Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Г.Мөнхтулга : Зүүд
Оруулсан admin on 2023-12-05 10:34:21 (86 уншсан)

Үнэнээ л хэлье…
Уржигдар чамайг зүүдэлсэн 
Урд шөнө яасан гэж үү
Урд шөнө өөрийгөө зүүдэлсэн
Урд шөнийн тэр зүүд 
Дахиад л сайхан байсан 
Учир нь юу вэ гэж үү
Уруулыг минь чи үнсэж байсан. 

Зүүд гэдгийг мэдэж байсан ч 
Зүүдлээд л байх нь сайхан байсан
Зүггүй чи надаар тоглоод
Зүүдний төгөлд хөөцөлдөж байсан 
Намайг чамд хүрэхэд
Инээсэн царай чинь 
Ичингүйрэл болон хувирсан
Ичингүйрсэн хэвээрээ, нүдээ чи тас аньчихсан. 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
Оруулсан admin on 2023-12-05 10:33:25 (57 уншсан)

Хугархай хөлтэй ширээн дээр 
Ганхаж буй ваартай цэцэг
Хугарсан хөл нь хүн чанар
Ганхах цэцэг нь мөн чанар 
Хүн чанаргүй хүмүүсийн дунд
Мөн чанарыг бодох хэцүү
Мөнгө олж, ажил хийлгүй
Хүний дайтай явах хэцүү

Нийтээрээ эсэн мэнд юм шиг
Нийтээрээ эрүүл бус
Нийгмээрээ цатгалан юм шиг 
Нийгмээрээ ядуу дорой
Мэдлэгтэй мэт хашгирсан 
Мэдлэггүй хүний сүгнүүд
Мэдлэггүй мэт үзэгдсэн 
Мэдлэгтэй хүний адагууд


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
Оруулсан admin on 2023-12-05 10:32:11 (45 уншсан)

Чамаас ирсэн чат бүрийг
Дахин дахин унших юмсан
Тэгээд, үг бүрт нь
Тохирсон эможи дарах юмсан
Хамгийн нандин үгэнд чинь
Хаха дарах юмсан
Тэгээд, гомдоочихоод сандарч
Араас нь уучлал гуйх юмсан
 
Тэр гомдол чинь чамайг
Улам эгдүүтэй болгоосой
Тэгвэл би уучлал гуйгаад
Мянган үг бичих юмсан
 
Холын холоос зориод
Чамтай уулзах юмсан
Тэгээд, хөлөн дээр чинь
Толгой тавиад хэвтэх юмсан
Хамгийн хутга асуултанд чинь
Хариулж чадалгүй унах юмсан
Тэгээд, ичсэндээ улайгаад
Нүдээ тас аньчих юмсан
 
Тэр асуулт чинь намайг хөтлөөд
Унтлагын өрөөнд хүргээсэй
Тэгвэл би чамайг хөтлөөд
Гэрлийн унтраалга дарах юмсан
 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
Оруулсан admin on 2023-12-05 10:30:31 (52 уншсан)

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Бүлээн зүрх, халуун сэтгэлдээ урин дууддаг уу
Бүлээн зүрх, халуун сэтгэл чинь намайг хүсэхдээ
Бүрэнхий шөнөөр сэрвэлзэж,
нойр чинь хулжин хөрвөөдөг үү

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Бүүдгэр өдөр хөшгөө ч нээлгүй орондоо өнждөг үү
Бүүдгэр өдөр хөшгөө нээлгүй орондоо өнжихдөө
Бөжин цагаахан цээжнээ нөмөр хүсэж гуньдаг уу

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Бүүр түүрхэн санах зүүднээсээ намайг хайдаг уу
Бүүр түүрхэн санах зүүднээсээ хайж гэгэлзэхдээ
Бүтэн шөнийн адал явдалт романтизмыг бодож мишээдэг үү

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү 
Хана цуулж нар мандахад нартай хамт сэрдэг үү
Хана цуулж нарны туяа тусахад сэрж хүлээхдээ 
Хагас нүцгэн биеэ нууж нөмгөн даашинз өмсдөг үү

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Хаврын өглөө хааяа жиргэх шувуудыг ажигладаг уу
Хаврын өглөө хааяа тагтан дээр намайг хүлээхдээ 
Хайр уу эсвэл, шохоорхол уу гэж бодол ээрүүлэн санааширдаг уу

Мянган бодлын чинь тэнхлэг шугам дурлал цэгт хугарахад
Бүсгүй минь чи намайг санадаг уу
Мял богдын оршихуй шиг хайрын үгэнд дасалцахад
Бүсгүй минь чи намайг хүсэн, хүлээдэг үү

Tulga.poetry  11/08/2023




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Оруулсан admin on 2023-12-05 10:28:18 (49 уншсан)

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Би том хүн болсноо гэнэт ухаарлаа
Тэр навчны шарласан нь аавыг минь
Харин хатсан нь ээжийг санууллаа

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Би эцэг хүн болсноо гэнэт саналаа
Тэр навчны эргэлдэн хийсэх нь намайг 
Харин газарт зөөлөн буух нь үрсийг минь санууллаа

Буурал дэлхий намайг ухаар гэж
Сэрүүн салхийг моддын зүгт үлээв үү
Буурал ээж минь намайг эрхлүүлсээр байгааг мэдээд
Саарал ухааныг минь сэгсэрч орхих нь энэ үү

Балчир хорвоо намайг томоож гэж
Бүлээн салхиар навчисийг тасдан унагав уу
Бурхадын зүгт залбирсан гэнэн намайг хараад
Бусдын хувьд найдвар итгэл нь болсноо сана гэв үү

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Тэр навч гунигтай байгаа боловуу гэж өрөвдлөө
Тэгээд… ганцаараа унаж буйгаа анзаарч
Тэнхээ мэдэн хашгирч байгаа даа гэж өмөрлөө
Орь зүрхийг минь цоо хатгаж үлдээсэн 
Орчлон чиний төгсгөл навчисын хувьд “газарт унах” юм бол
Олж ганц л төрсөн хэлтгий энэ заяагаа
Огоорч яваадаа би “хийсэж буй навч” юм байна гэдгээ ухаарлаа…

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Би том хүн болсноо гэнэт ухаарлаа…

01/11/2023  Tulga.poetry  




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: С.Начин : Уучлалын шүлэг
Оруулсан admin on 2023-11-27 13:15:52 (102 уншсан)

Болор цом 2023 наадмын тэргүүн байр  С.Начин

Уучлалын шүлэг

Орчлонд өчнөөн од харваж болох байсан
Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн
Гэрэл заагч сар нь чи байсан
Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний
Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй
Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг
Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн
Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө
Цэх завилаад нүдээ аниваас 
Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад 
Царам хэцэд амь эцэслэх гэж буй
Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө
Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд
Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн
Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан
Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал
Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд
Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ? 
Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг
Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү
Чи жишээ нь яаж уйтгарлдагыг
Чимээгүй нулимс унагахдаа 
Ямар чимээ хацрыг чинь зүссээр 
Зүрхэнд чинь шингэдгийг
Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг
Зам татуулан урсах тэр нулимс
Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ
Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү
Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос
Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад
Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж
Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс
Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг
Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор
Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз
Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно
Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч 
Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана
Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж
Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож
Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж
Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ
Амьдрал баялаг гэж чи хэлдэг
Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж
Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ
Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд
Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ
Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү
Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү
Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий
Үгэнд заримдаа итгэх хэцүү
Үйлдэл заримдаа үгнээс ч чухал 
Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч
Суниагаад босох чинь хөгжим мэт яруу
Бягтрууланд венийн вальс эгшиглэж 
Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн
Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг
Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг
Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж
Үдэш оройн энгэсгийг үргээж
Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг
Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж
Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон
Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь
Тагтаар сийгэх салхинаас харамлаж
Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж
Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө
Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж
Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд
Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон
Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд
Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ
Одоохон явчхаад ирэе хайрт минь
Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч 
Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн
Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг
Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх
Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч
Цас бударсаар, бударсаар, бударсаар
Цайдам хөндийг хучина
Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй
Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж
Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний
Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай
Өргөх ёстой дээж минь гэвэл чи
Өгсөж дээш мацах оргил минь чи
Өдөр бүрт залбирах залбирал минь чи
Өргөө гэрийн минь унь багана нь чи
Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи
Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи
Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи
Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг
Болзож уулзсан хувь төөрөг минь
Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг
Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна
Инээмсэглээд ахин нэг алхахад
Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана
Алдсан байж болно бид
Алдрайхан нас шүү дээ
Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана
Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна
Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад
Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох
Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь
Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!
Болгоогооч амь амьдарлыг минь

Сайнжаргалын Начин  https://www.facebook.com/nachin.sainjargal

*****
БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАЖ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 99 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ

Үеийн үед итгэнэ эх орон минь
Үүрийн гэгээнд цэцэг дохигнох 
Үндсийн гүнийг нь чагнаархаж 
Чөдрийн морь шүүдэрт жиндэн зүүрмэглэх
Чив чимээгүй уулс нь далайн ёроол байснаа бодож дүнхийх
Өргөл мөргөлийн өндөр дээд эх орон минь
Өргөн дэлхийд өөрийн сүнсийг эрэн орь ганцаар бэдэрч явахад
Өгүүлэх шүлгийн байц гишүүн шиг
Алс алсын толгодыг нь ширтхэд
Өндөр тэнгэрээс хэв хадаг унжуулсан мэт
Анир чимээгүйгээр үүлс нь газрын хэвгийд шингэдэг эх орон минь
Манант тэнгэртэй хаяа хатгасан түүхийн их уснаас амталхуй
Наранд цогшсон гандирсын балгад нь
Саранд сэрийсэн нууцлаг ертөнцөө бүүвэйлсэн
Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ
Намрын хонгор зэрэглээндээ унага эрхлүүлж наадсан эх орон минь
Хур тээсэн хээлтэй үүл шиг 
Ертөнц эхийн хэвлийн хүйсэнд бүрэлдэхдээ
Ер бусын үй түмэн загас жараахайг
Сая живаан тэртээд салмайтал суяралдуулан сэлүүлж
Сансар огторгуйн нууцыг гүндээ оньсолсон эх орон минь
Хөвөн дээгүүр алхаж байгаа юм шиг тогорууд нь ирэхэд
Зөрж одсон учирлын сэжүүрт гадас тойрон гунганах ботгоны 
Зөөлөн зөөлөн бөмбөрөх нулимсыг салхиараа арчихдаа
Бударгана үүрч алхах бөгтөр эмгэний сэтгэлийг үймцүүлж
Бүүр эртийн эртэд эврээ буганд итгээд явуулсан гэнэн тэмээний нулимс эх орон минь
Нараа үзсэн ой хөвчийн цоорхойд нярайлах гэрэл шиг
Саранд сэрийсэн нууцлаг ертөнц нь
Наранд цогшсон гандирсаа бүүвэйлсэн
Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ
Намрын хонгор зэрэглээнд эрхэлж хоцорсон унагыг эхийнх нь сааманд унтуулсан эх орон минь
Үзэсгэлэнт бүсгүйн энгэрийн алчуур хийсэх шиг эмзэгхэн шүү та
Үхэхэд минь газар шороондоо тэвэрч нойрсох ертөнц минь чи
Мөнхөд таныг хайрлана гэж би худлаа хэлж чадахгүй
Мөнхийн мөнхөд чамайг хайрлах бүхэн тасралтгүй төрнө гэдэгт харин
Үеийн үед итгэнэ ээ эх орон минь 

******
ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ ДУЛДУЙТЫН ДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 220 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ

“Дорнын дотоод гоо сайхан”
Дорнын дотоод гоо сайхныг нэгжихэд
Үдшийн говьд үнээ мал хивэх нь цолмон оддод тод сонсогдож
Үлгэрийг тэд л өөр хоорондоо шивнэлдэн эвцэлдэж байна уу гэлтэй
Догол мөрөөс энхэл мөрийг хайх шиг нэг нэгнээ харван тоглоно
Дорнын дотоод гоо сайхныг хэмжихэд
Шонгын орой дээр хар хэрээ үзтэл цайрах үүрийг эвхэн бөөвийж
Шанх дэлээ сэгсрэн үүрсэх хүлгийн янцгаалтанд цочин сэрээд
Догшин хутагтын аялгуулж явсан говь руу хангайн зүгээс салхи эсгэнэ
Дорнын дотоод гоо сайхныг тэмтэрхэд
Сахлаа имрэн дуран тавьж суусан өвөг минь
Сайхан энэ дэлхийн нэгэн толгод дээр чулуу нэмээд
Долоон бурхан одруу цоройж тэмүүлсэн буган чулуунд үлдсэн шиг санагдана
Дорнын дотоод гоо сайхныг амталхад
Усруу цувах адуун сүрэг уудмын холыг сүүдэртэйгээ цуг хумисаар
Уран торгон зэрэглээн хоосныг газрын хээлэнд туураараа бичиглэж
Домгын алслалт цаг хугацааг муутуу цаас шиг эвхэнэ
Дорнын дотоод гоо сайхныг үнэрлэхэд
Цас унах чимээг цайрах борооны үзүүртэй зангидаж суугаа ээж минь
Цайныхаа дээжээс тогорууд үймцсэн зэлгээн туяан дор цацаж зогсоо нь
Дотоод мөн чанарын минь халил байц дээр зогсоо өвөг дээдсийн сүнс шиг үзэгдэнэ
Донын дотоод гоо сайхныг чагнахад
Сэтгэлийн минь аг чиггүй нам гүмд угаал үйлдэх бүсгүй
Сэмээрхэн өлмийлсөөр он цагийн хэцэнд сэтгэлээ тохож орхиод одох нь
Дадуширт зориулсан  “ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ыг цээжний хананд нөр цууриатуулах мэт сонсогдоно
Дорнын дотоод гоо сайхныг хархад
Хажуу дэргэд тамхилж зогссон агуу найрагчид бодлоо нүцгэлж үлдээгээд
Хараа хярхаггүйн тэнгэр өөд цувныхаа хормойг далдартал дэвсээр одох нь
Дэвтэрийн завсарт хатаагдан үлдсэн намрын навч лугаа бодолд үйрэх нь гашуун тэмтрэгдэнэ
  
Сайнжаргалын Начин  https://www.facebook.com/nachin.sainjargal




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
Оруулсан admin on 2023-10-19 15:13:09 (302 уншсан)



Ханилсан нөхрөө би

Халтирахад нь түлхэж явсангүй

Амьтны урдуур орж

Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй

Аяа, миний аялагхан залуу нас минь




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэ-Очир Арлаан )

Доржсэмбэ  	Ц	 Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
Оруулсан admin on 2023-10-19 10:40:23 (212 уншсан)


Халуун галын хажууд

Халж суунам

Гаднаас авчирсан жавараа

Гаргаж суунам

Гадаа танилцсан хүүхний

Гар хэчнээн хүйтэн ч

Гоё сайхан санагдсан сан

Халуун галын хажууд

Халж суунам

Гаднаас авчирсан жавараа

Гаргаж суунам

Гарсан тэр жавартай хамт

Гараад явчихаагүй л байгаасай

Чиний сайхан гарын хүйтэн...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Доржсэмбэ Ц )

Доржсэмбэ  	Ц	 Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Оруулсан admin on 2023-10-19 10:36:47 (234 уншсан)

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна.

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Доржсэмбэ Ц )

Явуухулан 	Б	 Шүлэг: Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:51:27 (250 уншсан)

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Явуухулан Б )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
Оруулсан admin on 2023-10-18 14:47:16 (233 уншсан)

Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх

Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ

Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

 

Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч

Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно

Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг

Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ

 

Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод

Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа

Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд

Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа

 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэ-Очир Арлаан )

Доржсэмбэ  	Ц	 Шүлэг: Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
Оруулсан admin on 2023-10-18 14:43:10 (229 уншсан)

Намайг харсан нүдээрээ

Өвгөн хэрээ

Хоёр зуун жилийн дараах

Намрыг харна

Доржсэмбийн шүлэглэсэн

Намар цаг

Домог болон

Үлдэнэ ээ хөөрхий....



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Доржсэмбэ Ц )

Шүлэг 		 Шүлэг: С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
Оруулсан admin on 2023-10-18 14:41:25 (203 уншсан)

Намарт би дургүй

Нүүж явдаг юм бүхэн тэнд бий

Нулимс хүртэл аягандаа багтахгүй

Нүүж урсаж л байдаг

Нар хүртэл дэлхийд багталцахгүй

Буцаж нүүж л явдаг

Намарт би дургүй

 

Хүүхдийн инээд шиг

Хэдэн бор шувуу

Хээр талын өвсөн дээгүүр

Хэл сураг тасран нүүж л нисдэг

Намарт би дургүй

 

Нарнаас илүү шатаж амьдрах гэж

Цагийн хяруунд даруулсан хүмүүс

Нулимстай олон сэтгэлийг анзааралгүй орхиод

Цаг хугацаанаас чанад руу нүүж л явдаг

Сарнаас илүү гэрэлтэж амьдарна гэж

Салах хагацахын сүүдэрт бөгтийж нүүдэг

Сайхан залуу нас цагийн хөлд үрэгдэж

Санахын тоосонд булуулж нүүдэг

Намарт би дургүй

 

Өчигдрийг бүтээгч маргаашийн төлөө амьдарч

Өвлийг өртөөлөн хаврыг зорьдогт чинь хайртай

Хамаг бүхэн өөдөөс нүүж ирдэг

Хаварт би хачин их хайртай.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т.Дарханхөвсгөл : Бидний намар
Оруулсан admin on 2023-10-18 14:37:23 (204 уншсан)

Би чамдаа хэлсэн шүү дээ хонгор минь

Бидний орчлонд сайхан зүйлс зөндөө гэж

Навчсыг нэг, нэгээр нь алган дээрээсээ үлээж суухдаа

Нэг тийм жаргалтай дууг нь сонсдоггүй гэж үү?

Мөчрөөсөө салан анх ниссэнээс нь хойш

Мөрөөдлийг нь биелүүлж чи минь дахин нисгэсэн учир тэд дуулж байна

Намрыг хамгийн сайхан улирал мөн гэж би чамдаа хэлсэн шүү дээ

Эзгүйрсэн нуур гунигтай харагдах ч түүнд хаврыг хүлээх итгэл бий

Яг л дэргэдээс минь гэнэтхэн алга болчихоор чинь юу ч хийлгүй

Явсан газар чинь иртэл чинь зогсох шиг минь

Эсвэл өөдөсхөн охиноо дээр өргөхөд инээд алдаад

Нисч байна гэж үнэн голоосоо хашгирдаг шиг

Цагаахан хүсэлт минь, цаг хугацааны минь намар минь

Цас инээж чаддаг гэж хэлсэн шүү дээ

Чиний минь энгэрт охин минь нялхамсдаг шиг

Алгаа дэлгээд цасан ширхэгийг тос доо хайрт минь

Амьсгалаа түгжээд тэдний инээхийг сонс доо

Анхны цаснаас бусад нь инээдэггүй юм шүү дээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
Оруулсан admin on 2023-10-18 14:34:18 (199 уншсан)


Горь тасрах мэт ганц улаан навч

Гол зуран сэтгэлийн гүн рүү хийсэхдээ

Хэлбэр дүрсээ хэдийн алдчихсан, бас гандчихсан

Хэнхдэг цээжинд минь эргэлдэх үй түмэн навчсыг дагуулан

Арван гуравтайгаа л очихыг хүсдэг байсан

Амьдралын гаднах харгуй руу шууран одов оо...

 

Ай, юутай их нүргэлээн

Ахиад л намар болно гэхээс

Турьхан бие минь дагжин чичирнэ

Тулах цэггүй ганхан зогсоно


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:29:18 (208 уншсан)

Шувууд буцаж эл хуль оргисон тэр намар
Шугуй шарлаж аав хадланд гарсан тэр намар
Надтай тоглодог ажаа айлд очсон тэр намар
Намайг том болоорой гэсэн тэр намар

Нар буцаж зуслангаас нүүсэн тэр намар
Хяруу унаж сөл гандсан тэр намар
Чихэр өгдөг ажаа минь холоо явсан тэр намар
Чи хаачих нь вэ? гэж би асуугаагүй тэр намар
 
Зэгс шуугиж тогоруу зэллэсэн тэр намар
Айраг шаагин ангир тээрсэн тэр намар
Шинэ сарнаар очоорой гэсэн тэр намар
Шивээ ганхуулж би дагаж гүйсэн тэр намар
 
Нэг л өглөө ажаа хол явсан тэр намар
Нөгөө хацрыг нь дараа үнсэнэ гэсэн тэр намар
Хөөрхөн эгч гоёод л байсан тэр намар
Хөөрөөд л би юу ч мэдээгүй тэр намар



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Бямбажав : НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:24:18 (209 уншсан)

Сэтгэлд далдын гуниг үргээж салхи сэвэлзэнэ
Итгэлд хайрын шивнээ мялааж амраг минь эрхэлнэ
Сэмбэрүү манан газраар хөглөрч тэнгэр хуйсагнана
Сүмэн өвс өнгөө гоёж дэлхийг аргадна

Намайг хайрласан бүхний зүрхэнд би уянга болж эгшиглэнэ
Намрын гурван сарыг аргамжиж ятга болон товшуурдана
Зөөлөн зүсрээ нь дээвэр гижигдсэн энэ өдрүүдийн
Зүүсгэл гоёл нь миний энхрийхэн хайр байж нялхарна

Тэртээгээс морьтон бууж мордох дэлгэр цагийн
Тэлмэн жороо аялгуунд таанын замбага сугсарна
Тэрлэг нимгэн бүсгүйн уяхан гоо бэлхүүсэнд
Тэнгэрийн нарны ханхүү мөнгөн бүс ороож үзэгдэнэ

Суль өвс жиндээж мэдэх оройтсон борооны
Цул итгэл алдарч болох солонгон өнгөнд
Сэтгэлийн шувуу нисэн нисэн бууж далдыг шивнэнэ
Сэмхэн гуниг үргээн үргээн ойртож бодлыг минь уншина

Үүл эсгэн ганганах шувуудын зэллээнд хүслээ дайж
Үрэл мөнгөн шүүдэрт цэцэгсийн дэлбээнд өлмийгөө зүлгэж
Өөрөө би цуурай нь оддын чөлөөнд нэвт гэрэлтэх
Өнөөдрийг маргааштай нь холбосон цахилдган цэнхэр бөгж юм

Огторгуйд анивчин анивчин шөнийн мэнд илгээсэн
Оддын дурлалыг энд хэн нэг нь тосон авч
Хязгааргүйн гүнээс уусан мэлтрэх зүүдний тайтгаралдаа
Хайрын шувуухай болгон алган дээрээсээ нисгэнэ

Энд би намрын тухай шүлэг тэрлэж суухад
Тэнд өвлийн цасны цагаахан хяруу хялмаалж эхэлнэ
Энд навчисын сэрчигнээнд бодол хулжиж өртөөлөхөд
Тэнд найрын дугараа уртын дуутай шуранхайлна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Голын тохой дээр
Оруулсан admin on 2023-10-18 03:23:51 (23459 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир

 

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Аюурзана 	Г	 Шүлэг: Г.Аюурзана : Миний мэдэх намар
Оруулсан admin on 2023-10-16 06:01:31 (3773 уншсан)

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Аюурзана Г )

Шүлэг 		 Шүлэг: Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
Оруулсан admin on 2023-10-14 19:23:04 (306 уншсан)

АУГАА ИХ  ДАНЗАНРАВЖААТАЙ ӨЧҮҮХЭН
ШҮЛЭГЧ НАМАЙГ ЭНДҮҮРСЭН  НЬ
1994 онд хурандаа Жамцын Жамсрангийн "Залуужуулж урт наслуулах увдис ухаан" нэртэй ном хэвлэгдэн гарсан юм. Эдгэршгүй хүнд өвчнийг эмчилгээ, өөрийн ухаан сэтгэлээр эмчилж, эрүүл саруул явахын үлгэрийг ард түмэндээ хайрласан Жамсран гуайн энэ ном бас л нэг чухаг сайхан ном болжээ.
Уг номын гуравдугаар хэсэгт /14-р тал/ "Байгальтай шүтэлцэх ухаан" гарчигтай  бүлэг  байна. Тэр бүлэгт:  "Байгальтай шүтэлцэх ухааныг шууд заан сургасан Монголын их яруу найрагч Догшин ноён хутагт Данзанравжаагийн сургаалыг даган баясч, шүтэн биширч мөргөн залбирч явууштай.

Өглөө болгон эрт босч 
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутаг аа 
Оюун ухаанд тань хайрлах болно. 
Орой бүхэн гэрээс гарч
Одон ертөнцийг хүндэтгэн харж бай 
Эрхэс гараг үзэсгэлэн сүлдээрээ 
Эгнэгт Таныг тэтгэх болно. 
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай 
Эндэлгүй дэгжихийн учир тавилангаар 
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүмүүн хаа ч явсан 
Уулсын оргилыг бүрэн харж бай
  Баян буурал хангайн хишгээр 
Бат төвшин явах болно 
Учирсан бүхнийхээ нүүр царайг 
Уяхан даруу инээмсэглэн харж бай 
Өнөр өтгөн урт наслахын 
Өлзий хутаг бүрдэх болно 
гэсэн яруу сайхан, хамгаас үнэтэй энэ сүргаалыг өрх гэр, хүн бүрийн амьдралд  шингээх юмсан. Байгальтай шүтэлцэх, бурханд залбиран мөргөхийн алинд ч адилхан ийм үнэнийг дагаж чадвал урт насалж, жаргах өлзий буян лавтай  оршино” гэжээ.
Энэ  шүлгийг  Улаанбаатар Радио хэдэн жилийн турш өглөөний санамж  нэвтрүүлгийн  эхлэл гэж явуулж байна. 
Энд бүхлээр нь иш татсан шүлэг нь Данзанравжаагийн шүлэг биш, миний 1987  онд бичсэн "Хөхөөн дууны  сар" шүлгийн түүврийн эцсийн хуудсанд хэвлүүлсэн "Хөхөөн дууны сар" номын өндөрлөн барих аяны сониноос авсан байж болох юм. 
Aугаа их хүнтэй өөрийгөө андуурсанд нэг талаас би баярлахын дашрамд миний тэр шүлэг хүн ардын урт наслахад хэрэг болох санаа aгyyлгаар  тийм дүүрэн байсан гэж үнэлсэнд баярлах байна. 
Мөнгөн сарыг хөөрөх бүрuйд 
Мөнхүү бас бахархан харж бай 
Сэрж санахын яруу тодыг 
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно
гэсэн нэг бадаг уг номонд хасагдсан байна. 
Суут их яруу найрагч  хүнтэй өчүүхэн нэгэн болхи шүлэгчийг андуурсан андуурлыг товчийн төдий тайлж өгсөн бодрол энэ буюу.
Зундуйн ДОРЖ

Зундуйн ДОРЖИЙН “Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй тохиолууд” номоос...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 308 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-29.jpg
Хэмжээс: 600x450 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4479

Ц. Болдбаатар	60х80, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x451 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4778


khuv5-050.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4198


Агуулга
Бямба, 2023.10.14
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn