Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Бусад 		 Шүлэг: М. Отгонбаяр : Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг
Оруулсан admin on 2018-01-30 18:11:20 (2312 уншсан)

 

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг  Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх  Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

 

 

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: Ижийгээ саначихлаа
Оруулсан admin on 2018-01-30 18:03:24 (2412 уншсан)

 

Болжмор шиг, жимс түүж идэх минь ч

Борооны тухай жиргэх минь ч яах вэ, 

ижийгээ саначихлаа.

 

Саглагар модноо сүрэглэн суух минь ч
Сарны тухай дуулах минь ч яах вэ, 
ижийгээ саначихлаа.

Оддын тэнд байгаа нүдээ авъя,
Үүлс нь тэнд нүүж л байг;
Охидын тэнд байгаа зүрхээ авъя,
Үс нь тэнд хийсч л байг, 
ижийгээ саначихлаа.

Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч
Хангайн модод жимслэхийг хүлээлээ;
Зун зунаар явна гэж жиргэсэн ч
Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ, 

 

ижийгээ саначихлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Бийр: "Үдийн хойно" түүврээс
Оруулсан admin on 2018-01-30 17:56:11 (2236 уншсан)

 

ГЭНЭТ БИ БИЕЭ ХОРЛОВОЛ 

ӨРИЙН ЭЗЭН ЛАВ ЗОВНО

Би үхье гэж бодно.
Миний төлөө үнэн сэтгэлээсээ 
хэн зовно вэ?

Амраг минь
чамайг би итгэхгүй байна. 
Өрийн эзэн харин 
үнэн сэтгэлээсээ зовж сандрахыг 

 

би итгэж байна. 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Отгонбаяр Бэсүд: ...
Оруулсан admin on 2018-01-24 20:10:38 (2279 уншсан)

Давчуу давчуу л гэх юм энэ хорвоог

Долоон тэрбумуулаа багтаад байна

Уудам уудам л гэх юм энэ хорвоог

Уйлах газар олдохгүй давчдаад байна

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чулуунбат Амартүвшин: ЧОЙНОМД бичсэн захидал
Оруулсан admin on 2018-01-24 19:57:03 (2271 уншсан)

Дархан хан уулынхаа онгон сахиуст найрагч
Даамай их түмнийхээ зовлон жаргалыг дуулагч
Сэцэн ханы удам
Цэцэн ардын дуучин
Хэрэгцээ үүрэг гарвал амиа үл хайхрагч
Хэтэрхий хайртай орныхоо үнэнч иргэн таньтай
Эрин зууныг давуулан байж
Эрдэм номоор цэц булаалдая гэсэнгүй
Эсвэл худлаа магтая гэсэнгүй бас муулая гэсэнгүй ээ
Энэ л үеийнхээ тухай бодлоо хэлье гэсэн юмаа...

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Номинзултай орчлон
Оруулсан admin on 2018-01-13 13:43:41 (2704 уншсан)

Намхан орчлонг өндөр болгох гэж

Нахилзанхан ургадаг байх даа энэ модод

Онцгой хүсэл дотнохон сэтгэлийнхээ

Оргилох гэрлийг сацрууланхан гэрэлтүүлье

Мөд ирэхгүй төд бүтэхгүй зүйл гэж үгүй ээ

Мөнгөн сартай ертөнцийн жаргалыг сэтгэлээсээ халиа

Ижил сэмбэрүү цэцэгс исгэрэнхэн ургадаг жамаар

 Итгэлийн зулаа бадамлууж ижилсэхийн жаргалыг эдлэе.

Номин зуны эрвээхийд өнгөөн гээж одлоо ч

 

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Шүлэг 		 Шүлэг: Э.Намар: Шарх
Оруулсан admin on 2018-01-08 20:21:18 (2738 уншсан)

 Үснийхээ үзүүр бүрт

Үнэрийг чинь шингээж сүлжээд

Өдөр бүр аялдаг дууг чинь

Өвөртлөөд би хэвтлээ

Явахдаа чи надад гунигаа нөмрүүлээд

Яаруухан алхахдаа шархаа дэрлүүлжээ

Чамд баярлалаа

Цас ороход ч даархааргүй үлдлээ

Би...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Намсрайжав Батжаргал : Төрийн хараал
Оруулсан admin on 2017-12-25 14:43:15 (2778 уншсан)

Яарч тэвдсэн Монголхүү Энхриймаа хоёр хэдийгээр хугацаа алдаж хожимдсноо мэдэж байсан ч "юмыг яаж мэдэхэв" хэмээн далд горьдлого тээсээр, охиноо цэцэрлэгээс нь авмагц шууд санд мэнд давхин ирвэл үнэхээр Нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнийн гадуур Төрийн их баяр наадмыг санагдуулам хүн машин багширч, өндөр хана дагуу урт олс сунгаж татсан хөлстэй, шороо тоостой дараалал дунд Солонгос явж ажиллах гэсэн залуус хүүхнүүд мянга мянгаараа эх орон, нутаг ус, гэр бүлээ орхин боолын хөдөлмөр эрхлэхээр одохын хүслээр улайран түлхэлцэн зүтгэлж байлаа. Энэ удаагийн бүртгэлийн тоо нь хэмжээтэй, явахыг мөрөөдөн тэмцэж өрсөлдөгчид нь тогтоосон тооноос дор хаяж найм дахин олон байгаа тухай сураг сонсоод тэр хоёрын урам чухам л бугуй шууны нь яс хугарчих мэт тасхийн хугарав аа. Дараалалыг нь дарж татсан бүдүүн олсноосоо “хувь тавилангийн цулбуур атгасан” мэт салахгүй зуурч, өвөр зуураа хэрэлдэн хэмлэлдэж, хүчтэй түлхэлтээр дараалалаасаа мултарсан зарим нь эрэг дээр шидэгдсэн азгүй жараахай мэт эргээд орох гэж зүтгэн сандарч харагдах олныг атаархангуй харж зогссон Монголхүү:

-Одоо яая гэхэв, харьцгаая даа, гурвуулаа хэмээн санаа алдан өгүүлэхэд түрүүнээс хойш тасралтгүй шогшрон харуусах эхнэр нь:
-Бид хоёр ямар азгүй юм бэ, эртхэн мэдээд хоёр гурав хоногийн өмнөөс оочирлосон бол өдийд овоо урдуур оччихсон зогсож байхгүй юу хэмээн гашуудахад дэрэвгэр сормуустай мэлмэн алаг нүдэнд нь цэлсхийтэл бүрхэн ирсэн нулимс багтаж ядах мэт яах ийхийн зуургүй мэлтэсхийн хальж хацрыг нь даган урслаа. Монголхүү эхнэрээ аргадан тайвшруулж:
- За яахав дээ, хайраа... Хоёулаа өөр шугамаар хөөцөлдөе. “Өгдөг юмыг нь өгч байгаад” ч болов яаж ийгээд явцгаана даа хэмээн бодлогшронгуй өгүүлэхэд, цухалдаж бухимдсан гэргий нь:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Отгонбаяр : Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг
Оруулсан admin on 2017-12-25 14:39:33 (2225 уншсан)

Болор цомын тэргүүн шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Яруу найрагч М.Отгонбаяр

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чадалтай байсан бол...
Оруулсан admin on 2017-12-23 00:21:35 (2313 уншсан)

Чадалтай байсан бол..

Чадалтай байсан бол

Уураг  тархиараа угжин байж би хөгжүүлэхсэн

Униар дунд сүүмийн гэрэлтэх бүүдгэр оч адил

Урт замын эхэнд зогсоод улс монголоо өргөхсөн

Даанч би ганцаардал, үзэн ядалт,

Үхэж үл болох уртын урт өр төлөөс өчиг  цааз нь дэндсэн

Хатуу орчлонд өдөр хоногийг аргацаах жирийн нэгэн харц

Чадалтай байсан бол ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Намар : Өдөржингөө би өрөөнийхөө буланд ...
Оруулсан admin on 2017-12-17 18:29:30 (2348 уншсан)

Өдөржингөө би өрөөнийхөө буланд

Өвдгөө тэврээд өнгөрснийг зурлаа

Өвөл шиг аравдугаар сарыг

Шараар би тэнгэрийг нь

Цагаанаар би бяцхан горхийг 

Өөрийгөө харин хөх өнгөөр будлаа

Газарт байсан ганц тэр лонхийг 

Гагц би зуралгүй орхилоо

Өдөржингөө би өрөөнийхөө буланд

Өнгөрснийг тэврээд асгартал уйллаа

Нулимс минь надруу хялам ч хийлгүй

Нүүр буруулаад хувцсанд минь шингэлээ

Хэнд ч хэлээгүй тэр өдрийг залгиад

 би дахиж бодохгүй

Мартаж чадахгүй горхины чимээг цээжиндээ тээгээд

 зүүдэндээ л сонсьё

Өдөржингөө би өрөөнийхөө буланд 

Өөрийгөө тэврээд чихэр хүлхлээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Би аавынхаа
Оруулсан admin on 2017-11-24 10:25:10 (6892 уншсан)

Би аавынхаа
Эгэлхэн нэгэн инээднийх нь цаанаас
Эгшиглэж үсэрсэн тод оч
Эрмэг залуу насных нь аагаас
Эмтэрч унасан ширхэг цог
Би аавынхаа
Зүүднээсээ нуусан нандин хүслээс нь
Зүрхэнд нь буусан үнэт эрдэнэ
Зөрлөгт туулсан зовлон гунигийг нь
Зөөллөж аснарсан инээд баяр
Би аавынхаа
Орхиод л ирсэн эгэл нэгэн төрхийг нь
Олоод л амьдарсан зол жаргал
Орчлонд зохиосон гэгээн дууных нь
Отгон нэгэн содон аялгуу
Би аавынхаа
Хойчийг эргэцүүлсэн уужим бодлоос нь
Ховхорч үлдсэн холч ухаан
Ханхар дулаан элбэг өврөөс нь
Хагдарч унасан амин заяа
Би аавынхаа
Эд эс бүхнийг нь шингээсэн
Элэгдэж дуусахгүй маргааш
Энэрэл хайр, ухааныг нь өвлөсөн
Эцэс төгсгөлгүй үргэлжлэлээ ...

#Drst 2016



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: П.Мөнгөнөө: Ахтай байх сайхан
Оруулсан admin on 2017-11-03 12:58:02 (35914 уншсан)

Эрхлүүлж нялхаруулж эвийлэн хайлдаггүй ч

Энхрий сэтгэлдээ дүүгээ хайрладаг миний ах

Хорвоогийн олон аашнаас дүүгээ хамгаалж халхалдаг

Хоёрхон өгүүлбэрээр ухаарал хайрладаг миний ах

Зэмлэхэд тань дүү нь дуртай

Зэмлүүлж эмээх ахтай байх дэндүү сайхан 

Аавын хайр ээжийн энэрлийг санагдуулсан

Алсаас бараатай ханагар уул мэт миний ах

Онож алдахад минь ухааруулдаг

Орчлонд хат суусан миний түшиг миний ах

Миний мэдэх хийморьлог монгол эр хүн

Мишээж инээх ноён оргил миний ах.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
Оруулсан admin on 2017-09-24 12:40:24 (2833 уншсан)

Ноён хөх шувуу
Үзэгдэх, дасах аль нь билээ ч гэсэн
Үүрд хамт байсан ноён хөх шувуу
Алдаа болоод хараагдсан нь олон ч
Сэтгэлд эгшиглэнт цагаан суврага болоод
Энэ биенээс минь эгшин ч тасраагүй хүлээтэй хөх шувуу.
Илүү дутуу хөөрөл ба шаналант мөрөөдөл,
Их шунал, галзуурал, дон, хэтрүүлэл,
хийрхэл, гажиг гачаалт, гай зовлонт найдваргүйчүүд жин дарсан
Эрх чөлөөн дунд элж яваа
Өөрийгөө зугаацуулагч
Өөнтөгч хүн шувуудын хүслээр болдогсон бол
Горил ба бурхан судлалаар ертөнцийн амгалан оргилдоо хүрсэн бол
Голт бор цэцгээ, гоо охид үзэсгэлэнт хорин таван насаа мөнхөд хадгалсан бол
Годог хүлээхгүй, хотын даргаа хүлээхгүй.
Хоёулаа ирдэгсэн бол...

2017.05 сар

Баттөрийн Мянганмягмар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
Оруулсан admin on 2017-09-24 12:39:24 (2314 уншсан)

Хээр-Агаарт алжаан анирт умбах
Хэц бэлээр жаргалын найман морь зүүдэнд хатирах
Хэний ч хүрээгүй газар дэлхийн чанадад очих
Хэсэг зуурд уулсыг бишэрч дэргэд нь саатан. Салж чадахгүй болох. Энд л
Ургаж, удаан жил уяран гандаж
Тал юундаа тайвуу айвуу амьдарч
Уусан сүүнээс усан нулимс хүртэл
Та бидний хал хатуужил эвлэх
Мөн
Хөдөө ба хот балгад, хөеө мэт цуглуулага
Хүний санаанд урсах хөгжим хөг
Бодлыг минь тээгч бор чөмөг
Бор газар, бодьсадвын тусыг олсон хөрс ч энд л байх.

2017.08 сар Баттөрийн Мянганмягмар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Мянганмягмар : Нүүдэлч
Оруулсан admin on 2017-09-24 12:32:42 (2345 уншсан)

Их нүүдэлч

Алтан тэмээлзгэн

Дөлгөөн уулсаас

Аг чиг дуугүй гэрэлт орон зай руу

Алсарч одсоор. Амгаланг олохоор

Илиадын нутгаар шагайж үзвэл

Эрчис саарав. Эргэж үзүүтээ

Цомирлогоо дэлгэх ертөнцөө харуутаа

Шунгаж алдав

Өвсөнд шигдэж орохоор

Үлдэж, Үл олдохоор

Наалдах хачиг

Эрдэнэд шунах гуур мэт сэтгэн

Бүлээн шороотоо санж мэтгэн

Бүтэн биеээ үрж хоосортол зүтгэв.

2017.07 сар

Баттөрийн Мянганмягмар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Оруулсан admin on 2017-09-06 12:03:35 (3388 уншсан)

 Дүүмэдхэн минь
Дүүгсэн халуун гэрлээр
Сэтгэлд бадамладаг дөл` минь
Дүүрэн намрын гунигыг
Үргээж сэвэлздэг салхи минь
Дүүмэдхэн минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Бусад 		 Шүлэг: С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Оруулсан admin on 2017-08-16 17:30:37 (3605 уншсан)

Шинэхэн орсон цас шиг нүд баясгасан хань минь
Шилэн болор шиг гялалзсан тунгалаг гэгээн хайр минь
Шиврээ бороо шиг шимтэй сэтгэлийн нандин учрал минь
Шуумал дарь эх шиг сайхан надад хайрласан бурхан минь

Гар гараасаа хөтлөлцсөн гал шиг насны жаргал минь
Ганган цэнхэр гариг дээр гунхаж алхсан эхнэр минь
Голдирлоо даган мяралзах цэнгэг мөрний эх шиг
Гараараа чанасан цай чинь амттай байдаг аа хань минь

Төөрөг зургаар тааруулсан тэнгэрийн нууц дагина минь
Туургат Монгол гэрийн зүүнийг чимсэн үзэсгэлэн минь
Төрлөөсөө угийн царайлаг цэвэр Монгол эхнэр минь
Тэнгэрт сүүгээ өргөж цацлаар далласан хайрт минь

Тахилын дээжээ алгасаагүй бурханлаг сайхан хань минь
Таарсан ерөөлдөө хайртай миний үнэн ч амраг минь
Төрүүлсэн үрийнхээ эжий сүүгээр эвлэсэн дарь эх минь
Түмэн жилээр ч ханьсах ерөөл бэлэглэмээр хань минь

Хаттай залуу насны минь халгих сэтгэлийн гэрэл минь
Хайчилж солбин мишилзсэн миний хөөрхөн хань минь
Халуун дулаан хайраа надад зориулсан эхнэр минь
Хайрлаад харамлаад ханамгүй халхын нэгэн бүсгүй минь

Далавчтай төрсөн ч болоосой дагуулаад нисэхсэн ханийгаа
Дараалсан гурван хүүг минь төрүүлээд өгсөн болохоор
Дархан бэрийн суудлыг чамдаа бэлэглэе хань минь
Дахин дахин учрахын ерөөл өргөн амлая миний сайхан ханиа

САРТУУЛЫН Б.УЛААНХҮҮ хайрт хань даа зориулав 2017 08 5НД



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
Оруулсан admin on 2017-07-17 21:09:09 (3584 уншсан)

Арван хэдхэн насны минь амталж үзсэн алим минь
Амьсгаа хамтдаа давхцсан анхны цагаан шөнө минь
Аргадаж эвлэж усалсан ариухан нандин цэцэг минь
Амьддаа хэзээч мартахгүй насны ганцхан жаргал минь

Хосын хорвоод учирсан хоёр зүрхний хэмнэл минь
Хоёулаа хамт сандарсан хамгийн гэгээн учрал минь
Хоёрхон биенээсээ өөр хэнд ч алдаагүй нууц минь
Холын холоос дурсах хонгор багын дурсамж минь

Хайрын орчлонд ууссан хангал багын эхлэл минь
Халуун хөлсөө нийлүүлсэн хамгаас үнэтэй цэг минь
Хаанаас ч хайгаад олохгүй хатан гоо үзэсгэлэн минь
Хараацай насаа дурсаад инээгээд уулзах найз минь

Нандин тэр л нууцаа надтай хоёулаа хадгалсан
Нартад анх учирсан байгалийн дэгжин цэцэг минь
Намтар түүхээ хадгалсан үүрдийн ганцхан чи минь
Намайг хааяа дурсаад дотроо инээмсэглэж байгаа даа

Сартуулын Б.Улаанхүү 2017 07 17



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
Оруулсан admin on 2017-06-13 16:12:59 (3028 уншсан)

Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа
Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа
Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо
Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ

Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ
Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа
Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа
Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ

Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ
Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа
Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө
Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ

Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа
Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө
Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо
Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа

Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 194 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-008.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4252

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-021.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3763

Хүрэлтогоот
khureltogoot-30.jpg
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4187


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn