Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

4-н мөртүүд


4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
Оруулсан admin on 2019-12-22 17:50:13 (1698 уншсан)

Газар газраас цугларсан гал эрдэнэ хүлгүүд минь
Ган амгай шаргиулсан төрийн түмэн эхүүд минь
Ганцхан заяах насандаа уралдаж сойх унага минь
Гал гартал хурдалсан ган саран туурайт минь

Товор товор алхалсан толин туурайт хүлгүүд минь
Толгой хаялан дүүхэлзэх тархи манан туурайт минь
Тал газрыг агшаасан тана эрдэнэ молорууд минь
Тарьмал биш төрмөл заяасан тал нутгийн хурдууд минь

Эвшээж ирээд янцгаах нь элээ шувууны дуугаралттай
Эрчит дөрвөн туурайнд нь бөмбөрийн дуу нижигнэсэн
Эр сайхан шинжинд нь элэрийн удам нь тодорсон
Эрдэнэ молор толгойнд нь эхийн саам нь үнэртсэн

Хуйрч араасаа үргэсэн хурдан шандаст хүлгүүд минь ээ
Хулан дөрвөн туурайндаа хурдтай төрсөн домогууд минь ээ
Хошуучилж уралдаж зарлуусан хул хонгорын удмууд миньээ
Хун цагаан шүдэндээ завсар үгүй молорууд минь ээ
Сартуулын Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
Оруулсан admin on 2019-12-22 17:44:44 (1552 уншсан)

Ардаг онгон хүлгийн ар зоон дээр ташаалдаж

Араатын чонын арьсыг хоёр талдаа ганзгалаж

Адуун сүргийнхээ бэлчээрийг амар жимэр байлгасан

Адтай азтай одтой адуучин анчин явсаан би

Хөдөөгийн хөх салхинд хүрэнтэж борлотол үлээлгэж

Хөрс нь зузаарсан гартаа уургаа сайхан атгасаар

Хөндөлдсөн тарган морьныхоо амыг ангалзтал эргэцүүлж

Хөндлөн хөх уурганыхаа үзүүр ёзоорыг туялзуулж

Хурааж хумьсан сүргээ тойрч давхин бүртгэж

Хул халиуны унага хурдан жороогоо уургалж

Хөтөлгөө хос морьтой хөндийг уруудан хатирч

Хөх шавартай хөлсийг нь хөнгөн зөөлөн аваад

Хэдгэнэ ээрсэн хэцны хэмжээтэй зайнд уячихаад

Хэвлэсэн юм шиг зурайтал хэд хоног сойгоод

Хагсрааж дэвхцүүлж байгаад хантайрч татан мордож

Хар хөлсийг нь асгартал хатирч цогин ергүүлвээ

Сартуулын Б Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:43:19 (1643 уншсан)


Элээ эргэж янцгаасан эртний сайхан орон минь
Эмнэг хавтгай ботголсон эзгүй хээр нутаг минь
Эр шонхор шумбасан эцэг цэнхэр тэнгэр минь
Эх булагууд оргилсон эжий ногоон газар минь

Тураг шувуу бараадсан талын цэнхэр уулс тай
Тариа будаа шаргалтсан тал дүүрэн талбайтай
Тас шувууд хагшсан онгон хээр байгальтай
Тахийн сүрэг нутагшсан дархан цаазат газартай

Байгалийн эхийн урлал байц элгэн хаднуудтай
Бар цоохор ирвэс нуугдаж байдаг хангайтай
Баавгай мазаалай унтсан бадар шаргал говьтой
Бурхан хүртэл саатмаар бумбын сайхан оронтой

Ээлж ээлжээр солигдсон эв дөрвөн улиралтай
Энэ л сайхан орондоо эцсээ хүртэл амьдрах
Эвлүүлж урлаж оёсон эсгий дээвэр туургатан
Эх Монгол хэлээ сольж байгаагүй үндэстэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:40:51 (1686 уншсан)

Адууны хомоол ханхалсан атар онгон тал минь
Аргалын утаа шингэсэн дугуй цагаан гэр минь
Атан тэмээ аахилсан агь аргуулсан хөдөө минь
Айрагны үнэр сэнгэнэсэн алдарт цагаан түнгэ минь

Таван хошуу мал минь таргалж тухалж суурьшсан
Тарлан цэнхэр толгод нь хангай говийг хослуулсан
Тансаг цэнхэр нуурууд нь хүн малаа умдаалсан
Талын чандмань эрдэнэ миний нутгийн нуурууд

Булаг шанд нь оргилсон баян бүрдийн охь манлай
Буман хүрэн ботгонуудын бэлчиж өссөн өлгий нутаг
Бор халзан туулайнууд борви тэнийлгэн дэгдсэн
Буурлын буян оршоосон бүрд Цагаан түнгэ минь

Хэзээч мартах аргагүй Хүнгий Завхан голууд минь
Хөлстэй хирээ угаасан ариун булагийн рашаад минь
Хөлд орохдоо түшсэн хүндэт нутгийн довнууд минь
Хийморь сэргэтэл тарньдсан миний бурхан нутаг минь

Сартуулын Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-18 09:31:39 (1638 уншсан)

Холын холоос дурсагдах хонгор багын нутаг минь
Хонин гүрвэл жирэлзсэн дэрст цагаан түнгэ минь
Хоёр нүдэнд сүүмэлзэх нүцгэн цэнхэр толгод минь
Хорвоод анх мэндлэхэд намайг тоссон нутаг минь

Хоёр хөл дээрэй тэнцсэн зөөлөн шаргал элс минь
Хомоол аргал үнэртсэн хамгийн сайхан нутаг минь
Халтар биеэ угаасан хатан Завханы рашаан минь
Хагархай сайран хөлтэй гаталж өссөн Хүнгүй минь

Найман ханатай гэрийнхээ шийр хатгасан тойрог минь
Намайг эргээд очтол баларч арилахгүй буурь минь
Нарны халуун тусгалд чийг нь ууршсан говь минь
Нялх таана ханхалсан миний нутгийн үнэр минь

Орсон буур тэшсэн онгон цагаан түнгэ минь
Орог зэрэглээнд торолзох арван түмэн тэмээ минь
Олон нуурын хөвөө байгалийн үзэсгэлэнт говь
Омогшиж хөөрөн баярлах миний төрсөн нутаг минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Одтой шөнө
Оруулсан admin on 2019-03-02 20:39:51 (4028 уншсан)

Би өөрөө нот
Би өөрөөлийн хөгжим
Би хязгааргүй хүсэл
Би давтагдашгүй хэмнэл



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
Оруулсан admin on 2017-07-17 21:09:09 (2970 уншсан)

Арван хэдхэн насны минь амталж үзсэн алим минь
Амьсгаа хамтдаа давхцсан анхны цагаан шөнө минь
Аргадаж эвлэж усалсан ариухан нандин цэцэг минь
Амьддаа хэзээч мартахгүй насны ганцхан жаргал минь

Хосын хорвоод учирсан хоёр зүрхний хэмнэл минь
Хоёулаа хамт сандарсан хамгийн гэгээн учрал минь
Хоёрхон биенээсээ өөр хэнд ч алдаагүй нууц минь
Холын холоос дурсах хонгор багын дурсамж минь

Хайрын орчлонд ууссан хангал багын эхлэл минь
Халуун хөлсөө нийлүүлсэн хамгаас үнэтэй цэг минь
Хаанаас ч хайгаад олохгүй хатан гоо үзэсгэлэн минь
Хараацай насаа дурсаад инээгээд уулзах найз минь

Нандин тэр л нууцаа надтай хоёулаа хадгалсан
Нартад анх учирсан байгалийн дэгжин цэцэг минь
Намтар түүхээ хадгалсан үүрдийн ганцхан чи минь
Намайг хааяа дурсаад дотроо инээмсэглэж байгаа даа

Сартуулын Б.Улаанхүү 2017 07 17



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Ерөөл магтаал: ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ МАГТААЛ
Оруулсан admin on 2016-11-10 12:08:56 (2849 уншсан)

ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ  МАГТААЛ

Зогсоо хайрхан шүтээнтэй

Зөнч Дарьэхийн удамтай 

Залгаж  төрдөг хувилгаадтай
Завхан  голоор  нэрлэгдсэн
Завхан  сумын  төвтэй
Зуунаас  зуунд  өртөөлсөн
Зөндөө  олон өрхүүдтэй
Зүсэн  зүйлийн  аялгатай
Зүйл бүрийн  ястантай

Зөөлөн  шаргал элсэндээ

Засваргүй түүхээ  шингээсээр

Залуу  халуун шинэ  үедээ

Залгуулан  золгуулан хүргэж байна
 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
Оруулсан admin on 2016-10-25 16:23:03 (3232 уншсан)

Хазаар дөрөө жингэнэсэн халхын уудам тал дээр

Хаан Чингисийн мэндэлж хүй цөглөсөн нутагт

Хардал жанжин бээсийн хурд хураасан довон дээр

Халхын хурднууд уралдсан Хан Хэнтийн талд дээр

 

Халх дөрвөн аймгийн шавь тавын унаганууд

Хатан дөрвөн туурайныхаа хавыг шалган уралдаж

Хавьд гаргаагүй тоосыг хааны нутагт зангируулж

Хасбуу тамгатай дээдсийн хүчирхэг цагийг санагдуулна

 

Хатир жороо морьдоорой гангар ч аархан дөмөлзүүлж

Ханатал сойсон морьдынхоо сүүлийг шуун зангидаж

Хар нүдэн хүмүүний мэлмийг баясган омогшуулж

Хазаарт удамт хүлгүүд ээ шон дээр эгнүүлэн гангарна

 

Газар газраас цугласан шандаст хүлгүүдийг шохоорхож

Гал шарын унагануудаа ам дамжуулан сайрхаж

Гадна дотны уяачдийн хорхойг хүргэн шимшрүүлж

Гарсан орсон уяачдийн тархинд нэгийг санагдуулна

 

 

Буурал Хан Хэнтийн маань буян нь дуусах биш дээ

Буянтай буурал өвгөдийн минь хурд тасрах биш дээ

Хөдөөгийн хөх өвгөдийн минь хүлэг нь дуусах биш дээ

Хөх тэмдэгтэй үрсийнх нь буян нь дутах биш дээ

 

Шавилхан монгол морьдын минь шандас нь сулрах биш дээ

Шанаган дөрвөн туурайных нь эрдэм нь дундрах биш дээ

Шагай шиг сайхан сүргийн минь тоос нь замрах биш дээ

Шагшуулж гайхуулан дуурсах Галшарын удам шүү дээ

Сартуул халх Б.Улаанхүү Багануур хот 2016 оны 10 сарын 12



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
Оруулсан admin on 2016-10-25 16:21:53 (3087 уншсан)

Хөлсөө шилгээн хөрвөөж байгаа нь

Хүнгий голын унага юм шүү дээ хө

Хүслээ дагаад хүрээд ирсэн

Хүрэн зээрдийн удам юм шүү дээ

Амаа ангайн эвшээж байгаа нь

Айраг нуурын унага юм шүү дээ хө

Алсыг харан янцгааж байдаг

Азарган хүрэний залгаа юм шүү дээ

 

Цантай хөлстэй зогсож байгаа нь

Цагаан түнгэний уанага юм шүү дээ хө

Цас манарган цахилж байдаг

Цахиур хүрэний төл юм шүү дээ

 

Зүсээрээ удамшин хурдалж байгаа

Зүүн голын минь хүлэг шүү дээ хө

Зуун зуунд мөнхөр ч дуурссан

Зүр хүрэний минь удам юм шүү дээ

2016 оны 10 сарын 15 Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Оруулсан admin on 2016-10-25 16:13:04 (3232 уншсан)

Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь ээ
Захын таван аймагт, айраг түрүүтэй хүлэг минь ээ
Задгай ширүүн давхилтай ,унаган тамгатай молор минь ээ
Заяа тавилангаар учирсан, босоо хийморьтой хүлэг минь ээ

Ай ай миний ассан гал шиг дүрэлзэж
Аархал төрүүлсэн морь мину зээ хө
Ай ай миний алдарт хурдан ажнай
Айргийн тэнгэртэй хүлэг мину зээ хө

Айраг хяргас нуурын минь, аатай хурдан ажнай минь ээ
Алтан тууртын дунд ,ховорхон төрдөг унага минь ээ
Айраг түрүүнд уралдаж, алдарт хүргэсэн молор минь ээ
Араасаа хурд дагуулсан, хүлгийн удамтай морь минь ээ
Дахилт
Холбоо хөхийн хойгуур ,хошуучилж уралддаг хүлэг мину
Холдох тутам торолзож ,тоос нь эрчилсэн ажнай минь ээ
Хумбан дөрвөн туурайндаа, шидтэй төрсөн хүлэг минь ээ
Хулангийн удам шингээсэн, талын монгол морь минь ээ
Дахилт
Шигшмэл хурдан хүлгүүдийн, тархинд цойлсон аргамаг минь ээ
Ширэг шиг ногоон талаар ,цувруулж орхисон хүлэг минь ээ
Шар мэргэнийг тонгойгоод шилбүүрдэж өгдөг ажнай минь ээ
Шинээр тодрон танигдаж, судраа бичүүлсэн хүлэг мину

Ширмэл зодогтой монголын, сүлдэнд төрсөн ажнай минь ээ
Шилийн сайн эрчүүдийн ,унаа явсан унага минь ээ хө
Шиврээ бороотой уралдаанд ,хөлсгүй ирдэг хүлэг мину
Шинэ зууны хурднуудтай, шүлгэнд амьласан молор мину
Дахилт

2016 оны 10 сарын 22 Б.Улаанхүү, Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Оруулсан admin on 2016-09-29 12:20:01 (4141 уншсан)

Үүрээр шон дээр үүрссэн

Үрээ морины минь чимээ минь

Үгсийн урнаар тэрлэсэн

Үзэгний татлах чимээ минь

Үргэлж шүлгэнд минь амиласан

Үнэн ч сайхан хүлэг минь

Үерийн ус шиг халигсан

Үндэсний дөрвөн мөрт минь

Үргэж бусган дүүхэлзэх

Үе чангатай хүлэг минь

Үргэлж цээжинд минь цоролзох

Үзэгний дөлтэй шүлэг минь

Үхтэл хамтдаа давхих

Үүрдийн сайхан хүлэг минь

Үзгэн хулсаар таталгах

Үгсийн сан хөмрөг минь ээ

2016 он 9 сарын 27
Сартуул Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Оруулсан admin on 2015-12-30 13:25:21 (3074 уншсан)

Айраг хяргас нуурын цалигах цэнхэр мандал дээр

Ангамал хөдөө ургасан алтан харганы хальсан дээр

Амуу тариа шиг шаргалтсан цагаан түнгэний дэрсэн дотор

Агь ханхалсан говийн хуурай цэвэрхэн хөрсөн  дээр

Шандас хурдан хүлгүүд ээ

Шаглаж урлан шүлэглэж байна

Завхан Хүнгий голын нийлэх торгон уулзвар дээр

Зогсоо хайрхан уулын цэнхэртэх тэргүүн орой дээр

Зогдорт хүрэн тэмээнүүдийн цуврах зөрөг жимэн дээр

Засаж залгасан уурганы нарийн үзүүр залгаан дээр

Шандаст хурдан хүлгүүд ээ 

Шаглаж урлан шүлэглэж байна

Хардал жанжин бээсийн адуугаа манасан бэлчээр дээр

Хангал буга хатирсан халхын хурдны өлгий нутаг  дээр

Хөх толбот монголын малчны дугуй буйрин дээр

Хөндий талаар жирэлзсэн усан цэнхэр зэргэлээн дээр

Хүлэг сайн морьдынхоо

Хийморийг сэргээн шүлэглэж байна

Хөвсгөл цэнхэр далайн цэнхэрлэн тунарах нууран дээр

Хөвөгч усан онгоцны жуулчин цуглах талбай дээр

Хүдрийн заар сэнгэнэсэн хорхой хүргэм хөвч дотор

Хүслээ шивнэн захих ээж модны мөчир дээр

Хүндэт хурдан хүлгүү дээ

Хүндэтгэж магтан шүлэглэж байна

Дөрвөн туурай нь тачигнасан монголын уудам тал дээр

Дэлхийг донсолгож бөмбөрдсөн тэртээх зууны цуйраан дээр

Дэлээ хийсгэн хурдалсан эрэмгий хүлгүүдийн шанхан дээр

Дэнжээ хотойтол наадсан монгол наадмын талбай дээр

Дээшээ хийморьтой хүлгүүд ээ

Даллаж дуудан шүлэглэж байна 

Онгон говьдоо цахилсан ороо хулангийн дэлэн дээр

Орой нь мөнхийн цастай Отгон хайрханы нүүрэн дээр

Одод хараван гялс хийх  тэрхэн чөлөө завсар дээр

Омог бардам монголын дэлгэсэн тэрлэг шиг нутаг дээр

Омголон хүлэг морьдоо

Омогшиж бардамнан шүлэглэж байна

Загийн шугуй ургасан Говийн торгон элсэн дээр

Зулран хулжих хавтгайн тролзон жирийх бараан дээр

Зандан хүрэн атнуудын тэшин жонжох алхаан дээр

Зуузай холбон хурдлах зэрлэг тахийн тоосон дээр

Заяа буянаар учирсан хүлэг сайн морьдоо

Зальбарч мөргөн шүлэглэж байна

Монголын хаадын хураасан их гүрний түүхэн дээр

Монгол шарын давааны багана босгосон өндөрлөг дээр

Морин хуур хөгжмийн хоёр хялгасан утсан дээр

Мөргөл үйлдэх сүмүүдийн хоёр согооны зүрхэн дээр

Монгол морны түүхийг

Магтан дуулан шүлэглэж байна

Хан хэнтий хайрханы бэлтрэг улих хавцлууд дээр

Хан хөхийн сарьдагийн буга урамдах хяр  дээр

Хүрэн бүргэд хөөрөх нэргүй өндөрлөг байцан дээр

Хөх чоно гөлөглөсөн энэ л сүрлэг сарьдагууд дээр

Хүлэг хүлгийн удмыг

Хөөрөн баясан шүлэглэж байна

Асрын өмнө дэвэх хүчит бөхчүүдийн далбаан дээр

Аянга нижигнэн асгарах аадрын мөсөн мөндөр дээр

Арилжиж хатиран жороолох жороо морьны явдал дээр

Архинд халамцсан эрийн аархаж даналзах агсам дээр

Алтан туурайт хүлгүүдээ

Амилуулан анхааруулан шүлэглэж байна

Хөндийн хүйтэн тачигнасан идэр еөсийн жавран дээр

Хүн чулуу хөшнөөний нарлуу харсан элгэн дээр

Хүрэн баавгай ичсэн хангайн битүү ширэнгэн ойд

Хүрхрэн шавах буурын хөлдөж хүрээлсэн шаваан дээр

Хөнгөн дөрвөн туурайтнаа

Хөлөглөн хөлслөн шүлэглэж байна

Саам ханхалсан зэлнээс уяатай унаганы ногтон дээр

Саальчин монгол бүсгийн самарсан сүүний хөөсөн дээр

Салаалж сүлжсэн гэзгэний мөнгөн даруулга хавчаар дээр

Саяхан төрсөн нялхын өмөлзөх хөөрхөн  хошуун дээр

Сайвар хатир морьдоо

Салхилуулан эсгэрэнхэн шүлэглэж байна

Ургах улаан нарны цацраг бүхний тусгал дээр

Унтах шөнөөр мандах тэргэл сарны туяан дээр

Урлаж мэтгэсэн дээлний уран гоё шаглаан дээр

Унаач жаахан хүүхдийн жингэнэх нарийн гийн гоо дээр

Удамт хурдан хүлгүүдээ

Уухайлж өндөлзөн шүлэглэж байна

Жаргал зовлон ээлжлэх замбуу тивийн тавилан дээр

Жаахан шаргыг шуранхайлсан нарийн сайхан хоолойн дээр

Жонон харыг бөмбөлзүүлсэн хуурын чамин датлага дээр

Жороо хатир уралдсан хүй мандлын дэвжээн дээр

Жаахан шаргын удмуудаа

Жаргууланхан халигуулан шүлэглэж байна

2015 ОНЫ 12 САРЫН 30НД САРТУУЛ Б,Улаанхүү Багануур хот

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Дөрвөн ойрадын даалуу арслан
Оруулсан admin on 2015-10-20 11:53:32 (2942 уншсан)

Хан хөхийн ханагар арслан

Хавчиг соёолон шиг эртэй арслан

Халхын наадмын түрүү үзүүртэй

Халзан тохоотой хүчирхэг арслан

 

Дэвж явах нь дэвжээ дүүргэсэн

Дээшээ хийморьтой босоо арслан

Дөрвөн мөчиндөө тэгш тэнхээтэй

Дархан хутгаатай  даам арслан

 

Дээлэн дээрээ зодгоо бүсэлчихээд

Дэвжээн дээрээ алхаж харагдах нь

Долоон харынхаа шийрийг хатаасан 

Дөрвөн ойрадын  даалуу арслан

 

Дугтарч байх нь тасдаад  байх шиг

Дальдар ч ухармаар хүчтэй арслан

Дээгүүр давуулан гуядаж байгаа нь

Дэндсэн гэмээр хүчирхэг арслан

 

Аатай эртэй  аралтай арслан

Ааархаж  хөөрдөггүй залуу арслан

Амласан бөхөө басаж байгаагүй

Аядуу зөөлөн ухаантай арслан

 

Аавын удмаас залгаж  ирсэн

Аралтай бяртай удмын хүчтэн

Арслан цолоо дахин батлах

Аваргын энтэй хүчирхэг арслан

 

Баяр наадмын одтой арслан

Баядын хошууны  бурхан арслан

Багаасаа барилдсан удмын бөх

Бүрэнтөгс арслан Давстын бөхөө

 

Увс аймгийн  хүчтэн дотроос

Уул шиг түшигтэй сайхан арслан

Ургаа хад шиг  хатуу арслан

Улсын арслан Давст сумынхаа

2015он 10сарын 19 нд


Сартуул Б.Улаанхүү
Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Жавхлантөгс : Дэлхийд дурласан сар
Оруулсан admin on 2015-10-19 12:09:56 (3045 уншсан)

Тээр жилийн нэг өвөл сар надтай ханьсаж

Тэвдүүхэн сэтгэлдээн саранд дурлаж

Тэнгэрт даатгасан хүслээ шивнэж билээ

Тэгэхэд тэр сар ямар гайхамшигтай байсан

Гэтэл тэр сар над дээр биш

Гэрэлт ертөнцийг гийгүүлэх гэж биш

Гэгээ цацруулсаар замхран одход

Тэр нэгэн өвлийн тэргэл сарыг

Тэнгэрт би дахин олж хараагүй юмдаа...

Б.Жавхлантөгс

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Тэрлэг нь гандсан аав минь
Оруулсан admin on 2015-09-30 18:18:37 (3419 уншсан)

ТЭРЛЭГ НЬ ГАНДСАН ААВ МИНЬ 

Эмээлт хүлэг нь эвшээж шилгээгээд

Эзнээ тойрон эргэлдэнэ дээ

Эрийн тэнгэртэй  аав минь ээ

Энэ л дүрээрээ мөнхрөнө дөө

 

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

 

 

Задгай сайхан талын бэлчээрт

Завилаж суугаад ханхайна  даа

Загийн саглгар мод шиг ээ

Зэргэлээн дотор сүүмэлзэнэ дээ

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

 

Хөдөөгийн ногоон тал дээр буугаад

Хөөрөг даалингаа гаргаж тамхилаад

Хөлөрсөн морио түр амраагаад

Хөндийг харан бодлогширно доо

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

Толгодын оройгоор дуран барьсаар

Тэрлэг нь гандсан аав минь дээ

Таван хошуу малтайгаа ижилдсэн

Тал нутгийн  сайхан аав минь дээ

 

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

2015 он  9-р сарын 30
Сартуул
Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ТЭСИЙН ГОЛЫН МАГТААЛ
Оруулсан admin on 2014-12-28 19:23:03 (3591 уншсан)

ЗЭЭ Тэр  нэгэн  түмэн  мянган  жилийн  тэртээд

Тэнгэр газрыг  үүсэн  тогтож байхад

Тэргэл  сарыг  анх  мандаж  байхад

Тэнгэрт  нарыг  зул  төдийхөн  байхад

Тэсийн  голыг  бориглон  ундарч  эхлэхэд

Тэнгэрийн  элч  тив  дэлхийг  тойрон  эргэхдээ

Тун ч  ихээр  аяншин   ядарч  түр  үдлэхээр

Тэсийн  голын  эрэг дээр   тухлан  саатаж гэнээ

Тэнгэрийн  хүлгээ услан  ундаалж  амрахдаа

Тэнхээ тамир  нь сэргэж  баясаж гэнээ

Тэсгэм  хүйтэн  цэвэр сайхан рашаан  юм

Түүнээс цааш  үүнээс хоошид

Тэсийн  гол  хэмээн  нэрлэе  гэж

Тэнгэрт сонсгож  газарт  гагнатал

Тэнгэрийн  элч  зарлиг болгов  гэнээ

Тэр л  түүхэн  үеэс  тэсийн голоо  дагаад

Түмэн  сайхан бургас  ургаж  гэнээ

Тал  хангай  хослон  цогцолсон

Тансаг  баян  нутаг  болжил гэнээ

Тэнгэрийн  сүргээс  нэгэн  унага

Төөрч  будилан  тасарч  давхисаар

Тал хөндийг  тарлаж  давихан туулсаар

Тэсийн  голд  ирж  л гэнээ

Тэр л  тэнгэрийн  онгон хүлэг

Түмэн сайхан  сүрэг  болжил  гэнээ

Тэр л  түмэн  жилийн  өмнөөс

Тэсийн голд  төрсөн  унаганууд  нь

Тэнцүү  дөрвөн  мөчиндөө 

Тэлмэн  жороо  явдалтай

Тэнэгэр  сайхан  биендээ

Тэгш  ДҮҮРЭН тэнхээтэй

Түмэн үедээ удамшсан

Төрмөл  УНАГАН  хурдтай

Тэсийн голын  унага гэж

Тэнгис  далайг  гаталгах

Тийм л сайхан  хүлгүүд болж

Торгон  дэлээ  хийсгэн  давхиж

Тоост  хорвоод  тогтож гэнээ

Тэр  тэнгэр заяат  хүлгүүдийг

Тамир  тэнхээ нь  хөвчирсөн

Тавилан  заяа  нь тэгширсэн

Тэнгэрийн  хүлгийг  эзгэнэх

Тэнгэрлэг  сайхан  эрчүүдийг

Тэсийн голд нь төрүүлэв  хэмээн

Тал нутгийн  шороон  дээр нь

Тамгалж  батлан  үлдээж гэнээ

Тэр л цагаас эхлэн тэнгэрт  ижилтэй

Тэсийн  голд   нутагтай  унаганууд

Тэсийн  голоор   овоглосон  билээ

Тэсийн  голын  хурднууд  гэж 

Тал нутгаар  дуурсагдсан

Танхай  хурдан  хүлгүүдтэй

Тэсийн  голын   хүчитнүүд  гэж

Төрийн   наадамд  зодоглосон 

Тив дэлхийд   танигдсан

Тамиртай   эрчүүд  элбэгтэй

Энэ л сайхан  төрсөн  нутгаасаа 

Эрхий  мэргэн  харваачтай

Эвлэг  яруухан   хоолойгоорой

Эгшиг   дуугаар   цэнгүүлсэн

Тийм л  сайхан  түмнийг

Тэсийн  голд  нь  заяаж  гэнээ

 

2014-он  12сарын 25 н

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Чамайг санахаар
Оруулсан admin on 2014-12-20 17:56:08 (3385 уншсан)

 Жавартай шөнөөр даараад алхахдаа 

Чамайг санахаар дулаахан болчих юм аа

Чимээгүйхэн бодолд гунигийн манан суухад 

Чиний төрх нүдэнд харагдахад жаргалтай болчих юм аа...

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаахүү : Айраг нуурын минь торгон давалгаа
Оруулсан admin on 2014-10-13 14:15:11 (3443 уншсан)

Айраг  нуурын минь  торгон давалгаа

Аяархан  намлзаад  хөвөлзөн байгаа

Алсад суугаа  миний л  сэтгэл

Аялан  дуулсаар  санагалзан  байна

 

Айраг  нуурын  минь   ногоохон  хөвөө нь

Айлчилан  ирсэн  намрын  хонгор  салхинд

Алгуурхан  гандаж  шаргалтан  байгаа

Алсаас  дурсах  миний  сэтгэлийг

 

Амилуулан    байж   сонсож  байгаа даа

Ангаахай   насаа үдсэн дээ гээд

Алтан намрын  салхиар  дамжуулаад

Амрын  ерөөлийг  нисгэж  байгаа даа

 

Адтай   сэргэлэн   хүү  минь юмсан

Алзахгүй  яваад   хүрээд ирнээ гээд

Аягаар  дүүргэсэн  айраг шигээ

Амсраа  халин мэлтэлзэж  байгаа даа

 

 2014 -он-10 сарын -2нд

Б.Улаахүү 22цаг 19 минут

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Буурал цагаан түнгэн дээ
Оруулсан admin on 2014-10-13 14:09:43 (3447 уншсан)

Буурал  цагаан түнгэнийхээ

Буян  хишгийг  бүрдүүлсэн

Буман   улаан  тэмээнүүд ээ

Буйлуулан  тэшүүлэн  дурсъяа

 

Ботгон  цагаасаа  ногтлуулж

Буйлан  эргэцэн  номхорч

Буйл  бурантганд  ижилдэж

Буруу  зөвгүй  ноолуулсаар

 

Буурал цагаан  түнгэнийхээ

Борзонт  хужирт нь хөрвөөсөөр

Ботгон ижлээ   дагуулан тэшсээр

Баян  бэл  булган  нь даа очдог оо

 

Булган   сортой  зогдрон доо

Бутны   хагаар   гоёчихоод

 Булагийн   өндөр  зэгсэн  дотор

Бүртэлзэн  бараантан  харагдаж

 

Буурал хяруутай  мөсөн дээр нь

Бундан   тавгаараа   тамгалсаар

Бөөрөнхий  гонзгой  хорголоороо

Бэлчсэн   бэлчээрээ   тэмдэглэж

 

Буурал   цагаан   түнгэнийхээ

Буттай  довыг  тоолон   тойрсоор

Багачуул голдуу  ботго тормоо

Бөөн  дундаа  багтаан  амрааж

 

Булагтай  зэгстэй  харзруугаа

Байн  байн харцаа   бэлчээж

Борзонтой  давстай   нойтон   сэвсээ

Байс гээд л  гулиган   хэвсээр

 

Бор хоногийг  тухлан  өнгөрөөгөөд

Борвио  тэнийлгэн   сунайн  шилгээж

Бүдэгхэн   нарийн   зөрөг  жимээр

Бөртийтөл  цувсаар   бүрдэн дээ   очдог оо

2014 9сарын  21нд  Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 156 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Батака Сарнай
Хэмжээс: 567x830 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 11910

Ёл хад
YolHad_03.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3247

Должин : Зам зуур
zam-040.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4549


Агуулга
Мягмар, 2014.08.19
· Хяргас нуур Монголын нуураа
Мягмар, 2013.12.24
· Б.Улаанхүү : Хөлдүү талын хөхрөх мананд
Лхагва, 2013.05.01
· Гуниг бидэн хоёр
Лхагва, 2013.04.17
· 4 мөрт
Мягмар, 2013.03.26
· 4 мөрт
Даваа, 2013.03.25
· Б.Улаанхүү : Монгол говьд нь дархалчихвал
Даваа, 2013.01.28
· Аав
Даваа, 2012.11.12
· Алтанзаяа : Ойлгох ойлгохгүйд үл танигдах орчлон ...
Баасан, 2012.03.09
· Миний хань монгол бүсгүй
Мягмар, 2012.03.06
· 4 мөрт
Ням, 2012.01.01
· Зүүд
Лхагва, 2011.08.31
· Сэтгэлээс минь чи.....
· Чиний орон зай
Пүрэв, 2011.08.11
· Зочин : Уучил хайрт минь
Лхагва, 2011.04.27
· Түмэнбаярын Аззаяа: Хүссэн...
· Түмэнбаярын Аззаяа: Сар надад дурлачихаад...
· Түмэнбаярын Аззаяа: Хөөс
· Түмэнбаярын Аззаяа: Цасны сүүлчийн үг
· Түмэнбаярын Аззаяа: Хэнгэнэтэл уйлмаар
Ням, 2011.04.03
· Би чиний үл таних эмэгтэй
· Чив чимээгүй үдшээр
Бямба, 2011.03.26
· Үнэн үг
Даваа, 2011.03.21
· Хайр
· Урлахуй
· Миний бяцхан нууц
Пүрэв, 2010.12.09
· Шинэ жилийн дурсамж
Мягмар, 2010.11.30
· Энхзаяа би чамд хайртай
Даваа, 2010.11.29
· Энхзаяа би чамд хайртай
Баасан, 2010.11.26
· T.G : Хайртай би чамд
Баасан, 2010.11.12
· Anonymous : Өөрөө өөр
· Anonymous : Дурлачихжээ
Мягмар, 2010.11.09
· Анзаарсангүй дээ...
Мягмар, 2010.10.12
· 4 мөрт
Лхагва, 2010.10.06
· Эх орон
Даваа, 2010.10.04
· Санаж байна уу
Лхагва, 2010.09.22
· Хэзээ....
Лхагва, 2010.09.15
· П.Дэлгэржаргал : Мөхөхгүй ээ би л лав мөхөхгүй
Мягмар, 2010.09.14
· 4 мөрт
Даваа, 2010.08.16
· Хайрын шүлэг
Пүрэв, 2010.07.15
· Ч үсэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn