Шүлэг: Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№1)
Оруулсан Bataka on 2008-08-27 01:57:00 (8961 уншсан)
Хайрт минь чи хаврын анхны цэцэгс шиг надад ирчихээд Намрын сүүлчийн навчис болон надаас холдоход Хайрын минь төгөл цэцэгсийн үнэргүй болчихоод Хаврыг би мэдэхгүй,ганцаардаж байна.
Амьдрал дарсанд хөлчүүрхэд,нийгэм согтоно. Архи хүнийг залгихад,амьдрал шогтоно. Үд дундын наранд хазгай сүүдэр олширно. Үгүйрэн хоосрох үед,мөнгө од болно. Цаг хугацаа усны урсгал ижилхэн урсана. Цагийн зүү миний зүрх яг адилхан цохилно. Өдөр шөнө ээлжилдэг шигээ нэг зүгт урсана. Өнөөдөр нар манддаг шиг маргааш ахиад л мандана.
Би чинь бие гэдэг бодьгал биеийн хэсэг Би чинь биелэгдээгүй хүн судлалын давтагдашгүй нэгэн амьд эс Би өөрөө хүнийг хайрлаж чадах зүрх сэтгэлийн оч Би зүгээр л амьдралын эрч хүч нэмэх хасах цэнэг. Бямбын Уугансүх
( Дэлгэрэнгүй... |
1
|
Шүлэг |
Уугансүх Б
|
)
|