Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Батцэцэг 	Ш	 Шүлэг: Хувьхан заяаны эх орон
Оруулсан admin on 2020-12-28 14:23:29 (3922 уншсан)

Уулсынхаа салхиар аргадуулж

Уяранхан суух шиг жаргал хаа билээ

Өвс бүхнийх нь амьсгалыг сонсохдоо

Өлмийгөө хүргэхээс ч эмээдэг

Эмзэгхэн цэцэгст уулс минь

Өнжмөл хөх өвсний үнэр нь хүртэл сайхансан

Өвсний нөмрөөс дэгдэх туулайн бүжин нь энхрийсэн

Өвөр дулаахан уулст нутгийн минь тэнгэр шиг

Цэв цэнхэрийг өөр хаанаас олж үзнэ гэж?

Өөр шүү өөр

Өөрийн нутаг

Өмөлзөөд тосдог ижийн нутаг

Эн тэнцүүлэх юусан билээ

Элэг сэтгэлийн гэгээ

Эх орон хэмээгчийн

Эх оршихуй

Амгалан цэнхэр уулс минь

Амьдрахуйн шидэт диваажин минь

Дархан уулсынхаа бэлээр

Чулуу зайчлан ургадаг

Цэцэг бүхэнтэй нь ярилцаж

Даанчиг балчир насандаа тоглож өссөн

Мөлгөрхөн чулуудынхаа

Амь бүхний тоогоор сэтгэлээ гэрэлтүүлж алхдаг

Уулсынхаа салхиар аргадуулж

Алхажээ явах шиг жаргал гэж үгүй

Үсныхаа тунгалагыг рашаан хэмээн шүтэж

Уран жиргээч шувуудын хөгжимлөг хөөрөлдөөнийг

Сонсож ээ суух шиг сонгодог анир өөр хаана ч үгүй ээ

Эх орны минь эх оршихуй

Эс бүхнээрээ шүтэж амьдардаг тоонот минь

Газрын диваажин миний Дархан уул

Ганцхан насны минь жаргалыг дэглэж өгсөн

Хувь тавилангийн нөмөр их уул

Хувьхан заяаны минь

Хамгийн том эх орон



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: яг одоо
Оруулсан admin on 2020-12-28 14:20:04 (2790 уншсан)

Яг одоо уйлмаар байна

Яруу санаа урвасан

Ялдам инээд гээгдсэн

Энэ өдрийн мананг цуулж

Эхэр татан уйлмаар байна.

Хамхуулыг цэцэг хэмээн андуурч

Хаврын салхи шиг шуургалсан

Хачин гунигтай хүмүүсийг өрөвдөхдөө

Халиртал үерлээд байна нулимс.

Их мэдэх, үл санахын өвчинд нэрвэгдэн

Эгэм мөрөө ялгахаа байсан

Ичмээр энэ цаг үеийн төлөө

Яагаад ч юм уйлмаар байна.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Сүрэнжав 	Шарав	 Шүлэг: Ш. Сүрэнжав : Нэр
Оруулсан admin on 2020-10-29 11:26:55 (20060 уншсан)

Чигчийн чинээ байхад чинийх гэж 

Чихэнд аав гурав шивнэхэд цээжилсэн нэр

Хүү минь гэж дуудах ээжийнхээ дуунаар

Хөл нүцгэн дэгдсэн нэр

Томоогүй насанд сурагчийн ширээн дээр байлаа

Торниун насанд цэргийн батлах дээр байлаа

Орь насанд захидлын дугтуй байлаа

Онгод хөвөрч найргийн номын хавтсан дээр байлаа

Өөрт оногдсон нэрээ

Өшиглөж хугалаагүй

Өрөөл бусдад худалдаагүй

Өнгө зусрын ширээн дээрээс

Өвдөг доороо ивээгүй

Гэгэлгэн цайлшан энэ нэрээ

Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа

Гэрэлгүй шөнө хөнжлийн сэжүүрт шивнэж явлаа

Гэр гийгүүлж гэргийдээ дуудуулж явлаа

Өөрт оногдсон нэрээ

Өргөж явбал бахархал

Өмчилж яваа энэ нэрээ 

Өеөдүүлж унагавал гутамшиг

Заяасан үрийнхээ сэтгэлийг сэвтээж

Зандхан улиасны мөчрийг хугалсан бол эмгэнэл

Элэнц эцгийнхээ ясыг өндөлзүүлж

Ээжийн чинь сүнс хэлгүй шувуу болсон бол уй

Сайн хүн нэрээ гэдэг

Сайхан шувуу өдөө гэдэг

Алсын газар алдрыг тань дуудахад

Улсын далбаа уралдан босно

Уяралын нулимс зовхинд хурж

Улаан хөх өнгөт туг нь эрдэнийн соёмбоор гялалзаж

Эх орны нэртэй цуг хэлэгдэнэ

Эцгийн чинь нэртэй хамт яригдана

Чиний нэрийг дуудахад хүлгийн дэл босч байхын зол бий

Чиний нэрийг дуудахад хүний яс хавталзаж байхын зовлон бий

Орчлонд ганцхансан

Олдсон ганцхан нэр

Овхий номин тэнгэрт

Од шиг гялалзсан нэр

Утаа гарсан шинэхэн голомтын

Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтэнэ

Уянга нэмсэн өлгийн бүүвэйний

Аялгуунд цацарна

Нартыг баясгаж настныг жаргаах

Нандин сайхан энэ нэр

Нацагдоржийн дуулсан 

Миний нутгийнхны нэр

Нэрээ гэж эх орон минь алаг зүрхэнд шивнэсэн

Нэрээ бод гэж ижий минь амьд сэрүүндээ захисан

Заяасан үрсдээ овоглох нэр

Залгамж хойчдоо өвлүүлэх нэр

Төрөхөд өлгийн дээр бичүүлсэн

Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Сүрэнжав Шарав )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Батцэцэг : Хайрын шүлэг
Оруулсан admin on 2020-02-14 13:28:11 (4685 уншсан)

Өөдөөс минь инээмсэглэн алхаж яваа

 Өнгө төгөлдөр хаврыг дурлал гэдэг үү?.

Өөр нэгэнд бичээд хариу аваагүй захидлын

Мартагдах шахсан мөртүүдийг сэтгэл гэдэг үү?.

Дандаа л гэрэлтэж байдаг түүний харцыг жигүүр гэдэг үү?.

Далавчтай юм шиг сэтгэл дайвалзуулдаг сормуусыг салхи гэдэг үү?

Дараа төрөлдөө ч учрахгүй мөртлөө зүрхний хэмнэлд хамт оршдог бодлыг мөрөөдөл гэдэг үү?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батцэцэг Ш )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
Оруулсан admin on 2019-12-22 21:14:54 (1815 уншсан)

ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ

Ижлээ хураасан азарга шиг
Ирэмгий хангал явсан даа
Ирийг нь билүүдсэн хутга шиг
зүсээд гардаг байлуу даа

Адуугаа ахалсан азарга шиг
Агсарч цамнаж явсан даа
Араатан дайраад ирсэн ч
Нүцгэн тулалдах байлуу даа

Унагаа харамласан азарга
Унатал цавчаад эргэх шиг
Унаган төрмөл чадлаараа
Ураад гардаг байлуудаа

Ороо нь орсон азарга шиг
Омогшиж эрдэж явсан даа
Орчлонд ганцаараа юм шиг
Омголон догшин явлуудаа

Сартуулын Б.Улаанхүү 2019 он 3-9



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
Оруулсан admin on 2019-12-22 17:50:13 (3256 уншсан)

Газар газраас цугларсан гал эрдэнэ хүлгүүд минь
Ган амгай шаргиулсан төрийн түмэн эхүүд минь
Ганцхан заяах насандаа уралдаж сойх унага минь
Гал гартал хурдалсан ган саран туурайт минь

Товор товор алхалсан толин туурайт хүлгүүд минь
Толгой хаялан дүүхэлзэх тархи манан туурайт минь
Тал газрыг агшаасан тана эрдэнэ молорууд минь
Тарьмал биш төрмөл заяасан тал нутгийн хурдууд минь

Эвшээж ирээд янцгаах нь элээ шувууны дуугаралттай
Эрчит дөрвөн туурайнд нь бөмбөрийн дуу нижигнэсэн
Эр сайхан шинжинд нь элэрийн удам нь тодорсон
Эрдэнэ молор толгойнд нь эхийн саам нь үнэртсэн

Хуйрч араасаа үргэсэн хурдан шандаст хүлгүүд минь ээ
Хулан дөрвөн туурайндаа хурдтай төрсөн домогууд минь ээ
Хошуучилж уралдаж зарлуусан хул хонгорын удмууд миньээ
Хун цагаан шүдэндээ завсар үгүй молорууд минь ээ
Сартуулын Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
Оруулсан admin on 2019-12-22 17:44:44 (3088 уншсан)

Ардаг онгон хүлгийн ар зоон дээр ташаалдаж

Араатын чонын арьсыг хоёр талдаа ганзгалаж

Адуун сүргийнхээ бэлчээрийг амар жимэр байлгасан

Адтай азтай одтой адуучин анчин явсаан би

Хөдөөгийн хөх салхинд хүрэнтэж борлотол үлээлгэж

Хөрс нь зузаарсан гартаа уургаа сайхан атгасаар

Хөндөлдсөн тарган морьныхоо амыг ангалзтал эргэцүүлж

Хөндлөн хөх уурганыхаа үзүүр ёзоорыг туялзуулж

Хурааж хумьсан сүргээ тойрч давхин бүртгэж

Хул халиуны унага хурдан жороогоо уургалж

Хөтөлгөө хос морьтой хөндийг уруудан хатирч

Хөх шавартай хөлсийг нь хөнгөн зөөлөн аваад

Хэдгэнэ ээрсэн хэцны хэмжээтэй зайнд уячихаад

Хэвлэсэн юм шиг зурайтал хэд хоног сойгоод

Хагсрааж дэвхцүүлж байгаад хантайрч татан мордож

Хар хөлсийг нь асгартал хатирч цогин ергүүлвээ

Сартуулын Б Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:43:19 (3301 уншсан)


Элээ эргэж янцгаасан эртний сайхан орон минь
Эмнэг хавтгай ботголсон эзгүй хээр нутаг минь
Эр шонхор шумбасан эцэг цэнхэр тэнгэр минь
Эх булагууд оргилсон эжий ногоон газар минь

Тураг шувуу бараадсан талын цэнхэр уулс тай
Тариа будаа шаргалтсан тал дүүрэн талбайтай
Тас шувууд хагшсан онгон хээр байгальтай
Тахийн сүрэг нутагшсан дархан цаазат газартай

Байгалийн эхийн урлал байц элгэн хаднуудтай
Бар цоохор ирвэс нуугдаж байдаг хангайтай
Баавгай мазаалай унтсан бадар шаргал говьтой
Бурхан хүртэл саатмаар бумбын сайхан оронтой

Ээлж ээлжээр солигдсон эв дөрвөн улиралтай
Энэ л сайхан орондоо эцсээ хүртэл амьдрах
Эвлүүлж урлаж оёсон эсгий дээвэр туургатан
Эх Монгол хэлээ сольж байгаагүй үндэстэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:40:51 (3168 уншсан)

Адууны хомоол ханхалсан атар онгон тал минь
Аргалын утаа шингэсэн дугуй цагаан гэр минь
Атан тэмээ аахилсан агь аргуулсан хөдөө минь
Айрагны үнэр сэнгэнэсэн алдарт цагаан түнгэ минь

Таван хошуу мал минь таргалж тухалж суурьшсан
Тарлан цэнхэр толгод нь хангай говийг хослуулсан
Тансаг цэнхэр нуурууд нь хүн малаа умдаалсан
Талын чандмань эрдэнэ миний нутгийн нуурууд

Булаг шанд нь оргилсон баян бүрдийн охь манлай
Буман хүрэн ботгонуудын бэлчиж өссөн өлгий нутаг
Бор халзан туулайнууд борви тэнийлгэн дэгдсэн
Буурлын буян оршоосон бүрд Цагаан түнгэ минь

Хэзээч мартах аргагүй Хүнгий Завхан голууд минь
Хөлстэй хирээ угаасан ариун булагийн рашаад минь
Хөлд орохдоо түшсэн хүндэт нутгийн довнууд минь
Хийморь сэргэтэл тарньдсан миний бурхан нутаг минь

Сартуулын Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-18 09:31:39 (3142 уншсан)

Холын холоос дурсагдах хонгор багын нутаг минь
Хонин гүрвэл жирэлзсэн дэрст цагаан түнгэ минь
Хоёр нүдэнд сүүмэлзэх нүцгэн цэнхэр толгод минь
Хорвоод анх мэндлэхэд намайг тоссон нутаг минь

Хоёр хөл дээрэй тэнцсэн зөөлөн шаргал элс минь
Хомоол аргал үнэртсэн хамгийн сайхан нутаг минь
Халтар биеэ угаасан хатан Завханы рашаан минь
Хагархай сайран хөлтэй гаталж өссөн Хүнгүй минь

Найман ханатай гэрийнхээ шийр хатгасан тойрог минь
Намайг эргээд очтол баларч арилахгүй буурь минь
Нарны халуун тусгалд чийг нь ууршсан говь минь
Нялх таана ханхалсан миний нутгийн үнэр минь

Орсон буур тэшсэн онгон цагаан түнгэ минь
Орог зэрэглээнд торолзох арван түмэн тэмээ минь
Олон нуурын хөвөө байгалийн үзэсгэлэнт говь
Омогшиж хөөрөн баярлах миний төрсөн нутаг минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
Оруулсан admin on 2019-03-27 12:40:02 (6674 уншсан)

Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор
Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ
Догшин түүхийн бардамхан дусал нулимс
Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ

Ус усны эхэнд улаан шороо үлдвэл
Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү
Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол
Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү

Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч
Цувж явсан он жилүүд хэзээ дуусахыг мэдэхгүй
Цуутай мянганы төгсгөлд Монголын зүрх энэлэвч
Цуглаж суух өдөр хэзээ ирэхийг мэдэхгүй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Бусад 		 Шүлэг: Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Оруулсан admin on 2019-03-15 14:03:10 (5987 уншсан)

Олон олон хаврыг таньгүйгээ угтаж
Орчлон хорвоог ээжгүй тууллаа
Ээж минь таныхаа өвөрт эрхэлж
Энгэр хайраас тань салаагүй цагтаа
Эргэж золгохгүйгээр үүрд алдсан.
Ээждээ охин нь хүрээд очмоор ч
Энэ тавиланг бас яалтай.
Хавар хаврын энэ л өдөр
Хайрт таныгаа үгүйлэн бэтгэрч
Хүний орчлонгийн тавилан заяаг
Хүрэн зүрхээрээ тайтгаруулан явна.
Ачлал энрэлийг атга атгаар өгдөг
Аргадуулж үнсүүлдэг хайр хаашаа одсныг,
Өчиг үгийг ухааруулж өгдөг
Өрөвч нинжин сэтгэл хаана үлдснийг
Өнөөдөр би хайн саравчилсаар…
Ээжээ би Таныгаа санаж байна.
Буурал суухааас нь өмнө
Би ээжийгээ жаргаалуу
Буян заяагаа дэлгэхэд нь
Бүтэн байлгаж чадлуу
Тэнгэрт нисэн одоход нь л
Тэнэг гэж өөрийгөө зэмэлснээс
Цээжиндээ тэвэрч таныгаа
Цэлэмтэл баярлуулж амжлуу.
Таныхаа үргэлжлэл
Танхил хэдэн охидоо тулж
Түмэн жаргалыг эдлэн баясаж
Тэнгэр газарт сүсгэлэн мөргөж
Тэднийхээ заяаг даатган сууна.
Жил жилээр урсах
Жиндүү аядуу орчлонг туучсаар
Санасан зүрхээ дэвтээж
Сэтгэлийн жигүүрээ дэлгээд очноо ээжээ.
Ээжээ би Таныгаа санаж байна.

Ш.Цэцэг-Өлзий 2019-3-15.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
Оруулсан admin on 2019-03-14 16:00:40 (6575 уншсан)

СҮҮЛЧИЙН ХУНДАГА-ны учир

Зохиолч яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай гуай өөрийн найз нөхөр яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн дурсгалд зориулж "Сүүлчийн хундага" шүлэг бичсээн.

Ийнхүү сүүлчийн хундага архийг эрхэм нөхөртөөн сөгнөж нэгэн насны нөхөрлөлийг хүндэтгэн дурсах ёсыг зохиолч Ц.Уламбаяр агсан зохиолч Бөхийн Бааст гуайд хүндэтгэн барьсан гэдэг юм. Үүнээс өмнө энэ ёс байсан юм уу, эс бөгөөс Ц.Уламбаяр гуай үүсгэсэн юмсан уу, бүү мэд...

Зохиолч Ц.Уламбаяр агсан амьдралынхаа сүүлийн хугацааг төрсөн нутаг Архангай аймагтаа өнгөрүүлсэн юм билээ. Түүнийг наснаас эцэслэсэн мэдээг аваад Монголын зохиолчдын эвлэл, С.Удвал гуай, хойлгын ажилд нь оролцуулахаар Бөхийн Бааст зохиолчийг томилж явуулж гэнэ. Энэ хоёр хүн хоорондоо их сайн харилцаатай байсан гэнэ.

...Ц.Уламбаяр гуайг нутаглуулсаны маргааш, төрсөн дүү нь эхнэртэйгээ хоёул аймгийн зочид буудалд, Б.Бааст гуайн буусан өрөөнд ирж түүнийг гэртээ урьжээ. Очиход нь хоол хош төхөөрч бэлтгэсэн байж гэнэ. Хоолоо идэж дуусахад, Ц.Уламбаяр гуайн дүү дээрээс нь дундалж уусан архи гаргаж ирж ийн өгүүлжээ:
"Ах минь нас барахынхаа урд өдөр намайг дуудаж энэ архийг задлуулаад, хоёр хундаганд хий гэлээ. Тэгсэн, за уучих гэж байна. Би ч уулаа. Өөрөө өнөөх хундагатайнхаа талыг арайхийж уугаад, за архиа бөглөөд далд хийчих, намайг үхэхээр миний ажил явдалд оролцох гэж хотоос Б.Бааст ирэх байх. Ажил явдал дууссаны дараа чи энэ үлдсэн архийг түүнтэй хувааж уугаарай. Би өөрийн эрхэм журмын анд нөхөртэйгээ энэ сархадыг хувааж хүртсэн гэж саная даа. Ах нь энийг ууж барахгүй нь, миний дүү уучих гээд хундагаа өгсөн" гэж... гээд Б.Бааст гуай нөхрөө өрөвдөн хайлж ихэд уйлсан тухайгаа бичсэн байж билээ, мөн Б.Бааст гуай хотод ирээд Чойжилийн Чимид гуайд, "манай Умбаа сайхан ухаантай хүн байжээ. Тэгж, үхэхийн үлгэрийг бидэнд үзүүллээ" гэж бахархан ярьсан нь Х.Зандраабайдын бичсэн Ч.Чимид агсны тухай дурсамж "Заяа дутуу бурхад" номд бий...

Сүүлчийн хундагыг өөрийн эрхэм нөхөрт барьж үлдээдэг ийм нэгэн ёс Ц.Уламбаяр гуайгаас хойш зохиолчдын дунд уламжилсаны нэг нь дээр дурдатгасан шүлгийн ёсоор ахин нэг болж дээ, хөөрхий... гэж нэгэн уран зохиол сонирхогч өөрийн фейсбүк хуудсандаа нийтэлснийг хуваалцаж байна.

Зураг: Ж.Лхагва агсны "Толгодын цаана ингэ буйлна" номын нээлтийн үеэр, 2017.03.18



СҮҮЛЧИЙН ХУНДАГА...
Анд Б.Лхагвасүрэнд
(реквием)

I
Гэрийн тоонон дээгүүр
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэтхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа!..
Сүүлчийн хундага!
Сүн далайн давалгаанаас
Ам жишилж байгаа шиг
Хороож барагдахгүй,-
Сүүлчийн хундага!
Хонгор залуугаасаа сэтгэл сэтгэлээ түшилцэн өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн
Аргын 2019 он, билгийн шороон гахай жил, шинийн нэгэнд
Амьсгаа татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж,
Андын ёс сахин надад зориулж үлдээсэн
Амсараа халин мэлтгэнэх,-
Сүүлчийн хундага!..
 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өвгөдийг битгий шоол
Оруулсан admin on 2019-03-14 09:31:21 (6681 уншсан)

Өмссөн дээл нь өнгө нь танигдахааргүй гандсан
Үс сахал нь овоонд орхисон самбай шиг цайсан
Үе мөч нь мойнийж өгөршиж хатсан
Өвгөдийг хараад битгий шоол.
Үзэгдэх өнгөндөө тэд ингэж харагдавч
Үнэндээ цаадуул чинь чулуужсан мод шүү.
Гал нь буурсан нүд нь нулимстай байвал арчаад өг, буян болно шүү

Гомдол баярын алиных болохыг нь анзаарч үз
Үеийн юм шиг зэрэгцэж суугаад
Үзэж туулсан амьдралыг нь сонс
Барагтай л бол цаадуул чинь уйлахгүй шүү дээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
Оруулсан admin on 2019-03-12 12:31:02 (4860 уншсан)

Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол
Онгодын тэнгэр хөглөгдөж шүлэг хэн бичих юм бэ
Уран яруу хоолой уяхан намуухан эгшиглэхгүй бол
Уртын сайхан дууг уянгалуулж хэн аялах юм бэ

Хатан заяат бүсгүйчүүд хайрын галыг өрдөөгүй бол
Хайрын дуульч Шекспир жүжгээ хэрхэн бичих юм бэ
Гоо сайхан бүсгүй гое сайхан инээгээгүй бол
Хосгүй зураач Давинчи зурагтаа хэнийгээ мөнхлөх юм бэ

Гэр бүтэн гийгүүлэх гэргий хүн үгүйсэн бол
Гэрт ноцоосон гал тулгандаа яаж бадамлах юм бэ
Ханийн тэнгэр чагтлах хатан ухаан үгүйсэн бол
Харчууд эрчүүд биднийг харцаараа хэн зөөллөх юм бэ

Энэхэн бие бүрэлдэх эхийн хэвлий үгүйсэн бол
Эртнээс эдүгэ хүртэл баатрууд хаанаас төрөх юм бэ
Эргэх дэлхийг бүүвэйлэх бүүвэйн дуу тасарчвал
Энхрий бяцхан үрс минь өлгийндөө яаж үнэгчлэх юм бэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
Оруулсан admin on 2019-03-12 12:30:03 (5204 уншсан)


Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
Нүд бүдэрхэд зүрх хатгах өвчин...
Алимхан өгзөгөгөнд харцаа бумбаддаг би
Ахиухан хөхрүү төсөөллөө урсгадаг би

Даамжирсан дон уу , эсвэл мэдрэмж үү
Да винчигийн бүтээл л хаанаас ургасан , тэнд
Өндөр гэгээн Дарь эх бүтээхдээ
Өөр мэдрэмжээ хаана шингээсэн , ижил ээ

Үгээр би дагина бүтээхийн хүсэлтэй
Үрээ би тэндээс ирсэнд шүтлэгтэй
Дүүрэн буянтай бондгорхон үзэсгэлэнд таалалтай
Дүүрэн сар тэвэрхээр Ли байг дагах аюутай

Сар туссан алдханд ирж  буйгаар байрлуулж
Салхины зөөлөн урсгал харцанд нь дэвсэнэ
Өлмийд нь цэцэг хугарахдаа инээмсэглэж буйгаар сүүдэр хийж
Өөрөөс минь дээхнүүр талимаарсанаар дотоод алслалт урлана

Мөөм далайн гүнд сүү мандах үдэш байна.
Мөнөөх алимны гэрэл хацрынхтай нь ижил байна.
Гэзэгний нь үзүүрт зүрхэнд сонсогдох хонх байна
Гэртээ буй болоод нойрмогхон нь илт байна

Адгуусан чанарыг үл арчин бие урлана
Аль байдаг бүхнээ шавхан сэтгэл урлана
Арван сарын дараа ижий болох хайр урлана
Алгандаа залхад эрвээхэй ирж мөргөх бурхан урлана.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

4-н мөртүүд 		 Шүлэг: Одтой шөнө
Оруулсан admin on 2019-03-02 20:39:51 (5041 уншсан)

Би өөрөө нот
Би өөрөөлийн хөгжим
Би хязгааргүй хүсэл
Би давтагдашгүй хэмнэл



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | 4-н мөртүүд )

Бусад 		 Шүлэг: Б.Баттулга - Мөнгөн шөнө
Оруулсан admin on 2019-01-07 20:09:04 (5473 уншсан)

Базарсадын Баттулга - Мөнгөн шөнө

36 дахь удаагийн Болор цомын эзэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Оруулсан admin on 2019-01-07 20:09:01 (5576 уншсан)

Эзнээ таньсан, шударга Болор цом боллоо. Яруу найрагч Б. Баттулга ах харин авсан шиг авлаа даа. 33 дахь цомыг авсансан бол гэдэг халаглалыг минь арчиж хаялаа. Шид онгод нь бадраг ээ.

"Болор цом-36" наадмын тэргүүн байр эзэлсэн шүлэг

Гүн ухааны сүлжээ бодролууд

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм

Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ

Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай

Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх

Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай

Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв

Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу

Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь

Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн

Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ

Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм

Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос

Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа

Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Оруулсан admin on 2018-12-19 13:54:49 (21513 уншсан)

Төрийн шагналт, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав

Их найрагч маань 2002 онд төр,нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн хөшөөний нээлт дээр түүнд зориулсан энэхүү шүлгээ уншиж олон хүнийг уярааж билээ.Та минь бурхны орондоо тайван нойрсоорой.Ум сайн амгалан болтугай! Тэнгэрийн хүү буцлаа.

 

Тэнгэрийн хүү

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 171 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4332

Должин : Зам зуур
zam-065.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4968

Ёл хад
YolHad_25.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4767


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn