BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Алаг дэлхийд төрсөн...
Оруулсан Bataka on 2005-04-09 19:19:19 (15450 уншсан)

Алаг дэлхийд төрсөн минь учиртай:
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай.



( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ 2
Оруулсан Bataka on 2005-04-08 19:47:23 (12409 уншсан)

Хүн болж төрсний учир чи
Хүн бүхнийг хүндэлж яв!
Хүнээс хүчтэй амьтан энэ ертөнцөд үгүйн учир
Хүнээс чи айж, болгоомжилж яв!



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чойном Ренчин | )

Шүлэг 		 Шүлэг: Тэнгэр өнгөтэй торгоор би биеэ хулдаад ...
Оруулсан Bataka on 2005-04-04 20:11:16 (10278 уншсан)

Тэнгэр өнгөтэй торгоор би биеэ хулдаад
Сул хонгор гэзгээ өвөр дээр чин асгаад
Суумал зандан заяаг гүймэл болгон эрхлэе гэтэл
Тэрлэгэн дээлийн энгэр норгон гэргий чинь уйлбал би яах юм бэ


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


Афоризм 		 Шүлэг: Аварга амьтад бүдэрч унадаг...
Оруулсан Bataka on 2005-04-04 15:30:09 (10476 уншсан)


Аварга амьтад бүдэрч унадаг. Харин өт хорхой газраар мөлхдөг учир унана гэж байдаггүй.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Афоризм | )

Афоризм 		 Шүлэг: Амжилттай, аз жаргалтай амьдарлын түлхүүр
Оруулсан Bataka on 2005-04-04 15:12:20 (11283 уншсан)


Амжилттай, аз жаргалтай амьдарлын нэг түлхүүр бол танд тохиолдож байгаа ямар ч өөрчлөлтөд тохирсон хариулт өгч чадахаар тийм уян хатан байж, ямар ч тохиолдолд хамгийн сайныг хийх чадвартай байх явдал юм.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Афоризм | )

Афоризм 		 Шүлэг: Агуу том мөрөөдөл
Оруулсан Bataka on 2005-04-04 15:10:13 (11012 уншсан)

Агуу том урт хугацааны мөрөөдөл, хүсэл эрмэлзэлтэй байж, түүндээ хүрэхийн тулд өөрийнхөө хийж чадахаас багаар өдөр бүр тогтмол ахих хэрэгтэй. Өөрөө хүрч чадах өдөр тутмын зорилтууд өмнөө тавиад түүндээ хүрснээр том зорилгод хүрэх замаа алдахгүй байх эерэг хүч энергийг бий болгоно.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Афоризм | )

Шүлэг 		 Шүлэг: Р.Эмүүжин : Торгомсог алчуур хөлийн дор ...
Оруулсан Bataka on 2005-04-04 14:53:17 (12285 уншсан)

Торгомсог алчуур хөлийн дор
Тоггоол ус мэт тунаран унахад
Гэзгээрээ би хөхеө халхлаад
Гэнэт ассан дэн мэт
Гэрэлтэн үлдсэн
Биегүй хоосон, бас харцгүй
Битүүхэн оргилсон дурлалгүй
Бүтээж орхисон натур мэт
Надад бүү шуна, энд хайр байхгүй
Энэ зүгээр л агшин, ахуй ...
1998.11.17


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Сарантуяа: Навч
Оруулсан Bataka on 2005-04-04 12:42:30 (9920 уншсан)

Хатсан навчаа би,
Намар намраар ордог газрын бороо
Навчин хэлбэрээр хатсан хуурай шороо
Цагираглан унахдаа хэн нэгний зүрхийг хатгадаг
Цагаан бороонд элгээ эмтлээгүй хатсан навчаа би,

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн: Чоно
Оруулсан Bataka on 2005-04-02 16:17:40 (14736 уншсан)

Бусдын сиймхийгээс аз шүүрч
Бууны овооноос амь хэлтэлж
Ял хатуу хорвоод
Яс зааж байж өлөгчин чоно
Ян хүйтний сүүл дарж
Ярвайсан зургаан бэлтрэг гаргаж…


( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Шүлэг 		 Шүлэг: Миний л бүсгүй
Оруулсан Bataka on 2005-04-02 16:09:25 (10574 уншсан)

Бидэн 2 анх танилцсан цагаас хойш
Бие биедээ тэмүүлэн байсан
Бүхий л өдөржин чамайг бодож
Бие сэтгэл минь шаналдаг байсан
Аяа миний хонгорхон бүсгүй
Алагхан нүдтэй торомгорхон бүсгүй
Алиахан зантай ялдамхан бүсгүй
Аргагүй үзэсгэлэнт ялгуун бүсгүй


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Сагстай өндөг
Оруулсан Bataka on 2005-04-02 15:16:08 (10423 уншсан)

Улсын хөлтэй хотоос холгүй нэгэн тосгонд
Уртаашаа ганц тахиатай тариачин бүсгүй байв
Эм тахиа гэдэг эм тахиа л хойно доо
Эзэндээ өдрийн л нэг өндөг төрүүлж өгдөг байв

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Одод ба сарнай цэцэг
Оруулсан Bataka on 2005-04-02 15:09:48 (10442 уншсан)

Огторгуйн од бүгдээс гэгээтэй хоёр одыг би мэдэв
Онцын гоё хоёр сарнай орчлонд ургасныг сүүлд үзэв
Үнэнхүү сайхан оддоос тунгалаг нулимс унав
Үүрийн шүүдэр болж залуу сарнайн дээр тогтов

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Эх орон
Оруулсан Bataka on 2005-04-02 15:08:03 (10048 уншсан)

Хамгийн ялимгүй бүхэнд хайрт эх орон минь чи өвддөг
Харагдахгүй тоосон ширхэг нүдэнд минь ороход ,
Харгуй зам дээр хүмүүс санаандгүй нэгнээ шүргэхэд
Хайрт эх орон минь адилхан тух алддаг...


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Х.Андерсен: Яриад л байх нь тэр
Оруулсан Bataka on 2005-04-02 15:05:32 (9992 уншсан)

Зоогийн ширээ тойрон хатагтай нар цуглана
Зогсоно гэдэг үгүй яриад л байх нь тэр
Зоргоороо хөврүүлжөгнө дөө, яриадл байх нь тэр...
Үнэт торго ярьж байснаа товчны тухай ярьж,


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Далай ламын Мянганы сургааль
Оруулсан Bataka on 2005-03-30 00:00:00 (20285 уншсан)

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .

3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .

( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Далай ламын айлдвар | )


Шүлэг 		 Шүлэг: Ш.Гүрбазар: ӨӨРӨӨДӨӨ ЭРГЭСЭН НҮҮДЭЛ
Оруулсан Bataka on 2005-03-21 21:30:36 (12447 уншсан)

Би ямар
Дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хиртэй дүрэлзэх биш

Санахын зайд гэрэлтэн
Салахын эгшинд унтаръя байз
Сархадын дайтай агсарч
Согтохын хэртэй дүрэлзье байз



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: М.Билэгсайхан : ЭХ ОРНЫ МИНЬ БОСГО ӨНДӨР
Оруулсан Bataka on 2005-03-21 17:10:00 (15168 уншсан)

Харийн хүн та шүлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шүү
Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй

Илчтэй дулаахан байдаг гам
Магадгүй бас халууцаж мэднэ
Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
Сэрүүхэн байдаг юм
Монгол гэрийн босго өндөр өө өндөр
Бөхийж ороорой
Монгол төрийн цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой


( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Шүлэг | )


4-н мөртүүд 		 Шүлэг: Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг...
Оруулсан Bataka on 2005-03-11 16:46:17 (22050 уншсан)

Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг тэвчээрт чинь би хайртай
Дүрлэгэр алаг нүдэнд чинь хайр ноцлооч дурлажээ гэж дэлбээгээ нээдэггүй уруулд чинь би хайртай


( Дэлгэрэнгүй... | 16 | Шүлэг | 4-н мөртүүд | )


Шүлэг 		 Шүлэг: Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн
Оруулсан Bataka on 2005-03-05 22:35:57 (10811 уншсан)

Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн хайрын минь үг
Арай ч газар унаж хөрсөнд нэвчилгүй
Алдрай түүний дээрээс асгаран асгарч
Алаг зүрхний цохилох бүрт хүргээч

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Нартад намайг амилаасан ижий аавынхаа ...
Оруулсан Bataka on 2005-03-05 22:28:13 (10775 уншсан)

Нартад намайг амилаасан ижий аавынхаа төлөө
Нялхсыг бүүвээлж өсгөсөн уянгалаг дууны төлөө
Мартаж үл чадах сайхан бүхний төлөө
Маргаж үл чадах гоо үзэсгэлэнгийн төлөө

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


☕ Кофе авч өгөх