BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

С Буянцогт /Цахарын/

Нийт 9 нийтлэл
Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Би нутгаа санаад байх юм
Оруулсан Bataka on 2008-11-05 06:38:55 (8598 уншсан)


Би нутгаа санаад байх юм
Биенд минь лугшаа цус
Усаа санаад байх юм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Санааны гүнд нутагтай
Оруулсан Bataka on 2008-11-05 06:38:22 (8919 уншсан)


Сэвсээ салхинаар илбүүлэх урсгал усан шиг
Сэв сэмхэн зайртсан чиний минь нүд,
Сарны дор шивнэсэн ганц үг чинь
Санааны гүнд нутагтай амьд эгшиг юм

Сарны дор шивнэсэн болохоор
Санаанд оромгүй тансаг юм
Салахын цагтаа хэлсэн болохоор
Санаанаас гарамгүй тунасаг юм

Урсгал уснаас угаалгах хайр чулуу шиг
Удаах хоног хүлээсэн миний л сэтгэл,
Одны дор шивнэсэн ганц үгийг чинь
Одоо ч гэсэн мартаагүй хэвээрээ юм

Одны дор шивнэсэн болохоор
Ой тойнд баймгүй тансаг
Одохын цагтаа хэлсэн болохоор
Ой тойноос холдомгүй тунасаг юм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Наашаа нутаг
Оруулсан Bataka on 2008-11-05 04:41:59 (8490 уншсан)


Их талын цаанаас салхи намсаж наашилна
Ив дарсан харанхуйг шингэлж сар наашилна
Тэнгэрийн элгэнд үүргэлсэн уул эвшээж наашилна
Тэмтрэгдэхийн чинээгээр ойртон нутаг минь наашилна

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Чамайг санах намрын шөнөөр...
Оруулсан Bataka on 2008-11-05 04:41:28 (8785 уншсан)


Чамайг санах
Намрын шөнөөр
Гадаа бороо шаагина
Сэтгэлд байгаа хэрнээ
Чи
Тэр бороон дунд
Намайг хүлээнэ
Түрлэгэр алаг нүд чинь
Харанхуйнх болчихсон
Тунамал цагаан царайн чинь туяа
Үүлнийх болчихсон
Туньсан хөх нулимс чинь
Борооных болчихсон
Чамайг санах
Намрын шөнөөр
Гадаа нулимс асгарна
Сэтгэлд чинь байгаа болохоор
Би
Тэр нулимсан дунд
Чамайг хүлээнэ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Жаргалтай байдгийм
Оруулсан Bataka on 2008-11-05 04:40:51 (8878 уншсан)


Салгуу алсад амьдарч яваа юм болохоор
Санаа санаандаа тээгээд явах ч жаргалтай байдгийм
Зүйл зүйлийн сураг нь ирдэг л байгаа биз
Зүүдлэх болгондоо учрах нь сайхан л байдгийм

Бойдуу алсад амьдарч яваа юм болохоор
Бодол бодолдоо тээгээд явах ч жаргалтай байдгийм
Сэм сэмхэн сураг нь ирдэг л байгаа биз
Сэтгэл нялхамсан санах нь сайхан л байдгийм

Зүтгүү алсад амьдарч яваа юм болохоор
Зүрх зүрхэндээ тээгээд явах ч жаргалтай байдгийм
Сайн муу сураг нь ирдэг л байгаа биз
Санах тусмаа ухаарч амьдрах сайхан л байдгийм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Дэргэд ялаа үнгэнэнэ
Оруулсан Bataka on 2008-11-05 04:40:19 (8681 уншсан)


Дэргэд ялаа үнгэнэнэ
Дэмий орчлонг өрөвдөөд байгаа шиг...
Цусанд шунан дайраад л
Шороон түмэн цэрэг нь үрэгдээд л...

Хажууд ялаа дүнгэнэнэ
Хайртай амьдралаа дуулаад байгаа шиг...
Халшралгүй дуулаад л
Хана, цонхыг хагачаад л...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Уянгын их найраг - миний эх орон
Оруулсан Bataka on 2008-11-05 04:39:54 (11838 уншсан)


1
Нар үнэртсэн
Монгол гэрийн бууцнаас
Уурганы минь хуйвь сунаж хүрдэг
Есөн том гараг одон, нар, хөх тэнгэр
Миний эх орон.

Сүү үнэртсэн
Монгол гэрийн хаяанаас
Нүүдэлчин монголын сэтгэл тэлж хүрдэг
Саран тамгат газар
Энэ миний эх орон
Өвөг дээдсийн минь
Хайраа дархалсан газар шороо.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Би өөр лүүгээ
Оруулсан Bataka on 2008-11-05 04:39:23 (10220 уншсан)


Би сар шиг тэнэж
Өрнө рүүгээ
Би салхи шиг эргэж
Дорно руугаа
Би тэлсэн нумын хөвч харих шиг
Өөр лүүгээ
Би төв Азийг тэлж орших
Нутаг руугаа...

Би тэнгэр цөмөлж
Өөдөө
Би ус цоолж
Уруугаа
Би уулнаас буух хүрхрээ шиг
Өөр лүүгээ
Би тэнгэр газрын дунд тогтох
Монгол руугаа л ...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

Буянцогт  /Цахарын/ С Шүлэг: С.Буянцогт : Хоригдол
Оруулсан Bataka on 2008-10-31 09:37:00 (8635 уншсан)


Бид үхэгсдийнхээ
Хоригдол

Мөдхөн л суллагдъя гэхэд
Мөнх л эндээ байя гэж дасах

Бид өөрсдийнхөө
Хоригдол

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Буянцогт /Цахарын/ С | )

☕ Кофе авч өгөх