Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Оруулсан admin on 2013-02-23 21:29:40 (3488 уншсан)

Дэлхий шүүрс алдахын зуураа

Дээр нь орших хүн төрөлхтний тухайд:

Цээжин дээр минь бүжиг эргэн товшилж

Цэвэр ариуны дуулал зохиогч хүмүүс гэгч

Өөрсдийгөө орчлонгийн эзэн гэж тунхаглана

Өө, тэгээд зуу ч наслалгүй талийгаад л оддог

Үнэ цэнэ тогтоож, жин хэмжүүр зохиож

Өөртөө зориулан хот хороолол байгуулж

Шороон зуурмаг өндөр байшинд амьдрахдаа

Солиотой бодолдоо хүлэгдэж биесээ гоочилно

Өмссөн хувцас, зүүсэн бэлзгээ гайхуулж

Өөлж гадуурчлан  өнгөөр нэгнээ дугаарлана

Өрөөний буланд шигдэж нүдээ аниад зарим нь

Өчүүхэн биеэ тусгаарлаж гэгээрнэм гэж эндүүрнэ

Үхэхдээ хүртэл алтан авсанд хэвтэнэ гэж

Үзэхийн хязгаараа эд агурсаар торлуулчихаад

Өөд болсон хойноо ч бусдыг айлгах шунал чинь

Өө, хүүхдүүд минь хэзээ барагдах юм бэ

Энгэр дээр минь хөөцөлдөн  тоглох  та нар

Эрх мэдэл, зовлон жаргалын тухай үлгэр үүсгэгч

Энэ ертөнцөд эзэн суух гэж учиргүй тэмцэлдэнэ

Ээ, тэгээд сураг ч үгүй газартаа л шингэдэг дээ

Э.Үржинханд

2013.02.20



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-02-18 15:28:44 (5552 уншсан)

-Алив бушуулаач ээ, хурдлаач гэм! гэж өвгөн хэрээ хадаг яндар болсон овоо тахилгаас холдохын түүс болж сүр сархийтэл далавчаа дэвэн гуагачсаар. Харин залуу хэрээ алтран гялалзах эрдэнийн чулуун бөгжнөөс нүдээ салгаж ядан сууна.

Тэгээд түүнийг сайргар сарвууныхаа ёрдгор хумсанд сэмхэн тээглүүлж аваад дэрхийтэл дэвж босов.

-Юугаа хийгээд удаад байдаг байна аа? Цаана чинь өчнөөн хүмүүс ирж явааг харахгүй байна уу? гэж өвгөн хэрээ үглэсээр. Тэд бараан үүлс манантан хөшилдсөн тэнгэр өөд салхи зүсэн улам дээш хөөрөв. Дээшлэх тусам уулын бэл рүү ойртож яваа хэсэг хүмүүс жижигрэн жижгэрсээр тээр доор хэдэн хар цэг шиг юм бүдгэрч хоцорлоо.

 -Хм, Эндээс ч тоншчихмоор юм алга шив дээ гэж өвгөн хэрээ нар салхинд гандаж сарвайсан далавчаа дэвэн байж хэлэхэд залуу хэрээ хумсандаа зүүсэн эрдэнийн бөгжөө доош унагах вий, бас өвгөн хэрээнд харуулчих вий гэсэндээ түүний ард нь гарч ниснэ. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Оруулсан admin on 2013-02-14 13:15:32 (3391 уншсан)

Хамтдаа аялсан дуу маань шувуудын жиргээтэй замхарсан
Хөтлөлцөөд алхсан өдрүүд минь алсын  тэртээд үлдсэн
Хайрт минь чи бид хоёр амьдралаас хол хоцорсон
Хайрын гэгээн мөртүүд л дэвтэр дээр минь үлдсэн
Цугтаа мөрөөдсөн мөрөөдөл үүлэн нүүдэлд дайгдсан
Зүүдээ ярьдаг  мөчүүд минь ноднингийн дурсамж болсон
Зуурдын бүхнээс зугтаж явсаар чамдаа би итгэсэн ч
Зуны цэцэг шиг настай ахархан дурлалтай мөргөлдсөн
Дассан хайрласан минь далайн зах шиг алсарсан ч
Даруухнаар чамайгаа нүүдлийн шувуудтай үдсэн
Дахиад л цагийн давалгаанд өөртэйгөө ярилцсан
Ахиад алдахгүй  юм шүү гэж ариун алдаагаа ухаарсан
Хосууд  дэргэдүүр зөрөхдөө инээд цалгиулаад одлоо
Хорвоо юутай сайхан,  яруухан аялгуу цацруулна вэ
Хаа нэгтээ учрах л гэж  төөрч яваа сондгой зүрхэс минь
Хайрын тухай цээлхэн дуугаар энэ л өдрийг мялаагаарай

         Э.Үржинханд

2013.02.14



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Энэхэн зуур
Оруулсан admin on 2013-02-13 21:33:58 (3297 уншсан)

Энэ жилийн хавар эртийн эхэн сар өнөтэй байна

Элгэн садан өнөр бүлээрээ энх тунх шинэлж байна

Жилээс жилд өнгө нэмж жихүүн өвлийг торгоор эмжиж

Оноос онд улам жавхаажиж олз омгоор дэвжин баяжиж

Олон түмэн минь жаргалтай онд сайхан орж байна, гэтэл

Үндэсний хувцасаа өмсөөд үнэгэн малгай духдуулаад

Уламжлалт сайхан баяраа урамтайхан тэмдэглэж явтал, гэнэт

Хиймэл захтай хятад хүрмэн дээр үстэй малгай хазгайдуулсан

Гадаад ч юм уу Монгол ч юм уу ганган эмэгтэй дэргэд ирээд

“Залуу хүн байж юун сүрхий дээл малгай болоов дээ” гэж

Доогтой нь аргагүй инээснээ долоовор хуруугаараа чичив

Нүдэнд дулаахан мишээсэн нүүрэмгий тэр  бүсгүй

Нарийн хуруугаараа тамхи бариад намба заах гэж аяглах нь

Сайхан монголын минь араншин бишсэн

Садан түмний минь сургааль бишсэн

Хүсэл тэгш дээдэс  ардынхаа ёс  заншилыг

Хүндлэн дээдэлж яваадаа сэтгэл дүүрэн би

Энэхэн зуур түүнд инээмсэглэл бэлэглээд

Ирэх хаврын зүг итгэл дүүрэн алхлаа

                               Э.Үржинханд

                                2013.02.13

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Оруулсан jirgal on 2013-02-13 21:31:52 (3508 уншсан)

Дэлгэр уудам Монголын минь дээврээс цацарсан үүрийн

Тооноор туссан туяанд нь торгоны хээ тодроном

Сүүн цагаан өргөөний мөнгөн цагаан өрхөн дээр

Сүлд хийморь бадраасан  мөнхийн өглөө гэрэлтнэм

Мандах нар шиг  нутгийнхаа цээж цэлмээх агаартай

Мянган жилийн ерөөлөө цэнхэр хадагтай өргөнөм

Угтах жилийн өнгийг уран үйлээр шинжихүй

Уяхан сэтгэлт ээжийн минь урласан дээл үзэмжтэй

Халтар манан хөөргөө алга дэлгэн солилцох

Ханагар сайхан эрс билэгтэй үгсээ хэлэлцнэм

Зөөг шаргал цайгаа монгол гэргий нь дээжлээд

Зүг бүртээ залбирсаар есөн цацлаа өргөнөм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бурхан харж байгаа
Оруулсан admin on 2013-02-09 21:53:49 (3275 уншсан)

Оюун санааны ертөнцөд

Оёоргүй гүн далайд

Чиний алхсан зам, миний гаргасан мөр

Ямагт өөр байсан яг л хэвээрээ  байна

Засал хийлгэж ном уншуулна гэдэг

Замбуулинг хайрлахын ухаан биш үү

Ном уншуулж засал хийлгэнэ гэдэг чинь

Нарийн хэлбэл сэтгэлийн цэвэрлэгээ биш үү

Бусдыгаа өнгө мөнгөөр  ялгачихаад

Буртагт баригдсан сэтгэлтэй байж чи

Бурханд барьц өргөж дүр эсгэх юм

“Буян” нэртэй авилгалаа бариад

Булайгаа нуух гэж  их л хичээх юм

Буланд суугаад нүдээ анилаа ч

Бурхан чамайг харж байгаа найз минь

Сэтгэлийн хирээ арч даа одоо

Сэвгүй ариунаар гэрэлт дээ чи минь

Э.Үржинханд

2013.02.04



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
Оруулсан admin on 2013-02-09 21:52:34 (4643 уншсан)

Бодож сууна, надад дурласан гэх тэр нэгэн залуугийн тухай. “- Хүний урманд хурууныхаа үзүүрийг ч өгсөнгүй, хөгийн их зантай,  ааш муутай амьтан юм даа чи” хэмээн хослол өмссөн цэмцгэр эрээс гарамгүй уур цацалсаар явж одсон тэр нэгэн залуутай тийнхүү гэнэт тааралдана чинээ зүүдэлсэнгүй.  Гэм хийгээгүй хэрнээ жаахан хүүхэд шиг загнуулж хоцорсон тэр өдрийг бодохоор  инээд ч хүрэх шиг.

Юм бүхэн учиртай гэдэг байх аа? Хэн нэгэнтэй мөр зэрэгцэн зөрөөд өнгөрөх нь хүртэл хэдэн мянган жилийн ерөөлтэй гэдэг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
Оруулсан admin on 2013-02-09 21:50:41 (3189 уншсан)

Өчигдөр тааралдсан би бөгөөс

Үнэндээ би биш шүү

Өнөөдөр уулзсан би болвоос

Үнэхээр  би биш шүү

Маргааш танилцах би гэвээс

Магад би биш шүү

Бодлоос бодолгүйд хувилах

Буман галавын хэлхээс гэмээнэ

Энэ ертөнцийг дамжин өнгөрөх

Эрт урьдын  эгэл бадарчин юм

Өчигдөр тааралдсан чи бөгөөс

Үнэндээ чи биш юм шүү

Өнөөдөр уулзсан чи болвоос

Үнэхээр чи биш юм шүү

Маргааш танилцах чи гэвээс

Магад чи биш юм шүү

Хүслээс хүсэлгүйд хувирах

Хүний гэгээн дүр гэмээнэ

Амьдын орчлонг гэтэлж одох

Алсын гэрлийн хэлтэрхий юм

                       Э.Үржинханд  2013.01.27



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
Оруулсан admin on 2013-02-09 21:49:06 (3237 уншсан)

Хором бүхэн анхны цасхан гэдгийг

Хосгүй наран мандах бүртээ сануулна

Ховыг овоолох хэнэггүй чалчаанд чинь

Хордчих гээд би зугтдаг юм, найз минь

Хожмын цагт  ухаарах болтугай

Мөч бүхэн сүүлчийн бороо гэдгийг 

Мөчрөөсөө тасрах өнчин навч шивнэнэ

Мөрөөдөл хүсэлгүй ахуйд баригдсан чиний

Мөчөөрхөл жөтөөрхлөөс чинь дааждаг юм, анд минь

Мөдхөн нүдээ нээх болтугай

Мөрөө хавчаад өнгөрөхөөс өөр

Мэргэн гарц олддоггүй юм, анд минь

Амаа билүүдсэн  хар сүүдрээс чинь 

Ангижирахын эрхэнд дуугаа хураана, би

Үзтэл чи хүн дүрстэй харагдавч

Үгээ хэлэхэд ч хайран санагдах юм

Бусдыг муулахаас чинь халширсандаа

Булан тохой руу ч болтугай мөлхмөөр болох юм

Хөөрхий чамтай хөөцөлдөж тоглохгүй

Хөзрийн мод шиг өнгөөр ижилсэхгүй

Бүгдийн өмнө нүцгэн зогсох шиг

Бүхнээ чам шиг тоочиж чадахгүй 

Хамаг бүхнээ задгай энгэр шиг дэлгэлээ ч

Хаашдаа тавилан бүхэн адилгүй гэдгийг

Хүний ертөнц сэтгэлийн сайхнаас гэрэлтдэгийг

Хэзээ нэг цагт сэхээрэх болтугай

Хэзээ ч ийм ядуу шүлэг дахиад 

Хэлхэхгүй юм шүү, тэнгэр минь 

                                  Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Байгал
Оруулсан admin on 2013-02-09 21:47:11 (3407 уншсан)

Моддын мөчир бараадан нугдайх

Өвлийн шувууд нэгэн байгал

Морьдын туурай цас цацлах

Омголон хийморь Монгол байгал

Өвс өвсөө налаад эрхлэх

Өнгийн ургамал үзэсгэлэнт байгал

Өнийн билэгт ерөөлөө айлдах

Өвөг дээдэс ухаан байгал

Өөрөө өөрийгөө таньж мэдэх

Оюуны мэлмий гэгээн байгал

Зөөлөн энэрлээр үрээ тэтгэх

Ээжийн ивээл сэтгэлийн байгал

Зүрх зүрхээ дагаад ээнэгших

Хосын орчлон энхрий байгал

Дуу дуугаа уясан дуулах

Дуулим хорвоо уянгын байгал

Дутуу бүхнээ ухаанаар сүлж

Дурсамж урлах  дүүрэн байгал

Эх дэлхийн элгэнд багтах

Хүний ертөнц хайрын байгал

Ийм баялаг амьдралын нэгээхэн

Эс ширхэг би бээр  бүтэн байгал

                    Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
Оруулсан admin on 2013-02-09 21:42:26 (3214 уншсан)



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Итгэдэг
Оруулсан admin on 2013-02-09 21:40:37 (3279 уншсан)



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Гэгээ
Оруулсан admin on 2013-02-09 21:36:15 (2910 уншсан)



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд: Үүлс хөврөн
Оруулсан admin on 2013-01-23 21:17:55 (3631 уншсан)

Үүлс хөврөн угалзраад

Нарыг ороож санаашрана

Үйл мэтгэх шиг уран гоёмсгоор

Өргөн орчлонг нөмрөн бууна, цас

Энхрий цагаахан, эмзэг мэдрэмтгий

Имрэхэд тунгалагшина, ийм зөөлхөн

Эхийн сэтгэл шиг нинжин байж сая

Тортогт хорвоог ариусгадаг биз ээ

Өөрийгөө үнэнчээр золиослохын үлгэрийг

Өлмий дор үхэдхийн гишгүүлэхэд чинь

Өр зүрхэндээ дууг чинь сонсоод

Өөрийн эрхгүй уйлмаар болох юм

Өдрийн төгсгөлд мөстөж хоцорсон

Болор харцаа алгуурхан буулгаад

Үйлээ барахгүй хүний ертөнцийг

Өрөвдөхдөө,

Өрөвдөхдөө чи бас уйлдаг байх даа

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Оруулсан admin on 2013-01-01 00:42:56 (3380 уншсан)

Үл гуниглана, ийм цагаахан тал дунд

Үл гомдоллоно, ийм нялх танхилхан цасан дунд

Үдлээд, үдээд өнгөрч буй хуучин он минь

Үнэнийг танисан ухаарлын аялгуу эгшиглүүлнэ

Бодлын минь илтэс болж нүд гялбуулан бүжээд л

Бударсан ялтас болж харцыг минь чимээд л

Хайрын минь гэрэл болж надаас цацраад л

Бусдын тухай, өөрийн тухай чин үнэнийг магтсан

Халуун дулаан инээмсэглэл болж туяараад л

Эрх сэтгэлийнхээ нууцлаг зөөлөн шивнээг

Энхрийхэн үүлэнд чинь би шингээгээд л

Энэ оны сүүлчийн өдрийн цасан хялмаа

Итгэл, дурлал, нандин бүхнийг авчирч байхад

Амжилт бүтээл, баяр хөөр, аз хийморийг

Эрхэмсгээр урих хивс болгон дэвсэж байхад

Чамаасаа би юугаа ч үл харамлана, амьдрал минь

Чамдаа би бүхнээ зориулна, шинэхэн он минь

Хайртай бүхэн минь цэнгэг агаар шиг ариухан

Анд нөхөд минь сэтгэлийн цэцэг шиг өнгөлөгхөн

Алдаа оноо минь цагаан толгой шиг сургаальтай

Амраг хайртын бэлэг шиг гайхамшигт

Арван гурван он чамдаа би

Саяхан төрсөн шинэ хүүхэд шиг ариунаас ариухнаар очиж явна

Хувцсан дээр буусан тоосыг хуу сэгсрээд босох шиг

Зүрхэнд хурсан толбыг цэмбийтэл угаагаад, урамтайгаар

Чамдаа би дуу аяланхан очлоо, наддаа чи хайр бэлэглэн ирлээ

Чихрийн цуглуулга шиг баялаг амьдралын шатан дээр

Чанга тэврэлдэн уулзаж, чин ариунаар мэндчилье

Цоо шинэхэн хуудас шиг Шинэхэн он минь ээ

Э.Үржинханд

2012.12.31



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
Оруулсан admin on 2012-12-26 15:27:07 (5028 уншсан)

Сайхан сэтгэлт хүмүүс минь, буяныг бодож арав таван төгрөг хайрлаач, хариуд нь  би танд дуу дуулж өгье

...Амьдралаа би чамд хайртай

Аа аа, амьдралаа би чамд ...

гэж дуулах өнчин хүү байсхийгээд л даарч бээрсэн бяцхан хоёр гараа хумбайлган амандаа ойртуулж амьсгалах тоолонд нь савсан гарах уураар үлээж бүлээцүүлнэ. Тэгснээ божин бор алгаа хооронд нь үрж дэргэдээ суух бяцхан охины хацарт хүргэн дулаацуулж, зөрөн одох олноос горьдлогын харцаар гуйлга гуйсаар. Хөл нь хэт их даарснаас болж хуучирч маажийсан гутлаа хооронд нь хавиран уйлах шахуу зогсохыг  ганган хээнцэр тэрэгний  цонхоор хөмсөг зангируулан ажиж суусан жолооч залуу хаалга сэвхийтэл нээгээд Чимгээгийн орж ирэхийг ч анзаарсангүй. Чимгээ бол эрх танхи өссөн өлсөж даарах хийгээд  зовлон гээчийг бараг л мэдэхгүй нэгэн бөгөөд одоо ид нэрд гарч яваа амжилт бүтээл дүүрэн дуучин бүсгүй. Тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаж яваа нь энэ. Тамираад хандаж:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
Оруулсан admin on 2012-12-26 15:11:57 (3425 уншсан)

Үрлэн дусал уруул дээр минь сэмхэн үнсэхэд

Сэрэх шиг

Ухаан бодлын шувуухай тэнгэрээс ч хол нисэх гэж

Жигүүрээ дэлгэх шиг

Үймэн бүжих салхи бэлхүүсээр зөөлөн тэврэхэд

Догдлох шиг

Үүргэлсэн нойр нэгэнтээ хулжаад сураг алдрах нь

Эхлэл шиг

Намиран дуслах намуухан шиврээ бүжгийн аяз шиг

Нандин үгээ шивнэх гээд амьсгаа дарах хэн нэгэн шиг

Надад ирсэн гунигийг орчлонгийн тоостой угаах шиг

Намилзан наадах бороо чи яруухан эхлэл шиг

Зүрхний гүнд хуралдсан үүлс тэнгэртээ

Багтаж ядан байсан юм

Зөөлөн шиврэх чамтай хөтлөлцөөд

Холын хол гүйхэд сайхан байна

Зөндөө ихээр, бүр асгартал хамтдаа уйлчихаад

Зүүсгэл гоёл, өмссөн хувцасгүй нүцгэн үнэнээрээ

Зүүд, эсвэл мөрөөдөлд чинь чамтай уулзахаар

Зөөлөн зөөлөн алхаад очиж явна

Яг л “Эхлэл” шиг шив шинэхэн дурлал руу, би

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
Оруулсан admin on 2012-12-26 14:59:26 (4442 уншсан)

...Томоогүй явж боллоо ээж ээ

Тогоруу буцаж зэгс шаргалтлаа

Хорвоод намар ирдгийг мартсан

Хонгор хүүгээ уучлаач ээж ээ... гээд л Мандах гэгэлзсэн уянгалаг хоолойгоор дуулж дуусахад сэтгэл нь уярч, амьсгаа даран сонсож суусан бүгдээр гэнэт ухаан орсон мэт алга ташилт нижигнүүлэн танхим дүүрэн цуурайлж, дор бүрнээ тийм гэхийн тэмдэггүй нулимсан давалгаа огшиж ирэхүйд хөтлөгч даарч жиндэж буйгаа мэдэгдэхгүйг хичээхийн зэрэгцээ гайхамшигт авъяасыг нь бахдаж ядан хоолойгоо засч:

-За, ингээд “дуучин” Мандахдаа баярлалаа гэж чанга дуугаар хэлэхэд сэтгэл хөдлөн инээмсэглэл тодруулах тэдний түр зуурын баяр баясгаланд цонхны цана хүртэл гэсэх шиг санагдана. Алга ташилтын шаагисан их чимээнд хөтлөгчийн дуу замхран бүдгэрэв. Дараа нь хөтлөгч уриалгахнаар гараа дэлгэн мэхийж Мандахыг дахин олны өмнө урилаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
Оруулсан admin on 2012-12-26 14:51:42 (3322 уншсан)

Хөндлөн гишгэж, ташуу үсрэхийн эрх чөлөөг

Хүлээтэй бодлоосоо ангижирахын цагт мэдрэнэ

Хээрийн  үнэр, булгийн усны ташсан амтыг

Хэрж баглуулсан гомдлоо тайчиж хаяад амсана

Дассан нөмрөөсөө салж ядан холдохын эгшинд

Даанч хүйтэн жаврыг хүрмэндээ хадгалж чадамгүй нь

Хэнээр ч үл дутах юм шиг  бардамхан алхахын цаана

Хэврэгхэн ганцаардал зүрхээ тэврээд тэвчээр заана

           Хэзээ, хаанаас үлээхээ  хэлдэггүй омголон салхи би

           Хэнэггүй мунхралаасаа сэхэж амжаагүй байхад чинь хулжина

           Алим атгасан гараа сунгаад амт бэлэглэсэн тэр мөчүүд

           Аясхан цагийн эрхээр дурсамжийн хээтэй тодроход чи сэрнэ

           Бүхнийг мартаад хаашаа ч хамаагүй даажин одмоор, эсвэл

           Бүр шинээр эхлэхсэн  гэж дэмий санаашрах чинь сонстох шиг

Гарцаагүй тэр цагт үнэнийг таньсан эрх чөлөө минь

Ганжиртан шижиртэх  үнэт эрдэнэ шиг гэрэлтэнэ

Гажууд бодлоо салхинд боогоод чам руу илгээлээ

Гайхамшигт хайр байдагт итгэхийн төлөө цааш алхлаа

                           Э.Үржинханд   



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Оруулсан admin on 2012-12-26 14:48:41 (5193 уншсан)

- Одоо яая гэх вэ, өөр ажил олдож л таараа, хажууд нь гэдэс хонхолзоод хэрэг алга хэмээн бодсоор улирлын амралтаараа ажиллахаар бүртгүүлсэн зоогийн газартаа ажилд тэнцэж чадаагүйдээ сэтгэл гундуухан явсан Хэрлэн зэргэлдээх цайны газар луу орлоо. Чингээд хоолны цэс харж хэсэг сууснаа түрийвчээ нээн харвал ердөө л бүтэн таваг хоол ч авч хүрэхээргүй хэдхэн төгрөг байв. Хэтэвч нимгэн ч сэтгэлээр баян оюутан бүсгүй нэг их мөнгөтэй хүн шиг царайлан ямар хоол захиалах тухай эрэгцүүлэн хоолны цэс харжээ суутал хувцас хунар нь хир даг болж, үс гэзэг нь ширэлдсэн бяцхан охин орж ирээд сайртаж борлосон гартаа барьсан сонингоо сарвайж тэнд суусан хүн бүрээс шахуу:

-Ах аа, телевизийн хөтөлбөр аваарай, эгч ээ сонин авахгүй биз? хэмээн царайчлангуй бас аргадангуй харцаар асууж явтал төдөлгүй түүнээс ганц хоёр насаар дүү болов уу гэмээр бас нэг бяцхан хүү орж ирээд мөн л сонингоо зарахаар буланд сууж байсан махлаг шар залуу руу очвол:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 307 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-138.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3743

Зураач : Б.Хонгорзул
khongor025.jpg
Хэмжээс: 600x476 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5096

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-021.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3646


Агуулга
Баасан, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Лхагва, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Мягмар, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Мягмар, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Даваа, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Мягмар, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Бямба, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Даваа, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Пүрэв, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Лхагва, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Бямба, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
· Э.Үржинханд : Байгал
· Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
· Э.Үржинханд : Итгэдэг
· Э.Үржинханд : Гэгээ
Лхагва, 2013.01.23
· Э.Үржинханд: Үүлс хөврөн
Мягмар, 2013.01.01
· Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Лхагва, 2012.12.26
· Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
· Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
· Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Мягмар, 2012.11.13
· Э.Үржинханд : Амсхийх зуур

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn