Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хаврын цас
Оруулсан admin on 2012-03-07 16:12:39 (3720 уншсан)

Хаврын цас  хаяланхан сэтгэл хөглөөд

Хачин сайхан мэдрэмжээр хөтлөгдөөд

Хөх хотын саарал орчин нэг л бишүүрхэнгүй

Хөнгөн жавраар аядуухан шүргээд айлгүйтэх шиг



Уяран дуулмаар цаанаа л ялгуун энэ хавар

Уудам хорвоод ихийг бүтээхийг сануулах шиг  
Улирч одсон бүхний дөрөөнд сүүн цацал өргөөд

Угтаж ирэх мөч бүрийг ерөөл өргөн угтмаар

Арван наймтай танхилхан охины ааш шиг

Аялагхан  зөөлөн салхи нь сэмхэн намилзаад

Ай, урин цагийн дуун сэтгэл зүрхийг гэгэлзүүлээд


Аяа, ирж яваа цаг  юутай сайхан санагдана вэ 

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : “Хайр цацруулж...” шинэ ном
Оруулсан admin on 2012-02-16 18:12:40 (6621 уншсан)

Залуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд нь Улаанбаатар хотод төрсөн. 2009 онд “Өөртөө үнэнч үлдэнэ” нэртэй анхны шүлгийн түүвэр номоо хэвлүүлж олны хүртээл болгожээ. Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд “Атаархал” өгүүллэгээрээ амжилттай оролцож, өдөр тутмын болон бусад олон сонин сэтгүүлд бүтээлүүд нь нийтлэгдсээр байна. 2010 онд богино өгүүллэгүүдээсээ түүвэрлэж эмхэтгэсэн “Шувуутай цүнх” нэртэй номоо хэвлүүлсэн. Энэ удаад уншигч та бүхэндээ “Хайр цацруулж...” нэртэй яруу найргийн шинэ түүвэр номоо дэлгэж байна.

     
    
  Эрхэм уншигчид та бүхэндээ энэ оны анхны бүтээл "Хайр цацруулж..." нэртэй шинэхэн түүвэр номоо  хайрын гэгээн Валентины баяр, мөн Монголчууд бидний баяр сар шинээ угтан дэлгэж буйдаа туйлын ихээр бэлэгшээж байна.  Сэтгэлдээ гэрэл, зүрхэндээ хайраар дүүрэн уншигчид минь бие биедээ ХАЙР бэлэглэж, аз жаргал, халуун дулаан инээмсэглэлээр цалгин байхыг ерөөж шинэхэн бүтээлээ өргөн барья.                                                                                   Зохиогч                                                     

Хайр цацруулж...                 

Надаас холдож буй тэр олон өдрүүдийг одоо
Нарны тогоруудтай үдээд уртаар шүүрс алдана
Намиран намилзах шаргалхан мөчрүүдтэй хамт
Надад тайтгарал авчирдаг  аядуухан дуу аялна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дурлалт хосуудад зориулав
Оруулсан admin on 2012-02-14 16:12:19 (2960 уншсан)

Навчсаа гөвөх моддын тасархай хаа сайгүй хөглөрсөн
Намрын тийм л шаргалхан өнгөнд сэтгэл алдарчихаад
Насан туршдаа холдомгүй хайртынхаа л дэргэд байвал
Нарт ертөнц бүхлээрээ жаргалд умбах шиг гайхалтай

Мандах наран зулай илбэх шиг тийм дулаахан илчтэй
Манхайх саран үүлэнд нуугдлаа ч гунихын аргагүй гэгээхэн
Мөнх тэнгэрийн доор хайрын сувд хэлхэх дурлалт хосууд бүхэнд
Мянган жил улирсан ч магад шив шинээр гэрэлтэх гэгээн ерөөл өргөе

Э.Үржинханд

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Шинэ жилийн үдэш
Оруулсан admin on 2011-12-07 07:56:14 (6025 уншсан)

“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг. Гартаа бас баглаа цэцэг, бялуу барьчихаад одоо хэндээ ч өгөх билээ гэж бодмогц сэтгэл дотор нь бүр ч хоосон оргиод явчихав.
Тэгж явтал баярлаж хөөрсөндөө суух ч завгүй зөрөлдөх хүмүүс дундаас гагцхүү Төгсөө л цасанд дарагдаж гунигтай харагдах нэгэн модон сандал дээр очиж, бээлийгээрээ арчих аядаад лагхийн суулаа. Бор торхон амьдралдаа сэтгэл гундаж байгаагүйн цорын ганц шалтгаан бол хайртай түүнийхээ төлөө л амьдарч байсанд билээ. Гэтэл он гарахад хэдхэн мөч үлдээд байхад ингээд ганцаар сууж байна гэдэг юутай бэрх вэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Чин сэтгэлээсээ талархана
Оруулсан admin on 2011-11-10 16:36:44 (2813 уншсан)

Цаг хугацаа бодлын минь дундуур зугуухан урсаж
Цанатай өвөл, шүүдэрт зуныг өртөөлөн хөвөрч
Цаг хугацаа хайрын минь төгөлөөр итгэлтэйхэн алхаж
Залуу нас, хайр дурлалтай минь хамт зугаална
 

Цаг хугацаа гунигийн минь тэнд зөөлхөн намирч
Чимээгүйхэн ажингаа хүний орчлонг аргадаж
Цаг хугацаа ганцаардахад хүртэл дэргэд минь байж
Чилийтэл одох өдөр хоногуудад ухаарал зөөнө

Цаг хугацаа алгаа дэлгээд амьдрал бэлэглэсэн болохоор
Чамд  би  тоомжиргүй хандаж огт  чаддаггүй ээ
Задгай хүсэл, цайлган итгэл, зүрхний цохилт,
Цаашлах алхам бүртээ танд чин сэтгэлээсээ талархана аа

Энхбаатарын Үржинханд
2011.11.06


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хөх хотын бороо
Оруулсан admin on 2011-11-08 08:15:33 (2851 уншсан)

Арав дугаар сарын дундуур

Асгаран шаагисан бороо

Эргэлдсэн   их хураар

Эх газрыг тэнгэртэй холбов

Огт  сануулгагүй ирдэг

Гэнэтийн нэгэн зочин шиг

Эгц дээрээс гэнэдүүлж цутгадаг

Энэ нутгийн хур аяндаа тайвширч

Хөх хотын хөхөлбөр тэнгэрт

Хөх үүлсээр хөвөөлөн намираад

Шүрэн дуслаар аз жаргал бэлэглэхэд

Шүхрэн доороо хүмүүс нуугдаж

Зулайгаа халхлаад хаашаа ч юм бэ

Зугтан яаран гүйлдэхдээ

Зуун жилээр хүлээсэн мөрөөдөл  нь

Зүгээр л газарт уусахыг ч анзаарахгүй

Хэнэг ч үгүй дээр нь гишгэхдээ

Хайран гутал минь халтайлаа гэж

Халаглан халагласаар явж одно

Хайрын бороог  мөрөөдсөн

Гунигаа тэвэрсээр хоцроно оо

                             Э.Үржинханд

                              2011.10.15



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Мод болчихвол
Оруулсан admin on 2011-11-08 06:25:58 (2816 уншсан)

Сэтгэл минь юунд ч үл эмзэглэх

Чулуу болчихвол яах бол

Сэрүүн тэнгэрийн доор үл бээрэх

Хад болчихвол яах бол

Бие минь үл барагдах

Хөшөө болчихвол яах бол

Би чамд хайртайгаа нуусан

Мод болчихвол яах бол

 

Намар навчсаа хамаад өвлийн зүг нисчихлээ

Намайг түмэн бодлоор дарчихаад

Хаашаа ч юм бэ явчихлаа

Гитар хөглөх шиг сэтгэлийн  утсаа хөглөж

Ганцхан олдох амьдралаа

Ухаарал, инээмсэглэлээр чимж

Би чулуу шиг хатуурхахгүй ч хатуужлыг олно

Бүр  хөшөө шиг, эсвэл мод шиг бодь чанарыг олно

                                  Энхбаатарын Үржинханд

                                                  2011.10.23



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Аз жаргалын эрэлд 2
Оруулсан admin on 2011-08-08 03:05:23 (4640 уншсан)

-Тийм дээ, одоо би чамайгаа яах ч билээ. Болдог бол цаг хугацаа танд сөхөрч мөргөөд ч болов намайг арван жилийн тэртээх анхны хайрын минь тэнд хүргэж өгөөч гэж гуйхсан, тэгвэл би түүнийгээ хэзээ ч орхихгүй..., хэзээ ч... гэж үнэн сэтгэлээсээ шимшрэхэд Гэрлээгийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв. Ийнхүү бодолд автан цонхонд духаа нааж зогсох зуур нэг мэдэхнээ бамбарууштай зүүлтээ зүрхэн тушаа авчраад, алгандаа чангаас чанга атгачихсан буйгаа өөрөө ч анзаарсангүй. Харин цонхны цаана намрын тэнгэр уйтайхан шиврээд л, мөчрөөсөө тасарч унасан навчис бүр дээр халаглан бууж, нулимсан дуслаараа үнсэх нь алдаж гишгэлсэн хором бүрийнхээ тоогоор харуусан мэгших бүсгүйд хань болох мэт. Гэрлээ алгуурхан нүдээ нээж цонхоор харвал тэнд Тулгаа эхнэрээ шүхрээр халхлан байж ганган төмөр хүлгийнхээ хаалгыг уриалгахан нээн, хайртай түүнийгээ аваад бороон дундуур явж одоход ард нь норж шалчийсан навчис замын тогтоол усанд шидэгдсээр хоцров. Гэрлээ:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үрээ тэвэрсэн ээж бүхэнд
Оруулсан admin on 2011-05-30 21:16:32 (3242 уншсан)

Үрээ тэвэрсэн ээж бүрийг бурхантай зүйрлье
Өөрөө би нялхсын сэвлэг үнэрлээгүй байж
Өнийн хорвоод зовлоо гэж гомдоллож
Өнчин нулимсанд сормуусаа буулгахаа азная

Үнэхээр би хязгааргүй хайраар амилж
Үндэс цэцэг болж сэтгэл зүрхнээс ургаад
Үүрдийн хэлхээгээр заяагдсан болохоор
Үзэсгэлэн гоо ээжийгээ магтан биширье

Үрээ тэвэрсэн ээж бүрийг бурхантай зүйрлье
Өөрөө би эх хүн болж нойроо хугаслаагүй байж
Өвлийн жаварт жиндэхийн төдий няцаж
Өчнөөн зовлон тоочихоо түр азная

Өр нимгэн энэрэл, халамжаар тэтгүүлж
Өнийн энэ хорвоод хүн болсоны учир
Үнэнч хайрын гоёмсог шигтгээ болж
Өөдрөг итгэлийн галаар гэрэлтэж явъя
Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ээжийхээ л дэргэд жаргалтай
Оруулсан admin on 2011-05-30 20:57:00 (3240 уншсан)

Алтан утсаар үйл мэтгэж дээл урладаг ээж минь ээ
Аминчилж хэлсэн сургаалиас тань ухаарлыг би олдог
Алаг ертөнцийн элгэн дээр хүн заяанд төрүүлээд
Алгаа тосож хайраа дэвссэн таныхаа л дэргэд жаргадаг аа

Талаар дүүрэн сэтгэл тарьж зуныг авчирдаг ээж минь ээ
Таньдаа цэцэг бэлэглэж зүрхэлдэггүйг минь өршөөгөөрэй
Дэлхийн хөрснөөс хүний ертөнц рүү соёолдог болохоор нь
Дэлгэрэн хагдрах амьдын жамыг өөрийн эрхгүй ухаардаг аа

Гэгээн амьдралд амь заяасан нь ээж минь та л байдаг
Гэрийн тооноор нар тусахаас урьтаж ээж минь та л угтдаг
Гуниж суугаад бодол болоход ээжийн минь л үгс тэнхээ нэмдэг
Гэнэдэж азгүйтээд ирэхэд таны минь л хайр нөмөрлөж байдаг

Хань ижил, найз нөхөд ер хэнтэй нь ч зүйрлэмгүй ариун
Хатуу зөөлний алинд ч гагц миний л төлөө бодлоо чилээх
Хорвоод хамгийн үнэнч хайр ээжээс минь л ундардагийн учир
Хайгаад ч оломгүй сайхан жаргал таны л дэргэд байдаг аа.

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хойд насандаа цэцэг болж төрөхгүй
Оруулсан admin on 2011-04-20 16:12:00 (4297 уншсан)

Уул уулсын энгэрт чимэг болж
Урсах голын эргээр өнгө нэмж
Учралт хосын болзоонд бэлэг болж
Урд насандаа нэгэн цэцэг байлаа би




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгэлийн хөндүүртэй тэр нэгэнд
Оруулсан admin on 2011-04-12 19:07:00 (4097 уншсан)

Хэнгэнэтэл шүүрс алдах нэгний

Сэтгэлийн хөндүүрийг мэдэрлээ

Хэлтгий гишгэсэн мөр нь толбо болоод зурайчихаж

Хээнцэр цэцэг шиг дүр нь ишин дээрээ гудайчихаж

Хэлэхэд ч бэрх зовлон түүнд тохиолдсон гэнэм

Хэзээ хамгийн сүүлд ийм уйтай бороо шивэрлээ дээ

Хэтэрхий оройтсон зэмлэлд хүлээстэй өнжлөө гэнэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгэл гэгэлзүүлсэн дөрөвдүгээр сар
Оруулсан admin on 2011-04-12 16:32:19 (4067 уншсан)

Дөрөвдүгээр сарын хавсарган салхи тэнгэрт тултал хуйлраад

Өсгий доорхи шороог өндөрт өргөн цойлов

Дүүрэн жаргалтай сэтгэл гэнэт, хөнгөн гунигаар гэгэлзээд

Өдөр хоногийн саарлаас уйдаж

Өнгийн цэцэгсийг мөрөөсөж эхлэв

Гитар барьсан залуусын хөөрөн дуулахыг сонсмоор



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тэр нэгэн модонд
Оруулсан admin on 2011-04-12 16:26:37 (3838 уншсан)

Үүдэн тушаа сөхрөн ургасан тэр нэгэн мод

Үзэсгэлэн гоо болоод гүн бодлын илэрхийлэл

Үнэндээ чамайг мод биш хүн гэдэгт

Үнэхээр, яагаад ч юм би итгэдэг ээ

Үсээ асгарууланхан уйлах бүсгүй шиг

Үрээ энхрийлэнхэн уярах эх хүн шиг

Үл ялигхан намилзах мөчир навч



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хайрын шигтгээ (өгүүллэг)
Оруулсан admin on 2011-04-12 16:14:00 (4969 уншсан)

-Эвий миний хүү, бүүвэй бүүвэй бүүвэй. Ээжийн сайхан үр нь одоо битгий уйлаарай за юу гэж залуухан бүсгүй халуундаа шаналахын эрхэнд өөд уруугүй бархирах нялх үрээ тэврэнгээ юу юугүй урсах гэж буй нулимсаа барьж ядан үл ялиг чичирсэн хоолойгоор бүүвэйн дуу аялсаар. Бүхэл өдөржин уйлсан бяцхан хүү арай гэж унтах аядмагцаа байсхийгээд л ямар нэг юманд хатгуулах мэт гэнэт часхийн уйлахад нь Сарангоогийн зүрх өмрөх шиг болж сэтгэл нь шимширнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Цасхан
Оруулсан admin on 2010-11-25 13:25:00 (5500 уншсан)

/Өгүүллэг/

-Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас. Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Чи бол эцэг эхийн минь хайраас унасан илтэс ширхэг, энэхэн хорвоод нэгэн үндсээс соёолсон нахиахан билээ. Тийм ээ, зулай дээр чинь гишгэж цэцэглэсэн заяандаа би баярлавч баршгүй, нэгэн үндсээс салаалаад насан туршын хэлхээтэй гэж бодоход зүрх дулаацах энэ л тавилангаараа бахархаж явдаг. Улаан нялзрай ахуйд чинь гар дээрээ чамайг өргөөд, энгэртээ тэвэрч булбарай хацрыг чинь энхрийлэн үнсээд асарч суудаг сан. Хараач, үүд хаалгаар уур савсуулаад гадаа цавцайсан цас орчхож. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч. Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Шувуутай цүнх
Оруулсан admin on 2010-10-15 11:02:57 (3569 уншсан)

Э.Үржинханд : Шувуутай цүнх

http://biirbeh.mn/images/content/image/BookM_ShuvuutaiTsunkh.jpgЗалуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд нь 2000 онд нйислэлийн “Ирээдүй” цогцолборын 81-р дунд сургууль, 2004 онд “Отгонтэнгэр” их сургуулийг сэтгүүлзүйн мэргэжлээр тус тус төгссөн. 2009 онд “Өөртөө үнэнч үлдэнэ” нэртэй анхны шүлгийн түүвэр номоо хэвлүүлж уншигчдын хүртээл болгожээ. Богино өгүүллэгийн “Утгын чимэг наадам”-д “Атаархал” өгүүллэгээрээ амжилттай оролцож, олон сонин сэтгүүлд бүтээлүүд нь хэвлэгдэж байсан. Энэ удаад өгүүллэгүүдээсээ сонгож эмхэтгэсэн анхны түүврээ уншигч танаа өргөн барьж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Азын шоо, алтан шоо
Оруулсан admin on 2010-06-29 11:18:00 (4446 уншсан)

“-Азын шоо, алтан шоо, шоогоо хаяж мөнгөө хожоорой” гэж гартаа цаас бариад зөрж өнгөрсөн олныг уриалах эмэгтэйг харжээ алхтал гэнэт: “-За сайн байна уу?” гэсээр саарал малгайтай, туранхай эр шарласан шүдээ ярзайлган их л найрсаг инээмсэглэж ирлээ. Хот газраас жаал жуул юм базаах гээд чамгүй зузаан хэтэвчтэй явсан Даваа гайхан байж: “-Энэ одоо таньдаг хүн юм болов уу” гэсэн шүү юм бодоод: “-Сайн” гэж итгэлгүйхэн инээх аядвал мөнөөх эр саравчтай малгайгаа засангаа цаас дэлгэн үзүүлж: “-Уучлаарай, хэдхэн минут саатуулаадахъя” гээд нүдээ ирмэн: “- Май, энийг шидээд үзээч хө” гээд дөрвөн халтар шоо сарвайлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өглөө бударсан шүлгэн цас
Оруулсан admin on 2009-12-17 22:44:00 (5205 уншсан)

Найраг шүлгийг эрхэмлэн дээдлэгч та бүхэндээ
Намуун өглөөний уяхан салхиар эмжиж
Шижир цасаар нэхэж урласан шүлгээрээ
Шинэ оны мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хаашаа ч харсан цавцайсан цагаан тал
Харанхуй хийгээд зовлон үгүй ариухан орчил
Хан тэнгэрийн одод газраар нэг цацраад л
Хачин ихэмсэг агаад ер бусын амгалан энэ ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Атаархал
Оруулсан admin on 2009-08-28 03:03:24 (5709 уншсан)

 

/Өгүүллэг/
...Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар:
“-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг үл мэдэг амьсгалах мэт үлээнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 396 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-091.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3622

Должин : Зам зуур
zam-092.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4556


erd-022.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5376


Агуулга
Баасан, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Лхагва, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Мягмар, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Мягмар, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Даваа, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Мягмар, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Бямба, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Даваа, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Пүрэв, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Лхагва, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Бямба, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
· Э.Үржинханд : Байгал
· Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
· Э.Үржинханд : Итгэдэг
· Э.Үржинханд : Гэгээ
Лхагва, 2013.01.23
· Э.Үржинханд: Үүлс хөврөн
Мягмар, 2013.01.01
· Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Лхагва, 2012.12.26
· Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
· Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
· Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Мягмар, 2012.11.13
· Э.Үржинханд : Амсхийх зуур

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn