Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Д Нямсүрэн


Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д. Нямсүрэн : Зангуу
Оруулсан admin on 2011-09-04 19:25:25 (6797 уншсан)

Үнэндээ би зангууг
Өвс гэхэд зөвшөөрөхгүй
Өргөс хэмээн нэрлэхгүй
Өчүүхэн төрөл хорхой гэнэм

Замын хажуугаас гарч ирсэн
Залуу сайхан бүсгүй
Зангуугаа түүж зогсохдоо
Зальтайхнаар инээмсэглэж байсан

Тэр бүсгүй ялимгүй тонгойхдоо
Тэдэнтэй шивнэлдээд байх шиг
Тэнд цугтаа жаргасан гэх
Тэд, олон зангуу хөхөрцгөөх шиг ...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Би цас болно
Оруулсан admin on 2011-06-16 10:53:02 (5384 уншсан)

Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Данзангийн Нямсүрэн : Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй
Оруулсан admin on 2010-10-19 15:49:03 (6831 уншсан)


***
Өвлийн гол усныхаа эгшиглэн цагаан дунг сонсмуй
Өврөөс сэрэх янагийн минь хөмсөг алтан хараацай шиг нисмүй
Өглөөний тунгалаг, мөнгөн талынхаа дууллыг чагнамуй
Өврөөс сэрэх янагийн минь сормуус алтан хийл шиг харагдмуй
Өргөн нуга хөндий ян тас хөлдөх нь зүүрмэг үүрээр дуулдмуй
Өврөөс төөнөх янагийн минь хоёр шувуу зүүд үргээмүй
Үүнгүйгээр байх аргагүй байгалийн симфони нойр хулжаамуй
Өврөөс долгилох янагийн минь хөл өвдгөн дээгүүр урсмуй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : АРВАН ХОЁР ҮЗЭМЖ
Оруулсан admin on 2010-10-06 10:28:38 (6396 уншсан)

Нэгээхэн бээр-тогос шувуу өд сөдөө үлэмжлүүлэн явах шиг
Нэгээхэн бээр-донж үзэсгэлэнт бүсгүй өмнө минь гарч ирлээ
Нэгээхэн бээр-нартай бороо гэрэлтэн орох шиг
Нэгээхэн бээр-найртай тэргүүлэгч цэцэг мандан бадарваа

Нэгээхэн бээр-хун шувуу уснаа хөвөх шиг
Нэгээхэн бээр-хусан лавай хасыг үзүүлэн чадаад
Нэгээхэн бээр-бусад цэцгүүд гөвөгдөх адил
Нэгээхэн бээр-бурамт хаврын анхилам мандарваа үнэртвээ

Нэгээхэн бээр-хөхөө шувуу донгодох үес
Нэгээхэн бээр-хөнгөн хурц чийрэг мээмийг нүднээ хавчуулаад
Нэгээхэн бээр-бор хул гэгээ гялбалзуулан
Нэгээхэн бээр-босоо, босоо хурц цэцэг дэлбээлвээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Оруулсан admin on 2010-09-07 10:22:00 (7077 уншсан)

Оруулсан Н.Мөнхсайхан

Их Д.Нямсүрэн найрагчийн гар бичмэлээс нэгэн нэргүй шүлэг олсноо эа бүхэнд сонордуулмуй.

Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн адил
Алтан навчсанд орон исгэрээд
Алга болмуй би
Нойрмог галуу гунганах үүрээр
Ногоон өвсний зүүдэн дундуур
Сарны гэгээ бүсгүй хүн шиг явахад
Салхи болж дагамуй би
Аянга цохих тэнгэрийн хаяанд
Аадрын өмнөх байдал дор
Аяархан дохих цэцгэнд шилжээд
Алга болмуй би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ
Оруулсан admin on 2010-05-06 01:31:30 (6637 уншсан)

Дэлхий даяараа тэгэхэд

Тэнгэр дуугарсан гэж бодогддог

Тээр жилийн тэр нэг шөнө

Тэнгэрлэг гоо нэгэн эхнэрийн

Тэрлэгэн дээлний ташаагаар

Гялбаа цахилахуйд

Тэнгисийн шорвог устай цуг

Эргийн мөргөцөг рүү шидэгдэж

Эхээс би мэндэлсэн юм

Баруун Алтайд газар хөдлөхөд

Баруун зуугийн хийд хаагдахад

Эрлэг номун хааны ногоон сүүдэр

Эсгийн туургатнаар тэнүүчлэхэд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : АГЛАГХАН ТАЛААСАА
Оруулсан admin on 2010-05-06 01:30:10 (6942 уншсан)

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

Аятайхан л юм шиг байдаг даа

Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

Хэн хэнийгээ танихгүй олон

Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа

Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч

Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ

Нэр зүс үзээгүй бүсгүйтэй суудал хувааж явахад



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : ҮГҮЙЛЛИЙН ДУУ
Оруулсан admin on 2010-05-06 01:29:07 (6394 уншсан)

/Реквием/

О.Дашбалбарт

Ар цармын хайлаасанд

Алаг шаазгай шагширлаа

Аймаг явсан хойгуур

Дүү минь ирээгүй байгаа

“Алтан Богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ”

Алтан гургалдайн хоолойд

Нуугдсийм биш байгаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн САРНЫ ЦАГААН ҮҮЛС
Оруулсан admin on 2010-05-06 01:28:24 (6285 уншсан)

Сар өдрөөр намайг яваад ирэхэд

Санаж л суусан биз ээ амраг минь

Санчигны минь цагаан үсийг хараад

Санаа алдсан нь хэд ч юм билээ дээ

Өвөр дээр чинь эрхлэлгүй төсөөрч

Өнө их удсан байж магадгүй ээ би

Үүрийн шувууд шулганалдахын урьдхан

Өнөөх л яруу найрагтайгаа нөхцөхөөр

Хадсан бухал налаад зогссон бүсгүйчүүл

Халанга нүдээрээ намайг бишгүй л өдсөндөг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Оруулсан admin on 2010-04-01 04:35:28 (4969 уншсан)

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ

Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ

Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ

Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ

Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хаа хол хүний үр явахаас эхэлнэ

Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ

Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ

Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ

Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ

Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ

Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.

Д.Нямсүрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Эргээд ирэхэд...
Оруулсан admin on 2010-04-01 04:33:26 (6863 уншсан)

Эргээд ирэхэд

Ээж шиг минь угтах

Энэ л нутгийнхаа

Энхэл донхол газар шороонд

Элэг бөөр шигээ би хайртай!

Хонгио шиг шаргал

Энэ л талаасаа

Холын холд

Сум шиг явахгүй

Хөдөлмөр шүлэг хоёрт

Хүрз, үзэгтэй зүтгэж

Хөрсөн чулуу юугий нь

Хөлсөөрөө дулаацуулна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : ТЭНГЭР МИНЬ БҮҮ САЛХИЛ
Оруулсан admin on 2010-04-01 04:30:17 (6095 уншсан)

Тэнгэр минь бүү салхил

Тэнд миний хэдэн хүүхэд байгаа

Мэргэн бор оготнотой хөеө цуглуулж байна

Миний хэдэн хүүхэд даарч байгаа

Намар, өвлийн зургаан сар болно

Намар, өвлийн зургаан сар хүйтэн.

Бага амьтад гэдэг учир мэдэхгүй

Бойтог болоод бээлий тэдэнд хэрэгтэй.

Шинийн гуравны хавирган сар

Шилийн бухны эвэр шиг шовх байна

Маргааш тэгэхээр хүйтэрэх нь

Магнайн тэнгэрт зурхай татна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Амитаба
Оруулсан admin on 2009-04-30 10:04:00 (22101 уншсан)



Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Үйлийн үр
Оруулсан admin on 2009-04-30 07:43:00 (8330 уншсан)


Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ
Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цуглаж
Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Оруулсан admin on 2009-04-30 02:17:44 (4655 уншсан)


Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай...
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй

Данзангийн Нямсүрэн


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Дөрвөн цаг
Оруулсан admin on 2009-04-15 01:02:43 (58965 уншсан)



1.
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 42/11 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Амирлангуйн сүүдэр
Оруулсан admin on 2008-01-04 07:38:00 (6454 уншсан)


Нүгэл гэгч сэтгэлээс үүдэх буюу
Сэтгэл үүсгэгч бодь модны навчис бөлгөө
Нигүүлсэнгүй хэмээх нүглээс эс умдлах эсү
Намагт үйгсэд лянхуаг шүлгэлсэн бус уу
Хий хоосон оршигч арчаагүй гэрэл агаад
Хигээсний сүүдэр, дугуйг зогсоход нэн торгомсог
Хийморь заль төгс үүлний наашлах
Хэдүй нь миний биений гадна...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Оруулсан admin on 2007-12-28 02:15:43 (9320 уншсан)

Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ.

Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Алтанцэцэг
Оруулсан admin on 2007-12-28 02:13:19 (6699 уншсан)

Сайхан бүсгүйн сууж байсан газар
Саруул талын ногоо ургадаг байх
Энгэр хөндийн тэрээхэн чөлөөнд
Эрвээхий цэцгийн тоосонд шанддаг байх

Сайхан бүсгүйн босоод явсан газар
Шанзны үзүүрийн салхитай байдаг байх
Эм хүний шүргээд өнгөрөх хормой
Энгэр заамаар шургах балын амттай байдаг байх

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Ламын ирэхүйд
Оруулсан admin on 2007-12-16 03:31:25 (4293 уншсан)


Бядагч дүүгийн ирснийг асууваас
Лам шувууны улирал гэвэй.
Бяларын модноо суугчийг сонирхвоос
Бодь гөрөөс хэмээвэй.

Болор жүнзэнд,
Хэлгий шувуу орсон үдэш
Бодол мэт ээ.
Болсон цайнд,
Нэгэн өвс хөвөх нь
Бон-Аагийн навч аа...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нямсүрэн Д )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 136 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-021.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4026

Ёл хад
YolHad_32.JPG
Хэмжээс: 700x525 144k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3871

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-006.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4888


Агуулга
Tuesday, 2007.12.04
· Д.Нямсүрэн : Саруулхан шөнө гадаа үүдэнд ...
· Д.Нямсүрэн : Шувуу нисэн одох мэт ...
Thursday, 2009.04.30
· Д.Нямсүрэн : Амитаба
Tuesday, 2007.12.04
· Д.Нямсүрэн : Одохуй
· Д.Нямсүрэн : Болор Цомын дараах дууль

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn