|
|
Мэдээ: Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо.
Оруулсан admin on 2024-10-29 17:41:46 (57 уншсан)
Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо. Хүрэлцэн ирсэн хайр хүндэтгэл дүүрэн эрхэм хүндтэй зочид, оюунлаг гэрлүүддээ чин сэтгэлээсээ талархнам. Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ сангийн халуун сэтгэл халгисан Ичинхорлоо Баярхүү ба ажилсаг хүнлэг хамт олонд нь, зохион байгуулалтын бүх бэлтгэл ажилд үнэт цаг хугацаа чин сэтгэл, хөдөлмөрөө зориулсан Munkhbat Dulamdorj Bertsetseg Tsedensodnom Byambajargal MagsarBogd Gurvan Orgil Andrey Пэрэнлэй Нямлхагва нартаа чин сэтгэлээсээ талархнам (Дараа нь зураг, бичлэгүүд нэмж оруулнаа )
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Мэдээ: Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ
Оруулсан admin on 2023-03-17 04:30:15 (9805 уншсан)
Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг
Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн
Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 5/1 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
Оруулсан admin on 2019-03-12 10:47:36 (5434 уншсан)
Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг уншлаа. Ийм уншууртай ном сүүлд Наминчимэд ахын Аугаа Эринээс хойш уншаагүй байжээ. Уншихдаа уйлж, инээж, зүрх түгшин догдлосноо нуухгүй. Шөнө нойр хүрэхгүй, зохиолын үйл явдлыг бодоод хэвтэж байхад яг кино шиг...
Уншаад бодит явдлаас сэдэвлэснийг шууд ойлгосон бөгөөд зохиолч нь амь насандаа аюул учрах вий хэмээн болгоомжлож зориудаар "Энэ номонд гарч буй үйл явдал нь бодит явдлаас сэдэвлээгүй бөгөөд дан ганц уран сэтгэмжээс бүрдсэн болно" хэмээн номын өмнөх нүүрэнд бичсэн бололтой.
Монголд тагнуулын алба хэрхэн ажилладаг хийгээд онцгой содон авьяастай хүүхдүүдийг хэрхэн сонгон авч, сургаж дадлагажуулан Амь өрссөн хэцүү албанд томилон илгээдэгийг Гималай хэмээх өнчин охины хувь тавилангаар илчлэн гаргажээ. Гималайд үүрэг өгөн хил давуулахаас эхлээд л хүнд хэцүү тавилан тосно. Гималай бүгдийг сөрөн давж, шилдэг мэргэжилтэн болсон ч эцсийн эцэст золионд гарсанаа ухамсарлах аж. Золионд гарсан хүн яах вэ? Бууж өгөх үү? Гималай шал өөр замыг сонгож байна. Тэр хэрхэн зорьсондоо хүрэх бол...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Оруулсан admin on 2019-03-12 10:41:35 (10430 уншсан)
.....
Нүдгүй тас харанхуй шөнө цас чихар чихар дуугарна. Дээр түг түмэн одод яралзавч гэгээ нь орчлонд хүрэхүйеэ бэрх. Яг л хүний итгэл найдвар мэт даанч хол.
Шинэ орсон цасанд гутал гэдэг даагдахгүй лаахай. Гэвч Дуламд ухарч буцах зам байсангүй. Долоон хоногийн өмнө намаржин тэжээж атарлуулсан хүрэн морио унаад энэ холын аянд гарчээ. Охин Гималай нь гурван жилийн өмнө Циркийн сургуульд явсанаас хойш огт ирсэнгүй. Хааяа нэг захиа бичих төдийгөөр тэдний харилцаа хязгаарлагдана. Охин нь хаана, ямаршуу байгааг мэдэхгүй сууна гэдэг Дуламд уйлмаар хэцүү.
Араас нь явья гэвч хаанаас олохоо мэдэхгүй тул өдий хүрчээ. Гималайн захианд тэр тухай бичээгүй байдаг нь гачлантай. Хачирхалтай нь захиа нь үргэлж задгай ирнэ. Яг л хэн нэгэн замаас нь задлаад уншчихсан мэт.
Гэтэл нутгийн нэг хүн охинтой нь хотод санамсаргүй таарч, аль сургуульд сурч байгааг нь мэдэж ирж хэл дуулгажээ. Үрээ санах гэдэг хэмлэнт зовлонг ханатал эдлээд, ийн өөрийг нь байнга харж цагддаг сумын цагдаагаас нуугдан барин хот руу явж буй нь энэ. Замын машинд ч суухаас эмээсэн хэрэг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Оруулсан admin on 2019-03-12 09:06:12 (5163 уншсан)
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд аман хүзүүдсэн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидлыг хүргэж байна.
Сайн байна уу?
Манай гэрийн хойморт, бурхны дэргэд над руу хараад инээмсэглэн байдаг зурагны эзэн, аавын ээж, миний эмээ таньдаа захидал бичиж сууна. Аав ажилдаа явсан. Харин ээж хоёр дүүг аваад хотын утаанаас холдоно гээд хөдөө явчихсаан. Дүү цэцэрлэгт, ах хичээлдээ, харин би ханиад хүрээд эмчийн магадалгаатай гэртээ өнжиж байна.
Та намайг тэнгэрээс харж байна уу? Харагдахгүй ч байж магадгүй. Хотын дээгүүр битүү утаатай болохоор тэнгэр надад харагдахгүй байна. Утаа арилгах гэж байсан мөнгийг Их хурлын дарга, сайдууд хуваагаад идчихсэн гэсэн. Зурагтаар тэгж ярьсан. За тэр ч яахав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Дотоод ертөнцийн урсгал
Оруулсан admin on 2019-03-04 15:56:53 (4825 уншсан)
Яруу найрагч Ванхүүгийн Батбаяр агсаны "Дотоод ертөнцийн урсгал" өгүүллэг, шүлгийн ном шинээр мэндэлжээ. Энэхүү шилмэл уран бүтээлийн түүвэрт багтсан өгүүллэгийн талаарх нийтлэлч Б.Номинчимэдийн шинэхэн бичвэрийг хүргэж байна.
Анзаарах аваас амьдралын агшин бүр яруу сайхан, хошин, басчхүү бясалгагч араншинтай. Тэгээд тэр анзаарга бүхнээ чухам үгийн шидийг эзэмшиж чадсан хүн л тод урлах билээ.
“Мотоцикльтой хүний араар бол харин пагвайтал буучихна.” Уулын жаахан зөрүүд зантай хөдөөх цөлх өвгөн өтлөөд морь унаж чадахыг байж. Харин мотоцильтой хүний араар бол сундалдаад яваад байж чадна. Түүнийг “пагвайтал буучихна” гэхээр бүр нэг нүдэнд харагдаад, өнөөх өвгөний дүр төрх, дотоод ертөнц нь хүртэл амилаад ирж байгаа юм.
Дорнын талын их Данзангийн Нямсүрэн найрагч лугаа адил Ванхүүгийн Батбаяр хэмээх нэгэн найрагч нэгэн цагт баруун Алтайн өвөр говьдоо “Гэсэр сүмэн уул дотноор завилан, Гэрлийн давалгааг алган дээр өгөх” Их Богд уулаа түшин, “Хээр их талынхаа анир гүм дунд, Зуур нэгэн дураар...” тухлаад,
“Гүвээн дундах шанданд намрын бороо жирвэлзээд
Гөрөөс түүнийг шимэнгээ уран биеэ үзэхүй” мөн адил гайхан харж,
“Хэнзэлсэн гоньд шиг хөлөө товшин сэрвэлзэж
Хэрмэл борлог үүлний нүүдэл дунд ...” дэгдэн одохуй араас нь аньсага чийгтүүлсэн шиг ажин түжин сууж билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Оруулсан admin on 2017-06-12 18:58:12 (6870 уншсан)
.......Цаг хугацаа удааширсан мэт таньд санагддаг уу. Надад бол өтгөн зуурмаг дундуур хөлөө өргөн өргөн алхах шиг удаан байдаг. Цагийн эд эс бүхэн миний дотор оршиж, усны дусал хүртэл нэггггггг хоёёёёёёёёр гэж бөнжийж бөнжийж, сая нэг тасарч буй мэт сэрэгдэнэ. Тэр агшин хормыг хурдлуулсан ер бусын явдал амьдралд минь таарч байсангүй. Харин санаандгүй тохиолдлоор мөнх амьдрахыг үл хүсэгч, бие махбодийн өвчин зовиурыг үл тоогч нэгэнтэй би таарсан юм. Брендон ноёнтой танилцсанаас хойш цаг хугацаа яаж хөдөлгөөнд орсон гээч. Кино хальсыг хурдан эргэлтэнд оруулахаар үйл явдал хэрхэн жирэлздэг билээ, түүн шиг яралзаж өгсөн дөө. Олон ч хүн тэр кинонд минь тоглож, жорон журан гэлдээд л өнгөрсөн. Тэр дундаас "Тооролжингоо" хэмээн хашгирах Дүүрэн жононгийн дуу үргэлж сонстсоор буй....
Тооролжингоо номын эхлэлээс...... МИНИЙ ШИНЭ НОМЫГ 70004343, 88027333 утсаар захиалаад, үнэгүй хүргэлт хийлгээрэй. Book.mn фэйсбүүк хаяг руу орж өөр, олон номын сонголтыг бас үзээрэй.
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Оруулсан admin on 2016-03-29 16:23:42 (6330 уншсан)
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв баавайд маань уншигч түмний маань тус дэм одоо л хэрэгтэй байна. Нүүрномын ертөнцөд цонхоо нээгээд өдөр бүр залуус бидэндээ ухаан, урынхаа шаглааг өглөөний нартай уралдан хүргэдэг түүнтэй нүүрномын найз больё гэвэл Пүрэв Санж нэрээр хүсэлт илгээгээрэй. Манай цахим залуус хүчтэй шүү дээ. Дунд маань ухаанаа уудлан суугаа утга зохиолын нэгэн суутнаа өргөөд л босгоно доо. Та нар минь ядаж л зурган дээр байгаа утсаар холбогдоод саяхан хэвлэлтээс гарсан шинэ номнуудыг нь худалдан аваарай.
Дансны дугаар:
ХААН банкны данс 503 4402 911. Санжийн ПҮРЭВ.
ТӨРИЙН БАНК 103 200 150 992 Санжийн ПҮРЭВ
Хэрвээ СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС киноны гол дүрийн жүжигчин Батцэцэг эгчид тусламж хэрэгтэй байсан бол ард түмэн хуйгаараа босно доо. Гэтэл энд зохиолч нь даруухаан шинэ өглөөний сайхныг тэмдэглэж суух хэрнээ цаана нь үхэлтэй нүүр тулж сууна. Туслаарай монголчууд аа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Оруулсан admin on 2016-03-20 17:07:37 (5569 уншсан)
Америкт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын тухай, эгэл жирийн Америкчуудын амьдралын хэвшил, зан характер (авир), хүн чанарын тухай, мөн бусад орны цагаачид бүр тодруулж хэлбэл Латинамерикчууд буюу “Халтар царайт”-уудын тухай, хөгжилтэй бөгөөд инээдэмтэй адал явдлуудаар сэдэвлэн бичсэн роман. Гадаадад аялж жуулчлах, ажиллаж амьдрах, сурч боловсрох хүсэлтэй залуу хүн бүр энэ номыг уншиж үзэхийг зөвлөж байна.
НОМЫН ДЭЛГЭРЭНГҮЙ
Хар харцагын Лодже казино
(романаас)
Тэнд одод цөөхөн байдаг юм бүлгээс
..............Би эртлэн босож, үс сахлаа янзлан, үнэртэн танартан түрхэж, цайныхаа ганц костюмаар өөрийгөө өөд нь татаад АНУ-ын ЭСЯ дээр ирлээ. Тэнд хориод хүн ирчихсэн есөн цаг болохыг хүлээнэ. Би тэдэнтэй мэндлээд сүүлчийн хүнийг асуувал дунд зэргийн нуруутай, гуч орчим насны залуу:
-Би л болж байх шиг байна. Та хүнд дугаар авах гэж яваа юм уу? гэж асуув.
Би “За, тэр шүү! Ер нь бүтэхгүй юм байна. Энэ залуу намайг суралцах виз хүсэх бүү хэл, визний ярилцлагад орох хүн гэж үзэхгүй байхад тэр консулын ажилтан надад яаж итгэх билээ” гэж бодсоноо, чухам юу гэж хариулахаа мэдэхгүй:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Шударга : ЗОХИОВ УУ? ОРЧУУЛАВ УУ? ЗАВШИВ УУ?
Оруулсан admin on 2015-08-06 12:34:02 (5127 уншсан)
(доктор А.Эрдэнэбаярын зохиосон гэх “Ишбалжирын шүлэг зүйн судлал” /2004/, “Найман тойн Жамбалдоржийн намтар”/2009/ бүтээлүүдийн тухай шүүмж)
Уран зохиол судлалд өөрөө зохиол бүтээл бичдэг л хүн утга зохиолыг ойлгоно. Иймээс зохиолын шүүмж судалгаа хийх хүн нь өөрөө ямар нэг хэмжээгээр (цагаан бүтээл ч болтугай) зохиол бүтээл туурвидаг хүн байх ёстой гэж үздэг нэг хэсэг байсныг үгүйсгэх аргагүйг утга зохиол судлалын түүх гэрчилнэ. Харин бусдын туурвисан зохиол бүтээлийг ишлэл зүүлтгүй ашиглах, судалгааны бүтээлийг хуулбарлан өөрийн нэр усаа тавих зэрэг увайгүй үйлдлүүд гарах болсноос зохиогчийн эрхтэй холбогдох хамгийн анхны гэрээ нь 1886 онд боловсруулсан “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц” болжээ. Энэ цаг үеэс эхлэн зохиогчийн эрх нь улс бүрд харилцан адилгүйгээр 50-75 жилийн хугацаатайгаар хуульчлагдах болов. Зохиогчийн эрхийн хугацаа дууссан бүтээлүүдийн нэг хэсэг болох түүхэн сурвалжуудыг үе үеийн эрдэмтэн мэргэд судлан шинжлэхдээ тухайн эх сурвалжийн талаар тайлбар зүүлт хийж, онолыг дэлгэрүүлэн тайлбарласан бүтээлийнхээ төгсгөлд өөрийн нэрээ даруухнаар бичдэг байсан сайхан уламжлал нь төвд хэлт уран зохиолын тайлбар, орчуулга зэрэгтэй холбогдоно. Их бага таван ухаанд нэвтэрсэн эрдэмтдийн бүтээлийг дуун хөрвүүлэгч, гүүш нар орчуулан буулгахдаа эрдэмтэн хүний өндөр ухамсрын үүднээс ихээхэн ёс зүйтэй ханддаг байсан учраас монгол орчуулгын түүхэнд Бернийн конвенц зэрэгтэй дүйцэхүйц хуулийн баримт бичгүүд тийм ч чухал биш байв. Монголын үе үеийн эрдэмтэн мэргэд ямар нэгэн хуулийн бичиг баримт шаардахгүйгээр өөрсдийн ухамсарт сэтгэхүйн үйлдлээрээ зохиогчийн эрхийн асуудлыг шийдэж ирсэн бөгөөд шавь нар нь багш нарынхаа энэ сайхан уламжлалыг хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Иймдээ ч төвд хэлт монгол уран зохиолын судалгаанд “төгсгөлийн шүлэг” хэмээх нэр томьёо томоохон байр суурь эзэлж, хожмын эрдэмтэд энэ талаарх тусгайлан судлах болсон билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: "Сэтгэлд дотно Хөлөнбуйр" бичлэгийн уралдааныг зарлаж байна
Оруулсан admin on 2015-05-31 12:22:24 (4367 уншсан)
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба, Шинэ барга баруун хошуутай хамтран Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сэтгэлд дотно Хөлөнбуйр” бичлэгийн уралдааны удирдамж УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор "Сэтгэлд дотно Хөлөнбуйр" бичлэгийн уралдааныг зарлаж байна.
БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ: Аян замын тэмдэглэл, сурвалжлага байхаас гадна яруу найргийн төрөл зүйл байж болно.
ХАМРАХ ХҮРЭЭ: ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот болон бусад хошуу нутгаар зорчиж байсан Монгол Улсын иргэн, насанд хүрэгчид
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Сэдвийн агуулгад нийцсэн байх. - А-4 хоёр нүүр хэмжээтэй байх. - Баримт болгож фото зургийн хамт ирүүлэх.
Материал хүлээн авах газар: Уралдааны материалыг 2015 оны 5 дугаар сарын 15 наас 9 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд Дорнод аймгийн “Дорнод” сонины редакц дээр болон dornod_sonin@yahoo.com хаягаар хүлээж авна.
ШАГНАЛ: Нэгдүгээр байр 1 5000 юань Хоёрдугаар байр 2 Тус бүр 3000 юань Гуравдугаар байр 4 Тус бүр 2000 юань Уралдаанд оролцсон бүх хүнд дурсгалын зүйл гардуулна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн хэлтэс ШББХ-ы Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба
Харилцах утас: 88507005, 96782828, 99577772 Е-mail: dornod_sonin@yahoo.com
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Ш.Сундуйжав : Үүр цайж байна /ном тайлбар/
Оруулсан admin on 2015-04-08 12:20:56 (17492 уншсан)
Өмнөх үг - Үүр цайж байна
Уран зохиолд өөрийн зам мөрийг гаргах амаргүй, тэр хэрээр сайн сайхан, саруул гэгээн бүхэнд ойртож байдаг. Тэгээд ч уран зохиол хэмээгч өөрөө аугаа ертөнц болох тул хүссэн бүхэн хөл тавиад байдаггүй.
Миний бие Ш.Сундуйжавын богино өгүүллэгүүдийг уншаад их замд нэгэн сайн хүүтэй дөрөө харшив хэмэээн баярлав.
Өнөөдөр манай уран зохиолд богино хэлбэрийн хүүрнэл зохиол ховор бөгөөд тэр хэрээр хэрэгцээ өндөр байдаг. Тэгвэл Сундуйжав ур ухааны чансаа шалгасан энэ төрөлд чармайсан нь нэн сайшаалтай. Энэ цөөн өгүүллэгүүд дотор анхны хайр, гэнэн атлаа өрөвдөлтэй хагацал, эцэг эхийн элбэрэл, мунхаг үрээ нулимсаа царцтал хүлээсэн хөөрхий эх, хүн чанарын үлэмж цагааан сэтгэл гэрэлтсэн, нэг үгээр амьдралд байдаг юмсыг өөрийн ухааны шүүлтүүрээр шүүн тунгаасан бүтээл орсон нь анхаарал татав.
Ш.Сундуйжав Морин жилдээ аргамаг сайн хүлгийн дөрөө таваглав. Унасан эзэн нь хийморьтой, унаа хүлэг нь холч байхын ерөөлийг эрхэм дүүд өргөн барив.
Энэ номонд "Үүр цайж байна" гэсэн гэрэл гэгээ гийсэн нэртэй бичил таталбар бий.
Миний бие энэ үгээр өмнөтгөл үгээ нэрлэв. Сундуйжавын уран бүтээлийн үүрийг эндээс уншигч та бэлхэнээ анзаарах буйзаа.
Сайхан бүхэн өмнө байдаг. Тиймээс зорьсон хэрэгцээ сэтгэл шулуун, сайн хүү, сайхан зохиолч яваарай гэсэн чин сэтгэлийн үгээ эрхэм дүүд дайв.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Санжийн Пүрэв
Та уг номыг уншихыг хүсвэл Интер ном, Аз хур номын дэлгүүрүүдээр зарагдаж байна. Утас : 91164574
Ш.Сундуйжав : Эргэн дурсахад /богино өгүүллэг/
Ш.Сундуйжав : Чоно /богино өгүүллэг/
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Хос ном мэндэллээ
Оруулсан admin on 2015-03-11 14:03:32 (16042 уншсан)
Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Энхбаатарын Үржинхандын ”Алсын гэрлийн хэлтэрхий” нэртэй шүлгийн түүвэр, ”Хэзээ ч оройтохгүй” нэртэй гурамсан туужийн ”Хос ном”-ын нээлт Улаанбаатар хотноо “Интерном” номын их дэлгүүрт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
“Хэзээ ч оройтохгүй” гурамсан туужийн ном
Тэрээр сүүлийн 2 жилд бичсэн туужуудаасаа “Хэзээ ч оройтохгүй”, “Анирхүү”, “Дурлалын барьцаа” нэртэй туужуудаа эмхтгэн анхны гурамсан туужийн номоо гаргажээ. Энэхүү номыг Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, түүний багш Бавуугийн Лхагвасүрэн ариутган шүүсэн байна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Оруулсан admin on 2014-08-26 10:15:48 (13750 уншсан)
“Таг мартсан тангараг” шүлгийн номонд орсон шүлгүүд нь хүний амьдралын зорилго, мөн чанарыг нээн таниулсан өнгө аястай.
Өнөөдөр хүмүүс материаллаг ашиг сонирхлыг амьдралынхаа уриа тунхгийг болгож байна. Тэгвэл энэ номын шүлгүүд амьдралын жинхэнэ утга учир юу болохыг танд сануулах болно.
Бадамсэдийн Болдсүх
Номыг Интерном, Аз хур номын дэлгүүрүүдээс болон 99287809 утсаар холбогдон авч болно.
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад
Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд
Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл
Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо.
Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж
Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана
Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт
Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана
Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж
Авралт ариун номыг амны цаас болгож
Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж
Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ
Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө
Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино
Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж
Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй
Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ
Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана
Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж
Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Та сар шинэдээ сайхан шинэлээрэй
Оруулсан admin on 2013-02-10 12:57:53 (3598 уншсан)
Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь луу жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн могой жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан Монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай.
Та сар шинэдээ сайхан шинэлээрэй
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: Хайку, хайц шүлэгчдийн
Оруулсан admin on 2012-10-26 00:06:00 (5364 уншсан)
Хайку, хайц шүлэгчдийн "Хязгаараас цааш" бүлэг 2010 онд байгуулагдсан. А. Содхүү, Б. Бүрэнбилэг, П. Надалсүрэн, Г. Дарьням, Н. Идо, Г. Баярцэцэг, Л. Таванбаяр, М. Даваасүрэн Н. Төвшинзаяа нарын 9 гишүүнтэй. 2011 онд "Цагаахан нам гүм" анхны хайкун түүврээ хэвлүүлсэн. Одоо хоёр дах түүврээ монгол англи хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байна. Манай бүлгийн зөвлөхөөр Япон улсын Дарума музейн ажилтан, доктор Габи Грийв ажилладаг. Тэрээр дэлхийн киго /байгаль улирлыг илэрхийлэх үг/, түлхүүр үгийн сан – дата баазыг (kigopedia) үүсгэн, хөтлөдөг бөгөөд манай бүлгийн гишүүдийн нэлээн хэдэн хайку тус санд бүртгэгдсэн.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
|
|
Мэдээ: “СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Оруулсан admin on 2012-09-07 16:20:59 (4318 уншсан)
Нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер, уран бүтээлч, удирдах ажилтнуудын анхааралд
“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ-ын дахь Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 5 дах жилдээ зарлаж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилго:
- Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих
Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг:
- Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно.
Хөтөлбөрийн үр дүн:
- Хөтөлбөрийн хугацаанд манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн хэрэгжүүлэлт зэрэг 10 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн багш нарын сургалтанд хамрагдах
- Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах
- Өөрийн шинэлэг санаачлага бүхий төслийг хэрэгжүүлэх зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг авах
- МУЗ-өөс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд уригдан оролцох
- Соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах, танилцах зэрэг боломжийг эдлэх болно.
Үндсэн шаардлага:
Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 25-35 насны залуу менежер, удирдах ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой.
Сонгон шалгаруулах шалгуур:
- Салбартаа мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан туршлага
- Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар
- Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх
- Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар
- Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл
- Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина.
Өргөдлийн маягт болон хугацаа
- Өргөдлийн маягтыг энд дарж татаж авна уу. [DOC]
- Өргөдлийг холбогдох материалын хамт 2012 оны 9-р сарын 12-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.
- Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.
Хаяг: МонголынУрлагийнЗөвлөл
ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот
/Уртцагаанызүүнурдталд/
Жуулчныгудамж, Чингэлтэйдүүрэг
Утас: 319017
Факс: 319015
И-мэйл:culture@artscouncil.mn
Вэб хуудас:www.artscouncil.mn
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: “Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг
Оруулсан admin on 2011-08-10 01:18:00 (4624 уншсан)
“Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг
Зохион байгуулагч: “МҮОНТ” телевиз, “Шинэ үнэр” ТББ, “Болор луу” продакшн
Зорилго: 90-ээд оныхноос хойш хүч түрэн гарч ирж буй сэтгэлгээний шинэ үе буюу “шинэ мянганыхан”-ны уран бүтээлийг шинэлэг, сонирхолтой уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгох, олонд таниулахаас гадна уран зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх. Мөн нэг үеийн залуу шүлэгчдийн хооронд уран бүтээлийн санал бодлоо солилцох харилцааг бий болгох, харилцан бие биенээсээ суралцах, хэлэлцэх, мэтгэлцэх зэрэг уран зохиолын хөгжилд тустай төлөвшлийг бий болгоход уралдаант нэвтрүүлгийн зорилго чиглэнэ.
Уралдааны журам: Сэтгэлгээ, бичлэг, уншлага гэсэн үзүүлэлтээр дүгнэнэ.
Шагналын сан: Нийт шагналын сан 2 сая төгрөг.
Нэгдүгээр байр: 500 хувь ном хэвлүүлэх эрх
Хоёрдугаар байр: 300 хувь ном хэвлүүлэх эрх
Гуравдугаар байр: 300 хувь ном хэвлүүлэх эрх
Бүртгэл: 15-30 насны залуу яруу найрагчдыг 8-р сарын 1-15 хүртэл.
Холбогдох утас: 88817013, 91112920, ulzii_ulemj@yahoo.com
(
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 151 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Monday, 2024.07.01 | · | Г.Мөнхтулга : “293” |
· | Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН |
· | Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ |
Saturday, 2024.03.30 | · | Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ |
· | Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР |
· | Лха Отхан : ХАРААЦАЙ НАС |
· | Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР |
· | Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ... |
· | Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...! |
· | Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ |
· | Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ |
· | Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ... |
· | Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ |
· | Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС |
· | Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА |
· | Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ... |
· | Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... |
· | Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ |
· | Лха Отхан : Шөнийн ганцаардал минь |
· | Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ |
· | Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ... |
· | Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ |
Monday, 2024.03.04 | · | Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь |
Thursday, 2024.01.25 | · | Г.Мөнхтулга : ХАЙР |
· | Г.Мөнхтулга : ТҮҮНД |
Thursday, 2023.12.21 | · | Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ |
· | Г.Мөнхтулга : ЧАМД |
Tuesday, 2023.12.12 | · | Долгорын Цэнджав : ТАМГА |
Tuesday, 2023.12.05 | · | Г.Мөнхтулга : Зүүд |
· | Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ |
· | Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ |
· | Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ |
· | Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ |
Monday, 2023.11.27 | · | С.Начин : Уучлалын шүлэг |
Thursday, 2023.10.19 | · | А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ |
· | Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН |
· | Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО |
Wednesday, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|