BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг

Шүлэг 		 Шүлэг: Хөөрхөн бяцхан нутгийн минь чулуу
Оруулсан Bataka on 2005-04-15 15:51:37 (9395 уншсан)

Хөөрхөн бяцхан нутгийн минь чулуу
Хүний нутагт явахад аав шиг амьтай чулуу
Алдрай бяцхан байхдаан адуу болгон тоглосон чулуу
Аян замд явахдаан аав мэт шүтсэн чулуу
Эрх танхил насандаан эрхэлж наадсан чулуу
Энэ бие минь эхээс төрөхөд домносон хүйн чулуу
Унасан газрын минь ариухан ус

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Миний МОНГОЛ
Оруулсан Bataka on 2005-04-15 14:56:18 (9702 уншсан)

Хөх толботой төрдөг баатар МОНГОЛчууд
Хөрст дэлхийг доргиосон МОНГОЛ морьдын төвөргөөн
Дэнжийн цэцэгс нь хүртэл айн чичрэх МОНГОЛ хаадын сүр
Дэлхийн цээжийг тамгалсан МОНГОЛ гутлын мөр

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Чамдаа би xайртай
Оруулсан Bataka on 2005-04-15 14:43:50 (9007 уншсан)

Галт зүрxний минь гүнд
Бүx ертөнцийн гунигийг
Гоёлийн зүүлт шиг шигтгэсэн
Xосгүй xайрын шаналан

Борог шөнийн зүүдийг
Гэгээн төрxөөрөө аргамжсан
Борооны дарааx солонго
Чамдаа би xайртай

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Үгүйлэл
Оруулсан Bataka on 2005-04-15 14:18:46 (8805 уншсан)

Ботгон буйлаатай шаргын говь минь
Богшоргын жиргээтэй хангай нутаг минь
Зүрх сэтгэлд минь уяатай унасан нутаг минь
Зүйрлэхийн аргагуй сайхан монгол минь хаа байна
Эрхэлж нялхарч явсан балчир жаахан нас минь
Эрэмшиж омогшиж явсан идэр залуу үе минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Би чамдаа хамгаас илүү хайртай шүү..
Оруулсан Bataka on 2005-04-15 14:09:42 (10045 уншсан)

Нууцлаж явсан жилүүдийнхээ сэтгэлийг нээгээч хайрт минь
Нулимсан дусал солонгоруулан алаг нүдийг чинь бүрхжээ
Нандин ариун мөрөөдөл чинь зэрэглээ болон замхарав уу
Надад гэрэл гэгээ бэлэглэсэн атлаа оороо чи бүүдийв уу...
Он жилүүд ирсээр л он жилүүд одсоор л одоо ч би чамдаа хайртай хэвээр шүү!!!


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Алдарсан хайр
Оруулсан Bataka on 2005-04-15 12:02:33 (8886 уншсан)

Би чинийхээ бичгийн хэвэнд дуртай байсан
Би чинийхээ битүүхэн хардаж шаналахад дуртай байсан
Би чинийхээ хацар хонхойн инээхэд дуртай байсан
Би чинийхээ халуухан энгэрт тэврүүлэн зогсохдоо дуртай байсан


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Н.АМАРЖАРГАЛ : БОДЛЫН ЭРХИ
Оруулсан Bataka on 2005-04-15 11:52:30 (8999 уншсан)

Цас болоод бороо ороход
Чамайг би зөндөө санадаг
Инээд болоод нулимсанд минь
Итгэл болоод цөхрөл багтдаг аа
Хайрлах болоод үзэн ядах

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.АМАРЖАРГАЛ : МӨН ЧАНАР
Оруулсан Bataka on 2005-04-15 11:50:29 (9331 уншсан)

Нүв нүцгэн орчлонд
Нүв нүцгэн ирсэн
Нүв нүцгэн амьдрал дунд
Нүв нүцгэн өссөөн.
Нүв нүцгэн дурлалд
Нүв нүцгэн тэврүүлж

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.АМАРЖАРГАЛ : ӨЛГИЙ СЭЛЭНГЭ ТАНАА
Оруулсан Bataka on 2005-04-15 11:48:51 (9302 уншсан)

Өсөхийн жаргалыг хармалсангүй
Гунигийн сүүдэрт жиндээсэнгүй ээ
Өлгий элгэн нутаг минь та
Аньсганд минь ч бүтэн хонодог шүү
Ээжийн минь сүүгээр ивлэж
Цээж рүү урссан нутагтаа
Эгштлээ санасан сэтгэлээ
Дуулж тайтгарахаар ирдэг шүү

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Цоодолын Хулан: Чамд би хайртай
Оруулсан Bataka on 2005-04-13 10:11:12 (39194 уншсан)


Олуулаа инээж авахуулсан гэрэл зурган дээр
Орь ганцаараа гунигтай мэт байдаг
Бүжгийн талбайд ховорхон үзэгдэж
Бүүдгэр үдэш, сумын тэнд дандаа л тааралддаг
Чамд би хайртай

( Дэлгэрэнгүй... | 17 | Шүлэг | Шүлэг | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн: ”Хагацахуй”
Оруулсан Bataka on 2005-04-13 08:52:38 (9997 уншсан)

Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ...
Намайг тойрч салхилсан
Намуухан салхины зангирааг тайлж хагацна
Ахиад алхахдаа гишгэх байсан
Алаг цэцэгний амийг өршөөж хагацна

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн: ”Миний зай”
Оруулсан Bataka on 2005-04-13 08:51:30 (10479 уншсан)

Дэлхийгээс булааж төрсөн
Дээлийн энтэй зайг минь
” Үхэл” хэмээх алаггүй үнэн булааж
Үгүйн салхи тэнд дураараа буйлна
Өөд болоход минь та нарт үлдсэн
Өм өмөөр онгойсон сэтгэлийн чин зайг


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Хоргодохын шүлэг
Оруулсан Bataka on 2005-04-13 08:50:00 (12987 уншсан)

Ухаантай байхаас
Тэнэг нь илуу эрх чөлөөтэй
Үнэн байхаас
Худлаа нь илүү үнэтэй
Байгаа бүх юмс
Байраа сольчихсон мэтэд...


( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Шүлэг 		 Шүлэг: Дажий буюу Дашцэрмаа : Эргэцүүлэл
Оруулсан Bataka on 2005-04-12 09:38:04 (8864 уншсан)

Гунигтай шүү! амьдрал гунигтай
Гүйж аваагүй хувь заяа заримдаа нэг л гунигтай
Гоёж чимэглэсэн атаархлын үгс -цаанаа л бас гунигтай
Голж шилээгүй сонгосон зам минь-миний сэтгэлд гунигтай
Гунигтай шүү! амьрал, яагаад ч юм гунигтай!


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Өгүүллэг 		 Шүлэг: Г.Дамба: Жирийдэг эмгэн
Оруулсан Bataka on 2005-04-11 14:35:20 (9455 уншсан)

Хөдөө нутаг хөх торгон хөнжлөө нөмөрч, хөхөө шувууны дуунд хөвч хангай уярсан зуны дэлгэр сайхан нэг өдөр улсын аварга малчин Гочоогийнд хотоос машин дүүрэн хүндэт зочид хүрэлцэн ирэв.

Аваргын найман ханат дүнжгэр цагаан өргөө аав ээж, үр хүүхэд, ах дүү, амраг садангуудын учран золгохын их баяр хөөрт нэг хэсэг хөвсөлзөж байснаа дуу шуугиан түр намдахад яндангаар аргалын цэнхэр утаа тэнгэр өөд сумлан цоройж, үндсэн ууранд цай нүдэх лүг лүг хийсэн чимээ газар доргиулав.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Өгүүллэг | )


Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Нэргүй мөртүүд 1
Оруулсан Bataka on 2005-04-11 14:14:06 (11506 уншсан)

*** *** *** ***
Энхрий амраг минь намайгаа хүлээж
Энэ орчлонд төрөлгүй удаан оршжээ
Эх захгүй орон зайд хөвсөөр явж
Эрэн эрсээр бие биенээ олжээ, бид!
Эртэдсэн ч үгүй, оройтсон ч үгүй цагаа олж
Энэ дэлхий дээр хувь заяаны тойрогт нийлжээ


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дашбалбар О | )


Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбарын : Яах юм бэ
Оруулсан Bataka on 2005-04-11 14:11:17 (18883 уншсан)

I

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм

( Дэлгэрэнгүй... | 13 | Шүлэг | Дашбалбар О | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Бүх юм цагтаа төгөлдөр
Оруулсан Bataka on 2005-04-11 14:03:57 (12874 уншсан)

Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр!
Өнөөдрийн бороо өнөөдөр л орно
Өөр бороо маргааш асгарна . . .

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дашбалбар О | )

Дамдинсүрэн 	Цэнд	 Шүлэг: Ц.Дамдинсүрэн : Буурал ижий минь
Оруулсан Bataka on 2005-04-11 11:51:00 (54369 уншсан)

Халх Монголын малчин
Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна.

( Дэлгэрэнгүй... | 38 | Шүлэг | Дамдинсүрэн Цэнд | )

Шүлэг 		 Шүлэг: Алтангэрэл: Гоо сайхан.
Оруулсан Bataka on 2005-04-11 11:44:29 (8520 уншсан)

Далдын дулаан намайг эзэгнэвч
Даанч би түүнийг нэрлэж мэдэхгүй нь.
Хаврын туяа ханаар минь гүйлдэвч
Халиун үнэрийг нь би хэлж мэдэхгүй нь.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

☕ Кофе авч өгөх