Шинэ өглөөн наран инээж угтдаг тухай
Шингэж одох болгондоо гуниг тээдэг тухай
Мартаж үгүйлэхийн тулд маргааш ирдэг тухай
Манант орчлонгийн үнэн, зовлонгоор төгсдөг тухай
Буцах цагийн аниртай дууг
Бусдаас нууж өөртөө зориулъя
Үртэй хүмүүн бүхэн жаргаж дуулдаг тухай
Үйлийн үнэнд гүйцэгдэн хагацаж дуусдаг тухай
Хагдарч гандахын тулд цэцэгс ургадаг тухай
Хамгаас хайртай бүхэн минь хальж одохын тухай
Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай Эх орон минь Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй Эх орон минь
Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос
Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс
Болжмор шиг, жимс түүж идэх минь ч
Борооны тухай жиргэх минь ч яах вэ,
ижийгээ саначихлаа.
Саглагар модноо сүрэглэн суух минь ч Сарны тухай дуулах минь ч яах вэ, ижийгээ саначихлаа.
Оддын тэнд байгаа нүдээ авъя, Үүлс нь тэнд нүүж л байг; Охидын тэнд байгаа зүрхээ авъя, Үс нь тэнд хийсч л байг, ижийгээ саначихлаа.
Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч Хангайн модод жимслэхийг хүлээлээ; Зун зунаар явна гэж жиргэсэн ч Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ,
ГЭНЭТ БИ БИЕЭ ХОРЛОВОЛ
ӨРИЙН ЭЗЭН ЛАВ ЗОВНО
Би үхье гэж бодно. Миний төлөө үнэн сэтгэлээсээ хэн зовно вэ?
Амраг минь чамайг би итгэхгүй байна. Өрийн эзэн харин үнэн сэтгэлээсээ зовж сандрахыг
би итгэж байна.
Давчуу давчуу л гэх юм энэ хорвоог
Долоон тэрбумуулаа багтаад байна
Уудам уудам л гэх юм энэ хорвоог
Уйлах газар олдохгүй давчдаад байна
Дархан хан уулынхаа онгон сахиуст найрагч Даамай их түмнийхээ зовлон жаргалыг дуулагч Сэцэн ханы удам Цэцэн ардын дуучин Хэрэгцээ үүрэг гарвал амиа үл хайхрагч Хэтэрхий хайртай орныхоо үнэнч иргэн таньтай Эрин зууныг давуулан байж Эрдэм номоор цэц булаалдая гэсэнгүй Эсвэл худлаа магтая гэсэнгүй бас муулая гэсэнгүй ээ Энэ л үеийнхээ тухай бодлоо хэлье гэсэн юмаа...
Намхан орчлонг өндөр болгох гэж
Нахилзанхан ургадаг байх даа энэ модод
Онцгой хүсэл дотнохон сэтгэлийнхээ
Оргилох гэрлийг сацрууланхан гэрэлтүүлье
Мөд ирэхгүй төд бүтэхгүй зүйл гэж үгүй ээ
Мөнгөн сартай ертөнцийн жаргалыг сэтгэлээсээ халиа
Ижил сэмбэрүү цэцэгс исгэрэнхэн ургадаг жамаар
Итгэлийн зулаа бадамлууж ижилсэхийн жаргалыг эдлэе.
Номин зуны эрвээхийд өнгөөн гээж одлоо ч
Үснийхээ үзүүр бүрт
Үнэрийг чинь шингээж сүлжээд
Өдөр бүр аялдаг дууг чинь
Өвөртлөөд би хэвтлээ
Явахдаа чи надад гунигаа нөмрүүлээд
Яаруухан алхахдаа шархаа дэрлүүлжээ
Чамд баярлалаа
Цас ороход ч даархааргүй үлдлээ
Би...
Яарч тэвдсэн Монголхүү Энхриймаа хоёр хэдийгээр хугацаа алдаж хожимдсноо мэдэж байсан ч "юмыг яаж мэдэхэв" хэмээн далд горьдлого тээсээр, охиноо цэцэрлэгээс нь авмагц шууд санд мэнд давхин ирвэл үнэхээр Нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнийн гадуур Төрийн их баяр наадмыг санагдуулам хүн машин багширч, өндөр хана дагуу урт олс сунгаж татсан хөлстэй, шороо тоостой дараалал дунд Солонгос явж ажиллах гэсэн залуус хүүхнүүд мянга мянгаараа эх орон, нутаг ус, гэр бүлээ орхин боолын хөдөлмөр эрхлэхээр одохын хүслээр улайран түлхэлцэн зүтгэлж байлаа. Энэ удаагийн бүртгэлийн тоо нь хэмжээтэй, явахыг мөрөөдөн тэмцэж өрсөлдөгчид нь тогтоосон тооноос дор хаяж найм дахин олон байгаа тухай сураг сонсоод тэр хоёрын урам чухам л бугуй шууны нь яс хугарчих мэт тасхийн хугарав аа. Дараалалыг нь дарж татсан бүдүүн олсноосоо “хувь тавилангийн цулбуур атгасан” мэт салахгүй зуурч, өвөр зуураа хэрэлдэн хэмлэлдэж, хүчтэй түлхэлтээр дараалалаасаа мултарсан зарим нь эрэг дээр шидэгдсэн азгүй жараахай мэт эргээд орох гэж зүтгэн сандарч харагдах олныг атаархангуй харж зогссон Монголхүү:
-Одоо яая гэхэв, харьцгаая даа, гурвуулаа хэмээн санаа алдан өгүүлэхэд түрүүнээс хойш тасралтгүй шогшрон харуусах эхнэр нь: -Бид хоёр ямар азгүй юм бэ, эртхэн мэдээд хоёр гурав хоногийн өмнөөс оочирлосон бол өдийд овоо урдуур оччихсон зогсож байхгүй юу хэмээн гашуудахад дэрэвгэр сормуустай мэлмэн алаг нүдэнд нь цэлсхийтэл бүрхэн ирсэн нулимс багтаж ядах мэт яах ийхийн зуургүй мэлтэсхийн хальж хацрыг нь даган урслаа. Монголхүү эхнэрээ аргадан тайвшруулж: - За яахав дээ, хайраа... Хоёулаа өөр шугамаар хөөцөлдөе. “Өгдөг юмыг нь өгч байгаад” ч болов яаж ийгээд явцгаана даа хэмээн бодлогшронгуй өгүүлэхэд, цухалдаж бухимдсан гэргий нь:
Болор цомын тэргүүн шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Яруу найрагч М.Отгонбаяр Ижийдээ нас гуйлаа Зэрлэг улаан сарнаас Зэлүүд сансрын од бүхнээс Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс Ижийдээ нас гуйлаа Ижийдээ би нас гуйлаа Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс Амраглан дурлагч гоо уулнаасаа Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ Ижийдээ нас гуйлаа Ижийдээ би нас гуйлаа Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь, Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг Ижийд минь нас хайрлаач Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...
Чадалтай байсан бол..
Чадалтай байсан бол
Уураг тархиараа угжин байж би хөгжүүлэхсэн
Униар дунд сүүмийн гэрэлтэх бүүдгэр оч адил
Урт замын эхэнд зогсоод улс монголоо өргөхсөн
Даанч би ганцаардал, үзэн ядалт,
Үхэж үл болох уртын урт өр төлөөс өчиг цааз нь дэндсэн
Хатуу орчлонд өдөр хоногийг аргацаах жирийн нэгэн харц
Чадалтай байсан бол ...
Өдөржингөө би өрөөнийхөө буланд
Өвдгөө тэврээд өнгөрснийг зурлаа
Өвөл шиг аравдугаар сарыг
Шараар би тэнгэрийг нь
Цагаанаар би бяцхан горхийг
Өөрийгөө харин хөх өнгөөр будлаа
Газарт байсан ганц тэр лонхийг
Гагц би зуралгүй орхилоо
Өнгөрснийг тэврээд асгартал уйллаа
Нулимс минь надруу хялам ч хийлгүй
Нүүр буруулаад хувцсанд минь шингэлээ
Хэнд ч хэлээгүй тэр өдрийг залгиад
би дахиж бодохгүй
Мартаж чадахгүй горхины чимээг цээжиндээ тээгээд
зүүдэндээ л сонсьё
Өөрийгөө тэврээд чихэр хүлхлээ
Би аавынхаа Эгэлхэн нэгэн инээднийх нь цаанаас Эгшиглэж үсэрсэн тод оч Эрмэг залуу насных нь аагаас Эмтэрч унасан ширхэг цог Би аавынхаа Зүүднээсээ нуусан нандин хүслээс нь Зүрхэнд нь буусан үнэт эрдэнэ Зөрлөгт туулсан зовлон гунигийг нь Зөөллөж аснарсан инээд баяр Би аавынхаа Орхиод л ирсэн эгэл нэгэн төрхийг нь Олоод л амьдарсан зол жаргал Орчлонд зохиосон гэгээн дууных нь Отгон нэгэн содон аялгуу Би аавынхаа Хойчийг эргэцүүлсэн уужим бодлоос нь Ховхорч үлдсэн холч ухаан Ханхар дулаан элбэг өврөөс нь Хагдарч унасан амин заяа Би аавынхаа Эд эс бүхнийг нь шингээсэн Элэгдэж дуусахгүй маргааш Энэрэл хайр, ухааныг нь өвлөсөн Эцэс төгсгөлгүй үргэлжлэлээ ... #Drst 2016
Эрхлүүлж нялхаруулж эвийлэн хайлдаггүй ч
Энхрий сэтгэлдээ дүүгээ хайрладаг миний ах
Хорвоогийн олон аашнаас дүүгээ хамгаалж халхалдаг
Хоёрхон өгүүлбэрээр ухаарал хайрладаг миний ах
Зэмлэхэд тань дүү нь дуртай
Зэмлүүлж эмээх ахтай байх дэндүү сайхан
Аавын хайр ээжийн энэрлийг санагдуулсан
Алсаас бараатай ханагар уул мэт миний ах
Онож алдахад минь ухааруулдаг
Орчлонд хат суусан миний түшиг миний ах
Миний мэдэх хийморьлог монгол эр хүн
Мишээж инээх ноён оргил миний ах.
Ноён хөх шувуу Үзэгдэх, дасах аль нь билээ ч гэсэн Үүрд хамт байсан ноён хөх шувуу Алдаа болоод хараагдсан нь олон ч Сэтгэлд эгшиглэнт цагаан суврага болоод Энэ биенээс минь эгшин ч тасраагүй хүлээтэй хөх шувуу. Илүү дутуу хөөрөл ба шаналант мөрөөдөл, Их шунал, галзуурал, дон, хэтрүүлэл, хийрхэл, гажиг гачаалт, гай зовлонт найдваргүйчүүд жин дарсан Эрх чөлөөн дунд элж яваа Өөрийгөө зугаацуулагч Өөнтөгч хүн шувуудын хүслээр болдогсон бол Горил ба бурхан судлалаар ертөнцийн амгалан оргилдоо хүрсэн бол Голт бор цэцгээ, гоо охид үзэсгэлэнт хорин таван насаа мөнхөд хадгалсан бол Годог хүлээхгүй, хотын даргаа хүлээхгүй. Хоёулаа ирдэгсэн бол...
2017.05 сар
Баттөрийн Мянганмягмар
Хээр-Агаарт алжаан анирт умбах Хэц бэлээр жаргалын найман морь зүүдэнд хатирах Хэний ч хүрээгүй газар дэлхийн чанадад очих Хэсэг зуурд уулсыг бишэрч дэргэд нь саатан. Салж чадахгүй болох. Энд л Ургаж, удаан жил уяран гандаж Тал юундаа тайвуу айвуу амьдарч Уусан сүүнээс усан нулимс хүртэл Та бидний хал хатуужил эвлэх Мөн Хөдөө ба хот балгад, хөеө мэт цуглуулага Хүний санаанд урсах хөгжим хөг Бодлыг минь тээгч бор чөмөг Бор газар, бодьсадвын тусыг олсон хөрс ч энд л байх.
2017.08 сар Баттөрийн Мянганмягмар
Их нүүдэлч
Алтан тэмээлзгэн
Дөлгөөн уулсаас
Аг чиг дуугүй гэрэлт орон зай руу
Алсарч одсоор. Амгаланг олохоор
Илиадын нутгаар шагайж үзвэл
Эрчис саарав. Эргэж үзүүтээ
Цомирлогоо дэлгэх ертөнцөө харуутаа
Шунгаж алдав
Өвсөнд шигдэж орохоор
Үлдэж, Үл олдохоор
Наалдах хачиг
Эрдэнэд шунах гуур мэт сэтгэн
Бүлээн шороотоо санж мэтгэн
Бүтэн биеээ үрж хоосортол зүтгэв.
2017.07 сар
Дүүмэдхэн минь Дүүгсэн халуун гэрлээр Сэтгэлд бадамладаг дөл` минь Дүүрэн намрын гунигыг Үргээж сэвэлздэг салхи минь Дүүмэдхэн минь
Шинэхэн орсон цас шиг нүд баясгасан хань минь Шилэн болор шиг гялалзсан тунгалаг гэгээн хайр минь Шиврээ бороо шиг шимтэй сэтгэлийн нандин учрал минь Шуумал дарь эх шиг сайхан надад хайрласан бурхан минь
Гар гараасаа хөтлөлцсөн гал шиг насны жаргал минь Ганган цэнхэр гариг дээр гунхаж алхсан эхнэр минь Голдирлоо даган мяралзах цэнгэг мөрний эх шиг Гараараа чанасан цай чинь амттай байдаг аа хань минь
Төөрөг зургаар тааруулсан тэнгэрийн нууц дагина минь Туургат Монгол гэрийн зүүнийг чимсэн үзэсгэлэн минь Төрлөөсөө угийн царайлаг цэвэр Монгол эхнэр минь Тэнгэрт сүүгээ өргөж цацлаар далласан хайрт минь
Тахилын дээжээ алгасаагүй бурханлаг сайхан хань минь Таарсан ерөөлдөө хайртай миний үнэн ч амраг минь Төрүүлсэн үрийнхээ эжий сүүгээр эвлэсэн дарь эх минь Түмэн жилээр ч ханьсах ерөөл бэлэглэмээр хань минь
Хаттай залуу насны минь халгих сэтгэлийн гэрэл минь Хайчилж солбин мишилзсэн миний хөөрхөн хань минь Халуун дулаан хайраа надад зориулсан эхнэр минь Хайрлаад харамлаад ханамгүй халхын нэгэн бүсгүй минь
Далавчтай төрсөн ч болоосой дагуулаад нисэхсэн ханийгаа Дараалсан гурван хүүг минь төрүүлээд өгсөн болохоор Дархан бэрийн суудлыг чамдаа бэлэглэе хань минь Дахин дахин учрахын ерөөл өргөн амлая миний сайхан ханиа
САРТУУЛЫН Б.УЛААНХҮҮ хайрт хань даа зориулав 2017 08 5НД
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-250.JPG Хэмжээс: 600x450 45k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4076
B3-027.JPG Хэмжээс: 600x338 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4867
trlj-006.JPG Хэмжээс: 600x800 251k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4535
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: