Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

С Эрдэнэ


Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : ТАЛ
Оруулсан admin on 2010-08-12 11:41:04 (11213 уншсан)

Намсрай Зүүн голын туршлага станцаас үд хэвийлгэж гараад Матадын их талын зах руу орж, гол замыг орхин, намрын шар өвс найгасан эртний балархай замаар аяархан явав. Зангий нь сайн мэддэг морь шиг гарын аяар, нэлээд хуучирсан, < Москвич > машины гэгээвчээр намрын өвсний хуршмал, үнэртэй сэрүүн салхи сэвэлзээд талын хүн талдаа л явж баймаар сайхан. Болдогсон бол ингээд л хөдөө хээрийн замд яван явсаар эцэс төгсгөлгүй ямар нэг мөнх цагирагт орох буюу ийм л нэг амгалан эгшнийг үүрд тогтоон эзэмшчихээр санж. Гэвч мөнх юм гэж энэ хорвоод байх шив дээ. Намсрай яагаад ч юм бэ сүүлийн нэг хоёр жилд насны давааг уруудсан тухайгаа хааяахан бодох болжээ. Эр хүнд тавь шүргэсэн нас ид гэмээр нас гэлцэх боловч амьдралын даваа өөд өгсөн өгсөх зам нэгэнт дуусаж уруудах зам эхлэв гэсэн гунигтайхан бодол эрхгүй эзэмдэнэ. Эрийн тэнхээ муудах ажил албандаа түүртэх болсондоо ч биш эргэх хорвоогийн жам ёсыг хэтэрхий эрэгцүүлэн боддог зантайгаас тэр биз.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : ЭЭЖИЙН АВДАР
Оруулсан admin on 2010-08-12 11:14:08 (8570 уншсан)

Цэрэндулам эмгэн намрын өглөө нар битүүд босоод үнээгээ сааж суухдаа тэнхээ жигтэйхэн алдарсныг мэдлээ. Бороо орох янзтай бүрхэг сэрүүн болоод ч тэр үү үнээнээс сүү гарч өгсөнгүй. Гэтэл өвсний сөл сая тасарч байхад сүүгээ ингэж татмааргүй. Хар тарлангийн угсааны уг нь сүүтэй үнээ нь хүйтэн бороо зөгнөсөн бололтой хавьчиж тэлчлээд ивэлгэж уясан тугалаа хүртэл муухай хялалзана. Хотын хог дээрээс түүж авчирсан талхны булангуудыг дорхноо хивж орхиод түмпэнгээ харжигнуулан долоов. Талх тавьж өгөхгүй бол саалгадаггүй амьтан. Гурван жилийн өмнө том хүү нь сангийн аж ахуйгаас гунжин үнээ авч өгсөн юм. Сангийн аж ахуйд талх тариа идээд сурчихсан бололтой. Одоогийн үнээ л талх иддэг болж. Хөдөө газар үнээ байтутай өөрсдөө ч талх гэгчийг мэдэхгүй явсан цаг саяхан сан. Ингэхээр хотын хог дээрээс талх түүх хэрэг гарна. Хориод жилийн өмнө аргал түүж явсантайгаа адил одоо шуудай үүрээд хог дээрээс талхны өөдөс түүж явахдаа «Би чинь юуны төлөө ингэж явна даа» гэж хааяахан бодогдоно. «Хүүхдүүдээ хараад суухгүй яасан шунаг хөгшин бэ» гэж хүмүүс ад үзэх болов уу гэж ч бас бодно. Гэтэл өөрийгөө болоод хүүхдүүдээ сүүтэй ундтай байлгах, хүүхдүүддээ тээр болохгүй тэнхээтэй дээрээ толгой даагаад явах нь дээр.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : КРЫМИЙН ХYYХДYYД
Оруулсан admin on 2010-08-12 11:09:51 (6050 уншсан)

Орос татар хоёр жаал тэнгисийн хуучин зогсоолын давалгаан хагалагч дээр загасчилж байв. Татарыг Ибрагим, оросыг Володя гэнэ. Ибрагим горзойсон хар биетэй, буржгар үстэй, том болохдоо ихэнх татар эрчүүдийн ёсоор догширч сүр орохыг одооноос илтгэсэп хурц алаг нүдтэй бөгөөд өрөөсөн чихэндээ зэс цагираг зүүсэн нь бяцхан зэрлэг байдлыг буй болгожээ. Володя магнай руугаа унжсан шингэн цайвар үстэй, хар тэнгисийн ус шиг зөөлөн ногоон нүдтэй бөгөөд Ибрагимийг бодвол арай биерхүү боловч удаан номой байрын хүүхэд Крымийн торгон улирал гэгч наймдугаар сар боловч тэнгисийн хөвөө эзэнгүй. Өмнийн бүлээн салхинд хурган долгио үүсэж номин өнгөт униарт тэнгэрийн савсалгаа тасралтгүй хөөцөлдсөн нялцгай замаг, хорхой наалдсан чулуун даланд хальтран буцна. Ялта хэмээх амралтын хотын хөгжөөн шуугиан яалаа. Тэнгисийн эргийн замаар хааяа цэргийн авто хөсөг өнгөрөхөөс өөр хөдөлгөөнгүй. Тоорой, майлс, алимны цэцэрлэг дундаас хөө тортог болж эвдэрч хэмхэрсэн амралтын ганган цагаан барилгууд сохорсон нүдэн цонхнуудаараа урамгүй ширтэж, их буу бөмбөгний дэлбэрэлтэд өм цөм үсэрсэн шархнууд нь аймаар онгойж харлана. Энд тэнд утаа гарч, унаа хөсөг сүлжилдэн хотоо чөлөөлөгдмөгц орж ирсэн түрүүчийн хүмүүс орон байраа засаж эхлээгүйсэн бол эртний сөнсөн хотын балгас л гэмээр болжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : ОГОТНЫ НYХЭН ДЭХ СУВД
Оруулсан admin on 2010-08-12 10:41:09 (9306 уншсан)

Ноён Конрад Фон Бурген томоос том тавхайтай атлаа их л турь муутай чөргөр урт хөлөө бичгийнхээ ширээн доогуур жийж мөлчгөр халзан дагзаа зөөлөн сандлынхаа түшлэгт наагаад нүдээ анив.

«Энэ удаа ямар хүүхэн түрүүлэх болоо? Нөгөө Гамбург хотын бүжгийн хүрээлэнгийн Моника гэгч царай муутай боловч сайхан хөлтэй хүүхэн нэгэнт хуучирчээ. Бүжиг хийхдээ даанч сайхан хөдөлдөг хүүхэн шүү. Чөтгөр алгадулмарын хөлийг» гэж бодоод мишидхийн инээмсэглэж үслэг богинохон хуруунуудаараа ширээгээ тоншиход шалзны чинээн бадмаараг шигтгээтэй том алтан бөгж нь гялсхийв.

«Одоо Дортмунд, Эссен, Гамбургийн их баячууд сонгож авсан охидынхоо төлөө дэнчин тавьж, бүжгийн хүрээлэнд тэднийг хараад хамаг бие нь халуу шатаж байгаа. Та нарыг уу! Амаар чинь шороо өмхүүлнэ дээ.Энэ хөгшин Берлинд өөдтэй хүүхэн чухаг болжээ. «за яах вэ ямар ч дагинаас өө сэв олж болно. Конрадын сэтгэл ямархан чивэлт эм тохирохыг та нар мэдэхгүй» гэж доод урт хөлөө татаж нүдээ нээв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Шүлэг: С.Эрдэнэ : ИЗАБЕЛЛА
Оруулсан admin on 2010-08-10 12:33:11 (6216 уншсан)

Майн дахь Франкфуртын нисэх онгоцны буудал неон гэрлээр солонгорон, бараг тасралтгүй нисэж буух онгоцнуудын хүрхрэх дуунд агаар доргилон байв. Бидний суусан <Ил -62> номхорсон морь шиг алгуурхан урхирсаар буудлын их дугарагаас салаалсан хонгилуудын нэгний амсарт ирж зогсоход олон зорчигч мөнөөхөн хонгилоор явж уужим саруул танхимд орцгоов. Би Москвагаас энэ хүртэл нисэх гурван цагийн турш суудал зэрэгцсэн нэгэн эмэгтэйн хамт нэлээд сүүлхнээр явж оров. Надтай суудал зэрэгцсэн Нина Алексеевна бол гадаадтай ангийн үс худалдаалдаг байгууллагын ажилтан бөгөөд манайд ч бас наймааны ажлаар ирж байсан удаатай тул танимхайралцан энэ тэрийг хүүрнэж, Шерметьевийн буудлаас миний авч гарсан шампан дарсыг хуваан ууж, нэг мэдэхдээ Европын хагасыг ардаа орхижээ. Нина Алексеевна бол хижээл нас руугаа орсон гэвч, гоо сайхнаа хадгалж чадсанаас гадна очир алмас шигтгээтэй ээмэг бөгж, хүзүүний чимэг тэргүүтэн зүүж, маш дэгжин хувцасласан зэргээрээ хажууд нь сууж, хүүрнэлдэн явахад бас ч сонин байлаа. Тэрээр наймааны ажлаар Амстердам хот орж яваа бөгөөд монголын ангийн үс, эрдэнийн чулуу зэрэг гоёл чимэглэлийн зүйлүүдийн тухай яриа үүсэхэд,
Хөрөнгөтнүүд биднийг гоёх чимэх юмгүй гэж доор үзэх гээд байдаг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Шүлэг: С.Эрдэнэ : ВЕНСЕРЕМОС
Оруулсан admin on 2010-08-10 12:30:04 (5698 уншсан)

Гавана хотын дун цагаан барилгууд униарт хөх тэнгэрийг баганадан өрсөлдөх мэт бөгөөд үнэнхүү гандирсын үзэгдэл гэлтэй. Энэ гайхамшигт хотыг Карибыв тэнгисийн хөх номин ус хүрээлэн тэвэрч, хот тэнгис хоёр дотно сайхнаар ижилсэн хосолжээ. Тэнгисийн хөвөөг хашсан эртний хар боржин хашлагатай Их тойргоор энэ нэгэн өдөр хол ойрын жуулчин голцуу олон хүн зугаалан сэлгүүцэж, музейн үзмэрт тавимаар хуучин фордоос эхлээд зөвлөлтийн шив шинэхэн «Жигулинууд» сүлжилдэнэ. Элемена таван настай хүү Родригесоо хөтлөн боржин хашлагын дэргэдүүр бодолд дарагдан явна. Гаванаас хойш арваадхан бээрийн зайтай Европ Америкийн хоорондох далайн гол зам өнгөрөх бөгөөд хэдэн зуун мянган тоннын даацтай нефть тээвэрлэгчээс эхлээд сумны зэв шиг хурц өвчүүгээрээ тэнгисийн усыг цалгиулан цахилах суудлын хөлөг, цагаан дарвуулт завь онгоцнууд тасралтгүй сүлжилдэнэ. Тэдгээрийн зарим нь Гаваны хуучин цайз гэрэлт цамхаг бүхий боомт тийш чиглэхэд «Марселс минь эдний аль нэгэнд суугаад ирж яваа юм биш байгаа даа» гэж Элемена горьдон хүсэмжилнэ. Бяцхан Родригес эхийнхээ бодлыг таасан юм шиг


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Өвлийн ойд
Оруулсан admin on 2010-04-14 20:37:25 (10911 уншсан)

Норжмаа, уул өөд мацсанаа халууцан чандган малгайгаа авахад хүү янзаар тайрсан үснээс нь үл мэдэг уур савсаж байлаа. Очир, халуу оргисон бяцхан гараас нь хөтлөн зүтгэж явснаа эргэж хараад,
-- Сайхан байгаа биз? гэж «сайхан» гэсэн хариу сонсох хүний ёсоор нүүр дүүрэн мишилзэн асуухад Норжмаа
-- Сайхан, харин жаахан амармаар байна гэв. Хоёул бүдүүн хожуулын цас арилгаж зэрэгцэн суулаа. Богд уулын Зайсангийн амны ойд нам гүм, моддын ёроолд цас сэвсийж, цатгалан тоншуул хааяа нэг тог тог тоншоод ямар нэг анир чимээ чагнаархана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 25/6 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Шүлэг: С.Эрдэнэ : Хайрын нарсан төгөл
Оруулсан admin on 2010-04-14 20:23:21 (23313 уншсан)

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай,
-Хаяанд ирсэн хойно гэрт чинь хүргээд өгье дөө гэхэд Палам түрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч өгөөд:
-Зүгээр ээ дүү минь энүүгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хүрчихнэ. Чилээгээ гаргая гэхэд жолооч мөнгийг түдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд:
-Баяртай ах аа, гэж эелдэгхэн өгүүлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын билчирт хэсэг зогслоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Эрдэнэ С )


Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Өвгөн шувуу
Оруулсан admin on 2009-10-20 14:59:00 (36994 уншсан)

Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нүдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Хянган хамрын самсааны мөгөөрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь өнгө энэ нүгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хүн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 59/13 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Хонгорзул
Оруулсан admin on 2009-03-22 00:52:56 (10222 уншсан)

Үлгэрийн оронд өгүүллэг

Ойн цагдаа намайг үүр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч бослоо.
Эмгэг биеийн нь яс янгинан өвдөж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бүртэлзэж, нойрмог нүдээ нухлаад,
Хүү минь ийм эрт хаачихна вэ? Гэж дорой дуугаар асуув.
Ойн цагдаатай хоёул гөрөөс намнана гэхэд,
Мэдэж яваарай цаадах чинь олигтой хүн биш дээ гэв.
Тэнгэрийн хаяа битүү байхад ойн цагдаа бид хоёр хөвчид гарахаар явлаа.
Энэ хүн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хүнтэй нийцдэггүй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бөгөөд ой модыг амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд тооцогддог биз дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Улаан шүхэр
Оруулсан admin on 2008-04-22 23:33:21 (7779 уншсан)


1. Хагас сайн өдөр. Хоролмаа үсчний газрын том толины өмнө бие, хувцас хунараа сайтар шалгав. Урт сормуустай зууван шар нүдээ хүртэл хэдэн янз болгож үзлээ. Үсээ ийнхүү хараар будуулах болгонд шар нүд нь улам тод болчихдог билээ. Төрөлхийн юмыг яалтай ч биш. Одоохондоо нүдний будаг гэж гараагүй байна. Гээд энэ шар нүдийг нь сайханд тооцдог харцуул ч олон байдаг юм. Мягмар ч гэсэн «Чиний минь нүд наран нүд» гэдэг билээ. Наран нүд гэхээр их л сонин. Энэ өдөр Хоролмаа өөртөө нэг л аятайхан харагдав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Түймэр
Оруулсан admin on 2008-04-22 23:26:12 (9813 уншсан)


Урь унахтай зэрэг хөвчийн цас хайлж, ойн хөвд хатсан шилмүүс хагд өвсний үл мэдэгхэн үнэртэй уруйн шар ус хөндий тал руу садран бууж ирнэ. Их уснаа нийлэхийг тэмүүлсэн бяцхан горхи дов сондуул дундуур мурилзан жирэлзэн урсах замдаа бархаглан бөөгнөрсөн хог өвсөнд хаагдах боловч хүчээ хурааж нөгөө муу хаалтыг төдхөн зад цохиод дэвхрэн цовхрон одно. Хаврын шар усны өчүүхэн горхи урсах зүгтээ бол хэр баргийн саад боомтонд хаагдалгүй гол мөрөнд цутган ннйлнэ. Хүний амьдрал ч бас тийм бүлгээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 18/4 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ :Диваажинд хүргэх оньс
Оруулсан admin on 2008-03-31 10:09:21 (8778 уншсан)

Жамбал дархан наян гурван насан дээрээ зөнөглөв. Архинд дуртай бөгтгөр хар өвгөн юмсан. Уг нь удамт цуутай дархан билээ. Мод, төмөр, алт, мөнгө цөмийг хийнэ. Нас өтөлж, гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу, хугархай шанага, цоорхой хувингаа гагнуулах болов.
Айлын саравчин дороос чийг татахгүй гэж адсага дэвсүүлээд цагааны шар шүүснээс чангагүй хариулга нэг данхыг хажуудаа тавиад төмрийн бал, модны давирхай нэвт шингэж, түлэнхий борц шиг болчихсон мойног хуруунуудаа эвлүүлж ядан, хамраа шуухитнуулж сууна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Сарнай цэцгийн дэлбээ
Оруулсан admin on 2008-01-11 08:22:34 (9376 уншсан)

Миний бие хаврын нэгэн үдэш үхлүүт шархтаж билээ. Цусан улаан өнгөт сарнай цэцгийн дэлбээ хүнийг тийнхүү шархтуулан шаналгаж болох юм гэдгийг улаан зүрхэндээ оруулаагүй явжээ.

Сэтгэл зүрхий минь эзэмдсэн амраг хүндээ уян зөөлөн үг хэлж, хожмын амьдралын ээдрээт замыг эгцлэн шулуутгах санаатай иртэл цагаан бүтээлэгтэй ширээн дээрх болор бумбанд суулгасан улаан сарнай цэцгийн баглааг уйтгарт нүдээр ширтэн сууж байлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Шар навчны халуун
Оруулсан admin on 2005-12-10 19:14:00 (8528 уншсан)

Салчин Бат, Соном, Сономын гэргий Балжид гурвуул Улаан Ханы өврөөс зургаан тавагтай сал холбож гараад Онон мөрнийг уруудсаар явлаа. Навч шарлах аагим халуун дулааны үе мөрний үер татарсан хийгээд тэнгэр хур бороогүй тул сал урсгана гэдэг нэг ёсны жаргал.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Диваажинд хүргэх оньс
Оруулсан admin on 2005-12-10 19:12:00 (13798 уншсан)

Жамбал дархан наян гурван насан дээрээ зөнөглөв. Архинд дуртай бөгтгөр хар өвгөн юмсан. Уг нь удамт цуутай дархан билээ. Мод, төмөр, алт, мөнгө цөмийг хийнэ.
Нас өтөлж гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу хугархай шанага, цоорхой хувингаа гагнуулах болов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 9/2 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Хулан бид хоёр(Гучин жилийн дараа)
Оруулсан admin on 2005-12-01 19:38:00 (22920 уншсан)

Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зүгээс цэнгэг усны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзээд, гудамжаар хүүхдүүд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хүрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтүүнээс нь өвсний үнэр үнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 36/8 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Хулан Цамба хоёр
Оруулсан admin on 2005-12-01 19:33:00 (16005 уншсан)

Түрүүчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хүйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гүйцээгүй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсүүчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хүрч, хүйсийг минь булсан тоонотоо хүртэл үзээд буцах замдаа цас оруулав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 11/3 | Эрдэнэ С )

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Хулан бид хоёр
Оруулсан admin on 2005-12-01 19:29:00 (32473 уншсан)

Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 30/6 | Эрдэнэ С )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 146 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-037.JPG
Хэмжээс: 600x406 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6214

Должин : Зам зуур
zam-080.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4703

Зураач : Б.Хонгорзул
khongor037.jpg
Хэмжээс: 600x813 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5141


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn