Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
Оруулсан admin on 2017-06-13 16:12:59 (3282 уншсан)

Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа
Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа
Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо
Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ

Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ
Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа
Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа
Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ

Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ
Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа
Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө
Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ

Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа
Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө
Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо
Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа

Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
Оруулсан admin on 2017-06-13 16:03:36 (3754 уншсан)

Хаваржаа Догины минь уулс
Хаврын сардаа нөмөртэй дөө
Хайртай буурал ижий минь
Хамгаас илүү буянтай даа

Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа

Өвөлжөө Сүв нь улааны уулс минь
Өвлийн сардаа өнгө нь тодхон доо
Өвгөн буурал аав минь
Өнгөтийн уулан дээрээсээ дурандана даа

Буян ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ

Зуслан Хүнгийн гол минь
Зундаа сэрүүхэн тунгалаг даа
Зулаа өргөөд ээж минь
Зуурдын хорвоог аргадна даа

Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа

Намаржаа Баяннуурын ус минь
Намрын сардаа бүлээхэн дээ
Настай буурал аав минь
Нартын жамаар алхана даа

Буян ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ

Н.Тайванжаргал

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Оруулсан admin on 2017-06-13 15:58:47 (3400 уншсан)

Би гэнэн байсан

Хонь хорсон үдийн нарнаар сүүдэр нэхэж уйлдаг эрх байсан би
Хорол тооноор туссан нараар тоглоё гэж гуйдаг томоогүй байсан би
Бүдэрсэн чулуун дээрээ нулимсаа асгачихдаг уйланхай байсан би
Бүрий нөмрөхөөр айж байна гэж уйлдаг аймхай байсан би

Би гэнэн байсан

Тэнгэрийн солонгыг тэвэртээ багтаах гэж тэмүүлдэг гэнэн байсан би
Тэмээн дээр гарчихвал тэнгэр хүрнэ гэж боддог томоогүй байсан би
Үдшийн бүрэнхийгээр нар нэхэж уйлдаг эрх байсан би
Үдийн нарнаас сүүдэр нэхэж уйлдаг томоогүй байсан би

Би гэнэн байсан

Аргалд явсан ижийгээ дагаж уйлдаг эрх байсан би
Адуунд явсан аавыгаа саначихдаг эмзэг байсан би
Сарны цагаан туяагаар тоглоё гэж эрхэлдэг гэнэн байсан би
Салхины өөдөөс ээжээ гэж дууддаг томоогүй байсан би

Би гэнэн байсан

Н.Тайванжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Ариунболд 	Энх-Амгалан 	 Шүлэг: Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
Оруулсан admin on 2017-06-12 18:45:17 (3369 уншсан)

 

Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
Салхины амьсгалд голын ширэг чичэрхийлнэ

Горхилон урсах таацад үсрэн, оддыг үмхэх бяцхан жараахайд
Гоёмсог гилүүрээ агаарт дэвэн, усны мандлыг сүүлээрээ ширвэнэ

Хөвөөнд бидэрлэх цагираг долгионд сэтгэл дайвалзан
Хөнгөн гунигт живж гүн бодолд мансуурна

Жараахайн аманд гялтагнах сувдан од мэт
Жам ёсыг гажилгүй үхэлд би залгиулна

/ 2017.05.30. /



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариунболд Энх-Амгалан )

Ариунболд 	Энх-Амгалан 	 Шүлэг: Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
Оруулсан admin on 2017-06-12 18:44:36 (3655 уншсан)

 

Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн
Үелзэн урсах таацын эрэгт шөнийг үдтэл

Ууланд донгодох хөхөөн дуу, сэтгэл өмлөж
Уусан архи зовхин завсараар сувдран асгарав.
.
Хорвоогийн гэрэл оддыг залгиж дуусаад
Хоосон тэнгэрт наран хэсүүчилхээр мандах мэт

Хэрмэл миний амьдрал хэмээгч
Хэтэрхий гунигтай аялгуу болой.

 / 2017.05.13 /



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариунболд Энх-Амгалан )

Ариунболд 	Энх-Амгалан 	 Шүлэг: Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
Оруулсан admin on 2017-06-12 18:42:56 (3789 уншсан)

Уушийн газар үүдээ барьж
Уулын ёроолд нөмөр бараадав

Хүүгэх сархи тойрон исгэрч
Хүйтэн агаарт уушиг жинднэм

Сав архийг ганцаар хөнгөрхөд
Сайхан зүйл нэгээхэн ч үгүй

Хайрт түүнийг бодох үест
Харцан дотор минь мөрөн мэлтийнэм

 / 2017.04.22 /

Өндөр тэнгэрийн үүдийг
Өөрийн хүслээр татлаа чиг
Өнө эртнээс баралсан  
Өнгөгүй судар дахь зөгнөл авай.

/ 2017.05.02 /

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариунболд Энх-Амгалан )

Ариунболд 	Энх-Амгалан 	 Шүлэг: Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
Оруулсан admin on 2017-06-12 18:42:13 (3641 уншсан)

Исэргэн салхи хацар сэлэмдэн
Итгэсэн зүйлс сэтгэлээс цавчигджээ
Их хол аянд зэхэхүй
Иргэн дурсах нь хэнсэн буй

Цагаан үүлс ууланд будантан
Цагийн сүүдэр зүрхэнд тусжээ
Цахлай шувууд далайг орхиход
Цавчилах давалгаан элс самардана

Дэлгэрэх цэцэгс дэлбээгээ дэвээд
Дэндүү эрт мөчирөөс нисжээ
Дэлхийн уйгаа үргээх арга минь
Дээд тэнгэрт зочилох л болой.

                                                           / 2017.04.14 /



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариунболд Энх-Амгалан )

Ариунболд 	Энх-Амгалан 	 Шүлэг: Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
Оруулсан admin on 2017-06-12 18:41:23 (4120 уншсан)

Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз
Амгалан талд намуухан эгшиглэнэ

Зүйрмэглэх цэцэгс сэрж оддын дор бүжин
Зүйрлэшгүй анхилам үнэр агаарт тархана

Гэгээн мөрөн харцыг чинь тольдоход гунигт бодрол
Гиюүрэх миний тархинд орооцолдоно

Тэртээ хол чинийхээ зүг ганихран ширтэхэд
Тэнгэрийн гүнд гиерэх саран л надтай ханьснам.

/ 2017.04.10 /



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариунболд Энх-Амгалан )

Ариунболд 	Энх-Амгалан 	 Шүлэг: Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
Оруулсан admin on 2017-06-12 18:39:38 (5087 уншсан)

 

Аян замд бие зүдрэвч
Аялах дуунд чинь сэтгэл баяснам

Амгалан тэнгэр үүлсээ хураавч
Ахуй орчлонгийн жаргалд цэнгэнэм

Төрөх үхэх минь эрхгүй тодорхой ч
Төгөлдөр гоо түүнд татагднам

Үүрдийн хайр байдаггүй гэлээ ч
Үхтэл санагалзах шалтгаан бүрэлднэм.

                                             /2017.04.03/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариунболд Энх-Амгалан )

Бусад 		 Шүлэг: Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Оруулсан admin on 2017-06-09 00:33:43 (4073 уншсан)

Ш. Азжаргал : Чикаго хотод болсон "Америк дахь монолчуудын утга зохиолын холбоо"- ноос зохион байгуулсан "Хөх зөн" яруу найргийн наадмаас "тэргүүн" байр эзэлсэн шүлгээ хүргэе ээ.

Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ

Олоон жилийн өмнө нутгаа орхиод гарсансан
Онгон тэнгэр эгшиж бороон дуслаар үдсэнсэн
Эргээд ирнээ гээд алсын алсыг зориход минь
Ижии, тэнгэр хоёр л нулимсаа даалгүй асгасансан

Хорогдох балчир сэтгэлээ мөрөөдлөөрөө аргадаад
Холоос даллах одод руу салхи татуулан холдохдоо
Хараа сунган алсрах өлгий цэнхэр уулсаа
Хатан Монгол зүрхэндээ өвөртлөн байж ниссэнсэн

Эрээнтэй, бараантай, цагаантай хүний нутгийн тэнгэр дор
Эгээ л солонго aдил би өнгө бүрт нь хувирахдаа
Эх Монгол нутгийнхаа гүн хөх бахархалыг
Элэг зүрхнийхээ тольтноос арчаа нь үгүй юм шүү!

Хөрст алтан дэлхийг бадарчин лугаа хэрж
Хүрэх газрын хаяаг умартан байж зүтгэхдээ
Эх орон таныгаа өвгөдийн дайтай өргөх
Эгэл ганцхан хүслээ мартаагүй шүү охин тань

Амьдрал тойрон эргэх цаг хугацааны хүрдтэй
Ахиад олдошгүй насаа харийн салхинд хийсэгсэн ч
Асаж шатсан мөрөөдлийн цэл залуухан бамбар
Аюулхай цээжний хойморт лугшсаар яваа шүү нутаг минь

Өнгөтэй, цогтой явахдаа "би Монгол хүн" гэж омогшдог юм шүү
Өмөлзөж бусдын өмнө ичихдээ өөртөө ч хэлэхээс цэрвэдэг юм шүү
Өгсөх уруудахын алинд нь ч намайг л дагах алдрыг тань
Өргөж л явья гэсэндээ өөрөөсөө ч хүртэл өмгөөлдөг юм шүү

Алсын алсыг зорьсон олон олон үрс тань
Аяа миний л адил таныхаа төлөө лугшдаг юм шүү
Алтан ургийн тамгатай мянга мянган мөрөөдөл
Альхан ч газрын салхитай таны л зүгт урсдаг юм шүү

Мандахад минь энгэрийн тэмдэг шиг намайг гоёх
Алдахад минь эцгийн сургаал шиг намайг хорих
Миний зориг, миний омог, миний эцсийн зорилго
Миний Монгол, бидний л Монгол миний эцсийн зогсоолоо

Ш. Азжаргал

эх сурвалж : https://www.facebook.com/azaa.sh.9?hc_ref=NEWSFEED&fref=nf



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Диваажин
Оруулсан admin on 2016-12-19 10:08:46 (4477 уншсан)

. Диваажин.
Диваажин дэлхийн хаана байна?
Дэнхэл донхолтой замбуулингаар
. зам жим нь хаагуур одно ?
Ганцхан надад
Гавал дотор
Бор тархины
Бүл эсэнд нутагшдаг гэнэ.
Бодлын тэнгэр бодит бус ертөнц
Босоо цагаан хийморийн буддагийн орон
Зовлонгийн шалтгаангүй зовхист орон зай
Зөв амьдралын зөгнөлийн нэгэн хорвоо
Бодит ертөнцөд бүх юм байна
Болохгүй бүтэхгүйн оршнол үгүй
Мандсан наран жаргахгүй бадамлана
Манай дэлхийн цаг хугацаа үгүй
Санасан хэрэг сэтгэчлэн бүтдэг
Сайн үйлс саатахгүй дэлгэрдэг
Саар бүхэн санаанаас ариуссан
Саваа мэлтэлзсэн жаргалын далай
Хайр цөмтэй мөнхийн орчлон
Хариулж таних номын ухаан
Саруул оюуны сүүдэр тохиосон
Сайхан сэтгэлийн гэрэлт диваажин.
Диваажин дээдийн амьдын амар амгалан
Диваажин ерөөлөөр болдог ер бус ертөнц.
. . .Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
Оруулсан admin on 2016-11-19 21:34:00 (4573 уншсан)

Ургаж байгаа мод

Өсөж  буй хүүхэд эмзэгхэн

Уулын бэлээс дээшилж байгаа нь

Аавынхаа энгэрлүү зүтгэж буй хүүхэд шиг

 

Ургаагаараа байгаа мод

Цэл залуу хүн мэт цэх шулуун

Уулын хярд дүнхийж буй нь

Уул хангайн эзэн мэт

 

Унаж буй мод

Өтөл настай өвгөн мэт

Уулын оройгоос доошилж буй нь

Удахгүй бурхан болох өтөл настан мэт

Н.Тайванжаргал

2016.06.21

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Оруулсан admin on 2016-11-19 21:03:45 (4085 уншсан)

Сунаж мөргөх бурхан байлаа ч

Үрээ гэх аав шиг минь байж чадах уу

Суутай мэргэдийн ишлэл үг үнэн байлаа ч

Аавы минь үг шиг жинтэй байж чадах уу

 

Аавдаа би залбирнаа

Аавдаа би залбирахдаа

Ачлалт их хайранд нь залбирнаа

Аавдаа би залбирахдаа

Арван хүүхэддээ үлдээсэн

Алдар нэрэнд нь залбирнаа

 

Толгод гэж тоолгүй

Уул хангайн даваануудын нэрийг хэлдэггүйг

Тогтоол гэж гололгүй

Усанд ам гардаггүй ухааны учрыг ойлгуулсан

 

Аавыгаа би шүтнээ

Аавыгаа би шүтэхдээ

Арван хүүхдээ хүмүүжүүлсэн

Арга ухааны нь шүтнээ

Амьдралд алдаагүй

Авъяас билгий нь шүтнээ

 

Зовлонгийн сүүдэр доороос зоригтойгоор татаж гаргах хүн

Ааваас минь өөр ачтан хэн байх билээ

Зорилгынхоо төлөө зүтгэхэд зоригтойгоор дэмжих хүн

Ааваас минь өөр ач буянтан хэн байх билээ

 

Аавдаа би мөргөнөө

Аавдаа би мөргөхдөө

Амьдрал босгосон

Ая гавъяанд нь мөргөнөө

Аавдаа би мөргөхдөө

Агуу их хайранд нь сөгдөж мөргөнөө

 

Өнгө сайхан орчлонд бурхан шүтээн олон ч

Аав шиг минь шүтээн яаж байх билээ

Өчнөөн олон хүн намайг магтаж байлаа ч

Аав шиг минь урмаар тэтгэх хүн яаж байх билээ

 

Аавыгаа би хайрланаа

Аавыгаа би хайрлахдаа

Ачлал хайры нь мөнхөд санаж

Аавыгаа би хайрланаа

Аавыгаа би хайрлахдаа

Амь нас шигээ хайрланаа

 

Н.Тайванжаргал

2016.01.25



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Оруулсан admin on 2016-10-25 16:25:14 (3731 уншсан)

Айраг цэнхэр нуурандаа агаараар нисээд очихсон

Аагим халуун өдрөөр захад нь ороод шумбахсан

Алтлаг шаргал элсэн дээр нь дээшээ харж хэвтээд

Аль эртний явдлаа дурсан санан хөрвөөхсөн

 

Алтан шаргал түнгэндээ зүгээр л нэг очихсон

Аргал хорголыг нь түүгээд араг аа  үүрээд алхахсан

Атан тэмээгээ уначихаад хэсэг сайхан тэшүүлэхсэн

Алдрай насаа дурсаад тэмээ уургалж тоглохсон

 

Хүнгий голынхоо эрэг дээр хэсэг сайхан хэвтэхсэн

Хүүхэд багын явдлаа  санаж дурсан инээхсэн

Хөл нүцгэн жирийгээд багын найзтайгаа тоглохсон

Хүрэн алаг толгойтой гоёо  малтаж идчихээд

Хэхэр ч гулиган цадаад голоо горойлгон огихсон

 

Нуурын захынхаа ширгэн дээр нэг л хэсэг хэвтэхсэн

Нойроо ханатал унтчихаад  нүдээ нухлаад эвшээхсэн

Намирсан зөөлөн бороонд нь нэвт цохиулаад чичрэхсэн

Нялх багынхаа  андуудтай модон морьтой уралдахсан

 

Завхан голынхоо эрэг дээр жараахай шүүрдэж тоглохсон

Зүггүй хэдэн найзтайгаа өдөржин сэлж сэрүүцэхсэн

Зөөлөн нойтон элсэн дээр нь гэр барьж тоглоод

Зураг шиг хэдэн андтайгаа элгээ хөштөл инээлдэхсэн

  

Зогсоо хайрхан ууландаа зорин зүтгэн очихсон

Залуу халуун насныхаа алдаа бүхнийг гэмшээд

Зуун найман удаа сөгдөж мөргөн учирлахсан

Заяа замаа даатгаад дахин дахин мөргөхсөн

  

Айргийн үнэртэй нутагтаа аавтайгаа нэг уулзахсан

Ангир уургаа хөхүүлсэн ээжийгээ дахин босгохсон

Ам бүлээрэй цуглачихаад гэр дүүрэн шуугилдаад

Ачтай буянтай нутгийнхаа сайхныг дурсан ярилцахсан

 

2016 оны 7сарын 28 нд Сартуул халх Б.Улаанхүү

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Үндэсний дөрвөн мөрт минь
Оруулсан admin on 2016-10-25 16:24:12 (4025 уншсан)

Үүрээр шон дээр үүрссэн 

Үрээ морины минь чимээ минь

Үгсийн урнаар тэрлэсэн

Үзэгний татлах чимээ минь

 

Үргэлж шүлгэнд минь амиласан

Үнэн ч сайхан хүлэг минь

Үерийн ус шиг халигсан

Үндэсний дөрвөн мөрт минь

 

Үргэж бусган дүүхэлзэх

Үлгэрийн баатар хүлэг минь

Үргэлж цээжинд минь цоролзох

Үзэгний дөлтэй шүлэг минь

 

Үхтэл хамтдаа давхих

Үүрдийн сайхан хүлэг минь

Үзгэн хулсаар таталгах

Үгсийн сан хөмрөг минь ээ

 

2016 он 9 сарын 27 сартуул Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
Оруулсан admin on 2016-10-25 16:23:03 (4250 уншсан)

Хазаар дөрөө жингэнэсэн халхын уудам тал дээр

Хаан Чингисийн мэндэлж хүй цөглөсөн нутагт

Хардал жанжин бээсийн хурд хураасан довон дээр

Халхын хурднууд уралдсан Хан Хэнтийн талд дээр

 

Халх дөрвөн аймгийн шавь тавын унаганууд

Хатан дөрвөн туурайныхаа хавыг шалган уралдаж

Хавьд гаргаагүй тоосыг хааны нутагт зангируулж

Хасбуу тамгатай дээдсийн хүчирхэг цагийг санагдуулна

 

Хатир жороо морьдоорой гангар ч аархан дөмөлзүүлж

Ханатал сойсон морьдынхоо сүүлийг шуун зангидаж

Хар нүдэн хүмүүний мэлмийг баясган омогшуулж

Хазаарт удамт хүлгүүд ээ шон дээр эгнүүлэн гангарна

 

Газар газраас цугласан шандаст хүлгүүдийг шохоорхож

Гал шарын унагануудаа ам дамжуулан сайрхаж

Гадна дотны уяачдийн хорхойг хүргэн шимшрүүлж

Гарсан орсон уяачдийн тархинд нэгийг санагдуулна

 

 

Буурал Хан Хэнтийн маань буян нь дуусах биш дээ

Буянтай буурал өвгөдийн минь хурд тасрах биш дээ

Хөдөөгийн хөх өвгөдийн минь хүлэг нь дуусах биш дээ

Хөх тэмдэгтэй үрсийнх нь буян нь дутах биш дээ

 

Шавилхан монгол морьдын минь шандас нь сулрах биш дээ

Шанаган дөрвөн туурайных нь эрдэм нь дундрах биш дээ

Шагай шиг сайхан сүргийн минь тоос нь замрах биш дээ

Шагшуулж гайхуулан дуурсах Галшарын удам шүү дээ

Сартуул халх Б.Улаанхүү Багануур хот 2016 оны 10 сарын 12



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
Оруулсан admin on 2016-10-25 16:21:53 (4142 уншсан)

Хөлсөө шилгээн хөрвөөж байгаа нь

Хүнгий голын унага юм шүү дээ хө

Хүслээ дагаад хүрээд ирсэн

Хүрэн зээрдийн удам юм шүү дээ

Амаа ангайн эвшээж байгаа нь

Айраг нуурын унага юм шүү дээ хө

Алсыг харан янцгааж байдаг

Азарган хүрэний залгаа юм шүү дээ

 

Цантай хөлстэй зогсож байгаа нь

Цагаан түнгэний уанага юм шүү дээ хө

Цас манарган цахилж байдаг

Цахиур хүрэний төл юм шүү дээ

 

Зүсээрээ удамшин хурдалж байгаа

Зүүн голын минь хүлэг шүү дээ хө

Зуун зуунд мөнхөр ч дуурссан

Зүр хүрэний минь удам юм шүү дээ

2016 оны 10 сарын 15 Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
Оруулсан admin on 2016-10-25 16:20:40 (3855 уншсан)

Сансарын удамтай монгол морио

Сарлуу хараад янцгааж байдаг

Содон шинжтэй  сонихон хүлэг 

Солирын ч юмуу хэлтэрхий үзчихээд

 

Самардаж  байдаг сарны унага

Саруулхан шөнөөр одруу хараад

Санадаг ч юмуу молор эрдэнэ

Сайн үйлсийг зөгнөн бэлэгдэж

 

Сэтэрлэж онголсон онгон хүлэг

Сав ертөнцөд минь үдлээд буцах

Сарнаас ирсэн жигүүрт ажнай

Салхи сөрөөд довтолгож явахад

 

Сайхан явдалтай сайвар жороо

Сар хайрханы өврөөр бэлчээртэй

Саамын гүүнээс төрсөн унага

Сарны ижилдээ буцаад нисэх

Сансрын удамтай монгол морио

2016 он 10сарын 16нд Б.Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
Оруулсан admin on 2016-10-25 16:16:46 (3702 уншсан)

Хатан дөрөө хангинасан халхын сайхан талаар

Хагсарсан хос морьтой алсыг зорих сайхан

Хадамсах айлын шон дээр дөрөө мултлах сайхан

Хангал согоо шиг бүсгүй инээгээд тосох сайхан

Хөх хайрга шажигнасан хөдөөгийн цэнгэг талаар

Хөлөрсөн тарган морьтой холыг зорих сайхан

Хүний сайхан үрийг зориод очих сайхан

Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан

Ангамал хуурай говьдоо  адуундаа мордох сайхан

Аавын хэдэн адууны сорыг барьж уначихаад

Аавын цээж болоод л айлаар буух сайхан

Адтай охины  алганд захиа атгуулах сайхан

Үрээ даага үүрссэн үзэсгэлэнт сайхан нутгаараа

Үшдийн нар хүүшлэхэд мордоод давхих сайхан

Үлэмжийн чанар шиг бүсгүйнд хоног тааруулах сайхан

Үүрийн цагаан гэгээнээр мордоод давхих сайхаан

Унах морио сойгоод шон дээр  уяах сайхан

Унаган нутгийнхаа бүсгүйтэй уулзаж явах сайхан

Уран үгээр цэцэлж зүрхэнд нь харвах сайхан,

Уулын оройгоос дурандаад тосоод давхих сайхаан

Унаган багынхаа найзтай гадаа унтах сайхан

Утгагүй зүйл сэдэж нохой шуугиулж давхичихаад

Ухаант буурал өвгөддөө хааяахан загнуулах сайхан

Нартын хуулийг дагаад нас ахих сайхан

Нарийн сайхан хээрийг дуулаад суух сайхан

Намрын эсгэлэн айргаа шимээд суух сайхан

Найргийн мөр тэрлээд налайж суух сайхаан

 2016 оны 10сарын18 Б.Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
Оруулсан admin on 2016-10-25 16:15:27 (5688 уншсан)

Найргийн дөрвөн мөрттэй ноцолдож ирсэн заяа минь,

Номны нарийн тоосонд  дарагдаж явах тавилан минь,

Наймайг дурлуулж чадсан мэргэн цоохор анд минь,

Надтай хамтдаа  туулах Монгол дөрвөн мөртүүд минь,

 

Яруухан монгол хэлэндээ, эгнүүлж оруулсан үгнүүд минь

Ясанд минь тултал шингэсэн, язгуурын дөрвөн мөрт минь

Яагаад ч салгаж болохгүй, бидэн хоёрын учрал минь

Ятга хөгжимөнд эгшиглэх, миний дөрвөн мөрт минь

 

Босоо Монгол бичигний минь, уран гоёхон таталгаанд

Бадаг бадгаараа жирэлзсэн, үндэсний өнгөтэй найраг минь

Брагдаж дундар ч байгаагүй, яруу найргийн далай минь

Багаасаа  хамт нөхөрлөсөн, уран үгсийн чуулал минь

 

Хэзээч балар ч уусаагүй хэл соёлын минь баталгаа минь

Хэлхэж холбон туурвихад, дуусаж дундрахгүй  найраг минь

Хөх цэнхэр гариг дээр, жим нь зурайсан шүлэг минь

Хүн төрөлхтний тархинд , тодхон үлдэх Монгол соёлоо

2016 он 10сарын 22 нд Б.Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 153 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-264.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3939

зотон тос 61х72 см
Урана
Хэмжээс: 600x509 50k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4789

Б. Энхбат 1981	, зотон тос
Надаас зугатах цаг хугацаа
Хэмжээс: 600x545 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4286


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn