Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Сургамж: Э.Үржинханд : Уучлаарай, надаас хол явна уу
Оруулсан admin on 2008-03-11 23:29:23 (6940 уншсан)

Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож  дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу

 Өөртөө үнэнч үлдэнэ Шүлгийн түүвэр 2008 он

( Сэтгэгдэл [] | Сургамж | Оноо: 25/6 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бардамнал
Оруулсан admin on 2008-03-11 23:24:30 (4819 уншсан)

Халгин цалгих усаараа рашаан мэт тэжээсэн
Хадган хөх тэнгэрийн ивээл энэрэлд жаргасан
Халуун сэтгэлт ээжийнхээ энгэрт эрхэлж өссөн
Хайрын гэгээн диваажин өргөө гэр минь байна
Энэ миний бардамнал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Талыг туулж...
Оруулсан admin on 2008-03-11 23:19:00 (4229 уншсан)


Талыг туулж цамнасан салхины шивнээ болж
Талыг туулж хөвөрсөн голын урсгал болж
Талыг дуулж уяраасан шувуудын жиргээ болж
Таньдаа би хаа холоос нисэн ирсэн билээ
Нарныхаа цацрагаар амьдралыг минь ивээсэн
Найрсаг уудам эх орон минь
Намираа бороогоороо сэтгэл аргадсан
Налгар сайхан эх орон минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд :Ээж минь
Оруулсан admin on 2008-03-07 02:37:08 (7869 уншсан)

Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь

Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ

Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 39/8 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Шүлэг минь
Оруулсан admin on 2008-03-07 02:35:23 (4791 уншсан)

Эгэл нэгэн насныхаа өдөр хоногийг туулан
Энэлэнгийн өмнө өвдөг сөхрөхгүй гэсэндээ
Үдэш  бүр тэнгэрт сэлэх оддын дундаас
Үлгэр хэлхэж  ухааны сувд цуглуулахад минь
Шүлэг гэдэг,
Энэ миний сэтгэлийн өчил юм даа
Энгүй хорвоод зовлонгий минь хуваалцдаг юмаа
Намайг гэх хэн ч үгүй үед
Найраг шүлэг гэдэг хань минь болдог юмаа
Нулимсыг минь арчих хэн ч үгүй ядмагхан үед
Найз мэт үзэг цаас хоёр л намайг аргаддаг юм аа
Шүлэг минь,

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Монголоо алдсан Монголчуудад
Оруулсан admin on 2008-02-28 20:59:29 (5688 уншсан)

Тэнгэрийн зарлиг зөрчиж гэргийгээ орхисон эрчүүд
Дээдсийн уламжлал эвдэж эрээ хуурсан бүсгүйчүүд
Эцгийн сургааль зөрчиж гэрээ орхисон жаалууд
Ирээдүйн өмнө буруутаж Монголоо алдсан Монголчуудад

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн үлгэр биелэв гэлтэй
Өвөг дээдсийн сургааль үнээ алдаагүйг сануулж
Өнгөний эрээнд мансуурч хүн чанараа гээснийх нь төлөө
Өнөөдөр тэд биднийг хашрааж байгаа нь энэ ээ

Дэргэдэх хүнээ ч харахгүй утаа мананд төөрөлдөж
Дэндүү ихэмсэглэлдээ биёсээ ч танихгүй зөрөлдөж
Дэлгэр их нутгийхаа энэрлийг чамлаж харийг зориод
Дэврүүн их омгорхолдоо солиорох шахсан хүмүүсээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дандаа би энэ л янзаараа
Оруулсан admin on 2008-02-28 20:58:36 (4093 уншсан)

Дандаа  би энэ л янзаараа
Давалгаат тэнгис шиг оргилуун явахгүй
Гэгээн хүслээрээ жигүүр хийж
Гэзгээ хаялсан охин явахгүй    
Хайрын үгсийг надад бэлэглэх
Хурмастын хөвгүүдийг гомдоож
Дурлалын цэцэгсийг дуутайгаа өргөх
Дулаахан харцуудыг буцааж
Цамаан явсныг минь өршөө
Үүрийн жингээр сормуус нээхдээ
Үйлээ эрж түүнийг үгүйлээд
Алдах вий гэхээс тэгтлээ айсан
Аргагүй дурлал ирсэн байх юм.
Ариун бүхнийг сэтгэлдээ зураглах
Аз жаргалын тухай бодлуудын цаана
Үгүй гэхэд минь яг л ингэж
Үгүйлшгүй ихээр гунигласан байж таарна
Дурлалаас болж шанална чинээ
Төсөөлж яваагүй энэ сэтгэлийг
Дурлалаасаа гуниглаж буцсан
Тэнгэрийн хөвгүүд минь, өршөө намайг.

Бодлын Эгшиглэн Шүлгийн түүвэр  2004-2008 он


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Атаархагчидад зориулав
Оруулсан admin on 2008-02-26 03:23:00 (4367 уншсан)

Атаархагчидад зориулав
Элгэмсүү загнахаар ихэрхэж бардамнахыг яана
Эндүүг нь хэлэхээр ундууцаж бачимдахыг нь яана
Өөрийгөө мэдэхгй өрөөлийг шүүмжилдэгийг нь яана
Өнөд оршихгүй хэрнээ эдэнд шунахыг нь яана
Эгцлээд хэлж зүрхлэхгүй байж
Эргэж хараад муулахыг нь яана
Илүүчлээд өгч чадахгүй хэрнээ
Эвий хөөрхийг гоочлохыг нь яана
Хүрч чадаагүй оргилд нь хөл тависан нэгнийгээ
Хөмхий зуун байж өөлөхийг нь яана
Амьдрал гэдэг агуу шүү атаархагч минь
Аглаг их хорвоод ухаалаг оршиж хайрлаач дээ

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Гунигтай шүлэг бичлээ гэж
Оруулсан admin on 2008-02-26 03:22:28 (4266 уншсан)

Гунигтай шүлэг бичлээ гэж
Гунигтай шүлэг бичлээ гэж намайг бүү гоочилооч
Ганцаардлын өрөөнд хэн бүхэн зочилдог үнэний ертөнцөд
Гуниг гэдэг чинь бодлын үерлэсэн их урсгал биш үү
Уйтгартай шүлэг бичлээ гэж намайг бүү зэмлээч
Уйлж дуулсаар амьдралд тэнцвэрээ олдог тавиланд
Уруудаж өгсдөг шударга бүхнийг би хэлэх гэсэн юм
Гунигтай шүлэг бичлээ гэж намайг бүү гоочилооч
Гэгээтэйн дэргэд бараан нь оршдог алаг хорвоод
Гэрэлтэй газар сүүдэр байдаг шиг үнэнийг би өчье гэсэн юм

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгэлийн ариусал
Оруулсан admin on 2008-02-26 03:21:48 (4081 уншсан)

Сэтгэлийн ариусал
Үүрд амьдрах биш дээ би, үүрд үлдэхийг ч үл хүснэм
Үхэхэд минь гэрэлтсээр үлдэх нар сарны гайхамшгийг биширч
Өнө мөнхийн хурмаст мэт амгалангийн тэр ихэмсэглэлд
Үүрийн туяа мэт бодол юугаа тунгааж оршиюу би
Мөнх тэнгэрийн доорхи  орчлон үргэлжилсээр
Мөрөөдөл хүсэлдээ хөтлөгдөн он жилүүд урссаар
Миний л гэх бүхэн элэгдэж дуусахын цагт
Мөнөөх л амирлангуйн далайд нарны туяа мэт уусъя юу би

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөртөө үнэнч үлдэнэ
Оруулсан admin on 2008-02-26 03:20:41 (3937 уншсан)

Өөртөө үнэнч үлдэнэ
Амттай үгээр намайг аргадсан ч
Аашных нь сайханд сэтгэл уярсан ч
Анх дурласан түүнийгээ л гэж
Ариун хайрандаа үнэнч үлдэнэ би
Өнгөний нь сайханд нүд гялбасан ч
Үнэрийх нь сайханд сэтгэл татагдсан ч
Өрөөлийн нутагт амьдрахыг би хүсэхгүй
Өргөө нутагтаа уулс шигээ үнэнч үлдэнэ би
Бусдын магтаалд салхи мэт хөөрөлгүй
Буруутгасан бүхэнд өд мэт унахгүй
Балмад үгсээр зэвсэг хийн дайрсан ч
Би тэнгэр мэт өөрөө өөртөө үнэнч үлдэнэ

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үүлтэй үүлгүй өдрүүд ээлжлэн одсоор
Оруулсан admin on 2008-02-21 20:44:45 (3544 уншсан)


Үүлтэй үүлгүй өдрүүд ээлжлэн одсоор
Өндөр тэнгэрийн доорхи ертөнц оршисоор
Өчнөөн жил хүлээсэн хурмастын хөвгүүн та
Өнөө хүртэл хаагуур төөрөн явна даа
Өрхний оосор татаж гэргий болох заяа
Өглөөн наранд залбирч орчлонг энэрэх хайр
Зүрхний минь ханхүү болон ирэх таныг
Зөндөө удаан хүлээлээ
Гунигтай гуниггүй өдрүүд ээлжлэн өнгөрч
Гурвантаа далласаар одох он жилүүд урссаар
Зангирсан их үүл мэт  ганцаардлын эрчлээг тайлан
Зам татуулсаар ирэх хайрт хөвүүн минь та хаа явна даа

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Чамайг л гэж...
Оруулсан admin on 2008-02-21 20:41:44 (3585 уншсан)


Чамайг л гэж хайраа харцандаа эмхэрдэж
Чанад алсаас хурын адил ивээнэ гэж
Чамд л гэж улаахан сарнай хадгалж
Чин сэтгэлийн тэнгэрт гэрэл цацруулан ирнэ гэж
Цаг хугацааны орчилд итгэл алдалгүйгээр
Цаглашгүй хайрын гэгээн гунигаар жигүүрлэж
Ганцаардлын их далайг гатлан байж хүрэх
Гарцаагүй тэр жаргалант цагийг хүлээсээр
Он жилүүд аясаараа салхин  мэт хөврөн одож
Одтой тэнгэрт наран хэдэнтээ мандан жаргаж
Одоо чи минь наддаа ирэх болоогүй гэж үү
Орь зүрхний гунигийг минь тайлах болоогүй гэж үү

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хоосон
Оруулсан admin on 2008-02-19 21:36:23 (4809 уншсан)


Үргэж ниссэн шувуу хаачдагыг би мэдэхгүй
Өрөвдөж хайрлах сэтгэл хаанаас ирдэгийг мэдэхгүй
Өөлөхийн аргагүй гэж төсөөлсөн ертөнц
Өнө мөнхийн бүхэн мөрөөдөл байсныг л мэдэрсэн

Шаазан хагартал инээсэн чимээ цуурай болж одсон
Шаналж уйлсан нулимс бүхэн чийг болон замхарсан
Нүгэл бүхэн аажим бүдгэрч мартахын мананд ууссан
Нүднээ үзэгдсэн дүр болгон
Дурсамжийн нугалаанд эвхэгдсэн
Иймээс л  амьдрал  гэж үгүй агаар мэт хоосон
Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж
Оруулсан admin on 2008-02-19 21:27:00 (4434 уншсан)

Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж
Сэмхэн гэтсээр бодолд ирсэн тэр нэгэн

Миний зүрхний нууцат аралд зочилж
Миний зүүдний мөнгөн асарт айлсаад
Өдөр хоногийн ээлжлэн хөрвөөх амьдралд
Үйл зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Үнэн худал хослон байдаг амьдралыг
Үргэлж надтай аргадахгүй л юм бол



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дүүдээ
Оруулсан admin on 2008-02-14 21:40:49 (17808 уншсан)


Зүрхний минь чинад он цагийн цаана
Зүүд мэт зэрэглээтэн үлдсэн хүүхэд нас минь
Чи бидний багын дурсамж гэгээн бодолд мөнхөрч
Чин зүрхний гүнд зураг болон амилсан

Тоглоомоо булаалдаж  нэгэн гэрт өссөн ч
Тоглоомоо  эрж  нэгэн зүг гүйлдсэн ч
Тавилангаа даган хоёр алсыг зорьлоо
Тавиландаа хөтлөгдөн амьдралын жимээр одлоо

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Гуниглах цагаан зээр
Оруулсан admin on 2008-02-14 21:39:50 (4573 уншсан)


Гуниглах цагаан зээр
Нөмгөн хөх үүл үрэл хүлхэн таашааж
Нуурын цэнхэр мандалд ганц хоёроор хаялна
Усан нүдэн нууранд цагариг долгио үүсээд
Уяхан сэтгэлийн гүнээ шувууд чуулан байтал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Цаг хугацаа
Оруулсан admin on 2008-02-14 21:38:41 (4706 уншсан)

Болор мөнгөн дусал  ертөнцийн тольтод буухад
Босон суун хүлээсэн мянга мянган өдрүүд
Босго даван ирж амьдралын учиг тайлаад
Бодлын гүн далайд ухаарлын хур буулгах шиг

Сэтгэлийн гүнээс уянгалах дууч бяцхан шувуухай
Сэм сэмхэн мэгших намрын цагаан бороо шиг
Сэрж унтахын хооронд туулах их замд
Сүүдэр гэрлийн алинд ч сөхөрч үзээгүй нуруу

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Учрахсан
Оруулсан admin on 2008-02-12 23:53:00 (4606 уншсан)


Учрахсан,
Учрахсан гэж дурлалыг удаан хүлээлээ
Уярахсан гэж хайрыг би удаан хайлаа
Газар дэлхий дээр дурлагсад зуу зуугаараа байхад
Гагцхүү намайг л тойрох нь юуны учир вэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 35/7 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ганцаардсан цэцэгхэн цонхон доор гуниглана
Оруулсан admin on 2008-02-12 04:03:40 (4487 уншсан)


Ганцаардсан цэцэгхэн цонхон доор гуниглана
Ганихран суухад нь салхи хажууханд нь бүжинэ
Гадаа юм бүхэн эрх чөлөөтэй мэт харагдавч
Гагцхүү тэр л цэцэг  цонхны наана уйтгарлана
Дэргэд  нь бүртийх ч чулуу, шороо, байгаль  алга
Дэндүү гунигтай өрөөнд буйдан, тавилгууд цэмцийнэ
Жаазтай зураг, хээтэй хивс, тансаг ахуй
Жаахан ч болов инээмсэглэлгүй сүүдэрт өрөөнд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 185 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 91.5х152 см
Тал
Хэмжээс: 600x357 34k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4542

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-068.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4152

Зураач : Б.Хонгорзул
khongor065.jpg
Хэмжээс: 600x229 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5146


Агуулга
Tuesday, 2015.06.02
· Э.Үржинханд : Анирхүү / 12-р хэсэг /
· Э.Үржинханд : Анирхүү / 11-р хэсэг /
Monday, 2015.05.25
· Э.Үржинханд : Анирхүү / 10-р хэсэг /
Friday, 2015.05.22
· Э.Үржинханд : Анирхүү / 9-р хэсэг /
Monday, 2015.05.18
· Э.Үржинханд : Анирхүү / 8-р хэсэг /
Friday, 2015.05.15
· Э.Үржинханд : Анирхүү / 7-р хэсэг /
Monday, 2015.05.11
· Э.Үржинханд : Анирхүү / 6-р хэсэг /
Thursday, 2015.05.07
· Э.Үржинханд : Анирхүү / 5-р хэсэг /
Monday, 2015.05.04
· Э.Үржинханд : Анирхүү / 4-р хэсэг /
Wednesday, 2015.04.29
· Э.Үржинханд : Анирхүү / 3-р хэсэг /
Monday, 2015.04.27
· Э.Үржинханд : Анирхүү / 2-р хэсэг /
· Э.Үржинханд : Анирхүү / 1-р хэсэг /
Monday, 2014.10.27
· Э.Үржинханд : Улаан навчис унахуйд
Friday, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Wednesday, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Saturday, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Thursday, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Tuesday, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Tuesday, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Monday, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Tuesday, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Saturday, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Monday, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Thursday, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Wednesday, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Saturday, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn