Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө. Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй.
Май хүүхдээ аваарай! гэх дуунаар Хулан хүнд нойрноос сэрлээ. Түвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нүд нүд рүүгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зүгээр л зүүд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн үрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч: -Их бүтэлттэй төрсөн болохоор хүчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хүүхдээ удаан орилуулж болохгүй шүү, тархиндаа даралттай гээд эргэхдээ "Ээж нь гэж бас хүүхдээрээ амьтан шив дээ" хэмээн үглэх нь чих дэлсэв. Аргагүй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дүүрэн Барби хүүхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгүүрийн цонх харагдана. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 18/4 | Шүүдэрцэцэг Б )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хөл толгойгүй, эмх замбараагүй Хэмжээс: 600x417 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4295
mongolia2007year-123.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4461
mongolia2007year-159.JPG Хэмжээс: 600x450 32k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3792
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: