BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Доржсэмбэ  Ц

Ц Доржсэмбэ

Нийт 16 нийтлэл
Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
Оруулсан Bataka on 2023-10-19 10:40:23 (6319 уншсан)


Халуун галын хажууд

Халж суунам

Гаднаас авчирсан жавараа

Гаргаж суунам

Гадаа танилцсан хүүхний

Гар хэчнээн хүйтэн ч

Гоё сайхан санагдсан сан

Халуун галын хажууд

Халж суунам

Гаднаас авчирсан жавараа

Гаргаж суунам

Гарсан тэр жавартай хамт

Гараад явчихаагүй л байгаасай

Чиний сайхан гарын хүйтэн...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Оруулсан Bataka on 2023-10-19 10:36:47 (7903 уншсан)

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна.

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
Оруулсан Bataka on 2023-10-18 14:43:10 (6681 уншсан)

Намайг харсан нүдээрээ

Өвгөн хэрээ

Хоёр зуун жилийн дараах

Намрыг харна

Доржсэмбийн шүлэглэсэн

Намар цаг

Домог болон

Үлдэнэ ээ хөөрхий....



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Өлзийтийн суурин минь
Оруулсан Bataka on 2008-01-25 01:56:16 (10150 уншсан)

Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Хэнд би таалагдах ёстой вэ?
Оруулсан Bataka on 2008-01-25 01:55:16 (9554 уншсан)

Хэнхдэг цээжний минь цаанаас
Хэмжээлшгүй гоёор нахиалсан модыг
Хүн бүгд л зөөлхөнийг нь гайхаж
Хуруу гараа сунгацгаадаг сан
Хамаг амьдралын хуудсуудын
Хагасыг нь эргүүлчихээд хартал
Хайр татсан модны минь мөчирт
Хурц өргөс л жадлан ургажээ
Хүрэх гэж сарвалзсан хуруунуудын
Хэнд нь ч цаашдаа таалагдахыг би хүссэнгүй…

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Удиртгал
Оруулсан Bataka on 2008-01-25 01:52:00 (11177 уншсан)

Аниргүйд би хөнгөн санаашралтай
Алиман сарнаар өгөөмөр явлаа
Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа
Эмгэн хүнд өвгөн болж нэгэн цагт очно гэж мөрөөддөг
байлаа
Даль нь гэмтсэн шувуунд
Далавч нь болж тэнгэрийн салхи очдог
Асгарч буй нулимсанд би
Алчуур нь болж очдог байлаа


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Хотын шүлэг
Оруулсан Bataka on 2008-01-25 01:51:00 (11426 уншсан)

Хот
Хөдөө хээрийн минь суурин гацааг
Ховдоглон залгиж дуусаад
Хорт утаагаар бүгшүүлэгч
Хот
Ялдам төгс, зориг хүчээр хооллогч
Ялдам төгс, зориг хүчгүйчүүдийг үйлдвэрлэгч
Хот



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Хүлцэл
Оруулсан Bataka on 2008-01-25 01:32:00 (8687 уншсан)


Цаг хугацааг тэнгисийн шуурга шиг сэрээж явсан
Цадиг ихтэй өвгөдийн минь шарил дээгүүр
Гуринхалсан чоно шиг хэсүүл цагаачдын
Гандсан нөмрөгийн хормой хэдийнэ шүргэжээ
Өстний чинь өмнө өдөт сум шиг байж чадаагүй
Өрөвдөлтэй хэдэн үрсийн чинь өмнөөс
Өвгөд минь та нараасаа түмэнтээ хүлцэл өчье.


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Удахгүй
Оруулсан Bataka on 2008-01-25 01:27:00 (10682 уншсан)

Тун удахгүй би хэлгүй болно
Тэр цагт
Мянган хэлтэй бурхадын
Мэлмий туяаран баясна
Гэвч
Хэлтэй байхад минь
Тоож сонсоогүй миний яриаг
Үгүйлж эхлэх амьдрал
Үггүйгээр оршиж

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Гуйлгачин, тэнүүлчин хоёр
Оруулсан Bataka on 2008-01-25 01:25:00 (8613 уншсан)

Аз жаргалгүй
Тэнэмэл хүмүүсийн
Гандсан нөмрөгийн
Хормой шүргээгүй
Газар нутаг гэж
Хаана ч алга
Тэнгэрийн доромжлол
Хүрсэн хүн
Гуйлгачилдаг
Газрын даажигналд
Өртсөн хөл
Тэнүүчилдэг.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Өвлийн хүмүүс
Оруулсан Bataka on 2008-01-25 01:25:00 (8562 уншсан)


Цас малгайлан орохыг
Мэдээгүй мэт
Цонхны цаана
Малгайтай хүмүүс бужигнана.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Шувуу
Оруулсан Bataka on 2008-01-25 01:23:00 (8750 уншсан)


Матрын шүдэнд үлдсэн идэшний хогийг
Түүж иддэг шувуу болчихсон андыгаа
Тэнгист шавдаг шувуудаас ялгаж би танилаа
Мөрөөдөлгүй амьдарч эхэлсэн цагаасаа л ийм болтлоо
хувирч дээ, хөөрхий

* * *

Өрөөн дотуур холхих
Бяцхан сүүдэрт ч
Өнө мөнхийн тухай
Өөрийн гэсэн мөрөөдөл бий.

* * *
Цэндийн Доржсэмбэ
“ХЭНД БИ ТААЛАГДАХ ЁСТОЙ ВЭ…” Шүлгийн түүврээс



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Оёдолчны дууль
Оруулсан Bataka on 2008-01-25 01:22:00 (13350 уншсан)

Аз жаргалыг би
Өмсөх хувцас адил
Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч
Ур дутуу оёдолчин би
Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй
Өмсөөд үзэхэд багадсан байдаг
Ханзлан задлаад дахиад л оёдог ч
Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Шөнүүд минь
Оруулсан Bataka on 2008-01-25 01:21:00 (10907 уншсан)

Харанхуй шөнийн ор хөнжлийг
Хувааж янагласан бүсгүй минь
Урьд насандаа би чиний
Уруул дээр чинь үнсэж явлаа
Тэмдэгт баталгаа нь гэвэл
Тачаангуй чиний уруул байна
Эргэж хөрвөх энэ насны хуудсанд ч
Эцэг тэнгэр ахиад л

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Гал цас
Оруулсан Bataka on 2008-01-25 01:17:00 (8711 уншсан)

Ц.Доржсэмбэ : Гал цас Будрах цасны үзүүрт Бодлогошрол минь явдаг Бодлогошрол минь цас Би цасанд байсан учраас Бүлээрэхийг минь хэн ч анзаардаггүй Дөллөх галын илчинд Хайр минь явдаг Хайр минь гал Би галанд байсан учраас Даарахыг минь хаана ч үздэггүй ээ… Цэндийн Доржсэмбэ “ХЭНД БИ ТААЛАГДАХ ЁСТОЙ ВЭ…” Шүлгийн түүврээс

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  Ц Шүлэг: Ц.Доржсэмбэ : Илбэ
Оруулсан Bataka on 2008-01-25 01:15:00 (11206 уншсан)

Юутай энхрийхэн минь
Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
Даль жигүүрээ би
Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
Бушуухан чамдаа очих
Далавч минь одоо дэлгэгдэхгүй
Үй түмэн солонгын дотроос
Үнэмшиж дурласан солонго минь

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

☕ Кофе авч өгөх