Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэв 	Санж	 Шүлэг: Санжийн Пүрэв : Элсний нүүдэл
Оруулсан admin on 2006-12-25 01:31:08 (9637 уншсан)

         Ихэсийн  хоолойн тоорцог манхан элс жил жилийн салхинд туугдан чимээгүйрсээр нэг л мэдэхэд Дарви, Шарга хоёрыг золгуулдаг Төхөмийн бүл загийг тэр чигээр нь залгиж зуны нартай золгожээ. Элсний нүүдэл гэгч тэнгэрийн үүл мэт бараа сураггүй алга болдгийг тэгэхэд л би мэдэж билээ. Хэн ч анзаардаггүй энэ номхон элс он жилийн уртад их Монголын ч юм уу, Дөргөний хонгор элснээс ижил тасарч уван цувсаар өмнө зүг өртөөлж яваа нь энз бүлгээ.

       Чимээгүй хонгор элсэн дундаас загийн мөчир сэрвийж "Би чинь заг юм шүү. Элстэй ч элсгүй ч, бороотой ч бороогүй ч ургахаа л ургана" хэмээн шийр заан зөрүүдлэх мэт нялх ногоон шилмүүсээ муурын сахал шиг сэрвэлзүүлж, аниргүй говьд амьсгал уужирна. Элс ч буянт энэ загийн хаяа бараадан зуны наранд нозоорон амарч байх шиг... Нар цоноосон говьд амьд амьтны бараа харах гэгч юутай сайхан. Сэтгэл сэргээд л ирнэ. Тэртээ баруун сайрт хэсэг тэмээ зэрэглээн дунд бүрэлзэж торолзон тэнгэр газрын савслагат багтаж цөхөнө. Чингэжээ байтал хажуухан талаас минь ганц халтар гүрвэл элсэн дээгүүр мөрөө жирийлгэж манхан өөд таваргаж гарлаа. Амьд юм болохоороо элс нураан өөрөө хамт гулсаж газар хороох юм биш.
     Миний багад энэ элс манай Бор нуруунд байлаа. Бор нурууны ганц даваа болох Элсэн Боговч дээр өрөм шиг мэлтийж байдагсан. Сумын наадмаар их насны морьд заавал тэр давааг давдаг, давахдаа суурь муутай хэдэн хүүхдийг гээж, мориноосоо унасан жаалууд юу ч болоогүй юм шиг тэр элсэн дээр тоглож суудагсан. Удаж төдөлгүй морь хөтөлсөн ах нар давхилдан ирж хомоол шиг гээгдсэн тэднийг цуглуулж буцна. Хүүхдүүд өөрийн бурууг Боговчийн элсэнд чихэж, ингэж ч хурдлаж явсан, тэгж ч дээгүүр давхисан гэж ам амандаа худал хөөрцөглөж, хойтон жилийн наадмаар л ганц сайн уралдана даа гэлцэн гэмээ цайруулна.
     Морины донтой Борхүү аажаа гурван атаар зодож авсан хулсан хусуурынхаа хир хөлстэй хадгаар байн байн оролдон баярхаж "Энэ элсийг зайлуулаад хаячихдаг болоосой. Сумын төвийнхөн гар нийлбэл юухан байхав. Тэгвэл миний өндөр хул сум шиг л ниснэ дээ" гэж энгэрээ задгайлан, эрхий мөнгөн товчнуудаа шагшруулж адгана. Элс зайлуулах энэ санаагаа сумын даргадаа цухуйлгаад авсан. Сумын дарга маань бурхан шиг хүн болохоор инээгээд л сууж байсан Борхүү аажаагийн тэр яриа мөн л ам дамжсан явган зугаа болж амьтан хүний элэг доог өгдөөн "Өнөө Борхүү чинь Боговчийн элсийг зайлуулж бидэндээ буян болох юм байх аа" гэлцэж хэсэгтээ шуугилаа.
      Жил сар улиравч наадам болдгоороо болж, морь уралддагаараа уралдаж, элс байдгаараа байсаар л байлаа. Хэл ам хорон зарим нь "сумынхаа төвийн хогийг цэвэрлэж чадахгүй хэвтэж Боговчийн элсийг зайлуулна гэдэг Аажаа дарга хоёрын насны үлгэр" хэмээн цэцэрхэж, тэр яриа тэгэсхийгээд аядлаа. Нэг л мэдэхэд мөнөөх даваа тэгнэсэн тохомон элс урагшаа хошуурч, араасаа шуугдсаар Боговчоо давчихсан байсан. Түүнийг харсан хашир зарим нь "Элс нүүгээд нэг л биш дээ. Энэ баян Алтайн зан хувирч байна. Хавар намрын шуурга нь дийлдэхгүй авч шидчих гээд” гэлцэн их л хашир санаа гаргана
       Хүмүүс ярьж, аж төрж, цагийн дөрвөн улирлыг эргэлдүүлж байхад элс нүүдгээрээ нүүж шувууд буцдагаараа буцаж, ирдгээрээ ирж, амьдрал цаг хугацаагаа даган урсч байдаг аж.
       Ихэсийн хоолойн тоорцог хэдэн манхан ийм нутаг сэлгэж байгааг энд хэн ч мэдэхгүй дүлийрч суутал мөнөөх ад шоо болж байсан элс нь аль хэдий нь гол ус шиг урсан, хүмүүс харин ч элсээ үгүйлэх болов. "Боговчийн хар хайрга морины хөл авчихлаа" гэж үглэх хүн ч олширлоо. Байгаа юм илүүдэж, байхгүй юм үгүйлэгддэг хорвоо гэдэг энэ дээ.
      Төхөмийн хэдэн загийг мангас шиг залгилсан элсэн манхан зуун зуунаар тэсэв гэж үү. нүүдлийн шувуу шиг түүчээлэн цуварсаар нутгийн дээс алхан хүний газар хүрэнтэж байхыг хэн мэднэ.
      Борхүү аажаа маань ухаан тохь тэгширсэн хойноо бага залуудаа хэлж байсан үгэндээ битүүхэн харуусч "Yгүй энэ олон чинь элс аюултай, цөлжүүлдэг барьдаг гээд л байх юм. Тийм ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Элс нүүчихээр нутаг эзгүйрчихсэн шиг эвгүй золиг байна шүү" гэж ирээд л үглэнэ. Юу атугай ч Ихэсийн хоолойн хөтлөлцөө манхан элс хэдэн жилдээ л хэрэгтэй хэрэггүйгээ дуудуулж нүүн нүүсээр Төхөм хүрчээ. Төхөмөөс цаашаа газар гэж бас бий.
       Их элсний захад би энэ дуртгалыг бодолдоо хэлхэж, зулайдаа цас чалмаалсан хөх уулсаа харж суулаа. Түрүүнээс хойш сэвшээ мөрөөдөн элсний нуралд амь дүйн дээшээ мацах хуруун чинээ гүрвэл тамир нь тасрав бололтой хөл доогуур жирийлгэж, хомоолон төдий чулуун дээр эрхэмсэн сууж өөртөө томдсон амаа байдгаар нь ангайн нимгэн гүзээгээ балхалзуулж жаргана. "Амьд амьтан амаа байдгаар нь ангайн жаргадаг" гэсэн алдуул үгийг би хаа нэгтээ сонссон байх юм. Ингэхэд энэ орчлонд илүү юм гэж байна уу, бодвол үгүй байх аа Бид гэдэг газар дэлхийд хүн л байвал бусад нь хамаагүй мэт санах нь бас л ухаан цөлхийн шинж гэлтэй.
      Их говийн наран доор тэмээ мал торолзож, хонин зэрэглээ мяралзсан энэ аниргүй мөчид ч элс нүүж л байгаа даа гэхээс сэтгэл гэгэлзэх ч шиг, цаанаа л уйтгартай.
      Орхиод нүүсэн шувууд даль жигүүрээ цуцаан эргээд ирдэг бол газар шорооны минь алтан үртэс энэ манхан хонгор тэнгэрийнхээ доор төгсдөг нь хүний хорвоогийн жам гэвэл би биш элс үлдэнэ. Нүүсэн ч суусан ч үлдэнэ.
      Угалзан хээтэй элс минь уул Алтайдаа л үлдэж хайрлаарай. Орчлонд илүү юм байдаггүй, тэгвэл манай Алтайд ч илүү юм үгүй.

 1998 он

 

САНЖИЙН ПYРЭВ


       С.Пүрэв 1941 оны 12 сарын 16- нд Говь - Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургууль 1960онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980 онд тус тус төгссөн.
      1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. С.Пүрэв М 3 Э –
ийн шагнал МYЭ - ийн шагнал Д Нацагдоржийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
      Тэр "Уулын цуурай" 1971, "Эх газрын чулуу" роман 1973 "Оноо илүүдэхгүй" 1974, "Уулын намар" туужууд 1977 "Эх газрын чулуу" роман 1979, "Сэтгэлийн илч" 1979, “Гурван говийн зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983 "Зүрхний өчил" 1986, "Цаг цагийн урсгал' 1936 "Усаа дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр" 1988, "Эргүүлэг” 1989. "Сүнс сүүдэр" 1990. "Усны гудамж" роман 1990, "Чулуун хаалга" роман 1990 "Буурал бүрий" 1992, "Их усны хаялга". "Алаг заяа" роман, “Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага" 2001. "Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээжээ.
 



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Пүрэв Санж )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 91 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-006.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5434

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-057.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3865

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-020.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4037


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn