Уулсын тухай бодлоо
Уулыг өрөвдлөө Бороо орсон ч дүнсгэр Солонго татсан дүнсгэр Мод бүхэнд нь чинийхээ нэрийг өглөө ч Тэр дүнсгэр хэвээрээ Дүнсгэр уул, дүнсгэр уулс Дүнсгэр уулсын дээр Тэнгэр байдгийн учир Тэгээд л Дүнсгэр уул, дүнсгэр уулс Надаас өөр бодолтой...
"Санаа алдахаас өөр салхигүй" ном 41-р тал
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа
Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа
Бага нас минь минийх биш байлаа
Баахан одны туяа ижий минь байлаа Баян хүн ядуу хүн аль аль нь би байлаа Багад, жижиг биед том зүрхтэй явлаа.
Баруун зүг ижийн минь сураг байлаа Байгаа бүхэн минь хүлээлт байлаа Бороо, харин урсдаг шат байлаа Баахан гомдол, бороо даанч урууддаг шат байлаа.
Тэнгэрт харин гэр орон минь Тэмдэг төдий үзэгдэнэ Сунан жирэлзэх зэрэглээ Сувдан нулимсны цаана л Тэнгэрийн тэртээх гэр орон минь харагдана.
Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
Навч унаж, газрын охинд хайраа өгдөг Эр өвс эхэлж ургадаг Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг Хярсан салхи нүдээрээ инээж Хялгасанд хүртэл хайраа хэлдэг Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод Хамтдаа л явах гэж хийсгэж оддог Уулга алдуулж бороо асгаран Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг Уйдна даа, чи надаас уйдна гэж Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа Өөрөөсөө бусдад тэнгэр сүүдэр дагуулж харддаг Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг бүхэн биенээ барааддаг Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа
Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би
Холын тэртээ униар будан хөвөрхөд Хоёргүй амьдралын учралууд сэтгэл илхэн гэгэлзэнэ Хором бүрийн цэнэ зүрхэнд амтагдах зуурхнаар Хоёул ижилдэн өссөн эгч минь нүднээ харагдах юм Эрвээхэйн даль шиг өнгөлөг танхил багын мөрөөдөлд Эрхэлж наадан өссөн хүүхэд насныхаа дурсамжаас Энгүй номин тал шиг их амьдралыг зүглээд Ээжийн хоёр ангир эргэн харалгүй нисэж дээ Ургаа модны мөчир түмэн зүгтээ салаалдаг нь Учрал гуниг алаглах хүний амьдралтай адил Уртаас холын замд нь сэтгэлд дулаахан үгсээр Уяхан сэтгэлт эгчээ би энэрч дэмжиж явлуу ... Шаргал намрын навч цаг хугацаанд мэхийхэд Шүхэр шүхэр цас шиг дурсамж сэтгэлд хайлна Шингэх ургах өвс шиг энэ л тавилангийн дунд Ширгэшгүй хайрыг шүлэглэж сэтгэлээ манан сууна Тогоруун цуваан дунд амьдрал хэдэнтээ эргэдэг ч Тоотой насны хооронд ганцхан л заяасан тавилантай Тоостын энэхэн гялбаанд эгнэгт зүрхээр холбоотой Дотно ганцхан эгчтээ дотроо зураглан алхам уу...
Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны Холын биш ойрын хараа нь хурц Дэвтэр тархины хооронд суудал сэлгэх тэр жигүүртэн Өөрийн минь тархиар хооллож, үзгэнд минь авираа гаргана Хэрсүүхэн тэр жигүүртний нүдээр би харанхуйг нээж Хэний ч мэдрээгүй ганцаардмал ертөнцийг эзэгнэж Жигшил зэвүүцлийн хүйтэн цусаар зүрхээ сэрүүцүүлж Шөнийн ертөнцийг үнэн төрхөөр нь үздэг...
Лха Отхан http://otkan.blog.gogo.mn/read/entry25423
Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... Хөлөрсөн газрыг тэнийлгэж зөөлөн бороо шиг уусаад, Хэзээ ч байгаагүй мэт нам гүмхэнд оршдог Хийсэн дэрвэх өвс болж би дахин төрнө ... Хээлэг салхинд илбүүлж гунигаан мартаж ургаад Хээнцэр цэцэгст амилж найган талимааж суугаад Хэрлэнгийн мөнгөн долгист саран тусахад анирдан хоосорч Хэн ч биш гэдгээ мэдрэн чамд шингэх л сайхаан ... Хөхөмдөг тал, моддын оройг ширтэж үдшийг угтан зогсохдоо Хүлээгээд ирэхгүй аавыгаа санахдаа сэтгэлээ аргадаж хуурахгүй Хүлээтэй бодлын талыг ганцаар туулж ядрахгүй Хичнээн бээрийг алсад л чимээ аниргүй оршихсон ...
Лха Отхан
http://otkan.blog.gogo.mn/read/entry26618
Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асуудаг болчихов оо
Дэлхийн хамгийн шудрага түүхийг бүтээж байсан ард түмэн Дэлхийн хамгийн том гүрэнийг цогцлоож байсан их ухаан Дэлхийд хамгийн их газар нутгийг өвлөж үлдсэн цөөхөн хүмүүс Өнөөдөр яагаад бусдаас гуйж Өнөөдөр яагаад бусдын царай харж Өнөөдөр яагаад бусдаас доогуур амьдраад байгаа юм бэ
Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Морьны нуруун дээр дэлхийн талыг туулсан тэвчээр хаачив Монгол хэлээр дэлхийн түүхийг шүүж байсан ухаан хаачив Модон тэргэн дээр гэрээ бариад нүүж байсан эрдэм хаачив Өнөөдөр яагаад өөрийн баялагаа бусдаар мэдүүлж Өнөөдөр яагаад улсын явдлаа бусдаар заалгаж Өнөөдөр яагаад залуу үеэ бусдад зарагдуулав
Яагаад гэж би өөрөөсөө Яасан чангаар асууна вэ
Бумбын хэмээх эринд энэ ганц дэлхий минь шилжээгүй юм уу Бусдын юмыг булааж биш дэмжиж амьдрах он цаг эхлээгүй юм уу Эх ганц дэлхийгээ ухаж биш ургуулж амьдрах замруу ороогүй юм уу Эд баялагаар уралдах биш эрдэм номоор аж төрөх цаг болоогүй юм уу
Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ Яагаад энэ гуравхан сая хүнийг өөрөөр амьдруулж болохгүй вэ?
Batbold Sarangarig
Морин төвөргөөний харанга дэлдсэн газар шороо Хат суусан эрсийн уухай цуйраалсан хөндий Өнө эртний домог хуучилсан уулс Уртын дууны уянга сүлсэн үүлс Уужим талаас алдрах анир чимээгүй мөрүүд цалгисан Ай даа, эгэлхэн Монгол нутаг ... Өнгөрсний туульс үүлэн салхинд хөвөрнө Өнгөний далд үгийн сүнс бэдэрнэ Чив чимээгүй дүнхийх уулсын дундуур гэлдэрсэн Чиний эцгийн мөрүүдийг алгандаа мөнхөлсөн эгэл хөндий Ай, эцгийн минь Монгол нутаг ...
Атгасан гар шиг нэгэн байшинд,
Алганы хонхор шиг өрөөндөө
бэхсийг зуурч
багсыг шүүрч амуй, би.
Орхиод явсан хүрэмний чинь дээр
тод шулуун үс зурнам.
Огтор хормойных нь дор
хос шулуун хөл зурнам.
Зурж дуусмагцаа нэрээр чинь дуудахуй
Зугуухан эргэн харах чи,
инээх ч үгүй, уйлах ч үгүй.
Учир нь би инээдийг чинь,
нулимсыг чинь ч зурж чадсангүй
Угаасаа чи хуулбарлахын аргагүй төгс юм.
Үс болоод хөлийг чинь
нулимсаараа баллуурдсаар,
Үүдэнд чимээ гарахыг хүлээсээр байтал
Хоймрын цаг минь амьсгал хураанам.
Танайхаас явсан миний мөрийг
Тандаж жаахан ажаарай, бүсгүй минь.
Чихэнд чинь дуулгаж амжаагүй Чиний тухай шүлгээн би Ташуу жалгын хунгарт Ташуураар бичиж орхисон шүү.
Тэр шүлгийг цэцэг болохоор Тэнд хоёулаа уулзъя, бүсгүй минь.
***
Ангир хонгор үүрээр
Аргалаа дөхүүлж яднам Эжий минь. Амин ганц үр нь Альхан нутагт яваа юм Эзгүй. Аагим дүүгэм үдэд Аягаа дөхүүлж яднам Эжий минь. Аанай л ганц үр нь Айсуй л сураггүй хэвээрээ Эвий минь. Зүүрмэг бүүрмэг үдшээр Зүүгээ сүвлэж яднам Эжий минь.
Жижигхэн тэр охин
Жигтэйхэн гоё нүдтэй. Цаг өнгөрөх тусам Цамцны энгэр түлхэн Өсөх нь надад мэдрэгдээд л... Өөр эрээс урьтан Шүдээрээ хацрыг нь хээлчихээд Шүлгээрээ аргадаж үзмээр ээ. Жижигхэн тэр охин Жигтэйхэн гоё уруултай. Жимс юм уу, дарсны Жиргүй амт шиг л...
Моддын навчис хийсч
Модод болох он цаг руугаа хийсч Навчис гишгэлэн би алхаж Навчис болох он цаг руугаа алхаж Алхжээ явахад цас хаялж Аньс болох он цаг руугаа хаялж Цас чихруулан би алхаж Цас болох он цаг руугаа алхаж Жаахан цаашлахад цэцэгс дэлгэрч Жавар болох он цаг руугаа дэлгэрч Цэцэгс хэгзлэн би алхаж Цэцэгс болох он цаг руугаа алхаж Өө тэгтэл, навчис хийсч Өвс болох он цаг руугаа хийсч Би бас л навчис гишгэлж Буй хийгээд үгүйн ялгаанд эргэлзэж ...
Баруун зүгээс бадарчин шиг ирсэн салхи Банзан гонхноо гуулин хонхыг сэгсэрмү Баранзад хадаг мэт тэнгэрийн өмнө, саран Бадамлагч зул мэт, өвсний үзүүрт асму
Залбирсан гар шиг дээврийн завсарт нь би сууж Завилсан Будда мэт хоосон чанарт нэвтэрмү Заадга бялзуухай, огторгуйн шүүдэр түүж
Заамны минь цаахна дор үүрээ засму.
Босохоос залхуурч будан улбирсан
Бороо, зогсохоос залхуурч уйлагнасан Тэнгэр нь өвгөдийн нүд шиг сэлхэрсэн Тэгээд, эмгэдийн тэрлэг шиг сэлдэн үдшээр Цувнаас залхаж, би шалба норж Цугларч суухаас залхаж, ганцаар алхму. Өврийн дэвтрээ гаргаж, алчуур шиг мушгихад Өвсөн зүгт усан шүлгүүд нь асгарму.
Манай хот айл, уулын мухарт
Маркесын “Зуун жилийн ганцаардал”, уулын мухарт Халамцуу эрс, мөрийтэй даалуу, уулын мухарт Хазаар, эмээл, адууны наймаа, уулын мухарт Сумын төвөөс сураг ажиг үгүй, уулын мухарт Сургуульд явсан чиний тухай зүүд, уулын мухарт Эцэг шигээ гөрөөчин, эсвэл Маркес шиг зохиолч болохсон гэж, Эхийнхээ оёж өгсөн дээлийг урж өснөм, уулын мухарт...
Гуа тэр бүсгүйг
Гудманд бараадаад л... Гутлынх нь мөрийг ширтэж Гунигаа мартаад л... Шүүрс алдан дагавч Шүгэлдэж зүрхлэхгүй Шүлгээ уншиж өгмөөр ч Шүргэж зориглохгүй Алсаас хараад л таньдаг ч Занг нь мэдэхгүй Ажлаасаа тараад л харьдаг Замыг нь бол андахгүй... Нэн уянгалаг гоё Нэртэй бий вий Нэгэн сайхан найрагчийн Гэргий бий вий
Намайг багад цасаар шуурдаг байсан сан.
Намхан цачир минь цасан хунгарт хучигдаад Их дулаахан байсан сан.
Чамайг багад усаар шуурдаг байсан сан. Чанз эсгий үүдний минь ланз хээг дагаад Ус урсдаг байсан сан.
Одоо бол харин элсээр шуурч байна даа. Оромжтойгоо цуг бид газарт шигдэж байна даа.
Орой унтахдаа хөлийг минь хуччихаад, хүү минь Орхиод явж үз... удахгүй галаар шуурах вий.
Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Туйлдаж ядарсан аянч эр Тамхиа нэрнэ.
Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд Аянч эр Урц барьж, утаа гаргаад Урт холын аяндаа цэг тавихаар Үзгээ шүүрнэ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1078.jpg Хэмжээс: 600x884 221k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4056
khongor031.jpg Хэмжээс: 600x453 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4530
Энэ бороо ч аймаар бйанаа Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5799
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: