BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу

Нийт 119 нийтлэл
''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №9 Баттулга:Залуу нас-Сэтгэлийн шувуу
Оруулсан Bataka on 2026-09-30 10:19:09 (7822 уншсан)


Хаа холын мөрөөдел минь
Харьж буцаагүй хүсэл минь
Халуун залуу нас минь
Хамгаас гэгээхэн өдрүүд минь
Би чамайг дэндүү ихээр үрэж орхисон болохоор
Бичгийн дээрээ шүлэг болгочихсон болхоор
Бийрний үзүүрээс үсэрсэн бэхний дусал гэж бодно
Бидэрт сарлуу яарсан сэтгэлийн шувуу гэж ухаарна

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Уучил
Оруулсан Bataka on 2010-03-30 02:54:27 (10490 уншсан)


Би дурлаагүй ээ охин чамдаа
Бие галбир царай зүс чинь таалагдсан
Би хайрлаагүй ээ найз чамдаа
Бүлээн уруул зөөлөн гарыг чинь амталж үзэх гэсэн юм
Тачигнасан чанга инээд чинь анхаарал татаж
Танхил уяхан бие чинь хорхойг минь хүргэж
Үг солиход яадаг бол гэх бодол харван төрж
Үнсхэд минь яах бол гэхээс сонин санагдсан юм
Уучлаарай намайг хонгор минь
Урдах амьдралд чинь хөндөлссөн бол
Өршөөгөөрэй найзыгаа охин минь
Өмнөх амьдралд чинь саад болсон бол
Ганцхан би чамаас үүнийг л гуйя
Хэрэг болох юм бол өвдөг сөгдөн гуйя

eegiihuyag   www.bbbbtttt@yahoo.com

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Өгүүллэг: Валентин
Оруулсан Bataka on 2010-03-28 03:25:51 (9743 уншсан)

Түүний гэрийн гадаа хэдэн цаг зогссоноо мэдэх юм алга.
Ямар ч байсан Төмөрөөг иртэл хүлээнээ гэж өөртөө тангараг тавин зогсоно.Исгэрэх салхи хацар илбэн нүцгэн гарыг минь аажим аажимаар өвтгөх мэт.Барьсан шоколад минь хэлбэрээ алдаж гаранд минь наалджээ.Салхины аясаар үс минь хийсэж, түүнийг хүлээх урам аажим аажимаар хугарна.Тэнгэрт одод түгэн сарыг бяцхан үүл халхална.Үүл гэрэлт сарыг хүйтэн жихүүн салхинаас хамгаалах гэсэн мэт өчүүхэн ч хөдлөхгүй байх юм. Тиймээ тэр үүлийг хараад өөрийн эрхгүй хацар даган нулимс бөмбөрч бас тэр хэмжээгээрээ их зориг хүч авна.Бяцхан хэрнээ үзэсгэлэнтэй харагдах үүлэнд би чамшиг зоригтойгоор түүнийг хүлээнээ гээд алгандаа наадсан шоколадаа хэлбэрт оруулах гэж бээрсэн нүцгэн гараараа илбэн зогсоно. Цагийн зүү чаг чаг чаг.......Магадгүй яг одоо л өгөх гэж гаргасан энэ их зориг дахиад хэзээ ч надад ирэхгүй байж мэднэ..Тиймдээ ч би чамайг иртэл чинь хүлээнэ.Саран үүл хоёрыг хань болгон хүлээнэ.

Төрөөд үхдэг орчлонд
Гомдоллоод би яах вэ
Чамд дурласан сэтгэлээ
Зэмлээд би яах вэ

www.bbbbtttt45@yahoo.com

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Чи /шүлэг 2/
Оруулсан Bataka on 2010-03-28 00:31:51 (9424 уншсан)

Гишигсэн газар болгоноос чинь хайрын сарнай дэлгэрсэн
Хэлсэн үг болгоноос чинь ухаан хайр ойлгогдсон
Зөрөн өнгөрөх хомхой мод ч гөлөрмөөр
Замбуулингийн хамаг сайн сайхны цогц нь болж төржээ чи
Сэвлэгний сайхан үнэрт нь толгой эргэн мансуурч
Сэтгэлийн гүн дэх үгээ чамд хэлмээр байвч
Сэргэлэн хөөрхөн царайд чинь хээрийн салхи хүргэмээргүй
Дэндүү булбарай чамд юу ч ширүүдмээр
Ямархан азаар би хүн болж төрөөд
Ялдамхан энэ бүсгүйд хайрын шүлэгийг бичив
Орчлонд би бурханы зурснаар төрсөн юм
Онгон хайраа охин чамд өгсөн юм
Тэнгэр чамайг надтай учираг гэж явуулжээ
Тансагхан хайрын амталж мэдрэг гэж илгээжээ,

eegiihuyag       www.bbbbtttt45@yohoo.com

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Чамд
Оруулсан Bataka on 2010-03-27 05:28:19 (9347 уншсан)

Яргуй нүүдлэх мэт хайраа дэлгэн чиний зүг очсон ч

Яруухан бороотой уйт үдшээр ганцаар л буцахаас

Яахаа мэдэхгүй унаад л салхины аясаар хийсэх навч адил

Янагхан зангий чинь задгай мансууралд зүрхээ би зөндөө шархлууллаа

Зөөлөн салхи моддын нулимсыг хийсгэн одход

Зөрүүд зангаа би буцах шувуудын ганганаад дайллаа

Зүйргүй уран үгсийг цэцгэс мэт өлмийд чин дэвсээд нэмэргүйч

Зөвхөн чинийхээ төлөө бурхандаа 1000-тай залбирсан,
eegii huyag
www.bbbbtttt45@yahoo.com

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: 4 мөрт
Оруулсан Bataka on 2010-03-23 01:59:28 (9498 уншсан)

Чи намайг хайрлавал
Чинийх болсон ч яахав би
Чи намайг түлхвэл
Хэнийх ч байсан яахав би

erkaa_0501@yahoo.com

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Би хайр гуйхгүй
Оруулсан Bataka on 2010-02-18 21:13:27 (10065 уншсан)

Би хүнээс юм гуйх дургүй
Хэрэгцээтэй бүхнээ өөрөө аваад хэрэглэнэ
Арга ядсан үедээ гэхдээ хүнээс мөнгө асууна аа
Аль болох түргэн хугацаанд амласан ёсоороо заавал буцааж өгнө
Нөхдийнхөө дунд би чинь шударгаараа алдаршсан хүн
За гэсэн л бол Ёо гэдэггүй хүн
Тийм зантайдаа ч уу, худал үгийг хамгаас жигшдэг юм
Хайртай, ханилж сууна гэж гэнэн сэтгэлээр минь тоглосон хуурамч чамаас
Хайрлаач гэж хайр гуйж амьдрахгүй ээ би

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Чи
Оруулсан Bataka on 2009-12-02 00:34:28 (9436 уншсан)


Чи цахим хүйтэн есийн жавар шиг хийморь сэргээж
Чин зүрхний халуун амрагийн хайр ундрааж
Бодолд сунах харгуй замыг гэрэлтүүлж
Буурал мөнгөн өвлийн шөнөөр зүүд ноёлох юм


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Миний бодол
Оруулсан Bataka on 2009-08-18 02:14:07 (11705 уншсан)

Бүсгүй минь чи алхал
Бүсэлхийнээсээ гэрэл цацраан алхал
Чадаж байгаа юманд арга байхгүйн үнэн дээгүүр алхал
Чамайг л харах гэж төрснөө хорвоо мэдрэг
Эмс охид чамд атаархан толиныхоо өмнө эргэлдэж
Ээж аавдаа гомдон нүүрээ даран уйлаг
Сайхан төрөөгүй тэдний зовлонг чи мэдэхгүй шиг
Сайхан төрхийн зовлонг тэд бас мэдэхгүй ээ



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Миний шүлэгнүүд
Оруулсан Bataka on 2009-08-17 01:49:54 (15091 уншсан)

Энэ бол Золжаргалын хувийн өмч

Амьдралаа гэж…
Алгаа тосон угтахад
Май гээд зовлон өгчихнө
Үгүй ээ авахгүй гээд буцахад
Зүгээрээ тоглосон юм гэнэ
За за буцаад очъё гэхэд
Май дахиад нэг зовлон…
Т.Золжаргал
2005 он


Сайн байна уу? Ирээдүйн хань минь
Сартай шөнийн тэнгэр дор
Сийрүүлэн буулгаж буй бодолын сэвшээ
Салхин шивнээ үгстэй
Энэхэн захидал хүрэх өдрийн
Эгзэгтэй мөч, тэрхэн үеийн мэндийг
Хэзээ учирхаа мэдэхгүй ч
Хайрыг минь дүрэлзүүлэн асааж
Хатан зүрхний минь эзэн болох
Хонгор амраг чамдаа хүргэхийн ялдамд
Зүгээр ч үгүй бас чи бидэн хоёрын сэтгэл
Зөнгөөрөө учиран золгохыг хүсэн ерөөе өө
Хайрын зөрлөгөөр хэсүүчлэх онгон зүрх
Хосоо хайсан ягаахан сарнай
Халх үзэгслэн гоо чамд
Хэзээ хаана учирхаа мэдэхгүй
Хонгор амраг нь
Хаяг нь тодорхойгүй зурвас илгээхийг хүслээ
Хариу захидал бичих эсэхээ
Халх үзэгслэн та өөрөө мэдээрэй
Т.Золжаргал
2008он



( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №10 Ганчимэг
Оруулсан Bataka on 2009-07-04 07:36:33 (9361 уншсан)


Энд хүмүүс
Амаа ангайж зажлуургүй хоол ирэхийг хүлээнэ
Энд хүмүүс
Амыг нь олж хийх гэж хөрөнгөтний шалгарал явагдана
Энд хүмүүс
Амандаа орсон шар тосыг хэлээрээ түхлэж хөглөнө
Энд хүмүүс
Амнаасаа алдсан олзоо буслын араанаас булаана
Энд хүмүүс
Нүд нүдээрээ бус
Амных нь хэмжээ
Арааных нь хурцаар
Нэгнээ таньдаг болоод
Ийм нэг хувьсгалд хүн төрөлхтөн бэлтгэнэ

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №6 Ууганбаяр
Оруулсан Bataka on 2009-07-04 07:36:15 (10028 уншсан)


Авилгал

1
Шар хүрэмтэй ноход гудамжны үзүүрт цуглана
Шартсан, шалигласан тухайгаа шөнөжингөө ярилцана
Харин хар хүрэмтэй ноход
Хаа сайгүй харанхуй гудамжинд өнгө даган бөөгнөрнө
Цагаан цувтай муурнууд
Бараа сураггүй их удлаа...
2
Урьд үүлс нүүж цас унадаг нутагт
Өнөөдөр уулс нүүж ус хатдаг болж
Урьд цоорхой байсан халаасчин
Өнөөдөр цоор хөгжим шиг болж
Урьд зүрх байсан газар
Өнөөдөр салхи хатаж сар хагдардаг болж
Урьд минийх байсан нутаг
Өнөөдөр хүнийх болж
Урьд хүн байсан хүмүүс
Өнөөдөр...

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №4 Нарангэрэл
Оруулсан Bataka on 2009-07-04 07:35:51 (11064 уншсан)


АВИЛГАЛ
Худалдагчийн гэрт
Хулгай оржээ
Хулгайчийг бариад
Хуулиар шалгахад
Авсан зүйлс нь
Аавынх нь цаг, мөнгө
Эгчийнх нь хүсэл, зорилго
Эмэгтэй дүүгийнх нь мөрөөдөл
Бас өөрийнх нь өөдрөг бодол
Багагүй боломжтойгоо байв
Сандарсан худалдагч
Саналаа өөрлчлөв


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №2 Баяраа
Оруулсан Bataka on 2009-07-04 07:35:32 (11778 уншсан)


Урд шөнө би хар дарж зүүдэллээ
Амиа хорлосон тогооч нарын гэгээн дурсгалд зориулав
“ Ярзайтал инээсэн халбага сэрээнүүд,
Бурзайтал өрсөн бууз хуушуурнууд,
Тураалд орсон хятад гоймонгууд,
Туурч цэврүүтсэн тутрага будаанууд,
Юм нь ирсэн шүүрэн шанаганууд,
Юмаар дүүрэн сав суулганууд,
Гүн түлэгдэлтэй хайруулын тавагнууд,
Гүн согтолттой гоолиг хундаганууд,
Дэлбэртлээ уурласан оргилуун дарснууд,
Дэлчгэр балтгар хүнсний ногоонууд,


( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: Өврийн дэвтрээс
Оруулсан Bataka on 2009-07-03 04:36:58 (9025 уншсан)

"Өврийн Дэвтэр" яруу найргийн реалити шоуны ялагч 7-р сарын 4-ний Бямба гагагт 21:30 -аас Eagle телевизээр. 

    Тэмцээний ялагч 1.000.000₮, өөрийн шүлгийн түүвэр номоо 1.000 хувь хэвлүүлэх эрхийн эзэн болно.    

Харин 2-р байр 500% номоо хэвлүүлэх эрх 

3-р байр 300% номоо хэвлүүлэх эрхээр тус тус шагнагдана.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №17 Энхболд
Оруулсан Bataka on 2009-06-26 05:41:59 (11139 уншсан)

Авилгал

1
Атаа жөтөө жад мэт хурцлагдсан
Энэ сонин хорвоод
Алдар нэр тэнгэр тулан мөөг мэт олширсон
Энэ сонин хорвоод
Гишгэсэн газрын шавар биед наалдах
Энэ сонин хорвоод
Гадаа гарахад хүн хүнээ хэмлэж дуусах
Энэ сонин хорвоод
Хачин сайхан амьдарч байна



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №18 Энхбаатар
Оруулсан Bataka on 2009-06-26 05:40:46 (10899 уншсан)

Авилга
Болсон болоогүй
Бурханы хуваргууд
Бор төгрөгний төлөө
Эрих эргүүлж зоос таслаж байна
Мэдлэгтэй мэдлэггүй
Эрээн зангиатнууд
Эрх мэдэл
Ашиг сонирхолын төлөө
Төрд зүтгэж байна
Чагнуур зүүсэн
Цагаан хувцастангуудад
Үзүүлэх гэсээр байтал
Үхэх шиг нь байна
Мөрдөстэй мөрдөсгүй цагдаа нэртнүүд


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №4 Нарангэрэл
Оруулсан Bataka on 2009-06-11 00:45:00 (11529 уншсан)

Эрх чөлөөг үзэн ядахуй


Ялаа амьд явах эрхтэй
Хүн ялааг хороох эрхтэй
Ялаа хаа ч суух эрхтэй
Хүн ялаа дээр суух эрхтэй

Жоом гэр оронтой байж болно
Хүүхэд жоомны үүрийг сүйтгэж болно
Жоом гэр бүлтэй болж болно
Хүүхэд жоомны гэр бүлээр тоглож болно

Нохой хүссэнээрээ хуцмаар байдаг
Эзэн нохойны дууг үргэлж хорино
Нохой хүссэнээрээ идмээр байдаг
Эзэн нохойны хоолыг дандаа хэмжинэ



( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №1 Хангал
Оруулсан Bataka on 2009-06-11 00:44:47 (10868 уншсан)

Эрх чөлөөг үзэн ядахуй

Алгаа хацартаа наагаад цурхиртал уйлмаар
Адгасан мэдрэмж дахиад л төрлөө
Хараад л баймаар харагдааад лс уумаар
Хайрлаад л дуусмаар
Бусдын мөрөөдлийг гудамжнаас олбол
Чиний амьдралаас асуух юм даанч их байна
Нүдээ аниад л хүүхэд насаа мэдрэхсэн...
Уртаар амьсгалмаар, шар үсээ салхинд хийсгэмээр санагдана

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу Шүлэг: №2 Баяраа
Оруулсан Bataka on 2009-06-11 00:44:09 (10676 уншсан)

Шар өрөө
Оногдсон буландаа нохой шиг хярж
Орь дуугаа би мөч бүхнээс булаан авнам
Оногдсон буландаа хаан мэт нохдын
Орон зайг би давшгүй гянданд тооцном

Амьсгалын хэмнэл, амьдарлын бүтэц, чанад тогтоц
Алив шалтгааныг эрхшээн чадах гэгээн тавилангаар
Үхэшгүй эрийн гучин долооны газар
Үүрэг хоосон нэгэн бадарчин одном

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу | )

☕ Кофе авч өгөх