|
|
Өгүүллэг: Айхтар жаалууд
Оруулсан admin on 2018-02-11 11:35:56 (3163 уншсан)
- Одоо яая гэх вэ, өөр ажил олдож л таараа, хажууд нь гэдэс хонхолзоод хэрэг алга хэмээн бодсоор улирлын амралтаараа ажиллахаар бүртгүүлсэн зоогийн газартаа ажилд тэнцэж чадаагүйдээ сэтгэл гундуухан явсан Хэрлэн зэргэлдээх цайны газар луу орлоо. Чингээд хоолны цэс харж хэсэг сууснаа түрийвчээ нээн харвал ердөө л бүтэн таваг хоол ч авч хүрэхээргүй хэдхэн төгрөг байв. Хэтэвч нимгэн ч сэтгэлээр баян оюутан бүсгүй нэг их мөнгөтэй хүн шиг царайлан ямар хоол захиалах тухай эрэгцүүлэн хоолны цэс харжээ суутал хувцас хунар нь хир даг болж, үс гэзэг нь ширэлдсэн бяцхан охин орж ирээд сайртаж борлосон гартаа барьсан сонингоо сарвайж тэнд суусан хүн бүрээс шахуу:
-Ах аа, телевизийн хөтөлбөр аваарай, эгч ээ сонин авахгүй биз? хэмээн царайчлангуй бас аргадангуй харцаар асууж явтал төдөлгүй түүнээс ганц хоёр насаар дүү болов уу гэмээр бас нэг бяцхан хүү орж ирээд мөн л сонингоо зарахаар буланд сууж байсан махлаг шар залуу руу очвол:
-Авахгүй авахгүй. Хоол ч тайван идүүлэхгүй, ядаргаатай юм гээд ширэв татав. Түүний арын ширээнд урт хумсаа гайхуулах мэт улаан хэтэвчээ атгаж суусан ганган эгчид дөхөж очоод мөн л сонин авахыг санал болговол:
-Авчихсан шүү дээ, яах гээд байдаг юм хэмээн уцаарлахад цэмцэгнэсэн зөөгч бүсгүй тэндээс яаравчлан ирж мөнөөх эгчээс хүлцэл өчөөд хөөрхий хоёрыг бараг хөөх шахуу гаргалаа. Энэ зуур тэднийг ажиж суусан Хэрлэн:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Өгүүллэг: Э.Үржинханд : Өөрийнхөөрөө жаргалтай
Оруулсан admin on 2015-09-29 09:36:39 (6939 уншсан)
- Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай гээд л булан тохой оногддог байна аа гэхээр бусдаас дутуу юм шиг санагддагаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө, тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит "хороолол" болсон гэлтэй. - Хүүе, тэр хараач. Хойд айлын Жаргал эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо эсрэг тийш нь гилжийлгэсээр ирж явна. Пөөх..., тээр. Ингээд л саван хөөсөндөө сааралтсан угаадсаа нүүр нүдгүй цацаж орхичихоод хэнэг ч үгүй яваад өгөхийг нь яана. За, гэхдээ энэ аагим халуунд сэрүү татаад л явчихаж байгаа болохоор бороо хургүй удаж, хатах шахаж байгаа надад бол болж л байна гэж сайхнаар бодоод үлдэхэд болохгүй нь байх вэ. Учиргүй сайхан гэх нь ч хаашаа юм, үнэндээ бол үнэр танар гэж авахын аргагүй золигийн эд.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 8-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-18 15:14:53 (4979 уншсан)
Оюутны цомхон өрөөндөө компьютерээ шагайгаад тухтай сууж байтал хаалга тогшиход даруй Катя очиж үүд нээлээ.
-Сайн уу Катя, танайхаар сонин юутай вэ гэсээр залуус орж ирлээ.
-Өө, энэ Ээнээг хараач ээ, өрөөндөө шигдээд л байж байна, манай байрны манаач болжээ чи гэж нэг нь хөгжилтэйгээр хэлэхэд Сансармаа:
-Гаръя л даа Ээнээ, хамт олноороо гарцгаая амралтын өдөр шдээ гэсээр оюутны байрны хэдэн залуустай цуг өрөөнд нь чимээ шуугиан болсоор орж ирлээ. Компьютерийн дэлгэц рүү хамаг ухаанаа төвлөрүүлж суусан Энэрэл:
-Заа, манайхан, олуулаа айлчилж явах чинь вэ, юу болов, яав гэсээр инээмсэглэн чихэвчээ буулгаж хүзүүндээ тохлоо.

( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Анирхүү / 7-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-15 13:30:00 (4332 уншсан)
Цастай өвлийн үдэш ахынхаа тэргийг унаад булган сортой ганган захнаасаа цухалзаж ядан машины жижиг толинд өөрийгөө байн байн харангаа аз жаргалтай гэгч нь дуу аялан явж байтал яах ийхийн зуургүй хоёр хүн гарч ирэх нь урд талын гэрэлд гялбаж харагдлаа. Тэргэл сандран жолоогоо эргүүлтэл нэгийг нь шүргээд унагаачих нь тэр.
- Яасан бэ? Яанаа ах аа, зүгээр үү гэсээр уйлах шахан гүйж очив. Цагаан пальтотой бүсгүй газарт тэрийн унажээ. Нөхөр нь түүнийг өргөж тэврээд: - Юуны чинь зүгээр үү гэж, чи чинь согтуу юм уу хаашаа юм! Наад замаа харж явахад яадаг байна гээд дуу хадуулан уурлахад:

( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 1-р хэсэг /
Оруулсан admin on 2015-04-27 14:01:40 (5113 уншсан)
Сайн байцгаана уу, блог найзууд минь.
Угтан ирж буй урин хаврын гэгээн мэндийг та бүхэндээ хүргэе.
Та нарынхаа хүсэлтээр “Хэзээ ч оройтохгүй” номынхоо туужаас “Сэтгэлийн жимээр” блогоороо дамжуулан хүргэхээр боллоо. Ингээд "Анирхүү" тууж.
1-р хэсэг
- Битгий гонгиноод бай л даа, чихэнд чийртэй гэдэг нь зүгээр гэж зурагтын суваг солингоо тас тасхийтэл бохь зажилж тансаг буйдан дээр тухлан хэвтэх Тэргэлийн үгийг бяцхан хүү үл тоомсорлож, амандаа юу ч юм бэ нэг дуу аялангаа цонхоор ширтэн сууна. Анирхүү ертөнцийн юу бүхнийг гайхан сонжих гэнэн тунгалаг харцаараа байрныхаа өмнөх тоглоомын талбайд хүүхдүүд хөөцөлдөн тоглохыг, янз бүрийн өнгө загвартай машинууд наранд цонхны шилээ гялбуулан зөрөлдөхийг, нааш цааш хөлхөлдөн явах хүмүүсийг, хаанаас ч юм бэ нисэн ирж, хаашаа ч юм бэ нисэн дүүлэн тэнгэрт дураараа жиргэх болжмор шувууд гээд энэ бүхнийг өдөржин ширтэж суух дуртай.

( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 273 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Баасан, 2014.10.24 | · | Э.Үржинханд : Навчисын унах чимээ |
· | Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан |
Лхагва, 2014.04.09 | · | Э.Үржинханд : Эмзэглэхгүй |
Бямба, 2014.03.08 | · | Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь |
Пүрэв, 2014.03.06 | · | Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог |
Мягмар, 2013.10.01 | · | Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай |
· | Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ |
· | Э.Үржинханд : Урт намар, бас... |
· | Э.Үржинханд : Аадрын дараах |
· | Э.Үржинханд : Бороотой болзоо |
· | Э.Үржинханд : Өөрийгөө сонс |
· | Э.Үржинханд : Цайрах алсаас |
· | Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд |
Мягмар, 2013.05.28 | · | Э.Үржинханд : Хайр |
· | Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл |
Даваа, 2013.03.18 | · | Э.Үржинханд : Эр хүн танд |
Мягмар, 2013.03.05 | · | Э.Үржинханд : Нарнаас тод наран |
· | Э.Үржинханд : Ижий шувуу |
Бямба, 2013.02.23 | · | ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа |
· | Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа |
Даваа, 2013.02.18 | · | Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/ |
Пүрэв, 2013.02.14 | · | Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар |
Лхагва, 2013.02.13 | · | Э.Үржинханд : Энэхэн зуур |
· | Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь... |
Бямба, 2013.02.09 | · | Э.Үржинханд : Бурхан харж байгаа |
· | Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай |
· | Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий |
· | Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан |
· | Э.Үржинханд : Байгал |
· | Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар |
· | Э.Үржинханд : Итгэдэг |
· | Э.Үржинханд : Гэгээ |
Лхагва, 2013.01.23 | · | Э.Үржинханд: Үүлс хөврөн |
Мягмар, 2013.01.01 | · | Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд |
Лхагва, 2012.12.26 | · | Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/ |
· | Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу |
· | Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/ |
· | Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө |
· | Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/ |
Мягмар, 2012.11.13 | · | Э.Үржинханд : Амсхийх зуур |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|