Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахин хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. Бүх сонин хэвлэл, телевиз радио борооны тухай мэдээллээр хахаж “Байгаль ээжийн бэлэглэсэн энэ гайхамшгийг бид өмнө нь яагаад анзаарч, ойшоогоогүй байсан юм бэ” хэмээн дуу алдацгаав. Зурагчид, телевизийн зураглаачид энэ өдөр л ур чадвараа харуулахаар шийдэж, хожим тэнгэрт хадсан үнэ хүрэх сүүлчийн борооны дусал болгоныг дурандаа буулган авахаар мэрийнэ.
Сүүлчийн бороо эхлээд зөөлхөн шиврэн байснаа аажимхан том том ширхэгээр солигдож, бүхий л ертөнцийг усанд авахуулахаар яарах мэт битүү нэгшин асгарав. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс бороотой ханьссан дурсамжаа тээн гудамжиндаа гаран шуугилдаж, сүүлчийн борооны эс ширхэг бүрийг биедээ шингээхээр хөл тавих зайгүй шахам түлхэлдэнэ. Бүгдийнх нь нүүр тэнгэр өөд ширтэж, амандаа “Бороо бороо бороо” гэсэн үгсийг өөр өөрийн хэл дээр шивнэнэ. Хүмүүс бороотой салах ёс хийхдээ борооны ширхэг, дусал бүрийг амтлан үзэх ажээ. Төрж амжаагүй хэвлий дэх үрээ бороо гээч гайхамшгийг үзэж амжихгүйнх нь төлөө харамссан ээж нар уйлж байсан юм. Бороо орж байхад анх учирсан хосууд дурсамжаа задлахаар бие биенээ хайн тэмүүлж, олны хөлд даруулчих шахан гүйлдэнэ. Хүүхдүүд бяцхан алгаа тосон хөөрөн дэвхцэж, “сүүлчийн бороо, сүүлчийн бороо” хэмээн хашгирна.
Х.Болор-Эрдэнэ
Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн.
Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.
“Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?”. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.
Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж. Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B2-016.JPG Хэмжээс: 600x450 46k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5042
B2-004.JPG Хэмжээс: 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4201
art_18.jpg Хэмжээс: 600x262 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4928
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: