Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Бусад 		 Шүлэг: Бүсгүй чи дурлал шиг
Оруулсан admin on 2015-11-15 21:47:02 (4745 уншсан)

Зун би намрыг хүлээх уйтай
Зузаан уруул нарийн бэлхүүс хүсэмжтэй
Намар би бороон дусал дагах хүсэлтэй
Намайг мэдэхгүй хэн нэгэн бүсгүйг бодох уйтай


Зөөлөн нүднээ харцаар аргадах уяралтай
Зовхи өргөх сормуус даллах эрмэлзэлтэй
Сэтгэл гижигдсэн гэгээн гуниг эгшиглэнтэй
Сэмрэх тоолонд бодолд нэхэгдэх хайр дурдатгалтай

 

Зангаар уярах амрагийн сэтгэл хөгтэй
Замилан дагасан бүсгүйн хүсэл нэхэлтэй
Зүрхнээ тэвэрсэн дурлал буцлах хүсэлтэй
Зүүднээ тэрлэгдсэн өнчин өчил шанлалтай

 

Дарс амтагдсан хүсэл далд мэдрэмжтэй
Дурлаж ирсэн амраг дуун хөгтэй
Буцлах цуснаар хэмжигдэх энэ биений хүсэл
Бүсгүй чиний уруулнаа бал бурмаар амтагдана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Энхжин : Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн ...
Оруулсан admin on 2015-11-14 22:20:28 (4179 уншсан)

Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн
Чанх дэргэд минь мөнхрөөч гэж уйлж явсан минь ч бас
Чамгүйгээр хорвоог төсөөлөх ухаан байгаагүй надад
Чадал болоод ухамсар ахархан байсан нас минь

Цаг цагийн аясаар нас минь урсаж одоход
Цасан цагаан мөрөөдөл айдсын харанхуйд шуурна
Цацраг халуун элчтэй цайлган хайр минь гундаж
Цардаж хөлдсөн зүрх минь гэмшлийн эрхээр цуурна

Цуврал гашуун гуниг цурхираж цээжрүү ороод
Цухуйх эрхгүй гомдол цуваа дагаад одно
Өөрөө өөрийгөө залгисан өрөвчхөн хайраа шүтсэн
Өндийх чадалгүй золиослогдсон орь ганцхан амьдрал минь

С.Энхжин



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Хөдөөний бор банди нарыг шоолох хэрэггүй
Оруулсан admin on 2015-11-11 17:50:35 (7188 уншсан)

Хөнгөн тэргэнд сууж үзээгүй
Хөгжмийн транс урсгал сонсоогүй
Хөдөөний бандийг шоолох хэрэггүй
Хөөсөн мантуу гэж хочилж болохгүй

Аргагүйдээ тэд чинь адуугаан унаалж
Айрганд халхаараа жаахан шарга аялж
Эмэгтэй хүнээс илүү эмээл гөлөрж
Энгэсэг устнаас илүү ичэмхий нэгэнд дурлаж

Нарны эртэд адуугаа эрж
Сарны саруулд манаж хонодог юм
Насаараа амьдрах нутагтаа амьсаж
Ясаа тавиндаа гэж инээвхийлдэг юм

Залуу насандаа аагирхсан хөвүүд
Зах сугаа ханзартал барилдаж
Заан цолтой нутгийн хөгшнөөр
Заалгаж авсан мэхээ үзэцгээж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ӨНӨӨДӨР ӨЧИГДРӨӨС ГОЁ
Оруулсан admin on 2015-11-11 13:41:46 (6445 уншсан)



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгүүлчийн зам саруулхан
Оруулсан admin on 2015-11-11 13:15:44 (5945 уншсан)



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Ганзориг 	Батсүх	 Шүлэг: Батсүхийн Ганзориг : Саран нэг л уйтгартайгаар шөнөжин намайг манах шиг
Оруулсан admin on 2015-11-03 00:25:06 (4636 уншсан)

Саран нэг л уйтгартайгаар шөнөжин намайг манах шиг
Сэтгэлд хоосон хөндийг оддын гэрлээр асаах шиг
Салхин хээтэй алгаараа намуухан илж аргадах шиг
Сэрүү татсан зурхэнд минь тэрлэгээ тэрээр шидлэх шиг

Бодол дундын эгшиг хөггүй намуун хангинаж
Бие сэтгэл гандан хөрсөн дээр нь хөрвөөж
Бүрхэг үүлэн давхарганд хязгааргүйгээр эрхэлж
Бэтгэрж хатсан улиас шиг бүхий л орчилонгоор дүнсийнэ

Шанлал уйтгараар угжигдсан зүрх гэдэг эрхтэн дээр
Шинэхэн нялхарсан цас нь бударж дуусаад хөлдөнө
Шүлэг оюун мэлмий минь цаасанд бэхээ дусалж
Шөнийн жаварт үргэсэн дурсамж алсад дүнслэнэ

Түмэн бодолд дарагдаж мөхөж үнсэлсэн ширхэг цог
Тэртээ холын харанхуйд тийчлэн байж мэгшинэ
Түрэлгэ дэлгэсэн далайн хурц ноён давалгаа
Тэс.хийн аргагүй цохилоход
Тулгуураа гээсэн зүрх
Мөнх харанхуйхаа орон зайд
Тагшин дарсаар намайг сугадан дураар зөнгөр холхилно.
Мэдрэл мэдрэмжийн зааг дээр нууцын үнэн тайлалд
Мандах наранг гэгээ цацтал мөнхийн шөнө үргэлжилсэээр..... .

Bayrtai ene amidral ene ertons ene delhiid hamgiin ehnii todiigui hamgiin suuliin hairiig medruulsend chini bayrlalaa

Batsukhiin Ganzorig 2014,11,02



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ганзориг Батсүх )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Би яана
Оруулсан admin on 2015-10-28 14:06:55 (4004 уншсан)

Сэтгэлийн мөнгөн жолоог тань атгачихаад

Сэрж өгөхгүй чамайгаа зовоосон бол би яана

Үүлэн дундуур дураараа  сэлж

Үзэх орчиноо танихгүй байсан бол би яана

Дурлалын алтан жолоог тэнь атгачихаад

Дув дуугүй яваад өгсөн бол би яана

Одод дамжин салхиар өртөөлж

Орчлон хорвоог мартсан бол би яана

Хайрын ариун жолоог тэнь атгачихаад

Халамцуу голдуу алхалсан бол би яана

Хүний хорвоод чамаасаа илүү харж

Хүсэн хүлээсэн жаргалаа чамласан бол би яана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Бүсгүй минь
Оруулсан admin on 2015-10-28 13:53:41 (3799 уншсан)

Ухаан төгс нүдийг тэнь ширтэн

Уран гоо биеийг тэнь түшин суухад

Уртын сайхан дууг аялмаар санагдана

Урсгал дөлгөөн уяхан бүсгүй минь ээ

Ай чи минь

Амьдралд ухаарал өгсөн эрдэнэ минь

Тунгалаг гоо царайгы тэнь энхрийлэхэд

Туяхан сайхан биеийг тэнь энхрийлэхэд

Туяарах саран дэргэд минь буух шиг

Тун ч бахдам үзэсгэлэнт бүсгүй минь ээ

Ай чи минь

Амьдралд итгэл нэмсэн хайр минь

Намба төгс аалинд тэнь дасан

Нарийн гоо биеийг тэнь налан суухад

Нуурын хун шиг амгалан болох юм

Насаараа хайрлаад ханамгүй бүсгүй минь

Ай чи минь

Амьдралд жаргал хайрласан хань минь

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : БОРОЛЗОЙ БОЛЖМОР
Оруулсан admin on 2015-10-27 13:20:40 (4564 уншсан)

Цасны хяруу хаанаас унадагийг
Цагаалиг болжмор нь яаж л мэдэхэв
Цагийн эрхээр бууралтдагийг нь
Цамаан нас минь мэдэхгүй л явлаа

Суурин айлууд нүүгээд оддогийг
Согсоот болжмор нь яаж л мэдэхэв
Сулдаа л ганхсан хүний заяагаа
Сувдан нас минь мэдэхгүй л явлаа

Жиндүүхэн өвөл болноо гэдгийг
Жиргэмэл болжмор яаж л мэдэхэв
Жилдээ л очдог буурал ижийгээ
Жижигхэн болсныг нь мэдэхгүй л явж дээ

Бор толгодоо шаргалтдагийг
Боролзой болжмор нь яаж л мэдэхэв
Буурал уулс шиг намсах аавыгаа
Бодолд дарагдсаныг нь мэдэхгүй л явж дээ

Хаврын яргуй хаанаас ургадгийг
Харалдай болжмор нь яаж л мэдэхэв
Хүний л жамаар уусч шингэдгийг нь
Хүүдхэн нас минь мэдэхгүй л явлаа

Балбар Энхбат 2015.10.08

Сэтгэлийн боло


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : ИЖИЛ ХҮСЭЛ
Оруулсан admin on 2015-10-27 13:19:00 (4056 уншсан)

Үргэж байгаа зээр гөрөөс
Үүлний дороос цахилана
Үлээх хонгор тэр салхины
Өмнө нь орохоор харвана чиг
Үлгэрийн гүнжхэн бүсгүйн
Үс гэзэг нь дураар хийснэ
Үүрдийн хонгор хархүүгээ
Өдөр шөнөжин харуулдана чиг

Балбар Энхбат 2015.10.07

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : ЦОД БОЛДОН ХОШУУ
Оруулсан admin on 2015-10-27 13:17:48 (3907 уншсан)

Цод болдон хошуут үзэгнээс
Цөнгийн найраг түрэх юм
Намуухан хөгжмийн уусах аянд
Намсхан аядуу зөөлөн бүжих шиг
Цэнгэл баяраар хөөрөөд
Цэргүүд гэнэт халагдаад ирэх шиг
Нар сар од гурав зэрэгцснийг
Намхан буурал ижийнхээ чихэнд нь дуулгах шиг
Цод болдон тэр л үзгийн хошуу
Цэгээхэн хүслийг минь огштол нь дэврүүлээд байна
Гэгээвч цонхоороо харах вий гэж
Гэрэл сүүдрээ тааруулж
Хаалга үүдийг онголзуулах зуур
Хамгийн гоё үгс гарчих вий гэх
Толгойгоо хоосон руу зүглүүлэвээс
Торгон санаанууд минь замхарчих гээд
Цод болдон тэр л үзгийн хошуунаас
Үүрийн гэгээ шиг төгс Амитабаг л
Агуу тэр хүн амилуулсаан
Ингэн буйлаан ботгон нулимстай
Ижилгүй ганцхан ижийг л санагалзуулмаар
Аялгууг нь сонсохул
Аль л хэзээний сэтгэлд оршсон
Анирлах ийм л яруу хөгжим байдгаа гэмээр
Цод болдон тэр л үзгийн хошуугаар
Цагаан суваргыг
Цаглашгүй аяыг
Агуу хүн л эгшиглүүлсээн
Ай хө ган үзэг минь
Чамаас тийм л гэгээхэн аялгуу
Чамаас тийм л зүрхний найраг
Чамаас тийм л оргилуун үгс
Цацарч
Уяруулж
Уйлуулж
Арилшгүй мөрөө
Амьсгалах тооны дунд минь тод үлдээсэн
Агуу хүмүүнүүд
Арай л илүүг
Амьдрахуй энэ цаг дор гүн гүнзгий
Мэдрүүл мүү надад
Ай хө цод болдон ган үзэг минь...
Час хийсэн
Чамайгаа л бишир мүү…

Балбар Энхбат 2015.10.09

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : МИНИЙ ЗАЛУУ НАС минь
Оруулсан admin on 2015-10-27 13:10:48 (3926 уншсан)

Хайрлаж харамлах
Хардалт зэвүүцлийн гудамжаар
Хачин их хөөрөл
Хамгийн дур булаам
Хашгирч орилом гудамжаар
Өөртөө дургүй хүрэм
Өрөөлийг буруутгам гудамжаас зугтаж
Өглөө эртээ холоо гүймээр
Өнө эртний үүлэн зардасын хот мандал
Шөнийн энэ үлгэрт гудамжаар
Үзмэн тансаг бүсгүйчүүд
Үлэмжийн суу гэгээнтэнүүд
Үүгээр л өнгөрч явахыг
Өөр зам үгүйг
Үсэгтэй бурхан минь хэллээ
Буцалж дэвэрмээр
Бургилж оргилмоор
Хатан булбарай биеийг чинь
Хатуу эсгий биетэйгээ адилгүйг нь
Хамгийн энэрэхүйн дээд
Хамба торго мэт сэтгэлээс гардагүйг нь
Үрийнхээ өвдсөнийг хараад
Өрөөлөөс өршөөл царайчлан
Өөрийгөө хүүгийнхээ төлөө шатаасан
Өндөг шиг эмзэгхэн миний залуу нас минь
Буян нүгэл нь холилдсон
Буцаж гардаггүй нэг чигийн урсгалтай
Хуцаж болдоггүй энэ шороот гудамжаар
Үүлэн тансаг бүсгүйчүүд
Үлэмжийн суу гэгээнтэнүүд
Үүгээр л өнгөрч явсныг
Өөр зам замбуулинд байхгүйг
Үсэгтэй бурхан ном минь л хэлсээн
Түүхтэйхэн тэрхүү замаас нь
Тойрч буцаагүй
Минжийн Хангай шиг
Миний залуу нас минь

Балбар Энхбат 2015.10.11

Сэтгэлийн болор  photo.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Уянгат намрын бүсгүй
Оруулсан admin on 2015-10-27 12:53:51 (4170 уншсан)

Өөлөхийн аргагүй төрсөн
Өнгийн солонго шиг бүсгүй еэ
Үйлийн урнаар шагшигдсан
Үзэсгэлэн гоо бүсгүйчүүд ээ

Саатан суумаархан төрсөн
Сарны туяа шиг бүсгүй еэ
Хайрын балыг амтлуулсан
Хархан нүдэн бүсгүйчүүд ээ

Уулзахын зуур дурламаар
Уянгат намрын бүсгүй еэ
Холдон явахаар санагддаг
Хосгүй хайрын бүсгүйчүүд ээ

Балбар Энхбат 2015.10.24

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Өнгөрсөн ба ирээдүй
Оруулсан admin on 2015-10-27 12:53:51 (4472 уншсан)

Үглэл дуулал хөдөлгөөнжиж
Өмдний товч цахилгаанжиж
Үсний сор минь мөнгөжөөд
Өнөөдөр л нэг юм ухаажив
Өөрийн эрхгүй улс төржөв өө хө
Оюу толгойгоос долларжино.
Яваандаа тэгээд баяжинаа
Янзын улс болгоноо гээд
Ойгоод буутал нь хэлбэржиж
Олон намууд нь сонгуульжиж
Онцгүй нэгэн нь содонжиж ээ

Арга зальтай нь авлигажиж
Аргагүйн эрхэнд жагсаалдаж
Хүч тамираа шавхан байж
Хөгийн замуудыг засмалжуулж
Хоёр солонгос шиг дүүргийг
Хооронд нь холбож гүүржүүлж
Төрсөн тэлсэнийг шуурхайлуулж
Түц авдараар нь соёлжуулж
Мичин жилийн сургаар нь
Малаа хямдханаар төгрөгжүүлж
Ангараг дээрээс ус олдсон тул
Авто захуудыг нүүлгэнэ чиг
Аймаар том солир ойртох тул
Автобусанд суухыг нь картжуулж
Ирэх жилүүддээ тухлана чиг гээд
Ипотекийн зээлийг идэвхжүүлж
Алтан дэлхийгээс хоцрохгүйн тул
Авъяаслаг монголчуудаа дүрсжүүлжээ.
Илүү дутуу хаусгүй
Идсэн уусан тээндэргүй
Ирээдүйгээс ирсэн миний
Баруун зүүн тархинууд маань
Байдаг л чадлаараа ажиллаа
Эгнүүлж барьсан хашаанаас
Ээжийнхээ гэрийг олохгүй байна
………………...
Оцойтол ачсан гуч шиг байна чиг
Одоо боллоо...
Үсний сор минь мөнгөжиж
Өнөөдөр л нэг юм ухаажлаа хи хи хи
Ай даа хө би мөн ч тэнэг ээ...

Балбар Энхбат 2015.10.24

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Бусад 		 Шүлэг: Өвгөн : Нууж амьдрах
Оруулсан admin on 2015-10-27 12:34:28 (3401 уншсан)

Нээрээ би ондоо юм
Нууцыг чанд хадгалдаг юм
Нуухаа арчиж амжихгүй юм
Нэг өдрийг бардаг юм

Юм болгонд дасдаг байна
Юм болгоныг ойлгодог байна
Юм болгохыг мэдээд байна
Юмтай байхыг хичээж нэг өдөр

Ялаа алав, ямар их уур хүрэв
Яаж ийгээд алах гэхээр бултаад
Гэрт ганцхан ялаатай би улайрав
Гэнэдүүлж няцлах гээд зүдрэв

Гараа өргөөд гэнэт дайрахад бултав
Амжих уу гэх шиг арзайлгав
Аажуухан нүдэхээр зохиов
Хаа сайгүй чилтэл хайв

Новширж нуугдаад олдсонгүй
Нөгөө дүү шумуул нь унтуулсангүй
Нүхгүй цонхоор шургадаг овоо муу гар
Нууцгүй амьдралын хачир уу

Олдохгүй болохоор төвөгшөөв
Онцгүй болохоор салав
Ондоо амьдрал хайв
Орц бүхнээ солив

Авсан гайдаа уурсав, аваагүй гайгаа хайв
Нөхөж байгаа гэж бодов
Өр тавиагүй биздээ гэж найдав
Нээрээ энэ, амь далыг гаргаж хаяв



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өвгөн : Харанхуй харц
Оруулсан admin on 2015-10-27 12:34:25 (3629 уншсан)

Хальт хараад нурлаа сэтгэл
Хажууд чинь очоод салгаллаа бие
Хаа ч явсан хоосроод бодол
Хамаагүй ээ чи эзэмдлээ

Хөөрхөнд чинь татагдлаа нүд
Хөөрөх сүүг балгалаад ам
Зөрж өнгөрөөгүйдээ баярлаад би
Зүрх зүүд зөндөө хөтлөгдлөө

Намайг харах инээмсэглэл чинь
Насан туршдаа гэх амлалт чинь
Хүрэлцэж хайлуулах амт чинь
Хүслээ шивнэх уруул чинь

Хамаагүй ээ, харанхуйд үгүйлэгдэх бүхэнд
Үгүйлж би дассан, өөрийгөө л чамаас хайдаг
Өнөөдрөөс илүү маргаашаа санадаг
Надад итгэх сэтгэл дотроос гэрэлтүүлдэг

Учиртай таарсан чамтайгаа, ухаандаа тээдэг намайгаа
Уулзаагүй бол би яана, төөрч л яваадаа би
Таараагүй бол яана гэх айдас
Дандаа намайг дагаж явдаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Би эгнэгт буцашгүй ээ
Оруулсан admin on 2015-10-23 16:27:05 (4088 уншсан)

Ямх ямхаар ахисан амьдрал
Ямар сайхан амттай юм бэ
Янз янзаар хүслийг минь өдөх
Ямар сайхан хүний үр вэ чи
Цоожтой хаалганы цаахан нь
Цочим дурлал минь хүлээгээ юу?
Цэнгийн тогоруу дэвэлзэх мэт
Цээжинд чи минь л бодогдоо доо
Адбиш хүсэл нь намайг хатгаа юу
Аавынх нь эзгүйд эзгүйчилсэн
Арван зургаан насны шохоорхол уу
Аргалын овоолго үнэртүүлсэн
Алиа жаахан нас минь тэр үү ?
Хар л үүсгэсэн халуухан залуу нас уу ?
Халамж л нэхсэн хүний бяцхан хүсэл үү энэ?
Хүүхэн минь бүсгүй минь
Хүнийх нь дээд хийморьтойхон эр хүний дор жарга
Хүсэл чинь тэр битгий дотроо нуу
Энэ замбуулинд
Эр хүн болж төрнө гэдэг
Их дарамт даа энэ их ачааг үүрнэ гэдгийг
Эмэгтэй чи яахин ойлгох вэ дээ?
Хайр Хайр Хайр өөр юу ч биш
Харь гариг биш Хайрын чинь л бурхан шүү дээ
Эцэг болохоор тэнцэл нь их дээ их
Халуу дүүгэсэн амьдрал
Хамгийн эхэнд хэрэгтэй болохоос
Хахир ёдор зан чинь
Хавьдаа л надад хэрэггүйг мэдэх үү чи?
Эвхэрсэн орооцолдсон
Энэ амьдралаас агуу ихийг эр хүн л бүтээдгийг
Бид мэднэ
Чи мэднэ шүү дээ
Суусрын гүйдэл гүйлгэхгүй ээ
Сумын наадамд цойлохгүй ээ
Шашир цэцэгтэй майханд дэрвэхгүй ээ
Цэнгийн саруулд чам руу би мөлхөхгүй ээ
Шагай харвасан олбог дээрээ л байя
Би эргэж яргасан эр суран тэлээ
Би эгнэгт л буцашгүй
Эр хар сур шүү
Мэдтүгэй
Мэдэртүгэй
Эс болбоос
Бүү дагагтун

Балбар Энхбат 2015.10.13-ны үдэш тэрлэвэй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Хасын шүд
Оруулсан admin on 2015-10-23 16:26:47 (4117 уншсан)

Хилэн хар
Хүний нүд
Чам руу л
Ширтсээн
Хуш цагаан
Хасын шүд
Над руу л
Яралзсаан
Өчигдрийн бодлоор минь
Өвс өндийж
Ташуур шүргэлсээн
Өнөөдрийн инээдэнд чинь
Солонго нумран
Дэлхий баяссаан.

Балбар Энхбат 2015.10.18



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Үүл манан эвцэлдэхүй
Оруулсан admin on 2015-10-23 16:24:27 (4208 уншсан)

Үүл манан эвцэлдэхүй
Үйлийн үрээс нь нэгхэн дусал унаж
Тэр дусал дуртайдаа урссаар
Тэчьяадам нуганд
Тэндээсээ энхрий үг сонсож
Тэг голд нь бадамлянхуа мэт завилан сууюу
Уур гомдол хурьцахуй
Ураг үрээс нь нэгхэн дусал унаж
Тэр дусал дургүйдээ урссаар
Тэсвэрлэшгүй нуганд
Тэндээсээ нэгхэн авиаг гаргаж
Тэнгэрийн гэсгээлд өвдөг нугалан хэвтмүү
Нэхэл замбуулингийн
Тэхэл орчлондоо
Энхрий үг ,гэсгээл ялгамгүй
Эвий дээ тэр дусал усхан
Би тэгвэл тэр хөрстийн үүл мананг
Би тэгвэл энэ хүмүүний уур гомдлыг
Яахсан билээ

Балбар Энхбат 2015.10.19

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Сэндэргоо үрсүүд
Оруулсан admin on 2015-10-23 16:20:56 (3942 уншсан)

Салхин зүгээс сэнгэнэх хүжис нь
Сэндэн модны сайхан үнэрт үр юм
Сая жилээсээ ч дундрашгүй хайрын
Саран гэрэлт Сэндэргоогийн үрс юм

Баруухан уулын хяраас гялалзах нь
Баг цэцэгт алтан харганын үр юм
Буман жилээсээ ч дундрашгүй хайрын
Бадмын гэрэлт Сэндэргоогийн үрс юм

Зэсэн шаргал талын энгэр цээжинд
Зэлмүүхэн ургадаг нь зээргэнийн үр юм
Зуунаас зуунд жаргалыг зэндмэлсэн
Зэлгээхэн уургатай Харалдайн үрс юм

Хөвөх үүл асар тэнгэрийн хэвлийд нь
Хайрлам нандин үр нь гэгээн наран юм
Хөл тоос нь эрт түүхээсээ ариламгүй
Хөхчүүхэн мэнгэтэй Харалдайн үрс юм

Балбар Энхбат 2015.10.20

Сэтгэлийн болор photo.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 239 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 80x60
Гэгээ
Хэмжээс: 453x600 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4912

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-185.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4960

П. Долгорсүрэн 1977	100х70, арьс
Уянгат ертөнц
Хэмжээс: 600x443 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5306


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn