Намрын үдэш гаргүй янаг хормой ороон өгсөж Намайг хэдийнээ цээжгүй атлаа тэвэрнэ Уруулгүй хэрнээ хацар шанхыг үнсэн таалж Уярааж орхиод өөр нэгний энгэр лүү савсаглан одно
Сэр сэр эгшиглэхэд нь Сэтгэлийн минь чавхдас хөглөгдөөд Сэмээрхэн чиг явчихаар нь Сэрмүүн нүдэнгээ санагалздаг аа
Улаанбаатар 1997 он
Үртэй ханьтай тэр бүсгүйн сэтгэл яасан гоёмсог Үгүйлсээр явааг минь мэдээ болов уу яагаа бол Үйлийн үргүй нүдний нь өдөн сормуус дэрвэх шиг Үүлэн зүг тогорууд нисэн одох нь эрхэмсэг
Олоон эгч бүсгүйн зүс яасан гоёмсог Одоо хэрнээ зүүдэлдгийг минь мэдээ болов уу яагаа бол Огтоос гуниггүй түүний билгүүн хөмсөг атирах шиг Огторгуйн жимээр хөвөх хоёрны саран ихэмсэг
Шал хэрэггүй юм асуусаар очих тоолонд минь Шар дурдан гунигийг ороож өгдөг эгчмэдхэн Мөрөөдөмхий харцны минь итгэлийн зулыг жаргааж Мөнгөн савх шиг хуруу нь хуримын бэлзэгт сүвлээстэй
Цаг хугацаа зүүд дамнан одовч Царайных нь сайхныг мартаж үл чаднам Торгоны хээ шиг эвлэхгүй заяа төөрөгтөө гоморхож Томоогүй насны зангаар үе үехэн балганам
Очоод уулзахын эрхгүй гэж голоо тасартал харуусах Олон намрын бороо уруулыг чинь норгож оржээ Он жилүүд хэн хэний минь судсаар урсаж Одоо та улам чиг намбалагхан болоо доо
Харцаараа бичсэн захидлыг өхөөрдөж уншдаг Хайраа боосон чихрийг халаасандаа мартдаг Харцуулын зүрхэнд галаар дүрэлзсэн шүлэг Хамгийн сайхан бүсгүй эгчмэд төрдөг юм даа
Зүүнбаян 1997 он
Сарны гэгээ сүлж хурмастын цас будрахуйд Саваагүй хонгор жаал хожуул сандайлж бодлогширно Салхины сэмэрхий үзүүр магнайг нь үнсэн зүггүйтээд Санаа бодлыг нь таасан мэт хаа нэгтээ одох юм
Уйтай шүлгийн нь аязыг модод нөмрөн зүүрмэглэхүйд Урин цагийн хурыг өнчин шувуу зүүдэлнэ Тэртээх бөглүү алсаас зөнөсөн нохос хуцахад Тэрлэж амжаагүй мөрүүд хумхийн тоос шиг бутарна
...Дэн дэнгийн хооронд уйтгар тээх эрвээхий Дэл сулхан шөнөөр зүүдний мухар сахидаг Дэмнэх хань, хөтлөх үртэйг нь мэдсээр атал Дэмий л өөрийгөө хуурч хүлээхийн жаргалд согтдог
Тэшээ жонжоо салхинд гуниг ээдээд л байна уу даа Тэр нэгэн бүсгүйг үгүйлсээр өтөлнө гэж үү дээ Дээлийн нударга элээж хэдий болтол уйлах бол Тэвчээрийн чагтага алдуурч хэзээ нэг амрах бол...
Тунаж тогтсон үгсийг дэвтэртээ түүж аргамжаад Тулж өндийсөн газраасаа хэлхээ тасдаж одно Солгой хөлийн дор зүүрмэг гишүү эндэхэд Сочиж сэрсэн шувуу сархийн нисэж одно
Улаанбаатар 1995 он До.Болдхуяг. boldoomdke@yahoo.com
Хаан эзнийг минь алтан хэвлийдээ тээсэн Хацар гоо Өүлэн эхийн төрхөм Олхонууд Хаяа хярхаггүй зовлонг хамтдаа туулсан Хатдын манлай Бөртийн овог Хонгирад
Хавт Хасарын үрс мэргэн харваач Хорчин Хатгалдахын цагт оройлж ордог Уруд, Мангуд Эртний өвөг Бодончирын хойчис Баруун, Зүүн Баарин Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн
Харцгай шувууны жигүүр болон одоход нь Харууслын шүлэг бичсэн Гилгүүдэй баатрын Сөнид Тахил тайлга таслаагүй Эзэн хорооны Дархад Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан Ордос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
trlj-009.JPG Хэмжээс: 600x450 143k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4058
zam-067.JPG Хэмжээс: 600x450 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4196
orkh-001.JPG Хэмжээс: 600x450 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4265
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: