Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Шалтгаан
Оруулсан admin on 2015-10-01 10:02:13 (4034 уншсан)

Тэнгэрээс сувдрах хурын дусал шиг
Ариухан байлаа гээд яах юм?
Тэргэл саран хүртэл зүүдэнд ирж нөхцөөд
Нүглийн алим хуваалцдаг орчлонд
Тэвчээрийн гортигоос хазайж
Үзэсгэлэнгийн өмнө харц бүдэрдэг үнэнд
Би ариухан гэж тангараг хэлэлцэхийн шалтгаан үгүй.
Бийр үзгээ шүүрч
Дурлалын шүлэг бичихийн шалтгаан харин бий. 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Би
Оруулсан admin on 2015-10-01 10:01:04 (4089 уншсан)

Нар дагуулан нисдэг
Эрвээхэй  байлаа би.
Навчис цэцэгсийг шилэн сонгон
Нааддаг байлаа.
Харь холын ирээдүйд
Тэмүүлдэг байлаа.
Хан хүүгээсээ төөрөлдөн
Гуниглаж явлаа.
Хараацай сормуусаа дэвсэн
Үзэсгэлэн байлаа.
Харцандаа гунигаа үзүүлдэггүй
Тэвчээртэн явлаа.
Саранд дүүлэн тэмүүлсэн
Хараацай байлаа би.
Сайхан зүүд эзгэнэсэн
Дагина явлаа.
Санахын алсад ганцаардсан
Хайр байлаа.
Салахын үйлэнд хөтлөгдсөн
Учрал байлаа.
Бодлоо дэвтээн шивэрсэн
Бороо байлаа.
Бусдын сэтгэл зөөллөсөн
Уянга байлаа.
Зүггүй хонгор насны
Инээд байлаа.
Үггүй хайрын харцны
Дурлал байлаа.
Үймээн шуугиант хорвоод
Гэнэн залуу явлаа.
Үхлээс хүртэл айхгүй
Омголон танхил явлаа.
Нар дагуулан нисдэг
Эрвээхэй байлаа.
Навчис цэцэгсийг шилэн сонгон
Нааддаг байлаа.

Би-
Инээд байлаа.
Гуниг байлаа.
Жаргал байлаа.
Зовлон байлаа.
Шувуу байлаа.
Би цаг хугацааны солонго байлаа.
Бийр үзэгтэй нөхцсөн солиорол байлаа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Миний урлан
Оруулсан admin on 2015-10-01 10:00:06 (4058 уншсан)

Бодлын жигүүр болсон шүлгээ
Чиний инээдээр хэлхдэг.
Борхон хацраа би
Чиний инээдээр өнгөлдөг.
Бор торгон амьдралыг
Чиний инээд хөглөдөг.
Болрын мөнгөн талст шиг
Итгэлийн гэрэл цацардаг.

Уруулын чинь хээгээр би
Улаахан цэцэг зурдаг.
Зүрхэн дээрээ ургуулаад
Зүггүй саранд гайхуулдаг.
Харцны чинь урсгалаар би
Харзтай мөрөн урладаг.
Хараацай сормуусаа дүрээд
Хайрын шүлэг бичдэг.
Харзалсан мөрөн сэтгэлээр минь урсдаг.
Хаа эртний шувууд ирж чуулдаг.
Хан тэнгэрийн одод зүсээн тольддог.

Наалинхай аалиар чинь би өөрийгөө мануулж,
Нарнаас өөр юу ч нэвтлэхгүй цамхаг босгодог.
Намайг аргадан энхрийлэх чиний аалиар
Насаараа би мануулж явахыг хүсдэг.
Амар амгалангийн манаач болж,
Аз жаргалын өглөгч болж,
Зүүдэнд минь чи нар болон мандаарай,
Зүрхэнд минь чи хайр болон мөнхрөөрөй,
Чиний ертөнцөд би зорчмуй.
Чиний ертөнцөд би шүлгэлмүй.
Чиний ертөнц- миний урлан.

2006 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Сондорлоод чиг урсдаг ...
Оруулсан admin on 2015-10-01 09:57:23 (4528 уншсан)

Сондорлоод чиг  урсдаг
Нулимсыг минь арчихдаа чи
Солиотой хүүхэн шүү гэж боддог уу?
Сохор чиг зоосны үнэгүй нулимс минь
Солиортлоо бачуурсан
Сэтгэлийн минь хирийг угаадаг
Сонгодог нэгэн хурын дусал юм шүү дээ.
Хацрын хонхорхойд тогтсон
Үрэл сувдан нулимс нь
Хайрлахын үйл үерлүүлсэн
Орчлонгын гуниг л юм даа.
Хархан нүдний сормуус
Үзүүр сувдран үзэгдэх нь
Хатуу тавилан сөрсөн хувь заяаны 
Хайлган бор зүрхний уярал л юм даа.
Уйланхай хүүхэнд дургүй бол
Учралаа надаас зөрүүлсэн нь дээр дээ.
Уяран хайлан дуулдаггүй бол
Уран гоё хоолойгоор яах вэ.
Уйлж,  дуулж, жаргаж, зовж чадахгүй бол
Ухаантны хорвоод амьдраад чиг яах вэ?  

2006 он  Дотуур булаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Тэрлэг нь гандсан аав минь
Оруулсан admin on 2015-09-30 18:18:37 (4325 уншсан)

ТЭРЛЭГ НЬ ГАНДСАН ААВ МИНЬ 

Эмээлт хүлэг нь эвшээж шилгээгээд

Эзнээ тойрон эргэлдэнэ дээ

Эрийн тэнгэртэй  аав минь ээ

Энэ л дүрээрээ мөнхрөнө дөө

 

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

 

 

Задгай сайхан талын бэлчээрт

Завилаж суугаад ханхайна  даа

Загийн саглгар мод шиг ээ

Зэргэлээн дотор сүүмэлзэнэ дээ

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

 

Хөдөөгийн ногоон тал дээр буугаад

Хөөрөг даалингаа гаргаж тамхилаад

Хөлөрсөн морио түр амраагаад

Хөндийг харан бодлогширно доо

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

Толгодын оройгоор дуран барьсаар

Тэрлэг нь гандсан аав минь дээ

Таван хошуу малтайгаа ижилдсэн

Тал нутгийн  сайхан аав минь дээ

 

Ай миний аавын минь дүр

Алдаж боломгүй агшин юм шүү дээ

Ай миний аавын минь дүр

Амьдын заяанд  ганцхан юм шүү дээ

2015 он  9-р сарын 30
Сартуул
Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бүсгүй хүн гэдэг
Оруулсан admin on 2015-09-29 15:20:47 (6054 уншсан)

`



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бороотой болзоо
Оруулсан admin on 2015-09-29 15:20:46 (4508 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Монгол гэртээ
Оруулсан admin on 2015-09-29 15:20:44 (5141 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү: ТЭСИЙН ГОЛЫН ҮҮЛЭН БОР
Оруулсан admin on 2015-09-29 13:19:24 (3767 уншсан)

Тэсийн голын тэнгэрлэг хүлэг

Тэнгэрийн удамтай үүлэн бор

Тэсийн гол хавьд олдсон унага

Тэнгэрлэг нутгийн хурдан буян

Түмэн адуунд ганцхан заяасан

Төөрөг тавилан уралдах учиртай

Төрсөн бие нь хүлгийн шинжтэй

Төрмөл хурдаар илүүрхэж давхидаг

Тоос нь тэнгэрт замхраагүй байхад

Торгон жолоо өргүүлсэн байдаг

Тэсийн голын түмэн эх болсон

Тэнгэрийн удамтай үүлэн борлог

Дөрвөд Баядын дөмгөр хүлэг

Даншгийн цолтой үүлэн борлог

Дөрвөн мөчнийх нь нууц эрдэм

Даншгийн уралдаанд тодорсон хүлэг

Баруун аймгийн бардамнах хүлэг

Баядын хошууны домогт ажнай

Балжаа алдартын унаган хүлэг

Баранзад цэнхэр үүлэн борлог

Хүй мандлын ногоон дэвжээнд

Хүний нутгийн алдат хүлгүүдтэй

Хөлийн хурдаа шалгаж уралдахаар

Хүрэлцэн ирэх үүлэн борлогоо

2015он 9 сарын 29нд

Б.Улаанхүү

Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ДОВТОЙ НУТГИЙН ДОМОГ АЗАРГА
Оруулсан admin on 2015-09-24 14:23:30 (3346 уншсан)

Дорнодын уудам шаргал талаас
Домогт Завхны адгийн хөндийд
Дорждэрэмийн уяан дээр ирсэн
Дорнод баргын тэнгэрлэг хүлэг

Догшин шуурга шиг давхидаг азарга
Долоо айрагдаж хэд түрүүлсэн
Довтой нутгийн домог хүлэг
Дорждэрэм алдартын уясан ажнай

Монголын уудам талын унага
Морин хуурын толгойтой хүлэг
Молорын бурхны адистай ажнай
Мохошгүй шандаст хүлэг эрдэнэ

Мянган агтанд ганцхан тохиодог
Морин эцэгтэй ховорхон хүлэг
Маргах аргагүй үнэхээр хурдан
Монгол морьны түүхийн хуудас

Гараанаас эргээд гарч байгаа нь
Ган дөрөөнөөс нь гал астал
Гарьхан нүдэнд нь ус гүйтэл
Газрын хайргаар шуурга бостол

Гайхамшигт хурдыг үзүүлж өгөөд
Ганцаараа тасраад сүнгэнэж байх даа
Гаргасан тоосоо тэнгэрт өргөж
Гарсан хөлсөө газарт мялааж

Уралдаж байхдаа улам харайж
Унаган тамир нь бүрэн сэргэж
Холдох тусмаа улам хурдлаж
Хоёр завьжаараа хөөс сахруулж

Бараа нь торолзоод арилж өгдөг
Барга адууны удмын угшилтай
Байдсан гүүний анхны төл
Бурхан унамаар сайхан хүлэг ээ

2015оны 9 сарын 24 нд
Б.Улаанхүү
Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гүрмэл чөдөр
Оруулсан admin on 2015-09-22 13:34:22 (3603 уншсан)

Хөх ногооны униарт хөглөж тасраагүй чөдөр
Хүч булгалсан хүлгийн тушаа болсон чөдөр
Дөрөө мулталсан эрийн сэтгэл тогтоосон чөдөр
Дөнгөж мандсан нартай үүрсээд сэрдэг чөдөр

Ганган хээнцэр эмээлийн ганзаганд дөрлөгдсөн чөдөр
Ган хэц туурайтны өлмий гоёсон чөдөр
Өвөрлөж буусан гэрийн унинд өндөлзөх чөдөр
Өвгөн буурал аавын минь гурмэлдэж сүлжсэн чөдөр



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ЭНХБАЯРЫН МОНГОЛ ХҮРЭН
Оруулсан admin on 2015-09-16 13:18:12 (3440 уншсан)

Хөмүүлтэй хялгантай хөдөө нутгийн

Хөхүүртэй айрагтай адуутай говийн

Хүлгийн тэнгэртэй Айраг нуурын

Хүрэн зээрдийн удамтай голын

 

Хөлөндөө хурдай хүлэгтэй сумын

Хүчтэй чадалтай адуутай талын

Хүнгий Завхан голын овогтой

Хэзээч тасрахгүй удмын угшилтай

 

 

Элстэй нутгийнхаа эгэлгүй буян

Эвшээж эрхэлсэн ээлтэй хүрэн

Эзнээ олсон морин эрдэнэ

Энхбаяр уяачийн монгол хүрэн

 

 

Сумын наадмын гурван түрүүтэй

Сувдан хөлстөө монгол хүрэн

Суран жолоо сулруулж сунгаагүй

Сагаган даа хурдтай сайхан хүрэн

 

Ойтой наадамд онгодтой хүрэн

Ороо морь шиг гараатай хүлэг

Олон хурдыг тэргүүлэн гардаг

Онцгой гараатай монгол хүрэн

 

Зогсоо хайрхан уулын ажнай

Засмал юм шиг монгол хүрэн

Завхан Хүнгийн алдарт хүлэг

Задгай давхилтай Завханы хүрэн

Алсаас авчирсан аргамаг хүлэг

Аймагт айрагтай арслан хүрэн

Аз дагуулсан айргийн хүрэн

Алдарт Энхбаярын монгол хүрэн

 

2015оны 9сарын 16

Багануур хот

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Батзүл 	Д	 Шүлэг: Д Батзул : Хүүрнэх үгсийн чуулбар
Оруулсан admin on 2015-09-16 12:32:18 (4064 уншсан)

Хүүрнэх үгсийн чуулбар
Хүүрнэх үгсийн атингартах хэдэн хүрэл бичээс
Хөгөө нэхэн улих өнчин харууслын дуун аятай
Даль жигүүр нь ургаж гүйцээгүй жигүүртэн шиг
Даанч тарчигхан юмдаа энэ хэдэн үгс минь

Норсон бийрний бэхэн мөр нүднээ уусаж
Номхон сэтгэлийг хөгийг тамтаггүй хөрвөөлгөх нь
Эргэлдэн бүжих намрын моддын навчисыг
Исгэрэн хөвөх салхинаа уусан бүжих шиг санагдана

Дуун цуурхай хөг эвдэх шиг хүчтэй шийлбүүрдхэд
Дурлаж бичсэн үгс минь хуй мэт эргэлдэж
Дэргэд минь зөөлөн өвс намилзана
Дэндүү удаан түүнд уусаж яруусна

Сэтгэл мэгшүүлсэн шүүрс алдуулсан хөг
Сэмрэх нулимсны дусалд уусаж хөглөгдөхөд
Дураар жаргах шиг миний хэдэн үгс
Дуу дуугаа нийлүүлж нэгэн зүгт зүтгэнэ

Зүйрмэглэх төдий яруусал утгын чимэг болоход
Зүрх сүвлэж чангаасан хөг үгс минь чуулна
Нийлж зүтгэх үгсийн минь нэрэлхүү тарчигхан суунд
Нөмөрлөж хургасан бодлын минь дуун цуурхай эгшиглэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХОСБАЯРЫН ЖОРОО ХАР
Оруулсан admin on 2015-09-15 15:54:46 (3773 уншсан)

Жороо цагаан түнгэний унага

Жонон харын холын удмынх

Жаахан шаргын  эхийн цустай

Жороогийн жороо унаган хар

 

Жаргалтай бага насан даа унаад

Жонон хонгорыг аялаж эсгэрээд

Жавар сөрөн  бөмбөлзүүлж байсан

Жигүүртэй юм шиг жороо хар минь

 

Айраг нуурын адуутай хавтгайд

Аавын  хэдэн адуунд нь төрсөн

Арилжаа жороо унаган морь минь

Арван алдын тэлмэн жороотой



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Сүглэгмаа 	Х	 Шүлэг: Хургаагийн Сүглэгмаа:Илдэн уулын цуурай
Оруулсан admin on 2015-09-14 15:41:52 (4023 уншсан)

Хургаагийн Сүглэгмаа:Илдэн уулын цуурай

-Өнөболд ванд өргөх шүлэг
 
Эрээн бараан шастир түүхэнд
Эрийн сайн нөхөр аж л та
Эн их улсын түүхэнд
Эрхэм сайн баатар аж л та
Эндээс хол домгийн алсад
Эрдэмт сайн ван аж л та
Эгэл хүмүүний ойрын бодолд
Эрх хонгор сэтгэл аж л та
Эрхт төрийн сүлдэнд
Түүх үнэн сүлэлдэж үлдэв
Эзэнт төрийн түүхэнд
Эрхт алдар чинь түгэж үлдэв
Эрхшээлт цагийн бошигт
Ирүүл сургаас нэхэж үлдэв
 
Цасны цагаан манан бударч л байдаг алсад
Цагийн алтан харгуй татарч л байдаг алсад
Цааз түүхийн бичигт сураг тавьж эргүүлэв
Цанидын мянган шижим зураг төдий эргэв


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Сүглэгмаа Х )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Чингис хаан
Оруулсан admin on 2015-09-12 23:19:08 (3111 уншсан)

Нөжтэй гараар

Нүгэлийг нугалж

Намирсан тугаар

Дэлхийг сүлбэж

Хасбу тамгаа атгаж

Хамаг Монголыг цуглуулж

Үнэний ирээр

Үхэлээс бусдыг нь цавчсан........           А.Шихихутуг

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Тавилан
Оруулсан admin on 2015-09-12 23:12:20 (3047 уншсан)

Нүүдлийн шувууд одох шиг

Нүдэнд чинь миний бодол өнчирдөг

Үүлэнд хөвөх саран

Тэнгэр цоолон гэрэлтэвч

Тэртээх аюулхайд минь

Түнэр харанхуй улайсна

Өөд тэмүүлэх хүслийг минь

Өрөвдөн байж навчис хаялдаг

Өнгөн жаргалын цаана

Өтгөн гунигт би автдаг

Нулимасндаа цатгалдсан үүл

Манан болон бүдэрдэг

Нахиалан байж өндийчихөөд

Намайг даран даран доошоо зүгэлдэг

Эргэж бүү хар

Эрхэлж байна гэж би баярлана....

Уулзах заяагүй

Учрах ерөөлгүй бүсгүй минь....                  


А.Шихихутуг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Зүрхний аялгуу
Оруулсан admin on 2015-09-11 12:13:48 (3667 уншсан)

Зүрхнээс гарах тансагхан нэгэн аялгуу
Зүсрэх бороо шиг хөнгөхөн гунигтай
Үелзэх салхины үзүүр шиг энхрий ялдам
Өнгө тэгш ургамал шиг зөөлөн бүлээн
Давтамж хэмнэл нь далайн сэвшээтэй
Долгилох айзам нь тэнгэрийн энтэй
Нар сар одон гурвын хүсэлтэй
Найраг шүлгийн түм буман бадагтай
Дуурсах аялгуу нь зөвхөн надад шингэнэ
Дуулж аялаад харин би чамдаа хүргэнэ
Шингэх хүрэхийн үлэмжийн чанар дуусашгүй
Сэрж мэдрэх үр минь таньд ч бас хүргэнэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Уулзалтын цомог
Оруулсан admin on 2015-09-11 12:11:31 (3830 уншсан)

Завхан аймгийн Идэр сумын 8-н жилийн сургуулийг 1986 онд төгссөн 8-р ангийнхан болон хайрт хань Д.Баттулга-д зориулав.

Хайртын маань
Хорин таван жилийн уулзалтын цомгыг
Хэрэг болгон эгч нь надруу илгээжээ
Салаа гэзэгтэй сумын сургуулийн охид
Сурагчын хувцастай үеийн минь хөвгүүд
Дурсамж хөглөн харцыг булаав
Дурдатгалын үгийг нь уншаад сэтгэл сэмрэв
Ариунхан насны алчуур дэлгэж
Амрагын дууг чимээгүйхэн аялав
Алдрайхан насыг нь санан дурсаж
Ангийнх нь нөхдөд атаархаж үзэв
Хээрийн зөөлөн салхи шиг
Холын ганцхан од шиг
Нахиалж буй навч шиг
Намрын хонгор үдэш шиг
Арван зургаанхан насны
Алагхан нүдээрээ чи минь инээмсэглэв

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ДУНД ГОВИЙН ПҮРЭВЖАВ ХАРЦАГА
Оруулсан admin on 2015-09-10 13:20:24 (2926 уншсан)

Дуутай хууртай хурдтай нутгийн

Дэмбээтэй хуруутай айрагтай говийн

Дэлгэрцогт сумын харъяат

Дэндүү ХҮЧТЭЙ аатай Харцага

Дэвээ шаваа нь дэндүү сайхан

Дээдсээс дамжсан удамт бөх

Улсын наадамд барилдаж байх нь

Уран гоё хийцтэй Харцага

Учраа бөхтөөгөө барилдаж байгаа нь

Уулга алдуулсан гайхамшигт Харцага

Ширмэл зодогноос нь сэнжигдэж атгаад

Шигшиж сөхөн хогодож дайраад

Шилдэж даран гүйцээж байгаа нь

Шилдэг харцагын дархан мэхээ

Шаваа дэвээ сайхан Харцага

Шатрын бэрс шиг хүчтэй Харцага

Шаасан гадас шиг босоо Харцага

Шуумал бурхан шиг хүндтэй Харцага

Шуурхай хурдан барилдаан ч бөх

Шуундаа бяртай говийн Харцага

Монгол бөхийн төгс шинжтэй

Морьтой монголын хүчит Харцага

Манай говийн бахархал болсон

Монгол улсын шилдэг Харцага

Дунд говийг дуурсгах Харцага

Дэлгэрцогтын Пүрэвжав Харцага

Дархан мэхтэй барилдаан ч бөх

Даваа өгсөхөд чангардаг Харцага

Амлуулж биш тунаж барилддаг

Аатай иртэй Пүрэвжав харцага

Амласан бол давж л байдаг

Айрагтай говийн агуу ХҮЧТЭН

 


2015 оны 9 сарын 10нд

Багануур хот

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ө. Одхүү 1986	41х18х27, фортон
Ноён Гудены хөрөг
Хэмжээс: 600x800 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4203


erd-001.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4420

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-013.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3935


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn