Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Намайг явсны маргааш
Оруулсан admin on 2023-08-22 10:08:51 (825 уншсан)

Намайг явсны маргааш бороо татарч гэнэ лээ
Би үүл байж
Намайг явсны маргааш цэцэгс хагдарч гэнэ лээ
Би эрвээхэй байж
Намайг явсны маргааш мод нүцгэрч гэнэ лээ
Би навчис байж
Намайг явсны маргааш нуур цантаж гэнэ лээ
Би шувуу байж
Намайг явсны маргааш саахалтын хүү уйлж гэнэлээ
Би инээд нь байж
Намайг явсны маргааш айлын бэр баярлаж гэнэ лээ
Би гуниг байж
Намайг явсны маргааш хөлчүү залуус давхиагүй гэнэ лээ
Би сархад байж
Намайг явсны маргааш л намар болчихож гэнэ лээ
Би зун байж...

Яруу найрагч Б.Болормаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Нулимст борхон болжмор
Оруулсан admin on 2023-05-15 09:27:21 (1530 уншсан)


Хаахнаас ч юм бэ нисэн ирж

Харуулын бяцхан шовгор дээр минь

Хээрийн хөөрхөн болжмор суугаад

Хэсэг юм шулганан хэллээ

Зүрхнээс ч жаахан энэ амьтны

Зүрх нь бас догдлон байна

Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл

Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ

Ботгоных шиг уяхан нүдтэй юм

Болоочгүй бас түүндээ нулимстай юм.

Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм

Буурал сөд өдөн дунд нь байх юм

Навчин чинээхэн далавчаа эцээн

Наад хөөрхөн зүрхээ булгиулан

Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн

Борхон шувуу минь юу гэж ирээв.

Үүрийн ягаан жаварт хөөрхий

Үүрэглэж суугаад даарсан ч юм уу даа

Өөр шигээ үүрийн жавраар

Өндөрт зогсоо намайг гайхна уу

Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор

Өдөт борхон минь чамд би үг хэлье !

Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн

Хархан нүдтэй нялххан монгол

Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг

Тооноор нь чи хараад ирэв үү

Агьт талын адуун сүргээс

Алиахан унага унтаж хоцроход

Амраг эх нь эрэгцэн хайрлахыг

Ажиглаж чи үзээд ирэв үү

Баатар нь тэр тоглон зүүдэлж

Хүлэг нь тэр томоогүй унтаж

Эр цэрэг би хилийн харуулд

Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа.

Хүүгийн бие цээнд хүрэх цагт

Хүлгийн унага шандас чангарах үед

Хүүгээн би сэрээж гэртээ харина

Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно.

Эх орныхоо энхийг хамгаалж

Энэ харуулд тэднийг зогсоход

Өөр унага талдаа бас унтаж

Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ

Эх орноо ухаант хүн гэдэг

Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм

Өглөө бүрий нь амгалан байлгах гэж

Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна

Жаргалтай дэлгэр эх орон гэдэгт

Жаалхан шувуу минь ч багтдаг болохоор

Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү

Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ!


1971 он



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бадарч П )

Шүлэг 		 Шүлэг: П. Бадарч : Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2023-05-14 19:18:00 (42012 уншсан)



Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 37/8 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin on 2023-03-18 21:59:00 (73456 уншсан)

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Номхон команд
Оруулсан admin on 2023-03-18 04:45:09 (11471 уншсан)


Ганцхан бид далавтай өвгөний хүү
Шүлэгээ унших гэж байна чимээгүй
Галын шугаманд эрсэдсэн цэргийн
Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ
Тамсагийн зуравдугаар девиз оройн тоондоо жагсаж байна
Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй
Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь
Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй
Сайхан дээл эмээл хазаар зэхээд
Саахалтаас бэрээн тандсан өвгөнд
Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч
Хүүшлээд даачих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Гүрбазар Ш )

Галсансүх 	Б	 Шүлэг: Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Оруулсан admin on 2022-11-28 12:39:47 (1426 уншсан)

“Болор цом 40” яруу найргийн наадмын дэд байрын шагнал хүртсэн Д.Галсансүх
ХЯТАД СУРГУУЛЬ

Саарал тоосгон Хятад сургуулийн байшинг үзвээс
Санаанаас гардаггүй Цагаан хэрэм, Цавчаал боомтын үлдэгдэл шиг санагдаад
Улаан туг ба уралдан шулагнах эрлийз, хурлийз сурагчдыг нь харваас
Урьдын түүхнээ Амбагай хааныг хадсан модон илжиг бодогдоод
Өөхөнд боодолтой үнхэлцэг шиг үрсээ энэ сургуульд тушаах монголчууд ба
Өнөөх Шинжаан, Өвөр Монголыг хятадчилан хүмүүжүүлэх хорих газар шиг үзэгдэх ба
Тортой өргөстэй хашаа ба ТЭР сургуулийн төмөр хашааг харваас
Тэнгэр мэнгэрт байгаа дээдсийн сүнс харанхуйлан хавчуулагдсан ба
Ай, Мөнхийн хөрш минь гээд ам руугаа сэтгэл рүүгээ алагдуулах монголчуудад 
Нэг зам, Нэг Хятад гээд
нүдүүлж, зодуулж ,уусч устах урт зам тоссон ба
Нялуун хоол ба үгэнд үхтлээ автах аюултай болсон ба
Оршуулгын газрын бунхан шиг зэвхий энэ сургууль дотор
Одоо ч маниусыг нядлах ирт мэсийг ирлэх ба 
Барилгачин ажилчдын дэрэн дороос олдсон цэрэгжлийн сурах бичиг шиг
Баахан дотор санаатай амьдрахгүй л бол болохгүй аймшигтай хятад сургууль ба
Зуун айл, Зайсан толгой гээд зориуд олшруулсан хятад сургууль ба
Зугтаж ид гэх Күнзийн суртал шиг ЗОРГООРоо маниусыг зуусан ба
Эрдэм ухаанаар эцэж цуцатлаа элдүүлэвч цаашаа санаа сууж
Эргээд ээж,ааваа ч эх нутгаа ч ХЯТАД ХООЛоор худалдах ба
Хятад хүн болж төрөөд ханх тавиж явснаас
Харь гаригийн хүн болж төрсөн нь хувь илүү ба
Монгол хүн л ингэж мохошгүйгээр мэдэрч, мэдэж чадах ба
Мянга мянган жил морио эмээллээд урагшаа ухас хийхдээ үүнийг ухсан ба

02. 11. 2022
Д.Галсансүх



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Галсансүх Б )

Галсансүх 	Б	 Шүлэг: Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
Оруулсан admin on 2022-11-25 17:21:26 (1636 уншсан)

"БОЛОР ЦОМ 40" яруу найргийн наадамд  Дэд байр эзэлсэн Д.Галсансүхийн сүүлийн шатанд уншсан шүлэг.

СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД

Ц. Буянзаяа-д

Нохойнд хүртэл сэтгэл гэдэг эрхтэн байдаг учрыг

Нас барсан эзнээ өртөөн дээр хүлээх нохой нотолдог

Хүмүүнд үнэнч сэтгэл үргэлж дутагддаг учрыг

Хос хунгийн дууль хэлээд л өгдөг

Морин хуурын аялгуунд ботгоо голсон ингэ

Молор эрдэнэ нулимсаа бөмбөрүүлэн саамшдаг

Сэтгэл гэдэг эрхтэн шоргоолжинд байдаг гэж боддог

Сэргийлэгч галуу хүртэл согтуу галуугаа гэрт нь хүргэж өгдөг

Ганцхан хүн гэдэг амьтан ганцаарддаггүйг зөгий зөндөө харуулдаг

Гарцаагүй аюул тулгарахад тэд тал тал тийшээ таран зугтдаггүй

Эд мөнгөний шуналгүйдээ өрөвдөлтэй үхэрнүүд

Эзэн юугаа дандаа дагаж сажилдаг

Ялаа хүртэл ялтай үйл үйлдсэн лугаа адил

Яагаад ч юм дайдад дайжиж нисдэг

Бүхий л амьд амьтанд бүр усанд хүртэл сэтгэл буй гэж

Бөгтөр болтлоо бодоход таягт тэвчээр байх шиг санагддаг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Галсансүх Б )

Шүлэг 		 Шүлэг: М.Амархүү: УРГИЙН МОД
Оруулсан admin on 2022-11-25 10:13:19 (1483 уншсан)

"БОЛОР ЦОМ 40" яруу найргийн наадамд  Архангайн аймгийн уугуул, МЗЭ- ийн шагналт яруу найрагч М.АМАРХҮҮ  түрүүлж " ЭГШИГЛЭНТ ЭХИЙН ХИШИГТ" найрагчаар тодров.

  " УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод
Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм
Алтан нар, мөнгөн сар хүрэл мичидийг чамд л харуулах гэж
Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм
Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо
Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм
Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир
Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм
Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад 
Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм
Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир 
Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм
Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд
Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм
Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир
Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм
Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин
Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм
Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир
Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм
Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн
Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм
Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир 
Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад
Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө
Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ
Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан
Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд 
Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам 
Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад
Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ
Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь 
Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа 
Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол
Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол 
Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь 
Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө 
Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол
Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол
Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь 
Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол
Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол
Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа
Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол 
Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол
Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж
Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол
Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо
Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь
Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа
Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа...
                                     2022.11.24 Улаанбаатар

эх сурвалж https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0YCzd2sURW44t3eyCG4cFSQSxcNUkukSTjfjUVWJr8r9VLpUs7LD5Xw3YyzXwck23l&id=100003673848213



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
Оруулсан admin on 2022-11-24 20:57:17 (1519 уншсан)


Тив дэлхийн хаан байтлаа би
Тэнгэрийн доор юу сан ч билээ
Энэ орчлонгийн эзэн атлаа би 
Эцгийнхээ дэргэд хэн сэн ч билээ 

Үр сад минь намайг шүүхгүй ч
Өрлөг түүх дэнсэлж таарна 
Өндөр алдрын минь цээр гээгдэж
Үе чацуутан шиг аашилж мэднэ

Чинагш намайг тэнгэр хэмээн санаж
Чилэх сэтгэлтэй хүн байсныг мартах вий
Мөн биеэ элтэл явж хураасан улсыг минь
Мөчид ухаант хойчис минь тарааж орхих вий... 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Оруулсан admin on 2022-11-23 19:58:31 (6942 уншсан)

Чингис хаан  Хэрлэн  мөрөнд  нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун:

Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв:

Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй гэв

Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв:
Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү
Олигт муу унд дарсыг тэвчвэл
Үг минь бэх бие минь сайн буй за гэв.
Цогт төрсөн богдод гоо Мухулай хэлбэл, зөрчдийн Чуу мэргэн угтаж аваад хэлэв:
Санасан үгийг минь илрүүлдэг бишүү
Сайн муу хоёрыг минь мэдүүлдэг бишүү
Доторх үгсийг минь гаргадаг бишүү
Доор дээр хоёрыг минь ялгадаг бишүү
Эртнээс нааш рашаан бишүү
Энэ ертөнцөд жаргал бишүү
Үүнээс хойш дуртгал бишүү
Эдүгээ үүнийг тэвчвэл
Энэ хурим цулгуй бишүү зөв буюу гэв.
Ачит төрсөн эзнээ Чуу мэргэн  айлдвал,  арлудын хөлөг Боорч угтаж аваад хэлэв:


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Шүлэг 		 Шүлэг: Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Оруулсан admin on 2022-04-27 18:43:26 (2780 уншсан)

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Хичээлд чинь хүргэж өгдөггүйд 
Хэрэг болоход чинь хажууд чинь байдаггүйд
Утсаар ярихдаа хайртай гэдгээс өөр зүйл хэлдэггүйд 
Унтах болоход чинь үлгэр ярьж өгдөггүйд

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Өндөр болохыг хүсэхэд чинь нуруун дээрээ өргөдөггүйд 
Өвдөхөд чинь эмнэлэг рүү тэвэрч гүйдэггүйд 
Айлын хүүхдүүд дээрэлхэхэд айлгах эцэг нь гэртээ байдаггүйд 
Ар тал гэдгийг мэдэхгүй өсөх хэцүү

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Буруу зүйл хийхдээ хацрын чинь хонхорхой хорсож байгаа
Бусдын тоглоомын булаахдаа буруу зөвөө ялгахгүй л байгаа
Охидын гэзэгнээс зулгаахдаа бусдыг яаж хайрлах вэ гэдгийг сураагүй л байгаа
Орондоо шээж сэрэхдээ аавыгаа санасаныг ойлгохгүй л байгаа

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Хачир ихтэй хоолоо голохдоо хоосон ходоодтой хонох ямар хэцүү вэ гэдгийг 
Хүү минь мэдэхгүй л байгаа
Хоосон ходоодтой хоносон хайр дүүрэн гэр бүл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг 
Харин үр минь мэдэж байгаа
Уулзах өдрөө хорин алхамын цаанаас гүйж ирээд
Угзарч хүзүүг минь тэвэрч эргэлдэхдээ 
Учрал гэдэг ямар их он цагийг туулж 
Ямар их тэвчээрийн ард нуугддаг вэ гэдгийг ойлгож байгаа

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Хорин найм, арван дөрөв гэдэг хүний хязгаарыг шалгамаар урт тоо
Хүүгийнхээ ирээдүйн замыг алтаар засмаар хүндлэл хүлээсэн ажлын минь өдрүүд
Арван жилийн дараа хүү минь сайхан эр болчихоод 
Алсад ажилласан өдрүүдээр минь бахархах болноо
Гэвч

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Зуун мянган ембүү өгсөн ч аав нь чинийхээ дэргэдээс холдох учиргүй
Зовлон жаргалын алинд ч зөвхөн чамайгаа зоригжуулж байх үүрэгтэй
Хажууд чинь байх хоног өдрүүд болоод хайр халамжийг минь 
Хадгаламж руу чинь шилжүүлсэн цалин минь орлохгүй гэдгийг би мэднээ

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай

Ээжийг бусдаас харамлаж өөрийгөө гэрийн эзэн мэт хэрсүүжтэл
Энэ насанд чинь баймгүй хажуужил суулгаж байгаадаа 
Хүүхдүүдтэй л ижилхэн тоглож гүйдэг насан дээрээ
Хураасан хэдэн төгрөгөөрөө аавдаа чөлөө авч өгнө гэж ярьж байгаад чинь 
Үнэндээ 
Өр дотроо
Өмөрч л байна

Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Оруулсан admin on 2022-04-22 10:53:30 (2320 уншсан)


Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг

Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг

Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг

Дэлхий од гараг бүхлээрээ эх хүн байдаг аа.

 

Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг

Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг

Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг

Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.

 

Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг

Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээнбодол байдаг

Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг

Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных  байдаг аа.

 

Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг

Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг

Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг

Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.

 

Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг

Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг

Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг

Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.

 

Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг

Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг

Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг

Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.

 

СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ "БҮСГҮЙ ХҮН"



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: C. Амина : Би ахдаа хайртай
Оруулсан admin on 2022-03-22 12:49:25 (2984 уншсан)

.....Тиймээ би ахтай хүн
Тэр хүний энгэрээc аавын үнэр үнэртдэг
Тэгээд бас хааяа томордгийг нь эс тооцвол
Тэр чигээрээ аавын дүр төрх.
.....Хааяа надад ахархана
Ханцуй шамалж дүр эсгэнэ.
Ард чинь би чиний асаалттай танк гэнэ
Айдаа би ч аварга бамбайтай хүн дээ.
....Агаадаа хэлнэ гэж заримдаа гайхуулмаap
Ахаараа бардаж бахархмаар
Аавын нүнжгийг бялxтал өмчилсөн
Азтай шүү би,aaгтай аxтай хүн.
....Ил зэмлэж, далд хайрлана
Эвий гэж толгой илэхгүй ч эр хүн шүү миний ах.
Аав ээжийг зовоов чи гэж харцаараа зэмлэдэг ч
Алив ах нь зохицуулъя гээд дарганцарна.
....Зохицуулна гэж ян таг
Зовлонд өмнөөс шуударчихна
Хатуу үгээр хааяа зэмлэдэг ч
Хормын дараа сэтгэл нь уярна.
....Далд нэг авна,ил нэг холгоно ахыгаа
Давраад бай гэчихээд алга нь дэлгээстэй
Агаа гээд аяыг нь хөглөчихвөл
Арга зальд минь хууртагдан эгшиглэчихнээ.
....Тийм ээ би ахтай
Тэр хүний энгэрээс аавын үнэр үнэртдэг.
Эр хүн гэвэл миний ах
Энэ хүн миний түшиг тулгуур
....Тулгууртай байхад дүү нь тэнцэнэ
Туждаа байхад зовлонгоос ч имээхгүй.
Хайлган зөөлөн уян миний ах
Хамгаас хайртай шүү агаа таньдаа.
....Аз,эз тосог яадгийм
Ард асаалттай танк байхад яахийн
Эвийг нь олоод ахыгаа өхөөрдөөд байхад
Энэ амьдралд энгэрт нь багтаад болчихноо.
....Сайхан ах байна байна
Сайн эр хүн гэвэл миний л ах
Ахын тус хэрэгтэй боллоо яаx уу
Агаа гээд гүйгээд очлоо яадгийм....


............C. Амина



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Оруулсан admin on 2022-03-20 11:08:20 (2498 уншсан)

Түмэн зүгт түгсэн

Монгол түмний магнай дээр

Түүхийн хуудсанд шаргалтсан 

Дайчин удмын угшил дээр

Төрт их ёсны

Төгөлдөр оюун далбай дээр

Түвшин их гүрний 

Хаан өндөр соёмбо дээр

Хангарьд дэвж

Нарны цацраг буйрлахад

Хатан өүлэн ижийн

Сүүн цацлаар ерөөгдөж

Хамаг монголд минь

Энх өглөө ирж байнө

Эх орон минь сэрж байна.

Хурай хурай хурай

 

Д.Батзул



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Шүлэг 		 Шүлэг: О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
Оруулсан admin on 2022-03-18 23:55:48 (2707 уншсан)

Амь үрэгдсэн цэргийн булшин дээр
Сүүмийлгэж орхисон бууны хуй
Эзнийхээ цоорхой дуулгыг өмсөж
Эх орныхоо цуурхай газар үлдэжээ
Ургах гээд ургаж чадахгүй
Хөөрхий шар модон хуй
Унах гээд унаж чадахгүй
Хөөрхий хар төмөр буу
Баатар эрийг манан, манахдаа
Байлдааны талбарыг санан, санахдаа
Эзнийхээ халуухан зулайг үгүйлсэн
Ногоон төмөр дуулгыг өргөж
Эх орныхоо хатуухан заяаг өгүүлсэн
Хүрэн шороон булшийг тулжээ
Замаг дээрх дугаараа
Элэгдэж арилтал
Зам дээрх дурсгалаа
Эдгэрч арилтал
Овог, нэр бичсэн чулууны оронд
Сүүмийж үлдсэн
Он, сар бичсэн хөшөөний оронд
Торойж үлдсэн
Халхын голын байлдагчийн
Бүлээн шороон дээрх
Дуулга өлгөсөн буу...
Буунд өлгөсөн дуулга...
Амь үрэгдсэн эцгийнхээ төмөр малгайг өмсөж
Амьд үлдсэн хүү шиг харагдана...
Амь үрэгдсэн хүүгийнхээ булшин дээр ирж
Амаа барин уйлах эх шиг харагдана...
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нүүж чадахгүй хүлээсэн дээ
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нууж чадахгүй хайрласан даа
Энэ төмөр малгай хэн нэгний дотроос
Гарч чадахгүй удсан даа
Энэ төмөр малгайг хэн нэгэн
Харж чадахгүй зовсон доо
Дайчин нөхрөө ийн оршуулчихаад
Давшилтад тийн орсон цэргүүд
Хүрэл, төмөр дуулгаа
Хүүдээ өгсөн болов уу, хөөрхий
Буундаа өлгөсөн болов уу, хөөрхий    


2022-3-12

О.Цэнд-Аюуш



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Булат Окуджова /ОХУ/: Бяцхан цаасан цэрэг
Оруулсан admin on 2022-03-18 15:20:37 (6070 уншсан)

Цэх халуун зоригтой, царайлаг хөөрхөн
Цэрэг эр энэ хорвоод байжээ
Гэм нь харин тэр хөөрхөн цэрэг
Гэнэхэн жаалуудын тоглодог цаасан цэрэг юмсанжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Д.Дамдинжав : Дурлал
Оруулсан admin on 2022-03-18 13:58:12 (3066 уншсан)

Эрхэм уншигч танд “Гол тоглогч I, II, III” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Дурлал” шүлгийг хүргэж байна.



Би анх чамайг олж харахад чи арван зургаатай байлаа

Бийр авч, үсийг чинь зурахад чи арван долоотой байлаа

Бэхэн дундаас чиний уруулыг хайхад чи арван естэй байлаа

Бэлхүүс зураад, дунд нь цэг хатгахад чи яг хорьтой байлаа...

 

Би чамд хайртай гэж хэлэхэд чи хорин нэгтэй байлаа

Бэлэг шиг нялх үдшийг хамт өлгийдөхөд чи хорин хоёртой байлаа

Бийрээ тавиад, галбирыг нь сийлж суухад чи хорин гуравтай байлаа

Бэлхүүсийг хоёр утгад хувилахад чи хорин дөрөвтэй байлаа...

 

Би чамайг хоёр дахин ихээр хайрлахад чи хорин тавтай байлаа

Бэр цэцгээр үсийг чинь гоёход чи хорин зургаатай байлаа

Бэрхийн ууланд хамт зугаалахад чи хорин долоотой байлаа

Бэлийн чулуу түүж, сэтгэлээ чам руу зөөж явахад чи хорин наймтай байлаа...

 

Саргүй үдшээр цөөрөмд очиход чи хорин естэй байлаа

Санаа алдалт шиг од харвахыг ажиж суухад чи гучтай байлаа

Санасан шүү гээд бүдэгхээн дуу алдахад чи гучин нэгтэй байлаа

Салхигүй намуухан цөөрөмд бийрээ дүрэхэд чи гучин хоёртой байлаа...

 

Сайхныг чинь дахиад л зурж эхлэхэд чи гучин гуравтай байлаа

Санаандгүй үсэнд нь ганц цагаан зураас татахад чи гучин дөрөвтэй байлаа

Сар тэргэлтэхэд чи гучин тавтай байлаа

Сайхь цөөрөмд гурван нялх ангир хөвөхөд чи гучин зургаатай байлаа...

 

Гурван ангир хөвсөн цөөрмийн дэргэд

Гуниг гэдгийг үүрд мартаад

Хулсан бийрээ хөдөлгөн суухуйд

Гучин зургаатай чи минь арван зургаатай хэвээр байлаа.

 

2019.01.18

Дамдинсүрэнгийн Дамдинжав



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Цэрэг эрс
Оруулсан admin on 2022-03-18 10:52:54 (7025 уншсан)

Өргөн уудам Монгол орныхоо
Өнцөг бүхэнд алдраа түгээсэн
Өнөр олон ард түмнийхээ
Өнө мөнхийн сэтгэлийг бадраасан

Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай

Саруул сайхан эх орныхоо
Сааршгүй амьдралын ундраа болсон
Санаа сайт ард түмнийхээ
Сайн үйлсийн тэнгэр болсон

Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай

Уудам саруул эх орныхоо
Угтах ирээдүйн баясал болсон
Уужуу сэтгэлт ард олныхоо
Урмын дээд хайрыг булаасан

Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай

"Энхийн үйлсд 181 хоног" номноос авав.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Тайтгардаг
Оруулсан admin on 2022-02-28 17:26:20 (2399 уншсан)

 Цоохор мөнгөн цолмонгоор зуур даран ергөе

Цолмон эрдэнийн хүлгээ эвшээлгэж нэг үүрсэе

Таанийн анхилуун сэвшээг элбэн таалж эрхшээе

Оонийн зөөлөн харцанд уярч уясаж тайтгарья

Би догшин сахиус шиг өндийж чадах халуун цус

Би дотогшоо нурамлаж гаднаа нурж чадах монгол цус

Д.Батзул



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батзүл Д )

Шүлэг 		 Шүлэг: Мөнхжин А : Баяртай...
Оруулсан admin on 2021-08-07 23:17:43 (2277 уншсан)

Бороон дуслуудын пижигнэсэн чимээ

Богширгоны нулимс бөнбөрөн унах шиг

Бодлын минь гүнд ганц чи л бүтээстэй

Бодит амьдралаас минь хөндий тасраастай

  

        Эвээ олоогүй миний чиний сэтгэл

        Эвлэлдэн сүлжэгдсэн ч сулхан байсаар

        Ээнэгших сэтгэлээ дарж ядан

        Эндээс би явлаа! 

        Харин чи үлд...

 

 Мөнхжин А.

 

  



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 429 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Р. Лхамсүрэн 1948	90.2х100.7, зотон тос
Их нүүдэл
Хэмжээс: 600x808 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5289

зотон тос 80х100 см
Анхны цас
Хэмжээс: 600x476 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5160


erd-013.JPG
Хэмжээс: 600x800 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4268


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn