Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Дууны үг


Дууны үг 		 Дууны үг: Д.Доржготов : Эрийн тэнгэртэй аав минь
Оруулсан admin on 2015-10-19 17:13:44 (4396 уншсан)

 Үг.Д.Доржготов    Ая.Д.Батсүх

Эрийн тэнгэртэй аав минь

Ханийхаа итгэлд сэтгэл дулаахан

Үрсийнхээ дуунд хөгжөөн наргиантай

Хайр, энэрлээ харамгүй сөгнөсөн

Хүний хайлан, эрийн тэнгэртэйсэн Та

 

Айлын дайтай өрхөө тэргүүлж

Хүний зэрэгтэй үрсээ өсгөлцсөн

Буурал ээжийгээ өргөж асарсан

Нуруу түвшин, ухааны цараатайсан Та

Пр:Дүрлэгэр алаг нүдэндээ хайр гэрэлтүүлж

Дөлгөөхөн инээж суудаг дүр тань тодхон 

Ааваа таныгаа үгүйлэх юм даа

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Б.Улаанхүү : Тэрлэг нь гандсан аав минь
Оруулсан admin on 2015-10-04 12:40:40 (3680 уншсан)

ТЭРЛЭГ НЬ ГАНДСАН ААВ МИНЬ 

Эмээлт хүлэг нь эвшээж шилгээгээд

Эзнээ тойрон эргэлдэнэ дээ

Эрийн тэнгэртэй  аав минь ээ

Энэ л дүрээрээ мөнхрөнө дөө

 

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганц л үлдэнэ шүү дээ

 

 

Задгай сайхан талын бэлчээрт

Завилаж суугаад ханхайна  даа

Загийн саглгар мод шиг ээ

Зэргэлээн дотор сүүмэлзэнэ дээ

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганц л үлдэнэ шүү дээ

 

Хөдөөгийн ногоон тал дээр буугаад

Хөөрөг даалингаа гаргаж тамхилаад

Хөлөрсөн морио түр амраагаад

Хөндийг харан бодлогширно доо

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганц л үлдэнэ шүү дээ

Толгодын оройгоор дуран барьсаар

Тэрлэг нь гандсан аав минь дээ

Таван хошуу малтайгаа ижилдсэн

Тал нутгийн малчин аав минь дээ

 

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганц л үлдэнэ шүү дээ

2015 он  9-р сарын 30


Сартуул Б.Улаанхүү
Багануур хот

 

 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Б.Улаанхүү : Аалийн сайхнаар гижигдэнхэн явна уу даа
Оруулсан admin on 2015-05-07 10:39:37 (3642 уншсан)

 

ААЛИЙН САЙХНААР ГИЖИГДЭНХЭН ЯВНА УУ ДА

Хултай айргаа залигланхан инээгээд

Хувинтай сүүгээ цалиглууланхан гунхаад

Хорол тоонтын өрхөөр далланхан хуриалаад

Хамгаас дотно амрагаа хүсэмжлэнхэн байна уу даа

Агь гангын ариухан үнэр сэнгэнсэн

Ар газрын монгол бүсгүй минь ээ хө

Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд

Аалийн зөөлнөөр гэжигдэнхэн явна уу даа

Үерийн ус шиг үелзэнхэн намирсан

Үйлэн долигоотой үсээ сул самнан асгаруулаад

Үзгэслэн гоо нь зүрх бүхнийг чичрүүлээд

Үеийн нөхдөө халирууланхан явна уу даа

Агь гангын ариухан үнэр сэнгэнсэн

Ар газрын монгол бүсгүй минь ээ хө

Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд

Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

Сэргэлэн цовоо дуугаараа сэтгэл сэргэтэл инээж

Сэтгэл зүрх хоёрыг нь шимшрүүлэнхэн явна уу да

Сайхан төрсөн төрхөөрөө жигүүрлэнхэн явна уу да

Саахалт айлын хөвгүүдээ дальдарууланхан байна уу да

Агь гангын ариухан үнэр сэнгэнсэн

Ар газрын монгол бүсгүй минь ээ хө

Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

2014-оны 12 сарын-9нд   Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Үлэмжийн чанар
Оруулсан admin on 2014-09-17 14:50:22 (4810 уншсан)

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө

Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө

Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаар аа
Баясгалантай хөөрхөн царайг чинь
Бахархаад бахархаад баршгүй

Урмыг нь хөгжөөмөөр өө


Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая 

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8riAxJWAo9Q

 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Д.Энхтайван Р.Баярсайхан : Би Монгол эр хүн
Оруулсан admin on 2011-03-18 00:47:00 (16456 уншсан)

Ая УГЗ Д.Цэвээнравдан Үг Д.Энхтайван Р.Баярсайхан

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

# # #

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 10/2 | Дууны үг )


Дууны үг 		 Дууны үг: Есөн сарын нэгэн
Оруулсан admin on 2010-09-01 12:43:00 (4481 уншсан)

Есөн сарын нэгэн Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа
Номхон даагаа уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа

( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Бид Монголдоо хайртай
Оруулсан admin on 2010-02-18 19:54:09 (10174 уншсан)

үг П.Дэлгэржаргал
ая Р.Бат-Эрдэнэ

Би Монгол хүүхэд
Би Монгол хүн
Би эх дэлхийнхээ цэцэгс нь
Бид эх орныхоо ирээдүй нь

Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид эх орондоо хайртай
Монгол хүүхдүүд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Ижий аав хоёр минь
Оруулсан admin on 2009-09-02 21:58:41 (6722 уншсан)


Насан туршдаа оргил өөд тэмүүлсэн
Нандин мөрөөдлөө биелүүлж байгаа
Наддаа амьдрал хувь заяа хайрласан
Нинжин сэтгэлт ижий аав хоёр мину зэ

Аяа бидний хайрын тулга
Ахиж дэвжих амьдралын багана
Амьдралд ганцхан заяасан
Алтнаас ч үнэтэй эрдэнэ минь ээ

Хос хунгийн дуугаар учирсан
Хонгор үрийнхээ инээдэнд урамшсан
Хүнлэг энэрэнгүй хайрын булаг
Хүний дээд ижий аав хоёр мину зэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Аавдаа би хайртай
Оруулсан admin on 2008-12-13 08:56:38 (7820 уншсан)


Үг. Х. Чилаажав Ая. С. Ишхүү

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай

Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Лхагваа : Сар шиг хол
Оруулсан admin on 2008-07-04 02:01:52 (7093 уншсан)


Сар шиг холын газраа дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан юм
Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм
Халуун хүйтнийг ажралгүй гүйсийм
Харийн хүмүүс наанаа хүрээлж цаанаа хүйтэн

Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил гололгүй хийсийм
Зоосний нүхээр хорвоог хараагүй
Зорьсоноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсийм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 12/3 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Ж.Бадраа : Орь залуу нас
Оруулсан admin on 2008-01-25 03:19:58 (15641 уншсан)


Тас хар огторгуй нойрсон тайвшираад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхээр
Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа
Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад
Цайрдсан толь шиг цахилзан уул ус жаварлахаар
Орь залуу нас он цаг шиг нахиа дэлгээд
Орчлон хорвоогийн энгэрт нь хээ тавинаа
Зун болж эрвээхэй наадан дэрвэлзээд
Зураг хуар шиг алаглан цэцэг дэлгэрэхээр
Орь залуу нас чимэг шиг хөдөөг гоёоод
Орчлон хорвоогийн цээжинд тодорно оо

( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 5/1 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Ж.Бадраа : Уяхан хорвоон хань
Оруулсан admin on 2008-01-25 03:18:56 (6599 уншсан)


Нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ ээ
Нүднээс чинь гэрэл бадарч тольт тоглуулна аа
Зүрхэнд чинь лянхуа дэлгэрч илт харагдна аа
Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргээнэ ээ
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргаах амь буюу чи
Аашаар чинь орчлон баясаж од мишээмээр
Ажлаар чинь олон бахдаж сод жишээлмээр
Санаанд чинь дэлхий дэвтэж навч нахиалмаар
Саруулд чинь дэнлүү автаж өвч гялбаамаар
Золбоот чи түүний зүрхэнд оч үсрээснээр
Золоор би түүний эрхэнд орж бишрээ еэ
Ашгүй чи ариун журмаа над хүртээснээр
Азтай би халуун илчий нь олж гялайжээ

( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 5/1 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Улаанбаатар
Оруулсан admin on 2007-12-24 19:40:33 (8990 уншсан)

УЛААНБААТАР
(дууны үг)
Үүлсийн дунд Туулын хөвөөнд
Улаанбаатар хот маань бий
Уулзахаар яарсан биднийгээ
Угтан авахаар чимгээ зүүгээ дээ
(дахилт)
Сайн байна уу, сайн байна уу?
Азийн цагаан дагина минь
Сайн байна уу, сайн байна уу?
Амгалан энхийн Улаан баатар минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Хилчний хөшөө
Оруулсан admin on 2007-12-18 21:00:17 (7347 уншсан)

(дуу)
Эх орноо дайснаа хамгаалахаар
Эцсийн дусал цусааа зориулсан
Эрэлхэг дайчны сүрлэг хөшөөг
Эрсдсэн тэр газар нь босгожээ
(дахилт)
Даяар орны минь ард түмэн
Дандаа тайван байг гэсэн
Эрхэм санаа өврөлсөн
Энэ хилчний нүд цавчихгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Чи минь
Оруулсан admin on 2007-12-18 20:41:45 (6325 уншсан)


(дууны үг)
(aя зохиоход зориулав)
Цэлмэг тэнгэрт гялалзах од шиг
Цэвэрхэн чамайгаа хүлээн суутал
Үүлэн дундаас саран гарах чинь
Үзэсгэлэнт чи минь хүрээд ирэв үү?
(дахилт)


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 5/1 | Дууны үг )

Дууны үг 		 Дууны үг: Нойтон бороо
Оруулсан admin on 2007-12-18 20:40:55 (4578 уншсан)


Нойтон борооны ус сэврэхгүй ээ
Хуурай бороо гэж байдаггүй болохоор!
Нойтон борооны ус ширгэхгүй ээ
Хуурай бороо гэж байдаггүй болохоор!
Нойтон сэтгэлийн үзүүр сэврэх ч үгүй, сэвтэх ч үгүй
Хуурай сэтгэл байдаг ч гэсэн!


Балганы Батжаргал
Лондон.2004 оны 8 сарын 12

( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Дууны үг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 156 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-082.JPG
Хэмжээс: 600x450 30k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4815

Должин : Зам зуур
zam-094.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4787

Должин : Зам зуур
zam-083.JPG
Хэмжээс: 600x450 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4345


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn