Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үзэг бэхний мөрөөр
Оруулсан admin on 2008-05-02 01:11:03 (3945 уншсан)


Үзэг бэхний мөрөөр бодол бүхэн минь мөнхөрч
Үлэмжийн гайхамшигт амьдралаар амьдарсныг минь гэрчилнэ
Үймсэн их салхи шиг замбараагүй энэ орчлонд
Өнийн урт дурсамжийг бүтээснийг минь батална
Бодол бодлын хэлхээ салхи бүхэнтэй ханьсаж
Босон суун элээсэн эрээн өдрүүдийг сануулна
Будан манан ээлжлэн нэгэн цогцыг бүтээж
Буурал энэ хорвоогийн үнэн бүхнийг илчилнэ
Учрал хагацлын тохиолд салхи мэт ганхалгүй
Уужим энэ ертөнцийн хатуу зөөлнийг мэдрэнэ
Уйлан дуулахын завсар он жилүүдийг туулж
Уудам сайхан хорвоод хүн байсныг минь нотлоно
Цагаан сэтгэл бүгээн гунигийн завсар хатуужиж
Цал буурал суухаас урьтаж ухаарлын шатаар өгсөнө
Цас борооны хэмнэлээр насны тоо нэмэгдэж
Цаглашгүй их зовлон жаргалыг туулсны гэрч энэ ээ

Э.Үржинханд

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үүрд дуусахгүй маргаашаар баян ч
Оруулсан admin on 2008-05-02 01:10:16 (3853 уншсан)

Үүрд дуусахгүй маргаашаар баян ч
Үлдэж хоцрох өчигдрөөр харин дутуу
Үлэмжийн сайханд ханаж цадахаа мэдэхгүй
Үнэндээ хүн гэдэг яасан шуналтай юм бэ дээ
Уужуу амьсгалах агаараар баян ч
Ухаан балартам зовлон бас их юм
Улыг минь шагайж араас минь архирч
Улин хуцах ноход шиг нөхөд гэж байх юм
Гэвч, улираад одох мөч бүхэн дахин тохиохгүй
Урсаад одох цаг хугацаа эргэж ирэхгүй
Үүрдийн биш энэ нас нэгэн цагт дуусна
Өнгөрснөө бодоход гуних зүйлгүй амьдрах сайхан
Цацран цацрах нарны гэрэл сайхан ч
Цаашлан одох өдөр бүхэн хайран
Цамаархаж, өчигдрийн тухай мартдаг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хайрын мананд хөлчүүрхэж омголон загнаж явахад
Оруулсан admin on 2008-03-31 10:18:06 (3202 уншсан)


*** *** *** ***
Хайрын мананд хөлчүүрхэж омголон загнаж явахад
Хатуу бүхнийг мэдрүүлсэн хагацал чамайг танилаа
Эцгийн голомтонд би үүрд эрхлэх юм шиг
Энгүй сайхан жаргалд нь эндүүрч ташуурч явлаа

Захиж хэлсэн үгсийг нь задгай мөнгө шиг цацалж
Зориулж хийсэн бүхнийг нь борооны ус мэт асгалж
Орчлонгийн жаргалд би мөнхөд умбах юм шиг
Омголон их бардамналдаа одоо гэмшиж сууна даа
*** *** *** ***
"Өөртөө үнэнч үлдэнэ" шүлгийн түүврээс Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Чи
Оруулсан admin on 2008-03-27 01:57:57 (3387 уншсан)

Чи
Сэрж босоод тэнгэрийн өнгийг шинжинэ
Сэрж босоод сэтгэлийнхээ өнгийг үл мэднэ
Эргэж хараад толинд нүүрээ ширтэнэ
Эргэлдэвч харин сэтгэлийн дүрээ үл харна
Чи
Зорьж ирээд зүс царайг минь ширтэнэ
Зовхины минь цаадах гуниг баярыг үл ажина
Зөрж одох бүхэнд дурсамж хэлхэн урлана
Зуур ч болов зовлон жаргалыг минь үл мэдрэнэ
Чи
Буцаж одохдоо маргаашийн өдрийг зөгнөнө
Буцаж ирэхдээ өчигдөрийн тухай мартана
Насан туршдаа харамлах гэж надаар чи дутавч
Насан туршдаа хайрлах гэж чамаар би дутавч
Чи
Навчны хээ тоолдгүй шиг гунигийг минь ер аждаггүй
Намрын тэнгэрийн санаа алдахыг огт сонсдоггүй
Налгар сайхан уул шиг дүр төрх чинь ихэмсэг ч
Намайг харах бүрдээ өөрийхөө л төлөө амьдардаг аа, чи

"Өөртөө үнэнч үлдэнэ" шүлгийн түүвэр Э.Үржинханд

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тэнгэрийн нулимсыг амслаа
Оруулсан admin on 2008-03-27 01:57:13 (3548 уншсан)


Хувирашгүй мөнх оршиж орчлонг дээрээс тольдох
Хурмастын их гуниг ямар гэгээхэн юм бэ
Уйлахдаа асгарах уяралд нь сэтгэл минь өмөрч
Урсах борооны дусал тэнгэрийн нулимсыг би амслаа
Унасан нулимс нь далай шиг шорвог биш болохоор
Уудам хорвоо тэр аяараа сэргэдэг юм билээ
Заримдаа тэр догширохдоо аадар бороогоор уйлна
Заримдаа бүр байж ядахдаа мөндөр шидлэн гомдоллоно
Чанга гэгч нь дугарч аянга болоод ниргэнэ
Цамнаж дэлхийн элгэн дээгүүр үер болон урсана
Цасан ширхэг болж орчлон даяар тэнүүчлэнэ
Цаанаа л нэг энэрэнгүй инээмсэглэл дэлгэж найрсана
Цайлган болохоор бүхнийг өршөөж үүлээ сөхөж тайвшрана
Нэг л их санаа алдах нь салхины аясаар мэдрэгдэнэ
Нэлэнхүй орчлонгийн сайн мууг ямагт тэр л мэднэ
Нөмгөн хөх үүлсээрээ хорвоог аргадаж гоёно
Нээрээ, тэнгэрийн нулимс хүнийх шиг гашуун биш юм билээ
Тэр ариухан хураар нь дэлхий угаагдаж ариусдаг
Тэр болорхон дуслаар нь ангасан ургамал сэргэдэг
Тэр харамгүй хайраар нь амьдрал бүхлээрээ тэтгэгдэг
Тэгээд ер бусын шивнээгээр нь түүнтэй би ярилцадаг аа.

''Өөртөө үнэнч үлдэнэ'' Шүлгийн түүврээс Э.Үржинханд

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хөндүүрлээд байгаа зүрхний минь үер мэт зовлон
Оруулсан admin on 2008-03-27 01:46:58 (3364 уншсан)


Хөндүүрлээд байгаа зүрхний минь үер мэт зовлон
Хөшгиний цаана шуурах хаврын салхи мэт тавгүй
Хээрийн үнэр, яргуйны настай зуурын төдий бодлууд
Хэзээ ч юм зурсан зураг шиг тавилангийн өрөөнд төөрөлдөнө

Ханш нээж урин цагийн дуулал орчлон даяар эгшиглэхэд
Сэтгэл гэдэг тогтож өгөхгүй хавсрага мэт хуйсагнаад
Харгуй замаар нялх ургамал амьдрал царайчлан соёолох
Хамаг бүхнийг өрөвдөж зүрх шимшрээд нэг л тавгүй

Энэрэх гэсэндээ гишгэж чадамгүй хөөрхий тэр навчис
Эмзэглэхийг минь мэдрээд бөхийж байх шиг санагдана
Ивээл дулаан нарны дор ертөнцийн нэгэн эс би бээр
Эгэлгүй их хайраараа орчлонг бүхлээр нь жаргаахсан

Өөртөө үнэнч үлдэнэ" шүлгийн түүврээс Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Алсад ч, дэргэд ч…
Оруулсан admin on 2008-03-11 23:38:26 (3557 уншсан)

Алсад ч, дэргэд ч очиж үзээгүй газар өчнөөн бий
Алгаараа ч, харцаараа ч мэдэрч үзээгүй цэцэгс төчнөөн бий
Алдсанаа ч мэдэлгүй будилж одсон учрал зөндөө бий
Амьдралд авч болдоггүй зүйл гэж хичнээн олон юм бэ дээ
Амттай гэсэн дарс болгоныг бид уух албатай гэж үү
Өнгөтэй гэсэн цэцэг бүхнийг бид тасдах албатай гэж үү
Сарвайсан бүхнээ авах гэсэн зоргоор хүслэнт хүмүн бидэнд
Сар наран өгөөмөрөө дэлгэж цацрагаа ямагт илгээнэм
Алгасаж одсон хичнээн өртөөнд нөхөж буудаллах шиг
Алдаж оносон хичнээн буруугаа ухаарлаар гэмших шиг
Аяа, амьдрал гэдэг төгс бусын их далайн гүнд
Алдхан биеээрээ уусаад сувд болон мөнхөрнөм бид
2008.03.10
 Өөртөө үнэнч үлдэнэ Шүлгийн түүвэр 2008 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Сургамж: Э.Үржинханд : Уучлаарай, надаас хол явна уу
Оруулсан admin on 2008-03-11 23:29:23 (6400 уншсан)

Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож  дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу

 Өөртөө үнэнч үлдэнэ Шүлгийн түүвэр 2008 он

( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 25/6 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бардамнал
Оруулсан admin on 2008-03-11 23:24:30 (4326 уншсан)

Халгин цалгих усаараа рашаан мэт тэжээсэн
Хадган хөх тэнгэрийн ивээл энэрэлд жаргасан
Халуун сэтгэлт ээжийнхээ энгэрт эрхэлж өссөн
Хайрын гэгээн диваажин өргөө гэр минь байна
Энэ миний бардамнал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Талыг туулж...
Оруулсан admin on 2008-03-11 23:19:00 (3820 уншсан)


Талыг туулж цамнасан салхины шивнээ болж
Талыг туулж хөвөрсөн голын урсгал болж
Талыг дуулж уяраасан шувуудын жиргээ болж
Таньдаа би хаа холоос нисэн ирсэн билээ
Нарныхаа цацрагаар амьдралыг минь ивээсэн
Найрсаг уудам эх орон минь
Намираа бороогоороо сэтгэл аргадсан
Налгар сайхан эх орон минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд :Ээж минь
Оруулсан admin on 2008-03-07 02:37:08 (7326 уншсан)

Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь

Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ

Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 39/8 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Шүлэг минь
Оруулсан admin on 2008-03-07 02:35:23 (4301 уншсан)

Эгэл нэгэн насныхаа өдөр хоногийг туулан
Энэлэнгийн өмнө өвдөг сөхрөхгүй гэсэндээ
Үдэш  бүр тэнгэрт сэлэх оддын дундаас
Үлгэр хэлхэж  ухааны сувд цуглуулахад минь
Шүлэг гэдэг,
Энэ миний сэтгэлийн өчил юм даа
Энгүй хорвоод зовлонгий минь хуваалцдаг юмаа
Намайг гэх хэн ч үгүй үед
Найраг шүлэг гэдэг хань минь болдог юмаа
Нулимсыг минь арчих хэн ч үгүй ядмагхан үед
Найз мэт үзэг цаас хоёр л намайг аргаддаг юм аа
Шүлэг минь,

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Монголоо алдсан Монголчуудад
Оруулсан admin on 2008-02-28 20:59:29 (5220 уншсан)

Тэнгэрийн зарлиг зөрчиж гэргийгээ орхисон эрчүүд
Дээдсийн уламжлал эвдэж эрээ хуурсан бүсгүйчүүд
Эцгийн сургааль зөрчиж гэрээ орхисон жаалууд
Ирээдүйн өмнө буруутаж Монголоо алдсан Монголчуудад

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн үлгэр биелэв гэлтэй
Өвөг дээдсийн сургааль үнээ алдаагүйг сануулж
Өнгөний эрээнд мансуурч хүн чанараа гээснийх нь төлөө
Өнөөдөр тэд биднийг хашрааж байгаа нь энэ ээ

Дэргэдэх хүнээ ч харахгүй утаа мананд төөрөлдөж
Дэндүү ихэмсэглэлдээ биёсээ ч танихгүй зөрөлдөж
Дэлгэр их нутгийхаа энэрлийг чамлаж харийг зориод
Дэврүүн их омгорхолдоо солиорох шахсан хүмүүсээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дандаа би энэ л янзаараа
Оруулсан admin on 2008-02-28 20:58:36 (3768 уншсан)

Дандаа  би энэ л янзаараа
Давалгаат тэнгис шиг оргилуун явахгүй
Гэгээн хүслээрээ жигүүр хийж
Гэзгээ хаялсан охин явахгүй    
Хайрын үгсийг надад бэлэглэх
Хурмастын хөвгүүдийг гомдоож
Дурлалын цэцэгсийг дуутайгаа өргөх
Дулаахан харцуудыг буцааж
Цамаан явсныг минь өршөө
Үүрийн жингээр сормуус нээхдээ
Үйлээ эрж түүнийг үгүйлээд
Алдах вий гэхээс тэгтлээ айсан
Аргагүй дурлал ирсэн байх юм.
Ариун бүхнийг сэтгэлдээ зураглах
Аз жаргалын тухай бодлуудын цаана
Үгүй гэхэд минь яг л ингэж
Үгүйлшгүй ихээр гунигласан байж таарна
Дурлалаас болж шанална чинээ
Төсөөлж яваагүй энэ сэтгэлийг
Дурлалаасаа гуниглаж буцсан
Тэнгэрийн хөвгүүд минь, өршөө намайг.

Бодлын Эгшиглэн Шүлгийн түүвэр  2004-2008 он


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Атаархагчидад зориулав
Оруулсан admin on 2008-02-26 03:23:00 (4033 уншсан)

Атаархагчидад зориулав
Элгэмсүү загнахаар ихэрхэж бардамнахыг яана
Эндүүг нь хэлэхээр ундууцаж бачимдахыг нь яана
Өөрийгөө мэдэхгй өрөөлийг шүүмжилдэгийг нь яана
Өнөд оршихгүй хэрнээ эдэнд шунахыг нь яана
Эгцлээд хэлж зүрхлэхгүй байж
Эргэж хараад муулахыг нь яана
Илүүчлээд өгч чадахгүй хэрнээ
Эвий хөөрхийг гоочлохыг нь яана
Хүрч чадаагүй оргилд нь хөл тависан нэгнийгээ
Хөмхий зуун байж өөлөхийг нь яана
Амьдрал гэдэг агуу шүү атаархагч минь
Аглаг их хорвоод ухаалаг оршиж хайрлаач дээ

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Гунигтай шүлэг бичлээ гэж
Оруулсан admin on 2008-02-26 03:22:28 (3900 уншсан)

Гунигтай шүлэг бичлээ гэж
Гунигтай шүлэг бичлээ гэж намайг бүү гоочилооч
Ганцаардлын өрөөнд хэн бүхэн зочилдог үнэний ертөнцөд
Гуниг гэдэг чинь бодлын үерлэсэн их урсгал биш үү
Уйтгартай шүлэг бичлээ гэж намайг бүү зэмлээч
Уйлж дуулсаар амьдралд тэнцвэрээ олдог тавиланд
Уруудаж өгсдөг шударга бүхнийг би хэлэх гэсэн юм
Гунигтай шүлэг бичлээ гэж намайг бүү гоочилооч
Гэгээтэйн дэргэд бараан нь оршдог алаг хорвоод
Гэрэлтэй газар сүүдэр байдаг шиг үнэнийг би өчье гэсэн юм

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгэлийн ариусал
Оруулсан admin on 2008-02-26 03:21:48 (3681 уншсан)

Сэтгэлийн ариусал
Үүрд амьдрах биш дээ би, үүрд үлдэхийг ч үл хүснэм
Үхэхэд минь гэрэлтсээр үлдэх нар сарны гайхамшгийг биширч
Өнө мөнхийн хурмаст мэт амгалангийн тэр ихэмсэглэлд
Үүрийн туяа мэт бодол юугаа тунгааж оршиюу би
Мөнх тэнгэрийн доорхи  орчлон үргэлжилсээр
Мөрөөдөл хүсэлдээ хөтлөгдөн он жилүүд урссаар
Миний л гэх бүхэн элэгдэж дуусахын цагт
Мөнөөх л амирлангуйн далайд нарны туяа мэт уусъя юу би

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөртөө үнэнч үлдэнэ
Оруулсан admin on 2008-02-26 03:20:41 (3576 уншсан)

Өөртөө үнэнч үлдэнэ
Амттай үгээр намайг аргадсан ч
Аашных нь сайханд сэтгэл уярсан ч
Анх дурласан түүнийгээ л гэж
Ариун хайрандаа үнэнч үлдэнэ би
Өнгөний нь сайханд нүд гялбасан ч
Үнэрийх нь сайханд сэтгэл татагдсан ч
Өрөөлийн нутагт амьдрахыг би хүсэхгүй
Өргөө нутагтаа уулс шигээ үнэнч үлдэнэ би
Бусдын магтаалд салхи мэт хөөрөлгүй
Буруутгасан бүхэнд өд мэт унахгүй
Балмад үгсээр зэвсэг хийн дайрсан ч
Би тэнгэр мэт өөрөө өөртөө үнэнч үлдэнэ

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үүлтэй үүлгүй өдрүүд ээлжлэн одсоор
Оруулсан admin on 2008-02-21 20:44:45 (3098 уншсан)


Үүлтэй үүлгүй өдрүүд ээлжлэн одсоор
Өндөр тэнгэрийн доорхи ертөнц оршисоор
Өчнөөн жил хүлээсэн хурмастын хөвгүүн та
Өнөө хүртэл хаагуур төөрөн явна даа
Өрхний оосор татаж гэргий болох заяа
Өглөөн наранд залбирч орчлонг энэрэх хайр
Зүрхний минь ханхүү болон ирэх таныг
Зөндөө удаан хүлээлээ
Гунигтай гуниггүй өдрүүд ээлжлэн өнгөрч
Гурвантаа далласаар одох он жилүүд урссаар
Зангирсан их үүл мэт  ганцаардлын эрчлээг тайлан
Зам татуулсаар ирэх хайрт хөвүүн минь та хаа явна даа

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Чамайг л гэж...
Оруулсан admin on 2008-02-21 20:41:44 (3207 уншсан)


Чамайг л гэж хайраа харцандаа эмхэрдэж
Чанад алсаас хурын адил ивээнэ гэж
Чамд л гэж улаахан сарнай хадгалж
Чин сэтгэлийн тэнгэрт гэрэл цацруулан ирнэ гэж
Цаг хугацааны орчилд итгэл алдалгүйгээр
Цаглашгүй хайрын гэгээн гунигаар жигүүрлэж
Ганцаардлын их далайг гатлан байж хүрэх
Гарцаагүй тэр жаргалант цагийг хүлээсээр
Он жилүүд аясаараа салхин  мэт хөврөн одож
Одтой тэнгэрт наран хэдэнтээ мандан жаргаж
Одоо чи минь наддаа ирэх болоогүй гэж үү
Орь зүрхний гунигийг минь тайлах болоогүй гэж үү

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 327 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 80х100 см
Зун
Хэмжээс: 600x474 55k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5755

Анхны цас 2005 он
uvl-026.JPG
Хэмжээс: 600x800 242k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4376

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-075.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4191


Агуулга
Баасан, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Лхагва, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Мягмар, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Мягмар, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Даваа, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Мягмар, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Бямба, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Даваа, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Пүрэв, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Лхагва, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Бямба, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
· Э.Үржинханд : Байгал
· Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
· Э.Үржинханд : Итгэдэг
· Э.Үржинханд : Гэгээ
Лхагва, 2013.01.23
· Э.Үржинханд: Үүлс хөврөн
Мягмар, 2013.01.01
· Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Лхагва, 2012.12.26
· Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
· Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
· Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Мягмар, 2012.11.13
· Э.Үржинханд : Амсхийх зуур

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn