BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Э Үржинханд

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Өөртөө үнэнч үлдэнэ
Оруулсан Bataka on 2008-02-26 03:20:41 (7984 уншсан)

Өөртөө үнэнч үлдэнэ
Амттай үгээр намайг аргадсан ч
Аашных нь сайханд сэтгэл уярсан ч
Анх дурласан түүнийгээ л гэж
Ариун хайрандаа үнэнч үлдэнэ би
Өнгөний нь сайханд нүд гялбасан ч
Үнэрийх нь сайханд сэтгэл татагдсан ч
Өрөөлийн нутагт амьдрахыг би хүсэхгүй
Өргөө нутагтаа уулс шигээ үнэнч үлдэнэ би
Бусдын магтаалд салхи мэт хөөрөлгүй
Буруутгасан бүхэнд өд мэт унахгүй
Балмад үгсээр зэвсэг хийн дайрсан ч
Би тэнгэр мэт өөрөө өөртөө үнэнч үлдэнэ

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он


( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Үүлтэй үүлгүй өдрүүд ээлжлэн одсоор
Оруулсан Bataka on 2008-02-21 20:44:45 (7518 уншсан)


Үүлтэй үүлгүй өдрүүд ээлжлэн одсоор
Өндөр тэнгэрийн доорхи ертөнц оршисоор
Өчнөөн жил хүлээсэн хурмастын хөвгүүн та
Өнөө хүртэл хаагуур төөрөн явна даа
Өрхний оосор татаж гэргий болох заяа
Өглөөн наранд залбирч орчлонг энэрэх хайр
Зүрхний минь ханхүү болон ирэх таныг
Зөндөө удаан хүлээлээ
Гунигтай гуниггүй өдрүүд ээлжлэн өнгөрч
Гурвантаа далласаар одох он жилүүд урссаар
Зангирсан их үүл мэт  ганцаардлын эрчлээг тайлан
Зам татуулсаар ирэх хайрт хөвүүн минь та хаа явна даа

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Чамайг л гэж...
Оруулсан Bataka on 2008-02-21 20:41:44 (7602 уншсан)


Чамайг л гэж хайраа харцандаа эмхэрдэж
Чанад алсаас хурын адил ивээнэ гэж
Чамд л гэж улаахан сарнай хадгалж
Чин сэтгэлийн тэнгэрт гэрэл цацруулан ирнэ гэж
Цаг хугацааны орчилд итгэл алдалгүйгээр
Цаглашгүй хайрын гэгээн гунигаар жигүүрлэж
Ганцаардлын их далайг гатлан байж хүрэх
Гарцаагүй тэр жаргалант цагийг хүлээсээр
Он жилүүд аясаараа салхин  мэт хөврөн одож
Одтой тэнгэрт наран хэдэнтээ мандан жаргаж
Одоо чи минь наддаа ирэх болоогүй гэж үү
Орь зүрхний гунигийг минь тайлах болоогүй гэж үү

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Хоосон
Оруулсан Bataka on 2008-02-19 21:36:23 (8906 уншсан)


Үргэж ниссэн шувуу хаачдагыг би мэдэхгүй
Өрөвдөж хайрлах сэтгэл хаанаас ирдэгийг мэдэхгүй
Өөлөхийн аргагүй гэж төсөөлсөн ертөнц
Өнө мөнхийн бүхэн мөрөөдөл байсныг л мэдэрсэн

Шаазан хагартал инээсэн чимээ цуурай болж одсон
Шаналж уйлсан нулимс бүхэн чийг болон замхарсан
Нүгэл бүхэн аажим бүдгэрч мартахын мананд ууссан
Нүднээ үзэгдсэн дүр болгон
Дурсамжийн нугалаанд эвхэгдсэн
Иймээс л  амьдрал  гэж үгүй агаар мэт хоосон
Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй.


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж
Оруулсан Bataka on 2008-02-19 21:27:00 (8422 уншсан)

Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж
Сэмхэн гэтсээр бодолд ирсэн тэр нэгэн

Миний зүрхний нууцат аралд зочилж
Миний зүүдний мөнгөн асарт айлсаад
Өдөр хоногийн ээлжлэн хөрвөөх амьдралд
Үйл зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Үнэн худал хослон байдаг амьдралыг
Үргэлж надтай аргадахгүй л юм бол



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Дүүдээ
Оруулсан Bataka on 2008-02-14 21:40:49 (22596 уншсан)


Зүрхний минь чинад он цагийн цаана
Зүүд мэт зэрэглээтэн үлдсэн хүүхэд нас минь
Чи бидний багын дурсамж гэгээн бодолд мөнхөрч
Чин зүрхний гүнд зураг болон амилсан

Тоглоомоо булаалдаж  нэгэн гэрт өссөн ч
Тоглоомоо  эрж  нэгэн зүг гүйлдсэн ч
Тавилангаа даган хоёр алсыг зорьлоо
Тавиландаа хөтлөгдөн амьдралын жимээр одлоо

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Гуниглах цагаан зээр
Оруулсан Bataka on 2008-02-14 21:39:50 (8596 уншсан)


Гуниглах цагаан зээр
Нөмгөн хөх үүл үрэл хүлхэн таашааж
Нуурын цэнхэр мандалд ганц хоёроор хаялна
Усан нүдэн нууранд цагариг долгио үүсээд
Уяхан сэтгэлийн гүнээ шувууд чуулан байтал

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Цаг хугацаа
Оруулсан Bataka on 2008-02-14 21:38:41 (8688 уншсан)

Болор мөнгөн дусал  ертөнцийн тольтод буухад
Босон суун хүлээсэн мянга мянган өдрүүд
Босго даван ирж амьдралын учиг тайлаад
Бодлын гүн далайд ухаарлын хур буулгах шиг

Сэтгэлийн гүнээс уянгалах дууч бяцхан шувуухай
Сэм сэмхэн мэгших намрын цагаан бороо шиг
Сэрж унтахын хооронд туулах их замд
Сүүдэр гэрлийн алинд ч сөхөрч үзээгүй нуруу

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Учрахсан
Оруулсан Bataka on 2008-02-12 23:53:00 (8583 уншсан)


Учрахсан,
Учрахсан гэж дурлалыг удаан хүлээлээ
Уярахсан гэж хайрыг би удаан хайлаа
Газар дэлхий дээр дурлагсад зуу зуугаараа байхад
Гагцхүү намайг л тойрох нь юуны учир вэ

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Ганцаардсан цэцэгхэн цонхон доор гуниглана
Оруулсан Bataka on 2008-02-12 04:03:40 (8495 уншсан)


Ганцаардсан цэцэгхэн цонхон доор гуниглана
Ганихран суухад нь салхи хажууханд нь бүжинэ
Гадаа юм бүхэн эрх чөлөөтэй мэт харагдавч
Гагцхүү тэр л цэцэг  цонхны наана уйтгарлана
Дэргэд  нь бүртийх ч чулуу, шороо, байгаль  алга
Дэндүү гунигтай өрөөнд буйдан, тавилгууд цэмцийнэ
Жаазтай зураг, хээтэй хивс, тансаг ахуй
Жаахан ч болов инээмсэглэлгүй сүүдэрт өрөөнд

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Тэр жилийн шинийн нэгний одод нялхарсан үдшээр
Оруулсан Bataka on 2008-02-12 02:29:17 (8366 уншсан)


Тэр жилийн шинийн нэгний  одод нялхарсан үдшээр
Тэр минь намайг нэгэнтээ дуудаж билээ
Тэгтлээ их баярлахад минь  
Тэнгэрийн саран хүртэл мишээсэн юмсан

Тиймээ, чамдаа би сартай ханьсан очсоон
Хэлье л гэж хэлсэн үгийг чинь ганцаараа би сонсоогүй
Хээтэй тэнгэрийн доор салхи эмхэрдэн байж сар, үүл, цас ширхэг бас сонссон
Хэлтгий заяаны гуниг аргадан байж зүрхээ даран дэлхий хүртэл сонссон


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Тэнгэрээс хур буухад
Оруулсан Bataka on 2008-02-12 02:27:59 (8426 уншсан)


Тэнгэрээс хур буухад хамгийн анх би л гунигласан
Тэгэхэд, сэтгэлийн хязгаарт үүлс хуралдаж, чив чимээгүй
Алсаас намайг санагалзах тэр л хайрын минь  шувуухай
Анир эвдэн цонх тогшоод бороо болон шиврэх шиг.

Харсаар байтал хүлээсэн хоногууд салхи мэт үймэрч
Хачин жигд хурдаар цаг хугацааны зүг урсах мэт одно
Харийн шувууд дуулалдан нутаг буцах цаг болсон ч
Харин чи минь дараа жилийг хүлээгээч гэж намайг зовооно

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Шүлгийн минь дэвтэрт нэгэн сэдэв нэмэхээр
Оруулсан Bataka on 2008-02-12 02:26:50 (7575 уншсан)


 Шүлгийн минь дэвтэрт нэгэн сэдэв нэмэхээр
Сэтгэлийн талд айлчилсан цагаан хүлэгт хөвүүн чи
Шүүдэрт цэцэгсийг омголон сүрээрээ туучих чинь
Сэлүүн хээрийн салхин мэт санагднам
Гэзэгний минь үнэрээс тасдан авах хүсэлд чинь
Гэгээн тэнгэрийн оддоос зөвшөөрөл асуумаар
Би яахин чамд дурлаж дураараа дургиж болох билээ
Хориод байхад алдуураад одох бяцхан зүрх минь
Холын хол орших чам руу шувуу мэт нисэн очихыг хүснэ
Чамдаа хэрхэн очиж  болохыг хэнээс асуух билээ

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр           Э.Үржинханд

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Ганцаардал
Оруулсан Bataka on 2008-02-12 02:24:50 (8722 уншсан)


Дэргэд минь амьдрал ус мэт шуугиж байхад
Дэндүү ч гэмээр нам гүм дотоод ертөнцдөө
Дэнлүү асааж бодлоо гэрэлтүүлэн гуниглаад
Дэнгийн эрвээхэй шиг ядмагхан дүрд хувилна
Үл сонсогдох аялгуугаа зүрхэн тушаа шивнэж
Үл харагдах зовлонгоо аньсган завсраа нууж
Үл үзэгдэх  уйтгараа инээмсэглэлдээ хадгалж
Үрж барагдах амьдралаа цаг хугацаанд даатгалаа

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Үүлэн чөлөөнд дулаацах давчуу нэгэн замаар
Оруулсан Bataka on 2008-02-12 02:16:28 (8313 уншсан)


Үүлэн чөлөөнд дулаацах давчуу нэгэн замаар
Өр нэвтлэм хэцүү сэтгэлийн тамаас би
Хар эрчээрээ зугтаж хөлсөө арчин гүйвч
Хар дарсан зүүд шиг зүрхэн дээр минь дараастай
Хэзээ хийсэн нүглийн минь гэсгээл болж ирээд
Хичнээн удаан намайг ололгүй уймарсан болоо, чи

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Цагаан гүүр
Оруулсан Bataka on 2008-02-12 01:39:05 (8126 уншсан)


Үүлэн заагаар тэнийсэн тэнгэрийн хөхөмдөг туяа
Үхлээс минь ч хойш энэ янзаараа үлдэх аниргүй тал
Намайг бусдын адил элэгдэж дуусахад эргээд л ирэх улирал
Намираа хур, мөнгөн шүүдэр нулимсны минь тасархай
Бодлын минь замаар хөглөрсөн цэцэгс, чулуу шороо
Бүхий л амьдралын минь туршид үүрэх ачаа
Эзгүй их талыг ганцаар туулах бардамнал минь
Энэ л насны минь заагаар харваж одох солир

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Чулуу
Оруулсан Bataka on 2008-02-11 23:42:48 (8527 уншсан)

       
Өлмий дор мөнх орших хөх сарны тасархай
Өр өвдөж сэтгэл энэлсэн ч үл эмзэглэх  хатуурхал
Үхэл амьдрал элгэн дээр нь ээлжлэн хөрвөөвч
Өнгөрсөн одоог үл хамаарах мөнхийн хөшөө
Үйл зовлон нүүдэллэх их амьдралын цуваанд
Үзсэн бүхнээ чимээгүй хүүрнэх өвгөн түүхч  
Өдөр хоног улирах их цагийн зараалд
Өөрөө би нэг тал чинь болж мөнхрөх билээ

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Хөөрхий
Оруулсан Bataka on 2008-02-11 23:40:14 (8310 уншсан)


Энэ орчлонгийн зүйл бүхэн
Эгэл жирийн чулуу хүртэл
Эзэнтэй байх юм
Сүх далайхад модод сөхөрч
Навчсаа даран мэхийнэ
Сүүдрээ тусгахад шувууд хагацаж
Намрын навч шиг өнчрөнө
Хүй ертөнцийн юм бүхнийг
Хүн төрөлхтөн өмчлөн авч
Хамгийн гоёмсог цэцгийн хүртэл
Хаман авч баглаа болгоод

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд Э Шүлэг: Э.Үржинханд : Мөнхийн харанхуй гэж үгүй
Оруулсан Bataka on 2008-02-11 23:35:00 (7359 уншсан)


Мөнхийн харанхуй гэж үгүй
Мөрөн дээр минь гэрэл цацруулж нар мандана
Үүрдийн ганцаардал гэж үгй
Үлгэрийн мэт хайр намайг зорьсоор ирнэ
Хором хугацаа хурдан ч гэлээ
Хоног тоолон намайг чи хүлээсэн
Эргэх цаг мөчүүд ус мэт урсдаг ч
Эмзэг сэтгэлд уянга хөглөсөн нь чи
Харанхуй зовлон өнгөрөн одож
Хан хорвоо гэрлээ түгээхэд
Хэцүүхэн гунигаа би салхинд гөвж
Хэний ч биш чиний л тухай гэгээн бодолд хөтлөгднөм.

Бодлын Эгшиглэн



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

☕ Кофе авч өгөх