Шүлэг: А. Долзодмаа : Би эх орны хүү
Оруулсан admin on 2009-01-01 03:12:13 (4561 уншсан)
Ховд их сургуулийн МХУЗ- II ангийн оюутан А. Долзодмаа 2008.01.01
Агийн цэнхэр униар нь суунагласан хөх Монгол Алгын чинээ биеийг минь элгэндээ тэвэрсэн хөх Монгол Аугаа их хаадын өмгөөлж үлдээсэн хөх Монгол Агт морьдын туурай нижгэнэсэн тал нутаг Минийх учир би эх орны хүү Эсгий туургат гэрээрээ бахархдаг Монгол Эх болсон газар шороогоо хайрладаг Монгол Эр зориг, шандаст хүлэгтэйгээ Энэ ертөнцөд мөнхөрсөн Монгол Минийх учир би эх орны хүү Алтан соёмбот тугаа дэлхийд намируулсан Монгол Алаг дэлхийн цээжинд нэрээ дуурсгасан Монгол Арвин сүрэг налайн бэлчсэн баян Монгол Амьдралын буман нугачаанд өвдөг сөхрөөгүй Монгол Минийх учир би эх орны хүү