BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ринчен   Б

Б Ринчен

Нийт 12 нийтлэл
Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Хээр, намар
Оруулсан Bataka on 2026-09-30 10:18:06 (9312 уншсан)

Нүд алдам уудам хээр тал
Хачин чимээгүй шарланхан
халиурч,
Дэлхийн чимээ болсон
царцаахай нам гүм
Дээр тэнгэрт л тогоруу
дуугарнам
Алтан дэлхийн гандсан шар
мандлаас
Аятайхан, хачин сонин үнэр
ханхлан
Хиргис хүүр дээрх хүн чулууны
духнаас
Хөлс гоожсон шиг хяруу
хайланхан барзайнам.

(Москва, Метрополь , 1947)



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ринчен Б | )

Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Монгол хэл
Оруулсан Bataka on 2025-12-02 21:57:29 (59180 уншсан)


Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!



( Дэлгэрэнгүй... | 44 | Шүлэг | Ринчен Б | )

Ринчен   Б Өгүүллэг: Б.Ринчен : Нууцыг задруулсан захиа
Оруулсан Bataka on 2008-01-12 15:35:00 (70448 уншсан)

Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.

( Дэлгэрэнгүй... | 56 | Өгүүллэг | Ринчен Б | )

Ринчен   Б Өгүүллэг: Б.Ринчен : Гүнж
Оруулсан Bataka on 2008-01-12 13:49:00 (43673 уншсан)

Хэрлэн-Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан
Хэдийн санасан сүм юутай хол Yнэгэн харанхуйгаар гараад
Намрын өдөр даан ч богино Yзэж дайрахыг зорьтол
Намайг яаран довтолж явтал, Түлээний балар замаар

Гүнж чиний сүмийн тэнд Түнэр харанхуй болж,
Гүн шөнө үүлэн чанадаас Санасанчилан хүрвээс,
Эвдэн нураасан хэрэм Саран гэнэт гарч гийлээ
Эзэнгүй өнчин хуучин сүм Ухаж бузарласан булш

( Дэлгэрэнгүй... | 24 | Өгүүллэг | Ринчен Б | )

Ринчен   Б Өгүүллэг: Бямбын Ринчен : Шүхэрч Буниа
Оруулсан Bataka on 2008-01-12 12:58:00 (34617 уншсан)

Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын үест очсон байжээ.
Ойр хавийн монгол ноёд тайж, ард олон цам үзэх гэж Зуугийн орчин тойронд их л хөлтэй.

( Дэлгэрэнгүй... | 11 | Өгүүллэг | Ринчен Б | )

Ринчен   Б Өгүүллэг: Б.Ринчен : Эмгэн сойвон
Оруулсан Bataka on 2008-01-12 09:48:00 (19064 уншсан)

Бямбын Ринченгийн энэ зохиолд анхдугаар Богд Г.Занабазарын жанч халсан нууц түүхийн тухай өгүүлэх болно.


Манж Дайчин улсын богд эзний хувийн сайд Улсын нагац Йехенара овогт өвгөн вангийн бичгийн балгад, гадаа хэдий сайхан нартай хаврын өдөр боловч, цаас наасан цонхны доод хэдэн шагаавар нүдэнд өрөөтэй шилээр л нарны сацраг тусах төдий ажээ.


( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Ринчен Б | )

Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Залуу нас
Оруулсан Bataka on 2008-01-11 11:45:55 (20396 уншсан)

Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?

Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи
Эрчит мөрөн шиг урсан одном...

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Ринчен Б | )

Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Таван жил үү, таван мянган жил үү?
Оруулсан Bataka on 2008-01-11 11:44:12 (9523 уншсан)

Айл зэргэлдээ хоёр улсын соёлын харилцааны сударт
Ард шинэ Монгол, чөлөөт шинэ Дундад улс шив шинэхэн
Нэгэн хуудас нээн сөхсөний таван жил одоо болжээ.
Нэг таван жилээр ч барахгүй, таван мянган жилээс наашгүйдэг.
Түүхийг бүтээсээр ирсэн жирийн хүн ардын үүсгэж зохиосон
Түмэн сайхан уламжлалт манай соёл, найрамдлын судар.

Бээжин 1957 он

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ринчен Б | )

Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Намрын өвсний шивнээ
Оруулсан Bataka on 2008-01-11 11:42:39 (9167 уншсан)

Ордос нутгийн элсэн манханд чи минь санаанд орлоо,
Онц хайртай газраар намар орой явсан сэтгэлд ургалаа.
Энхжиний орон мэт дөлгөөн, Ирасекийн сайхан нутаг,
Немцов Боженын эмээгийн голоор явахад минь
Намрын шар навч чи бидэн дээр эргэлдэн унаж билээ.
Шар навч дарж, хог ургасан балтгар чулуун хүн,
Чаг бас! Божены минь хайртай эмээ энэ гэж үү?
Эмээгээ сэтгэлд мөнхжүүлсэн Божена ч гэсэн
Энэ намрын бүрхэг муухай өдөр, Божена минь,
Эзэн Чингисийн сүмийг гүдгэр дээр босгосон
Элсэн манхан Ордос талд хамхуул өвс бөмбөрч,
Шарчигнан өнхрөхөд, сэтгэлд таатай Ян Хүс багшийн
Сэргэлэн нутгаар ноднин явсан минь санаанд орлоо.
Элсэн довд ганданхан шарласан өвс, ордос талд
Энэ намрын бүрхэг муухай өдөр, Божена минь,
Юухан гэж надад шивнэсний нь мэдэв үү, чи минь.

Ордос. 1957.09 сар

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ринчен Б | )

Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Батгана бялдууч хоёр
Оруулсан Bataka on 2008-01-11 11:40:11 (9646 уншсан)

Баасанд батгана яагаад шавдаг вэ?
Баахан үнэр өмхий болоод шавдаг бий!
Хүнд бялдууч яагаад шавдаг вэ?
Хүний чих зөөлөн болоод шавдаг бий
Батгана их шавбал - өтөхийн шинж бий
Бялдууч их шавбал - ялзрахын шинж бий
Батгана өт хоёрт - ариутгагч эм ерөндөг
Бялдууч зусар хоёрт - олны шүүмжлэл өрнөдөг

1957.01.27

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ринчен Б | )

Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Хуушааныхаа шүлэг үзээд...
Оруулсан Bataka on 2008-01-11 11:22:39 (9221 уншсан)


Манайд яруу найрагч цөөвтөр боловч,
Маш олон шүлэгч бий юмуу даа, та минь!
Тоо томшгүй шүлэг үзлээ энэ завсар би.
Толгой холбовол шүлэг гэж боддог шүлэгч,
Томцуулыг магтвал шүлэг гэж боддог шүлэгч
Толгой тоолон төгрөг, шад тоолон шагнал!
Эх оронч л яруу найрагчийн шүлэг, та минь
Эгэл түмний нь цээжинд зүрхний хамт цохилом!

Улаанбаатар . 1958.03.08

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ринчен Б | )

Ринчен   Б Шүлэг: Б.Ринчен : Эр хүн
Оруулсан Bataka on 2008-01-11 11:16:54 (11921 уншсан)


Эр хүн эрэлхэг зоригтой байвал нэн эрхэм
Эх орондоон* шудрага үнэнч байвал нэн сайхан!
Үлээхэд цаашаан өрөвхийхэд наашаан болж,
Үзэглгүй бөөрөнхийгөөр хамхуулыг дууриагаачин,
Эцэстээн олны инээдэм, хүний доог
Эх орондоон шившиг, түмэндээн гутамшиг!

1957.01.25

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ринчен Б | )

☕ Кофе авч өгөх