BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: О.Нандинцэцэг : Арван есөн насны намар
Оруулсан admin Огноо: 2007-12-05 13:21:08 (7494 уншсан)

Арван есхөн насыг минь шүлгээр аргадаж орхиод
Алаг цэцгэн дундаа үнэр булаагаад хоцорсон
Бодол хэмхчсэн талаар нойрмог ядан гүйхэд минь
Боржигон уулын чулуу нь бутарч унах шиг санагдсан
Тарлан нутгийн минь нуруу гөрөөсний мөр хээтэй
Талын монгол салхи нь таанандаа согтож унадаг
Тэнгэр өнгийж эвшээсэн тэмээний бараан хэцтэй
Тэндээс би говийн шүлгэнд нялхардаг
Намар үнэртсэн хулны нь айраг цалигсан гадарнаас
Навчиндаа уйлсан будангийн шүүдэр зүүгдсэн талаас
Нар дугтарсан хөрсний өвсөнд шигдсэн хур шиг
Нандин байхаасаа аргагүй найргийн голомт сахилаа
Тэр л говиосоо эхэлж тэртээ тэнд алсрахдаа
Тэрлэгэн дээлийн ханцуй богинодсоныг мэдэрч
Тоогоор хэмжих наснаас арван есийг гээчихээд
Толинд туссан дүрдээ гэзгээ шууж харлаа


Отгоны Нандинцэцэг  



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:18:48 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2007-12-06 Saihan bichijee. zaluu nas,govi nutag mini sanagdalaa.<br />
Tanii uran buteeliin ongod agsarch asgarch baig.<br />
Oogii. Chicago.IL USA