Бусдад гайхуулах гэж сэтгэлээ дэлгэтэл Будаж амжаагүй будаг нь дууссаныг мэдэв Бараан бүхэн тэр зурган дээр тодорч Балгас аль эсвэл хэн нэгний зүүд шиг Хүүхдийн уйлах дуун хүүхнүүдийн янаглал Хачин энэ зургийг хараад эс минь санаа алдав Эзгүй хоосон цаг хугацааг өмөөрч Энэрэл ер шингээгүй хүүгийнхээ зурсан зургийг Бодолдоо дүрслэн хүслээрээ будах гэж Халаасаа уудалж Харандаа хайлаа Өөрийнхөө ертөнцийг чимэх гэж Өнгийн харандаа эрлээ эс олов. Сэтгэлд минь дүнсийх хот ямар байдгийг Хүү минь мэдчихсэн байжээ надаас түрүүлээд
Зөвхөн биднийх…миний хот Их монгол улсын нэр төр нь энэ л хотоор дүгнэгдсэн энэ цаг үед Ихэс дээдсийн маань нэр алдар энэ л газраар залгамжлагдсан эрин ахуйд Ижий аавын үргэлжлэлийг энэ л шороон дээр сийлсэн эд цагт Ивийлж нэг их хүрээгээ сонжъё эргэцүүлж бодоод цэгнье зөвхөн биднийх Энтэй зунтай ч эгэл биднийхээ сүйрэлд хамт өртсөн энэ нийгэм нь зөвхөн минийх миний л хот Эмрэх ариун салхитай ч эмзэг тогтоц нь ээлжит бидний дайнд нирвэгдсэн хөгжил нь зөвхөн таных таны л хот ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )
"Өврийн Дэвтэр" яруу найргийн реалити шоуны ерөнхий шүүгч
- МЗЭ-н шагналт, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг,
-МЗЭ-н шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Б.Галсансүх нар байгаа билээ.
Мөн орчин үеийн монголын яруу найргийн сор болсон яруу найрагчид нэвтрүүлгийн дугаар тус бүр дээр зочин шүүгчээр уригдан оролцоно.
10 дугаартай Ганчимэг
Гудманд аавууд бяцхан үрээ тэвэрч гуйлгалан хатуужил үзүүлэх Гутал зүлгэж гуталтай болдог ядуус ажил хүнийг голохгүйг сануулах Гунхсан охид түрийвчтэй мөнгө шиг хайраар зүрхээ түнтийлгэвэл даарахгүйг үлгэрлэх Этгээд, сонин амьдрал Энд надад үзэх юм их байна аа, ээж ээ
Цагийн зүү олныг хатгаж, өвдсөндөө тэд шоргоолж шиг сандчин зарим нь тэнгэр харан ойчих Чадаж байгаа нь бүхнийг авдаг шударга ёс хэмээн бясалгахдаа нулимс юуны төлөө унадгийг хүмүүс эс ойлгох Цасны ширхэг, борооны дусал ямар өнгөтэйг мартан, бантахдаа томчууд үлгэрийн ном үсэглэж суух Их нүүдэлчдийн ирээдүй Ичих зүйл олон байна аа, аав аа
Дөчин хаврын насгүй ихэмсэглэл, янаглал, зовнил тээгээд Дөрвөн хананы дунд ганцаараа амьдрах таалагдаж байна Бүүдгэр тэнгэрийн дор дөнгөж л эхлүүлж буй амьдралаа Бүүвэй аялан гэрэлтүүлж энэ хотод надад хийх юм их байна
Л.Ганчимэг
Монголд анх удаа яруу найргийн реалити шоу зохиогдож байна. Уг шоуны зорилго нь шүлэг, утга зохиолд авьяаслаг залуусыг нээн илрүүлж, гарган ирэх, Тэдний бүтээл туурвилыг олон нийтийн хүртээл болгох, Монгол Улсад зохиогддог бусад яруу найргийн тэмцээнд оролцож чаддаггүй мөн боломжгүй залууст боломж олгон, олон нийтэд утга зохиол яруу найргийн тухай мэдлэг өгөх, оролцогчдын шүлэг яруу найргаар дамжуулж нийгэмд олон нйитийн дуу хоолойг хүргэх юм.
Уг нэвтрүүлэг нь 2009.03.20-2009.07.05 хооронд зохион явагдах бөгөөд Шоуны ялагчийг 1'000'000₮, 2000% шүлгийн ном хэвлүүлэх эрх хүлээж байна. Бидэнтэй холбоо барих утас: 96067737 е-mail хаяг : uvriindewter@yahoo.com
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-123.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3916
YolHad_13.JPG Хэмжээс: 700x525 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3571
zam-002.JPG Хэмжээс: 600x450 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3596
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: