Чимээгүйхэн гитар чинь чихнээ мэгшинэ Чи л миний ганцаардлыг ойлгоно Өө.. өө.. “Ягаан Флоёд”, Өө.. өө.. хөмсгөө хуссан “Галзуу Флоёд” Нураасан ханаа зүрхэнд минь босго Нууцын зүгт намайг хөтлөөд үүрд замхар...
Жихүүн бороотой өдөр байна. Гэрт гэвч дулаахан Цонхныхоо өмнө зогсоод хүйтэн гудамж би ширтэнэ Үл таних нэгэн, яг л чам шиг Усан бороонд эсвэл амьдралд даарсан ч шиг Бөгтийн алхсаар... Бөгийн алхсаар...
Өө.. өө.. “Ягаан Флоёд” Өө.. өө.. хөмсгөө хуссан “Галзуу Флоёд” Тэр бөгтийн алхсаар арилах нэгэн бол үнэндээ би Тиймээ миний харж буй үл таних нэгэн бол би
...Нууцад чи хэтэрхий эрт хүрсэн Надад чи тэр нууцаа даанч хожим хэлсэн Өө... өө...“Ягаан Флоёд” Өө...өө.. хөмсгөө хуссан “Галзуу Флоёд”...
Чимээгүйхэн гитар чинь чихнээ мэгшинэ Чиний чухам юу гэж хэлснийг ганц би л ойлгоно. 2009.08.19
Би яг янхан шиг Шөнөөр намайг дуудсан ч Бүхнээ орхиод гүйж очдог Тэр намайг үнсэж үнгэж, хатсан уруулыг минь озож Тэвэрч таалж, биед минь хумсаа шигтгэж, маажиж... Хүссэнээрээ авирлаж, бахаа хангачихаад Хөөж гаргадаг Би яг янхан шиг Бас ажилдаа дуртай Хүчиндүүлсэн хүүхэн шиг сэтгэгдэлтэй буцахдаа Хэзээ намайг ахин дуудах бол гэж боддог.
2008.03.09
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-032.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 50605
trlj-004.JPG Хэмжээс: 600x450 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3099
mongolia2007year-134.JPG Хэмжээс: 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3281
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: