Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Бусад 		 Шүлэг: Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд
Оруулсан admin on 2016-10-10 09:34:03 (4147 уншсан)

Эрхлүүлэн энхрийлэх тоолондоо
Энэрэл хайрыг үрстээ өвлүүлсэн энгүй ачтан ээж минь

Аргадан учирлах тоолондоо
Амьдралын ухааныг үрстээ сургасан агуу ачтан ээж минь

Аашилж загнах тоолондоо
Амсах зовлонг үрсээсээ алслуулсан амьд бурхан ээж минь

Инээж мишээх тоолондоо
Ирээдүйн жаргалыг үрстээ ойртуулсан илчит наран ээж минь

Бүлтгэр жаахан үрсээ бүтэн нойртой хонуулах гэж
Бүүвэйн сайхан дуугаа аяланхан дуууланхан
суудаг
Бүсгүй хүний бүрэн төгс гайхамшигт гавъяа
Буянтай ээж минь таных шүү бүгдээрээ

Энхрий үрстээ энэ хорвоод
Эрдэнэт хүний заяаг бэлэглэх гэж
Эгэлхэн орчлонд эхэлж мэндэлсэн
Эхийнхээ ачийг үрс нь магтан дуулаад баршгүй

Эрээнтэй бараантай хорвоод
Ээж минь та ахин төрөөрэй
Эндүүрэлгүй хүү нь таньдаа дахин төрөөд
Эх хүний үрээ гэсэн
Эгэлгүй энэрэл хайрын сэтгэлээр
Эх болсон хамаг амьтны тусыг эрхбиш хийюү гэсэн юм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Би
Оруулсан admin on 2016-10-07 10:48:48 (3999 уншсан)

Өчигдөр би чамайгаа зүүдэллээ

Өөрийн эрхгүй үгүйлэн санаж зүүдэллээ

Салахын аргагүй амтат зүүдэндээ

Сайхан чамайгаа ханатлаа тэврэн зүүдэллээ

Хувь заяаны төөргөөр хонгор чамайгаа хайрлах эрхгүй ч

Хойд нас гэж хэрвээ байдаг бол

Хэзээ ч хагацахгүйгээр үүр үүрд хамт байхыг л хүснэ

Санаж байна би чамайгаа ...

Санаж байна

Салахын аргагүй амтат зүүдэндээ

Сайхан чамайгаа эргээд л нэг уулзая даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хөх толбот Монгол
Оруулсан admin on 2016-10-07 10:06:48 (5709 уншсан)

Ижилийн цаана Хоцорсон элгэн хайрт Халимаг минь
Ихэр юм шиг заяагдсан эрхэм олон Буриад минь
Эзэрхэгийн эрхэнд тасарсан энгүй их Тува минь
Эх орондоо үлдсэн эрх чөлөөт Халх минь
Атаатан биш амраг алаг махны Татарууд минь
Алтай нутгаар нэрийдсэн Аугаа олон ястнууд минь
Афганистанд нутагшсан эрэлхэг мянган Хазар минь
Алс хол Хансын аялгуут сайхан Тувачууд минь
Халхавч хэрэм минь болсон хамаг олон Өвөрчүүд минь
Харийн нутагт хуваагдсан Харчин, Горлос, Дөрвөдүүд минь
Хаан төрийн довтолгооноор хагацан давхисан угсаатнууд минь
Хаа холын нутгаар харилан суусан бутархай минь
Дэлхийн нуруунд нутагшсан Дээд Монгол түмэн минь
Дээлтэй бумбын орон Дэлхийн олон Ойрад минь
Ду, Дунсяан, Ёогор... нэр өртсөн ард минь
Түм түмэн ёрлолоор түүхээ мартсан ахан дүүс минь
Түрэг, Тунгус гаралтай тун ч ойрхон найзууд минь
Төрийн их тулгуурыг түшиж явсан андууд минь
Хамаг Монгол улсын хана нь болсон андууд минь
Хагацаж тасарч болохгүй хайран их гүрэн минь
Хаан Чингисээс өгсөн хайран цусны үсэрхий минь
Хатан Бөртэгээс ургасан улаан махны тасархай минь
Эвтэй байвал хүчтэй элэг зүрхний цохилоо минь
Эргэж зангидахаар тэмүүлэх эрч хүчний тулах цэг минь
Хөлөнбуйр, Байгалиас цөсөө авсан Монгол минь
Хөхнуур, Ханасаас дэвэн нисэх шувууд минь
Хөдөө арал, Бурхан халдуныг зорин тэмүүлэх амь минь
Нас насандаа жаргамаар нартын сайхан орон минь
Навч бүхэнд нь шингэсэн уртын дууны эгшиг минь
Наран саран утсанд хорвоо эргэх хуур минь
Уул уулын өндөлзөөнөөр ургаж өөдлөх орон минь
Ус усны чимээнээр лугшин урсах газар минь
Хөх тэнгэрээс заяасан хүний дээд МОНГОЛ минь
Хөрст эхээ хамгаалсан хүчит их МОНГОЛ минь
Түүхийг бид мартсан ч түүх биднийг мартаагүй
Түмний дунд цацагдсан ч төрийн голомт алдраагүй
Төрөхөөс үхэх хүртэлх алт мэт орон минь
Үхэхээс төрөх хүртэлх амь насны голомт минь
МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР!!!

Эх сурвалж : http://myadagmaaguudai.blog.gogo.mn/read/entry443993



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Төгсгэрэл : Сэрэмж
Оруулсан admin on 2016-10-07 09:30:24 (4399 уншсан)

Хаврын л нэг өдөр байлаа гадаа
Хаа сайгүй хүмүүс холхилдоно гудманд
Харин би бодолд дарагдаад буланд
Хүмүүсиийн амьдралыг ажиглаж байлаа хөндлөнгөөс

Яах гээд энэ хүмүүс яаруу сандруу холхилдоно вэ
Яаж ийгээд маргаашаа өнөөдрөөс сайхан болгох гэж
Ядрахаа ч үл тоон янз бүриийн бэлтгэл хийж байна
Яг үнэндээ маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ

Сарын дараах сайхан амьдралыг цогцлоохын төлөө
Санасан сэдсэнээ саадгүй бүтээхээр энэ сард
Санаа бодлоо салхинд ч сарниалгүй хичээж байна
Сайхан болох үгүй нь бас л саруул бус шүү дээ дараа сард

Жирийн энэ өдөр ч жилийн дараах жаргалыг хүсэмжлээд
Жирийх гудмаар жижиг томгүй бүгд сүлжилдэн
Жилийн турш зөрөлдөн зүтгэх байхдаа энэ хүмүүс
Жилийн дараа амьдрал нь жигдрэх болов уу хэлж ч бас мэдэхгүй нь

Аз жаргалтай ирээдүйн төлөө
Агшин хором алгасалгүй тэмцэн
Алхам тутамдаа амжилт горилсоор
Амьдралаа тэд азын сугалаа шиг өнгөрөөх шиг

Толгойд эргэлдэх бодлууд маань энгийн ч
Томоос том зүйл мартсаныг сануулав надад
Тодорхойгүй ирээдүйн төлөө бэлтгэл хийсээр тоотой насаа элээчээд бид
Тодорхой амьдралын төгсгөлд тоосны ч төдий зэхэлгүй хүрэх вий дээ хэмээн санаашруулав намайг

https://www.facebook.com/tugsgerel.bayart/posts/945784932193977



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Оруулсан admin on 2016-10-06 09:25:17 (4716 уншсан)

Энэ амьдралаас явах гэж та юунд ингэтлээ яараа вэ
Энэлэн шаналах таныг юу ингэтэл зовооно вэ
Эмхэлж цэгцэлж бодлоо илэрхийлж чадахгүй амаргүй байна уу
Эвийдээ тэгвэл би таниас хэдэн зүйл асууя

Хайртай хүн чинь тоосонгүй юү
Хайсан хүссэн чинь олдсонгүй юү
Хатуу ширүүн үгсээр чичлүүлээ юү
Хар буруу санаатанд хайр найргүй доромжлуулаа юу

Аав ээждээ гомдоо юу
Ах эгчдээ туниа юу
Анд нөхөддөө адлагдаа юу
Аль эсвэл алдаа эндэлдээ гутраа юу

Амьдралд өөртөө нэгэнт итгэл алдарвал
Амаргүй гэдгийг би мэднээ
Амиа л тасалчвал амгалан болох юм шиг
Андуурч эндүүрээгүй биз та

Үхсний дараа үргэлжлэл байвал яах вэ
Үүрэх зовлонгоос үтэр салая гэтэл
Үймсэн их зовлон өмнөөс чинь угтвал яана
Үгүйсгэх нотолгоо байна уу таньд үгүй л болов уу

Таны бодлыг би уншиж чадахгүй ч гэлээ
Тааж тэмтэрсэн үгсийг минь та нэг тунгаагаач
Тавилан төөрөг таньд гайхамшиг юу бэлдсэнийг
Та ч мэдэхгүй би ч мэдэхгүй шүү дээ

Аяа надад алт мөнгө алга
Алдар хүнд ч алга
Амраг садан ч алга
Ангаахай үр ч алга

Би хэн ч биш
Би хэнд ч хэрэггүй
Би юу ч чадахгүй
Би үхвэл таарна гэх

Бодол санаа таныг дарамтлаад байна уу
Боссон суусан ч боргоогоод байна уу
Болж л өгвөл өөрийгөө битгий егүүтгээрэй
Болчимгүй тэр бодлуудыг боомитлон хорьж болдог юм шүү

Өөрийгөө л бодоод байвал хүн гэдэг үхлийг ч сонгох нь байдаг юм
Өөрийгөө л бодоод байвал амьдрал гэдэг өнгөгүй бас амаргүй болоод байдаг юм
Өөрийнхөө төлөө амьдрахыг хүсэхгүй байгаа бол
Өөрийгөө үхсэнд тооцон сэтгэлийн хүлээс бүхнээс ангижирч
Өөрийг тань өдий хүртэл ачилсан хүмүүсийн төлөө
Өөрт зовлон үл хүсэн жаргалыг хүсэх
Өрөөл бусдын төлөө амьдран
Өнгө гундсан амьдралыг өөрчилж бас болдог юм шүү
Үүн шиг сайхан сэтгэлийн тэсрэлт хаа байна
Үүнээс сайхан өнгөтэй амьдрал хаа байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өвөр монголд төрсөн
Оруулсан admin on 2016-10-01 09:07:14 (4826 уншсан)

Өндөрт суух гэж бид төвд болж  түрээгүй

Өөрийгөө алдах гэж бид манж болж  түрээгүй

Үлэмж өсөх гэсэндээ бид хятад болж түрээгүй

Өөрийнаараа л байх гэж бид

Өвөр монгол болж  түрсэн юм

Аллахад мөргөж бид аригун болдоггүй

Амьд явах гэж бид мөнгөнд сөхөрдөггүй

Аливаа и хийсний дараа бид гэмшдэггүй

Амь и дээдэлж , даарид шүтдэг юм

Бүбай аялуулан уяхан болох гэж

Монгол бүсгүйгээс бид  түрсэн

Буу ай , буу ай гэмээн хатуужих гэж

Монгол хүмүүний үр болсон юм  .

Салхиар арчуулху гэсэндээ бид

Сайхан нүдэндээ нулимстай дүрсэн юм

Санаа алдахтаа хүртэл уужрах гэж

Саруулхан монголд бид дүрсэн !

Өвдхийн зовлоныг мартахгүй гэж

Өвөр монголд бид дүрсэн юм

Өөрөө ирдэггүй эрх чөлөө и

Өөр монголд бас сануулах гэсэн юм

Түүхнээсээ бид ичж

Түмэн буруутай мэт явлаа цоо

Түгшиж миний өвөг дээдсийг

Хэн цоо бодож байсангүй

Мунхаг удын бодолд

Хилийн цаанад энэ нутгийг

Монголынх гэж мэдүүлэх гэж

Биеэрээ тэмдэглэж үлдээсэн юм тад !

Чи бидний ухаарч дөнгөхгүй байгаа и

Чин үнэндээ тад шийдэж байсан юм  ,

Оргиж чадахгүйн эрхэнд

Түүхийн жолоо эргүүлж

Одын биднийг тэжээсэн

Эг нутагтаа буцсан юм .

Олхио муутай хэрмэл саариачин

Орон нутаггүй шогшоо цагаачин

Огтхон цоо бид биш гэж

Омог төгөлдөр хэлүүлэх гэсэн юм

Биднийг   , , , ,

Эрх чөлөөнд умбасан хүмүүсийн мэдэхгүй и

Эгээгийн хэвлийд байхаасаа бид эдэлж

Хэмжээлшгүй ихээр шаналан зовох и

Хэнээс цоо илүү мэдрэх зүрхтэй болгосон

Хэн цоо ойлгохгүй түүхийн ганцаардлыг

Хэлж яншхаас илүү дааж яваа ард түмэн бид

Гэрэгтэй үед нь төрж чадаагүй

Эг орныхоо гэмээн

Хэн нэгэн шүлэгчийн гаслан бичсэн нь байдаг  ,

Хэрэггүй үе гэж эг оронд байдаггүй

Хэзээ цоо чи аллаага хийх гэж дүрэхгүй

Амнаас амь оргодогийн очир

Амьд байгаа минь л бидний гавиа

Тэграас заяатай монголын үрсийг

Тээж явбал мөнхийн гавиа

Эг монголдоо бид гэрэгтэй хүмүүс  ,

Энэ и л санаж явбал бид

Монголоороо үзэгдэхгүй

Гавиа бүхний дөлөө

Хаврын хагд амилаг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Оруулсан admin on 2016-09-29 12:20:01 (5279 уншсан)

Үүрээр шон дээр үүрссэн

Үрээ морины минь чимээ минь

Үгсийн урнаар тэрлэсэн

Үзэгний татлах чимээ минь

Үргэлж шүлгэнд минь амиласан

Үнэн ч сайхан хүлэг минь

Үерийн ус шиг халигсан

Үндэсний дөрвөн мөрт минь

Үргэж бусган дүүхэлзэх

Үе чангатай хүлэг минь

Үргэлж цээжинд минь цоролзох

Үзэгний дөлтэй шүлэг минь

Үхтэл хамтдаа давхих

Үүрдийн сайхан хүлэг минь

Үзгэн хулсаар таталгах

Үгсийн сан хөмрөг минь ээ

2016 он 9 сарын 27
Сартуул Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Н.Өлзийтэлгэр : Манайхан
Оруулсан admin on 2016-09-28 11:12:27 (6231 уншсан)

Овоо шаншийн найраар гийсгэж явдаг бөхчид
Овгор малгай өмсөөд хийрхэж явдаг шүлэгчид
Одон телевизаар ороод болзоо тавидаг эрдэмтэд
Онцгой ургамал малтаж сүлжээнд хонодог хорхойтод

Ууцан дээгүүрээ бүслээд ууж суудаг эрчүүд
Онноосоо шанцай дүүжлээд тамшааж суудаг хашрууд
Уятай хонио заагаад шалж суудаг найрчид
Улаанумчраа дуудаад наргиж суудаг кадрчууд

Ухаан самбаа хэрэглээд оюутан болсон өвгөцүүл
Унага доголоо харилаад билчээрт үссэн багачуул
Орд гижиг гийсгээд урсгал дагасан дуучид
Оруул амаа бодоод баарт дассан бүжигчид

Орон гэрээ оргиод хүч явсан гүүргэдүүд
Орон хотын гуанзуудаар үйлчлэгч болсон бэрээдүүд
Орон орныг хэсээд олз хайсан ухаантад
Орон гаран бодвол олон олон монголчууд

Олон хэлийг холируулаад орчуулагч дутахгүй манайхан
Олон уурхай онгойлгоод нутаг дутахгүй манайхан
Олонх нутаг гандаад найр дутахгүй манайхан
Олох юмээ булаагдаад “ соёл ” дутахгүй манайхан


Сумны сургуулиа алдаад хушуунд бөөмнөрсөн хүүхдүүд
Соёлын мөрөө алдаад хоргол түүсэн хүүхдүүд
Сурч сурч төгсгөөд ажил алдсан хүүхдүүд
Сургуулиас сургуули дамжаад нас явсан хүүхдүүд

Хангай билчээрээ худалдаад хот орсон залуучууд
Хашаатай малаа хараад арга барсан залуучууд
Халтай хадуу баядын хамгаалагч болсон залуучууд
Хажуу хөршөө ховлоод хамраа шагайсан залуучууд

Хар бор амьдралаас хаширч гүйцсэн хүүхэнцд
Хадам харийн халаас халирч зугтсан хүүхэнцд
Хунзүү хийжүү хотуудаар дуулж гүйсэн хүүхэнцд
Халуун усны газруудаар хар дарсан хүүхэнцд

Айл гэрээ додомдож ачиллаа гүйцээсэн бүсгүйчүүд
Архичин нөхрөө аргадаж амьдралаа тулсан бүсгүйчүүд
Алба амны ажлуудыг алныг нь цоо амжуулдаг бүсгүйчүүд
Аагаш жан сайтай арвин арвин бүсгүйчүүд …

Зуун зууны тэртээгээс зовлон амссан манайхан
Зод зодын хадууг зад дайрсан манайхан
Зуур зуурын салхнаар сэтгэл хээлзсэн манайхан
Зон зоны борооноор итгэлээ сэлбэсэн манайхан


Ялаа шавардам цайгаар ядаргаа дийлдэг тариачид
Ямаа халтирам хаданд чилээ дийлдэг анчид
Хариулж нэрсэн арзаар дотор засдаг малчид
Харгуулж тайлбарласан “ товчоон ”-аар сэтгэл засдаг сэхээтд

Гацаан дараагийн сонгуулаар ардчиллыг тамтарсан ард
Гахай тэжээх замаар баяжлыг тамтарсан ард
Ганган улаан тэмээгээр тэнгэрийг тамтарсан ард
Гандмал зуийн тариаар газрыг тамтарсан ард

Цайн газрын хоймортоо хааны хөрөгтэй монголчууд
Сайны ерөөлд уужирсан сүний нийслэлтэй монголчууд
Балгас хотын гуанзандаа хар сүлдтэй монголчууд
Баримал хиймэл цэцэрлэгтээ хүрэл царигтай монголчууд

Ангамал элсээ голдоггүй агваандандрын монголчууд
Ам сайтайг нь бодвол гялхөн баатрын монголчууд
Аавын нутгаа хайрласан гад мэйрний монголчууд
Ардчилал эрх чөлөө хурайлсан улаанхүүгийн монголчууд

Агаар хурмастын өршөөлийг ангайж суун хүсээгүй
Арчуур уурга хоёрыгоо дог болгож гийсгээгүй
Азын тэнгэр хазайвал хоёр гараараа тулсан
Ард монгол түмэндээ би , дагиж дүрсэн цоо хайртай !

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Аав шүтээн
Оруулсан admin on 2016-09-10 14:06:14 (4828 уншсан)

Өнгө мөнгө шүтэгсэдийг үргэлж сайн явсан гэж дуулаагүй
Өвгөн буурал аавыгаа шүтэгсэдийг өөдөлсөнгүй гэж сонсоогүй
Өндөр албан тушаал шүтэгсэдийг дэвжсэн гэж дуулаагүй
Өнө мөнхөд эх нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж сонсоогүй

Алт мөнгийг шүтэгсэдийг
Аз жаргалыг олсон гэж дуулаагүй
Ачит аавыгаа л шүтэгсэдийг
Алив сайхан орхисон гэж сонсоогүй

Эд хөрөнгийг шүтэгсэдийг дэвжсэн гэж сонсоогүй
Энэрэлт аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй
Эрх мэдлийг шүтэгсэдийг өөдөлсөн гэж сонсоогүй
Эх нутгаа шүтэгсэдийг буруудсан гэж дуулаагүй

Аавыгаа л шүтэгсэдийн сэтгэлээс
Алив муу бүхэн гарсан гэж дуулаагүй
Аавыгаа л дуулагсадын зүрхнээс
Аялгууны сайхан нь холдсон гэж сонсоогүй

Харийн бурхан шүтэгсэдийг гэгээрсэн гэж сонсоогүй
Харин аавыгаа шүтэгсэдийг алдсан гэж дуулаагүй
Хаа холын мэргэдийг шүтэгсэдийг оносон гэж сонсоогүй
Хайртай нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй

Алдар нэрийг шүтэгсэдийг
Аз жаргал таалсан гэж дуулаагүй
Аавыгаа л шүтэгсэдийг
Аз жаргал орхисон гэж сонсоогүй

Н.Тайванжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Оруулсан admin on 2016-09-10 14:00:01 (4671 уншсан)

Энд эрээний хог зардаггүй
Эрээн мяраан бараа ч байдаггүй
Хавтастай амьдралыг энд зардаг
Хамгийн үнэт өв номыг энд түгээдэг

Хаалганаасаа хоймор хүртэл мэдлэг өрсөн
Хамгийн гэгээлэг энэ газрыг номын дэлгүүр гэдэг
Хатавчнаасаа хоймор хүртэл ухаан цуглуулсан
Хамгийн ариун энэ газрыг номын өргөөгэдэг

Номын дэлгүүрт хоолны үнэр байхгүй ч
Номын дэлгүүрт хоол хийх аргы нь зардаг
Номын дэлгүүрт байшин байхгүй ч
Номын дэлгүүрт байшин барих ухааны нь зардаг

Ууж идэх юм зарж байгаа биш
Ухаан зарж байгаа хүнийг номын дэлгүүрийн худалдагч гэдэг
Ууж идэх дуртайг биш
Унших дуртай олныг цуглуулсан газрыг номын дэлгүүр гэдэг

Хураангуйлсан ухааныг номын дэлгүүрт зардаг
Хуримтлуулсан арга туршлагыг энд л түгээдэг
Багцалсан эрдмийг номын дэлгүүрээс лолдог
Бахархам мэдлэгийг эндээс л авдаг

Энд эрдэм ухааныг зардаг
Энд мэдлэг мэргэжил олгодог
Олж мэдэхийн хүслэнтэй хүн бүхнийг цуглуусан
Оюун ухааны газрыг номын дэлгүүр гэдэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Сумъяад
Оруулсан admin on 2016-08-12 12:17:39 (4451 уншсан)

Хөх цэнхэр гаригийн минь хүчтэн

Хүмүүн заяанд төрсөн охин минь

Хэлхээ холбоот таван тивийнхээ

Хүслийн оргил Олимпын наадамд

Хүн гүрний туурин дээрээс

Хөх монголын хөрст довноос

Хүч сорихоор ниссэн тамирчин

Хүний орчлонд гайхуулсан бүсгүй

Уудам дэлхийн их Олимпын наадамд

Учраа чангарсан ч унаган мэхээрээ

Уран ганган үүрч шидсэн

Уян үетэй Монгол бүсгүй

Уураг нь даа цадсан ээжийн охин

Умс огтолсон Монгол бүсгүй

Удам сайтай бөхийн охин

Угаасаа тамирчин чанга бүсгүй

Дэлхийн дэвжээг доргитол шидсэн

Дээлтэй монголын иртэй тамирчин

Дэлтэй хүлгийн нуруун дээр өссөн

Дэлхийг цочоосон Монгол охин

2016 оны 8сарын 9нд Б.УЛААНХҮҮ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Оруулсан admin on 2016-07-30 18:52:12 (5057 уншсан)

Цэлэлзэн цэхэрлэх хөвсгөл нуурын
Цалигсан хурдтай цолмон халтар
Цээжний хэдэн азаргыг хөтлөөд
Цахилан хурдлах нутгийн азарга
Гараанаас гараад л гангар ч өгдөг
Ганган цэнхэр нуурын ажнай
Гаргасан хөлс нь рашаан болон
Газарт үлдсэн бурхан азарга
Сарьдагт өндөр хөвсгөл нутгийн
Сайхан цэнхэр хангайн хүлэг
Салхин доогуур нь гарсан болгоны
Сэтгэл сэргээсэн тэнгэрлэг ажнай
Тэнгэрлэг нутгийн сүргийн дотор
Тэнцэж боссон шөрмөслөг унага
Тэлж уралдаад сунгаж орхидог
Туйлын хурдан танхай азарга
Уяа сойлго нь тохирсон л бол
Уралдахад айдаггүй цолмон халтар
Унаган нутагтаа удамшиж төрсөн
Угшил сайтай гүүний унага
Айраг түрүү алдаж байгаагүй
Аралтай иртэй хурдтай азарга
Алдарт уяачийн адуунд төрсөн
Адтай одтой монгол азаргаа

2016 оны 7сарын 21 нд
Сартуул Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Оруулсан admin on 2016-07-30 18:48:34 (4455 уншсан)

Нүүрэнтэйн хөндийн хурднууд хэрлэн өгсөн тарлахад

Нацаг доржийн буйран дээр шувуун саарал үүрсэж

Найман зууны тэртэйгээс хааны шаргууд янцгааж

Намхан монгол морьдын догшин туурай тачигнана

Бага гүний овоон дээр сунгаа явуулан хөлслөхөд

Бага нуурын мандал дээр бадам лянхуа дэлгэрч

Байдсан гүүний унаган дээр тэнгэрийн солонго татаж

Бага хэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ

Шилийн сайн эрчүүдийн адуу зөрүүлсэн овоон дээр

Шилмэл хүлгүүд солилцсон багануурын дэнж дээр

Шүүдэр буусан ширгэн дээр түр амарсан тал дээр

Шигшмэл хүлгүүдээ сойсон нүүрэнтэйн талын уяачид

Зургаан насныхаа морьдоор зул задруулан гайхуулж

Зуун түмэн хүлгийг тархилж хөтлүүлэн гангарах

Засал уяа нь тохирсон айргийн тавын морьд бий

Газар газрын хурднуудыг урин дуудаж уралдах

Гал шарын угшлаар хурд сэлбэгдсэн хурднуудтай

Газрын доорхи баялагаар авдар дүүргэсэн нөөцтэй

Гарт атгасан цулбуур нь айраг алдахгүй хүлгүүдтэй

Галуутайн нуурын хөндийд галаа асаасан уяачид

Ган амгаа шаргиулсан нүүрэнтэйн хурдан хүлгүүд

Газар цавчлан тэлүүлэх тэнгэрлэг монгол морьд

Гараа бариа нь ижилхэн бага хэнтийн хурднууд аа

2016 он 7 сарын 14 Сартуул Халх Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
Оруулсан admin on 2016-07-30 18:46:18 (4436 уншсан)

Их монгол улсын цэнхэр галтай тал дээр
Эрмэг гүүнээс төрсөн шандас сайтай унага
Их хурдын тоосноос ганцаараа сугарсан хүлэг
Эсгэлийн үнэр нь арилаагүй монгол гүүний төл
Тэнгэр бурханд таалуулсан талын монгол морь
Тэргэл сартай шөнөөр ус нь гарсан унага
Төв аймгийн Дэлгэрхаанд төөрөг нь харвасан ажнай
Төвийн нутгийн уяач Мөнгөн шагайн хүрэн
Хатан дөрвөн туурайгаар харгуй талыг туулж
Хатмал ханамал уяандаа сойлго нь ханасан хүлэг
Хадуур ч андуур ч уралдаагүй халхын хурдан буян
Хамаг монголын хурдад цойлон тодорсон ажнай
Урьхан зөөлөн салхийг уруудаж сөрөн уралдаж
Унаач жаалхан хүүг тонгойж ширвэхийг хүлээж
Уудам сайхан талаа урсган хөврүүлэн өнгөрөөж
Унаган хурдан давхилаар сунаж тэнийн уралдаж
Алтан туурайтны тоосыг ардаа зангируулан үлдээж
Араасаа нэхсэн аргамагийн салхийг хагалан сүнгэнэж
Түжигнэн давхих чимээнээс тасран тодрон холдсоор
Түрүү барианы шугамруу тарлан дүйлэн давхиж
Уухай хадаасан дэвжээрүү уралдаж түрүүлэн ирэх дээ
Урсан асгарах хөлсөндөө зүсээ хувирган өөрчилсөөр
Улаан хэцтэй зурхай дээр нутгаа дуурсган тунхаглаж
Уясан эзнийхээ алдарыг өндөрт өргүүлэн зарлуулж
Унаган ижлийнхээ судрыг дахин дахин дуудуулсаар
Уухайн дутай наадамчдын сэтгэлийг хөөргөн өндөлзүүлж
Уралдсан олон хүлгийн магнайг тоосоор мялаасаар
Улсын их хурдад тэргүүлж ирсэн түмэн эхээ чүүүүүүү

2016 оны 7сарын 27сартуул Б.Улаанхүү Багануур

Сартуул Халх Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Оруулсан admin on 2016-07-30 18:42:29 (4196 уншсан)

Айраг цэнхэр нуурандаа агаараар нисээд очихсон

Аагам халуун өдрөөр захад нь ороод шумбахсан

Алтлаг шаргал элсэн дээр нь дээшээ харж хэвтээд

Аль эртний явдлаа дурсан санан хөрвөөхсөн

Алтан шаргал түнгэндээ зүгээр л нэг очихсон

Аргал хорголыг нь түүгээд араг аа үүрээд алхахсан

Атан тэмээгээ уначихаад хэсэг сайхан тэшүүлэхсэн

Алдрай насаа дурсаад тэмээ уургалж тоглохсон

Хүнгий голынхоо эрэг дээр хэсэг сайхан хэвтэхсэн

Хүүхэд багын явдлаа санаж дурсан инээхсэн

Хөл нүцгэн жирийгээд багын найзтайгаа тоглохсон

Хүрэн алаг толгойтой гоёо малтаж идчихээд

Хэхэр ч гулиган цадаад голоо горойлгон огихсон

Нуурын захынхаа ширгэн дээр нэг л хэсэг хэвтэхсэн

Нойроо ханатал унтчихаад нүдээ нухлаад эвшээхсэн

Намирсан зөөлөн бороонд нь нэвт цохиулаад чичрэхсэн

Нялх багынхаа андуудтай модон морьтой уралдахсан

Завхан голынхоо эрэг дээр жараахай шүүрдэж тоглохсон

Зуны халуун өдрөөр дотор нь сэлж сэрүүцэхсэн

Зөөлөн нойтон элсэн дээр нь гэр барьж тоглоод л

Зураг шиг хэдэн найзтайгаа элгээ хөштөл инээлдэхсэн

Зогсоо хайрхан ууландаа зорин зүтгэн очихсон

Залуу халуун насныхаа алдаа бүхнийг гэмшээд

Зуун найман удаа сөгдөж мөргөн учирлахсан

Заяа замаа даатгаад дахин дахин мөргөхсөн

Айргийн үнэртэй нутагтаа аавтайгаа нэг уулзахсан

Ангир уургаа хөхүүлсэн ээжийгээ дахин босгохсон

Ам бүлээрэй цуглачихаад гэр дүүрэн шуугилдаад

Ачтай буянтай нутгийнхаа сайхныг дурсан ярилцахсан

2016 оны 7сарын 28 нд

Сартуул Халх Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Оруулсан admin on 2016-07-16 11:08:21 (4721 уншсан)

Дэлгэр мөрний дэнжийн хул
Могой хээрийн удамт ажнай
Монголын хоймор нутгийн хүлэг
Дэлтэй цэнхэрийн уяаны азарга
Дэнзэнгийн энхтөрийн хурдан буян
Дээлтэй монголын зөстэй азарга
Дэлгэр мөрний дэнжийн хул
Дэвжээ эзэгнэсэн монгол азарга
Дамдинянсан бурханы хүлэг
Хотгойд түмний хийморь сэргээсэн
Хонгор халиуны эртний зүстэй
Хол ч хурдтай хотгойд азарга
Хоймор нутгийн хольцгүй азарга
Ханамал уяатай хатуухан азарга
Туулах чадвар бүрдэж төрсөн
Тунгалаг нуурын аатай азарга
Төрсөн ижил нь тусгай удамтай
Төөрөг нь угаасаа уралдах учиртай
Чадалтай хурдай хөвсгөлийн унага
Чингүүнжав жанжны адууны цустай
Чөмгөндөө хүрсэн ясны тамиртай
Чирж уралддаг чадалтай азарга
Төрийн наадмын түмэн эхүүдтэй
Төрсөн биеэрээй тулж уралдаад
Торго шиг нэмгэн суран жолоогоо
Тос хөвсөн айргаар мялаалгаж
Нутаг хошууныхаа нэрийг дуурсгаж
Нумарч тэнийн гайхалтай хурдалж
Айргийн тавын алтан зурхайдаа
Аяган туурайгаар гишгэсэн азарга
Ижил сүгийнхээ удмыг дуурсгаж
Эвшээж шилгээн газар хөрвөөж
Их уул нутгаа түмэнд дуурсгаж
Эхэллээ тавьсан хоймор азарга

2016 оны 7 сарын 11нд
Б.Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
Оруулсан admin on 2016-07-16 11:06:33 (4282 уншсан)

Азарганы чадалтай архангайн аварга
Хөх монголын хүчитний эгнээнд
Хүчтэй чадалтайд тооцогдож ирсэн
Хөвчийн хүрэний чадалтай аварга
Хөдөөнөөс төрсөн хангайн аварга
Хаанаас нь ч харсан халхын хүчтэн
Хашаатын нэрийг дуурсгах аварга
Ширмэл зодгийн сэнжигнээс сэгсэрч
Шилдэж дугтран хавирч байгаа нь
Шөрмөстөө амьтан тэсхийн аргагүй
Шийдсэн хавираатай шинэхэн аварга
Ширүүлж цочоовол дайрч унагах
Шидтэй хүчтэй хангайн аварга
Арын сайхан цэнхэр хангайдаа
Адуун дээр өссөн аатай аварга
Арьс нь хүртэл шир шиг зузаан
Азарганы чадалтай хашаатын аварга
Амласан болгоныг төвөггүй давсаар
Арсланг алгасч аварга болсон
Арвын даваатай ар хангайн аварга
Аархаж хөөрдөггүй санжаа аварга
Өвөр монголд ч түрүүлж л байсан
Өөрийн нутагтаа ч бас л түрүүлдэг
Өөрөөсөө төрмөл тамиртай аварга
Өшөөч түрүүлэх эрэмбэтэй аваргаа

2016 оны 7 сарын 15нд
Б.Улаанхүү, Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Оруулсан admin on 2016-07-16 11:03:30 (4102 уншсан)

Нүүрэнтэйн хөндийн хурднууд хэрлэн өгсөн тарлахад

Нацаг доржийн буйран дээр шувуун саарал үүрсэж

Найман зууны тэртэйгээс хааны шаргууд янцгааж

Намхан монгол морьдын догшин туурай тачигнана

Бага гүний овоон дээр сунгаа явуулан хөлслөхөд

Бага нуурын мандал дээр бадам лянхуа дэлгэрч

Байдсан гүүний унаган дээр тэнгэрийн солонго татаж

Бага хэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ

Шилийн сайн эрчүүдийн адуу зөрүүлсэн овоон дээр

Шилмэл хүлгүүд солилцсон багануурын дэнж дээр

Шүүдэр буусан ширгэн дээр түр амарсан тал дээр

Шигшмэл хүлгүүдээ сойсон нүүрэнтэйн талын уяачид

Зургаан насныхаа морьдоор зул задруулан гайхуулж

Зуун түмэн хүлгийг тархилж хөтлүүлэн гангарах

Засал уяа нь тохирсон айргийн тавын морьд бий

Газар газрын хурднуудыг урин дуудаж уралдах

Гал шарын угшлаар хурд сэлбэгдсэн хурднуудтай

Газрын доорхи баялагаар авдар дүүргэсэн нөөцтэй

Гарт атгасан цулбуур нь айраг алдахгүй хүлгүүдтэй

Галуутайн нуурын хөндийд галаа асаасан уяачид

Ган амгаа шаргиулсан нүүрэнтэйн хурдан хүлгүүд

Газар цавчлан тэлүүлэх тэнгэрлэг монгол морьд

Ганзганы ногт буцаагаагүй баганхэнтийн хурднууд

2016 он 7 сарын 14

Сартуул Халх Б.Улаанхүү, Багануур хот

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Оруулсан admin on 2016-04-23 00:08:04 (4691 уншсан)

  Цаг хугацаатай зогссон зүрх

Цохилж биднийгээ баярлуулаач

Цахилж явсан гал халуун нас

Замхарч тэнгэрт одлоо

Зулайг чинь үнэрлэх эцэгнээс чинь

Зураг л үлдхийн цагтаа

Хөшүүн биеийг тэврээд ч чи бүлээцүүлэхгүй

Зүүн өвдөгнөөс нь адисаан авч

Зүүдлээ ч үгүй амьдралдаа тавтай морил...

Цаг хугацаатай зогссон зүрх

Цохилж биднийгээ баярлуулаач

Цахилж явсан гал халуун нас 

Замхарч тэнгэрт одлоо...

Дүрэлзэн шатаах галнаас би харамлаж орилно

Дүнхийн найгах хорвоог би үзэн ядна

Алгын чинээ суварганд

Аав чинь юм шүү гэж надад хэллээ

Үлдсэн нурам нь

Үүрдийн мөнх оршиг гэж

Энгэртээ би нааж

Эцсийн илч нь зүрхэнд минь шингэг гэж би шивнэлээ.....                 А.Шихихутуг

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Оруулсан admin on 2016-04-02 20:40:16 (4321 уншсан)

Алдарт завханы Донойн хөндийд

Алсыг харан янцгааж байдаг

Алтан дэлхийн бүгээн тоосыг

Аяган туурайгаар босгож байдаг

Адуутай айлын шон дээр сойгдож

Амгаа зуузай шаригуулж байдаг

Алхан толгойт адуун сүргийн

Айраг сэнгэнэсэн зэлний унага

Алдарт Завхан голын хүлэг

Аймаг алгасан уралдаж байдаг

Азтай одтой монгол морь

Алтан туурт ажнай хүлэг мину

Зууд ч байсан зугтаж л уралддаг

Зургаад ч байсан зурхайд ирдэг

Зун гантайд ч зулар ч л уралддаг

Зудтай өвлөөр ч тархинд тавалдаг

Хахир хавраар ч хашигнаж уралдаагүй

Хазгай газар ч хальт гишгээгүй

Хангай говийн хаана ч ялгаагүй

Хазаар цулбуур сулраагүй хүлэг ээ

2016 он 4сарын1сартуул Б.Улаанхүү Багануур

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 131 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-011.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4090

Ёл хад
YolHad_38.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3760

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-228.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4132


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn