Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Ганзориг


Ганзориг 	Б	 Шүлэг: Б. Ганзориг : Хайрын блюз
Оруулсан admin on 2007-09-01 02:57:31 (3788 уншсан)

Хаврын орой салхи сэвэлзээд
Хайраа санан чамайгаа үгүйлнэ
Холын тэртээд гуниг хөврөөд
Хөөрхөн чинийхээ харцыг хайна

Үдшийн зөргөөр ирэх чиний зүг
Үлгэрийн шувууд нисэн одно
Үнэнчээр хайрлахаа чамдаа амлая
Үнэн сэтгэлийн миний хайраа

Хайрын саран тэнгэртээ хөвөөд
Хүслээн шивнэн чамдаа яарна
Хайтан цэцгийн дэлбээ бөхөлзөөд
Хоёул хамтдаа сарнаар зугаална

Болор тунгалаг шүүдэр тунираад
Бодлоон шингээн чамайгаа үнсэнэ
Хайрын аялгуу намуухан эгшиглээд
Хосын цэцэрлэгт чамтай бүжиглэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Аялгуут насны хайр
Оруулсан admin on 2007-09-01 02:42:07 (4996 уншсан)

Хэнзхэн цэцэгс дэлгэрдэг хавраар
Хайрын шувуухайг сэтгэлийн тэнгэрт нисгээд
Халуухан хайраа өвөртөлж чамдаа очдог
Хайрын жигүүртэй залуу нас минь ээ

Чимээгүйхэн очсон миний дурлал
Чамаас гуйсан хайр минь ээ
Дасаж амьдарсан он жилүүд
Дэндүүхэн жаргалтай он жилүүд минь ээ

Амьдрал дагаж ургасан  бүсгүй цэцгийг
Амин хайрын ижилхэн ханиа болгоод
Анхилхан чамаараа өөрийгөө чимж яваа
Аргагүй л энхрий нас минь ээ

Бодол сарниулсан орчлонг хамтдаа туулсаар
Бурхан хайрын гэгээн хойморт биесээ түшээд
Миний чинийгүй дотносон цалгиж яваа
Мөнхийн дуутай аялгуу нас минь дээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Хайрыг хайрла
Оруулсан admin on 2007-09-01 02:38:52 (5609 уншсан)

Будант намрын навчис шиг
Буцаж чадахгүй сэтгэлээ аргадаад
Будрах цасны түрүүчтэй ханьсан
Бодол минь энхрийхэн байдаг аа

Харц харцандаа дэлгэрсэн болохоор
Хайргүй байхын аргагүй ээ чамдаа
Хан хорвоог уярааж хөгөлсөн
Ханийн тэнгэр чи минь шүү дээ

Зүүдээ манасан учрал шиг
Зөрж өнгөрөөгүй тавилангаа дагаад
Аясын салхитай насаа нэмсэн
Амьдрал минь гэгээн байдаг аа

Хайранд ирсэн жаргал шиг
Холуур яваагүй харц уяраад
Хамт аялсан он жилүүдийн
Хүсэл минь чи байдаг аа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Нэгэн бүсгүйд
Оруулсан admin on 2007-09-01 02:35:27 (5327 уншсан)

Цагийн зүү аль хэдийн хэвийжээ бүсгүй минь
Цэнгэж ханлаа одоо буцах цаг болжээ
Хэн нэгэн хар хүүд зүрх алдчихвий гэхдээ
Хармалсан сэтгэлээ холоос нууж явсан

Эргэж одохын цагт ихэмсэг эс оршино
Элээж буцахын жамаар насны цас будрана
Эрхэмсэг гоо явахын үед нүд дагаж унана
Энд байхын учир гуниглангуй түүх бичиглэнэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б. Ганзориг : Би зогссоор…
Оруулсан admin on 2007-09-01 02:32:49 (5050 уншсан)

Бороо ороод жижиг горхи
Зам дагаж холоо урсана
Бодлоос минь тэр бүсгүй
Зүгээр л инээмсэглэж одно

Нэг агшинд солонго
Өөр өнгөөр туяарч
Зөөлөн бороо өмссөн
Цувыг минь норгоно
Би зогссоор…



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Өгүүллэг: Б. Ганзориг : Хорин жилийн хайр
Оруулсан admin on 2007-06-21 06:22:53 (6742 уншсан)

              Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцээглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүй надаас яваад хүлээлгэхийн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилдүүд мэт. Яг тийм уянгалаг агаад  гуниглангүй гэнэн сэтгэлийн үзүүрт намайг мартсан харин миний мартаж чадаагүй бүсгүй Парисын гудамжинд санаандгүй учирсан нь ёстой л аз таарах адил, энэ чинь ямар гээчийн цаг хугацаа вэ. Тэр үдэш намайг хүлээлгэсэн бүсгүй болзоондоо ирээгүй атлаа хорин жилийн дараа харийн гүрэнд харц тулгарч учирсан минь түүнд хайртай сэтгэл хүлээсэн, хайсан, мөрөөдөл дундаас тэвэрч аваад үнсэмээр санагдавч их олон жилийн өмнө болзоондоо ирээгүйг нь бодохоор дуугүй зөрөөд одмоор.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/4 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Өгүүллэг: Б.Ганзориг : Ээжээ би таньд хайртай
Оруулсан admin on 2007-06-21 06:20:33 (5955 уншсан)

Хаврын анхны бороо цонхны цаана зөөлөн шивэрхэд  сэтгэлд гэгээн гунигтай тэр жилийн намар ижийдээ үнсүүлээд холын нутгийн зүг эрдмийн аянд мордсон мөч саяхан мэт санагдана. Хаврын хаварт л ээжийгээ санаад нутгийн зүг яваад л очмоор гэвч болохгүй юм даа ажил амьдрал минь надад зав ер өгөхгүй. Жил жилийн хүүхдийн баяраар ижийтэйгээ хамт баярладаг байсан минь хамгийн том баяр байлаа одоо эргээд бодох нээ тэр жилийн хавар ижийхээ урлаж өгсөн торгон дээлээр гангарч үеийн хүүдүүдэд тэрүүхэн тэндээ гайхуулж явсан минь гэнэн ч юм шиг аргагүй дээ хүүхэд байсан юм чинь гэж бодогдох юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Хайртдаа
Оруулсан admin on 2007-06-18 04:45:58 (5649 уншсан)


Бүсгүй үсээ самнах нь бороо орох шиг
Бороонд норж гүймээр санагдана
Бодолд минь солонго татаад нар гарах шиг
Би түүнд хэтэрхий их хайртай

Арван наймтын зүүдэнд нулимстай орж ирлүү
Аргамжиж орхисон сэтгэлийн учигт
Намайг л гэсэн итгэл өөрөө ирэх шиг
Надин юм аа чи минь

Хүслийн шалтагт бодол эрмэлзээд
Хунгаар цэнгэх харцаараа уяатай
Миний хайрын тэнгэрт эгшиглэсэн
Мөрөөдлын бүсгүй минь

Дэргэд чинь яваад л очмоор
Дандаан дулаанхан үгс чинийх юм аа
Мөрөн цалгиасан аялгуу шиг
Миний сэтгэлд дэлгэрч л яваа Дээгий минь ээ.

Б.Ганзориг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Би эмзэг
Оруулсан admin on 2007-06-18 04:45:02 (6024 уншсан)


Нүдний аяганд нулимс тогтохгүй мэлмэрнэ
Сэтгэлийн алсад ижилсэхийн бороо зүсэрнэ
Эгэлээ эгэл миний хайр
Эргээд л чамдаа очмоор санагдавч  тавилангаа дагана

Анх учирсан солонготой тэнгэр дор
Алгаан тосож угтахдаа чамайг олсон
Намайг ширтсэн харцнаас чинь
Надад итгэсэн сэтгэлийг олохыг хүссэн
Зүүдэнд хүртэл зүгээр байдаггүй болохоор
Зүрхнээс чинь хайр олохыг хүссэн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Хайр өөрөө хагацал
Оруулсан admin on 2007-06-18 04:43:46 (5586 уншсан)


Хайрт минь чамайг хүлээн
Ирэх зүгийг чинь ширтсээр
Үдшийн дараа хаашаа ч явах билээ
Үлгэр төгсөөд намуухан чимээгүй

Ганцаардсан бодолд навчис хунгарлаад
Гэнэн сэтгэл сэмэрч байна
Хайр гэдэг нь энэ юм уу
Хагацал гэдэг нь ирэх юм аа

Хүйтэн салхи хувцас нэвтлээд
Үүрийн гэгээнээр жиндүүхэн зогсохдоо
Хүний өвөрт дассан тавилантай
Үлгэрт би итгэсэнгүй

Өөрийгөө мартаж хайрласны хариуд
Өнчин нулимс хацар зүсээд
Холдон одох чиний төлөө
Хайрын сэтгэл энд үлдсэнгүй
Б.Ганзориг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Миний ойлгодоггүй дүрэм
Оруулсан admin on 2007-06-18 04:41:44 (5315 уншсан)


Миний тоглож үзээгүй бас
Миний тоглож үзэхийг хүссэн
Хязгаар нь хаа ч байдаг юм
Хэтэрхий ойлгомжгүй тэр тоглоом
Надаар дутсаных нь төлөө
Нууж нулимс унагмаар
Хайрлаж тэвэрмээр хөнгөн аялгуу шиг
Хэн нэгнээс харамлаж нууцхан гунигламаар
Цаг хугацааны торгон огтлолцол дээр
Цэцэг барин угтаад Цээжиндээ гүн гэгч хадгалмаар санагдавч
Яасан эрт хагдарна вэ
Охидын сэтгэл мөнгө шиг
Одоо л нэг учрая даа гэхэд
Хагацал нь жаргал юм байна
Миний үнссэн хацар бүхэн дээр
Өөр хүний уруулын хээ байлаа
Миний дурласан охид бүхэн
Өөр хэн нэгний цэцэг байлаа
Би дурлалд дандаа хожигддог
Тэгээд ч би тоглоомын дүрмийг нь ойлгохгүй юм байна.

Б.Ганзориг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Сэтгэл урсана
Оруулсан admin on 2007-06-18 04:38:45 (4820 уншсан)


Би он жилүүдийг дагаж хөвөрнө
Цаг Хугацааны аялалд их олон зүйлийг олж харна
Сэмрэх гунигаа өнгөрсөн хугацаанд дайгаад
Санаанд оромгүй шинэ зүйлийг олохыг хүснэ

Намрыг үдэж дурьтгалаар урсаж
Нахиалж яргуй зүүдлээд хавраар сэрнэ
Тэгээд гэгээн совин өвөртөлж он удаан жил
Хүмүүний төлөө бие сэтгэлээрээ урсана

Б.Ганзориг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Хайртаа санаж бичсэн шүлэг
Оруулсан admin on 2007-06-18 04:37:55 (5440 уншсан)

Моддын навчис газарт хөглөрсөөр хийсэн одох нь
Бодолд гуниг нэрээд Парисын тэнгэрт намар ирчихэж
Мартаж чадахгүй зүрхэндээ чамайг шигтгэчихсэн болохоор
Буцаад л чамдаа очмоор санагдана Дээгий

Номгоны өвөлжөөны арын толгодод хоёул очоод
Нар жаргатал чулуун гэр өрчихөөд тоглодог байсан
Хэзээч мартамгүй хүүхэд насны тэр үеүүд
Хожим хэн хэндээ ирэх хайр болно гэж санаагүй

Сургуулийн дуулиант жилүүдэд нэг ангид сууж
Санахын аялгуутай чамайг үргэлж ширтдэгсэн
Хорвоог ухаандаа багтааж чадахааогүй жаахан байхдаа
Хичээлийн чинь дэвтэрт анх хайрын захидал бичиж билээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Ээждээ бичсэн захидал
Оруулсан admin on 2007-06-18 04:36:42 (6792 уншсан)

 
Наран саатаж амарсан хонгорын шаргал талаа
Наадаж өссөн голын тохой номгоны бууцаа
Наддаа л нандин ижийгээ санаад
Хүний нутгаас захидал бичлээ

Намрын сэрүүн унахаас урьтаад
Намбалаг ижийдээ яваа л очно доо
Дэврүүн сэтгэл эрдмийн аснаас буцхад
Дээлтэй бурхан ижийдээ золгон доо

Цайраад суврах уулсын дундах их богдоо
Цэцэгс сүлжсэн анирхан орог нуураа
Дандаа л бодогдох ижийгээ санаад
Харийн нутгаас захидал бичлээ

Зэрэглээнд цэнхэртэх нутгийн минь захаа
Зэгсэн тойромдоо чимэглэн буух шувуудаа
Бодол гэгээн ижийгээ санаад
Холын нутгаас захидал бичлээ.

Б.Ганзориг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Нас
Оруулсан admin on 2007-06-18 00:30:37 (5034 уншсан)


Аав минь алсаа жин тээгээд одоход
Алаг зүрх сэтгэлийн цасаар хучигддаг
Алс холын аянаас иргээд ирхэд
Урдаас нь тосох миний алхаа аавын минь нас шиг ээ

Орчлонд үдлээд буцлаа ч
Очих буцахын зайг тавилан минь мэднэ
Богинхон атлаа эгэлгүй урт юм шиг
Бодь гэгээн заяа нас минь ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Хайрын сэтгэл
Оруулсан admin on 2007-06-18 00:29:37 (5076 уншсан)


Зөөлөн зөөлөн бороо шивэрлээ
Зүүдний цэцэгс дагаад л дэлгэрлээ
Зүгээр байж чадахгүй нь
Зүрх минь тэмүүлээд байна

Хайрын сэтгэл нандин шүү
Хайлган бодол чамаас уяатай
Хэтэрхий ихээр сандаг шүү
Хонгор минь чамайгаа би

Аяаар аяаар бодолд ургана
Амьдралын цэцэгс намуухан дэлгэрнэ
Чамдаа яараад болохгүй нь
Чинийхээ зүг алхамаар байна

Дахин дахин тасаж уярана
Дандаа ийм л цэцэгс дэлгэрнэ
Дурлал бүхэнд догдлохгүй нь
Дотнохон чамдаа очмоор байна.

Б.Ганзориг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Ээжээ санаад
Оруулсан admin on 2007-06-18 00:27:06 (5615 уншсан)


Навчисийн дэлбээнд бороон дусал унахад
Намайг л гэдэг ижийгээ санана
Бүүвэйн дуутай хүний хорвоод
Буцаад ирээч дэргэд минь

Цэцэгсийн дундаас саравчилж харагдах
Зүүдэн тэнгэр ээжийгээ
Цагийн урсгалаар санаад байна
Зүггүй хүүгээ уучилаарай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Надаар дутаж яваа бүсгүйд
Оруулсан admin on 2007-06-18 00:25:56 (5116 уншсан)

Намар цагийн шаргал өдрүүдийн уртын урт бодол
Навчисаа гүвэх моддын дээгүүр шувуудтай хамт нислээ
Хойтон жил ирнээ гээд хүлээхийн жаргалд умбуулчихаад
Хонгор минь чи намайг санаагүй  биз ээ

Сэтгэлээ илчлээгүй дурлалын болзоонд
Сарыг дагуулж яасан ч их ирээ вэ
Сэм сэмхэн инээдээрээ зүрхийг минь гижигдээд
Салхи шиг одсон дурсамж л үлдэж

Хайргүй атлаа намайг боддог сэтгэлээ
Харийн хүнээс нууж чаддаг шигээ
Хорвоогийн өнгөнд дурлаж яваа энхрий минь
Хожмын өдөр нутагтаа буцаарай

Шаналсан сэтгэл минь
Шүлэг шиг амьдрахыг хүслээ
Хагдарсан навчис газраар уйлдагыг санаарай
Надаар дутаж яваа бүсгүй минь би чамд хайртай.

Улаанбаатар хот                                 Б.Ганзориг                          
2007-04-02



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 2/1 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Даруухан тэр бүсгүй
Оруулсан admin on 2007-06-14 04:00:16 (5836 уншсан)

Даруухан тэр бүсгүй
Дандаа тийм л байсан гэж үү
Үгүй дээ үгүй эр хүний гарийн мөр хүрээгүй
Үргэлжийн ариун байсан гэж бодном
Харин талын хангал салхи л
Эмнэг уруулыг чинь шүргэсэн
Хамгийн гэгээн зүүдний
Эрвээхэй л цэцгэнд нойрссон
Далдын далд ертөнцийг чинь
Олж харахыг би хүснэ
Даанч чи нуучихдаг
Олдомгүй нандин сэтгэл байдаг болохоор
Хэзээ гадагшилахыг хэнч үл мэднэ
Холоос чамайг хайсан бодол
Хаанаас ирсэн хайрыг мэдэхгүй
Хүслийн тэнгэрт одод шивнэнэ
Хэзээ нэгэн цагийн зүг
Хожмын өдөр сэтгэлийн шувууд
Холын хол буцна
Хонгор минь  битгий яваач…
 
Цэцээ гүний ноён оргил.
 
2007-6-2                                                           Хүжигээд бичэв.

Б.Ганзориг                                          



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Ганзориг Б )

Ганзориг 	Б	 Шүлэг: Б.Ганзориг : Тэр орой бороо орж байсан ...
Оруулсан admin on 2007-06-14 03:44:41 (5816 уншсан)

Тэр орой бороо орж байсан
Тэнд би нэг бүсгүйтэй хамт
Солонго татахыг хүлээсэн боловч
Сэмхэн чи дэргэдээс минь явсан
Чиний араас алхах гэтэл
Чиний мөр үлдээгүй байсан
Зүг чиггүй их удаан зогсож
Зүгээр л чамайг хайсан олоогүй
Удаа ч үгүй  бороо намжсан
Тэгээд л чи явсан байж….


Улаанбаатар хот
  2007-5-27                                                                 Хүжигээд бичэв.

Б.Ганзориг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 45/9 | Ганзориг Б )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 194 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-186.JPG
Хэмжээс: 600x450 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3924

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-057.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3914

Их Монголын шүтээн зураг
b-006.jpg
Хэмжээс: 300x398 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5592


Агуулга
Saturday, 2007.09.01
· Б.Ганзориг : Аялгуут насны хайр
· Б.Ганзориг : Хайрыг хайрла
Wednesday, 2010.09.01
· Б.Ганзориг : Есдүгээр сарын шүлэг
Saturday, 2007.09.01
· Б.Ганзориг : Нэгэн бүсгүйд
· Б. Ганзориг : Би зогссоор…
Thursday, 2007.06.21
· Б. Ганзориг : Хорин жилийн хайр
· Б.Ганзориг : Ээжээ би таньд хайртай
Monday, 2007.06.18
· Б.Ганзориг : Хайртдаа
· Б.Ганзориг : Би эмзэг
· Б.Ганзориг : Хайр өөрөө хагацал
· Б.Ганзориг : Миний ойлгодоггүй дүрэм
· Б.Ганзориг : Сэтгэл урсана
· Б.Ганзориг : Хайртаа санаж бичсэн шүлэг
· Б.Ганзориг : Ээждээ бичсэн захидал
· Б.Ганзориг : Нас
· Б.Ганзориг : Хайрын сэтгэл
· Б.Ганзориг : Ээжээ санаад
· Б.Ганзориг : Надаар дутаж яваа бүсгүйд
Thursday, 2007.06.14
· Б.Ганзориг : Даруухан тэр бүсгүй
· Б.Ганзориг : Тэр орой бороо орж байсан ...
· Б.Ганзориг : Миний ойлгодогүй дүрэм
· Б.Ганзориг : Хүлээж бичсэн шүлэг
· Б.Ганзориг : Шүлэг шиг бүсгүй
· Б.Ганзориг : Зөрөг бүсгүйд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn