тас хайчлахад
Ижий минь сүү болон
Над руу, урсаж эхэлсэн
Ижийдээ би хүү болон
Над руу , ургаж эхэлсэн

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Төрбат Д | )

Төрбат Д Шүлэг: Д.Төрбат : Сүү шүлэг
Оруулсан Bataka on 2007-03-20 17:17:00 (15219 уншсан)

Ааштай орчлонгийн алган дээр
Аньсага нээхэд ижий байв
Наадамтай зуны гурван сардаа
Над руу шивэрсэн сүү байв
Нүгэлд дальдарч, буянд залбирч
Нүдээ нээхэд ижий байв

( Дэлгэрэнгүй... | 11 | Шүлэг | Төрбат Д | )

☕ Кофе авч өгөх