Шилийн богд уул- Сөнөсөн галт уул байна. Шилийн богд уул- Амилсан сайхан домог байна. Шилийн богд ууланд Сар хээр хонох юм Шилийн богд ууланд Сэтгэл хоргодон үлдэх юм.
Алаг дэлхийд төрсөн минь учиртай: Аавын гэрийн амар тайвныг эвдээд би Ачит эхээ арван сар зовоосны эцэст Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би Алаг дэлхийд төрсөн минь учиртай.
Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн Туйлын д ү гнэлт битгий хий! Тусдаа өөрөө толгойтойн учир Тулгарсан юманд, сүүлд нь дуугар.
Хүн болж төрсний учир чи Хүн бүхнийг хүндэлж яв! Хүнээс хүчтэй амьтан энэ ертөнцөд үгүйн учир Хүнээс чи айж, болгоомжилж яв!
Ээж нь захиагаа үнсээд үлээгээд явуулчихлаа. Өнөөдөр зүүн өмнөөс салхитай байна . Охинд минь түргэн очих байхаа
( ээжийн бичсэн захианаас )
…Тоодгорхон дээлийнхээ өврийг чихрээр гоёсон Тоглохоо ч мартаж даага зайдалсан Дэлт хүлгийн нууруун дээр дэрвэсэн дарцаг Дэнж хотойлгосон наадмийн цээлхэн шуранхайн эзэд,
Зүүдлээд сэрэх нутаг минь хүүгээ хүлээж суугаа Зүрхэнд ойрхон дүү минь эгчийгээ санаж яваа (элгэний минь тасархай энхрий жаахан дүүдээ)
Тэнгэр өнгөтэй торгоор би биеэ хулдаад Сул хонгор гэзгээ өвөр дээр чин асгаад Суумал зандан заяаг гүймэл болгон эрхлэе гэтэл Тэрлэгэн дээлийн энгэр норгон гэргий чинь уйлбал би яах юм бэ ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )
Аяа миний хонгорхон бүсгүй Алагхан нүдтэй торомгорхон бүсгүй Алиахан зантай ялдамхан бүсгүй Аргагүй үзэсгэлэнт ялгуун бүсгүй
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor027.jpg Хэмжээс: 600x844 186k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5349
Хар морьтон Хэмжээс: 482x600 210k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5624
erd-003.JPG Хэмжээс: 600x450 56k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5161
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: