Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Амьдрал ямар байна даа №4 “Семпай” -тай хийсэн ярилцлага
Оруулсан admin on 2008-01-05 04:36:21 (4309 уншсан)


“СЕМПАЙ” гэсэн үг нь манайхаар бол хуучин хүн гэсэн утгатай үг юм. Наран нутагт бол семпай гэдэг ухагдхуун их хүчтэй, семпайын хэлсэн үг хууль байдаг гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байхаа. Таныг ямар нэгэн ажилд ч юм уу, аль эсвэл сургууль соёл гээд ямар нэгэн хамт олонд ороход танаас өмнө л орсон бол тэр хүн таны хувьд семпай болно. Шинэковууд семпайын өөдөөс зөрөх ном байхгүй, буруу ч бай, зөв ч бай семпайын үгийг л дагах хэрэгтэй болно. Харин энэ удаа би хэдийвээр хамт ажилладаггүй ч жирийн л нэгэн танил дүү хүүтэй ярилцсан ярилцлагыг бичэхээр шийдлээ. 

Сэмпай гэхийн учир нь Наран нутагт надаас өмнө ирсэн удаж байгаагын учир ингэж бичлээ. Магад ч үгүй Наран нутаг дэлхийн өндөр хөгжилтэй, тэргүүлэх орны нэг болоход нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг нь ч энэ семпай гэсэн ухагдахуун байх магадлалтай л юм. За ингээд дүү хүүтэй ярилцсан ярилцлагаа эрхэм уншигч та бүхэнд хүргье.
Дүү хүүгийн нэр Б.Төрбат, нас 30, УБ-ын уугуул иргэн. Японд долоон жил гаран найм дахь жил рүүгээ дөхөж яваа. Баагий:
-За амьдрал ямар байна даа? Б.Т:
-За яах вэ дээ, амьдрал үргэлжилсээр нэгэн хэвийн гэх үү дээ. Өдөр нь ажлаа хийгээд, үдэш орой нь гиюүүрч Япон тэрэби /ТВ/ харж хаяа нэг айл хэссэн шиг , нэг иймэрхүү л байх шив дээ. Баагий:
-Чи чинь Наран нутагт анх хэзээ яг ирсэн юм бэ, ямар шугамаар орж ирэв дээ? Б.Т:
- 2000 оны 3сарын 1-нд анх Япон нутагт хөл тавьж байлаа. Спортын чиглэлээр, “Гольфын инженер” гуай нарийн бичигтэйгээ Гольфын талбайн үйл ажиллагаатай танилцах, энэ спортыг Монголд хөгжүүлэх зорилготой гэсэн их том визтэй орж ирсэндээ. Ямар юмных нь гольфын инженер байх вэ дээ, виз хүсэх шалтагийг л уг виз гаргаж өгсөн хүний найруулан тавьсан тоглолт байлаа. Нарийн бичиг маань ч мөн л надтайгаа адилхан Төв аймгийн нэгэн бүсгүй байсан одоогоос гурван жилийн тэртээ нутаг буцсан гэсэн. Миний хувьд бүүр хүүхэд байх үеийн минь хүсэл, мөрөөдөл Япон л байлаа. Одоо энэ хүсэл минь үнэхээр биелсэн дээ. Баагий:
- Аа, тийм болоод чи хэлэндээ их сайн юм байна л даа. Ердөө л 23-хан насандаа ирсэн залуу, тэгээд ч их сургуулийн ширээний араас ирсэн болохооролоо сурч мэдэхэд амархан байсан байх аа тийм үү? Тухайн үед хэдий хирийн өртгөөр орж ирж байв даа? Б.Т:
- Виз найман зуун мянган төгрөгт, бусад зардалтайгаа сая зургаан зууд л орж ирж дээ. Тэр үед наашаа тэмүүлэх хүн цөөхөн бараг л мэддэггүй байсан гэхэд болох үед л дээ. Монголчууд маань ид Солонгос руу хушуурч байсан үед л дээ. Япон руу, яагаад ч юм бэ манайхан нэг их хушуурдаггүй байсан тийм л үед юм даа. Баагий:
- Хүн амьтан тосч авсан уу? Аль эсвэл тас харанхуй буучихсан уу? Б.Т:
- Морины Гангаа ах тосч аваад манай баз хүргэнийд хүргэж өгч байлаа. Баз ах маань ирээд жил гаран болчихсон байсан юм. Баагий:
- Анх ирээд ямар ажил хийж байв даа, цалин хэд байв? Б.Т:
- Хатаке /Ногооны ажил/ хийсэн дээ, өдрийн 6500 ээнээр... Баагий:
- Тэгвэл сайн л цалинтай хатаке байсан юм байна шүү дээ, би ч бас нэг хэсэг хатакний шороо идсэн. Өдрийн зургаагаар л байсандаг. Б.Т:
- Ерөөсөө ажил хийж үзээгүй хүн ирээд л өглөө зургаагаас орой зургаа хүртэл бүтэн өдөр тонгойгоод, бөхийж ажиллана гэдэг маш хүнд хөдөлмөр байлаа. Өдөр ердөө л хоолоо идээд эргээд гарна, амралтгүй. Амбан явахгүй нь дээ л гэж бодож шантрах талдаа байсан шүү. Дээр нь базтайгаа нэг л эвсэхгүй шинжтэй, таарамж муутай байсан болохоор ямар ч гэсэн эхний ээлжинд гартаа барих хэдэн төгрөгтэй болж аваад, тэр болтол ганц нэг хүнтэй танилцах байх гэсэн найдлагатайгаар сар хагас шүд зуун тэвчиж зүтгэсэндээ. Баагий:
- Тэгвэл ч тийм өндөр хатаке биш юм байнаа. Яс найман цагаа хийгээд 10-аас, гурваас цайтай, өдөр хоолны нэг цагийн амралттай хийгээд л зургааг авдаг байсан юм байна. Гэхдээ л хатаке ч хатуухан тоглоом л доо. Б.Т:
- Ингээд нөгөө “нарийн бичгийнхээ” тусламжтайгаар морины Чинбаа ахтай танилцаж загасруу орсон доо. Өдрийн 8500 ээнээр орж байсан юм. Баагий:
- Өөх, тийм өндөр байсан юм уу? Б.Т:
- Тийм л байсан юм. Манайхны нөр их хичээл зүтгэлээр буурсаар, буурсаар сүүлдээ өдрийн 6000- д л буух шив дээ. Баагий:
-Яагаад? Б.Т:
- Яах юу байх вэ дээ, тухайн үед ажил олддоггүй хэцүүхэн үе байсан. Тэгээд л манайхан, Монголчууд ажилтай болохын тулд би наймаар ажиллъя, долоо хагасаар ажиллъя гэж эздийг гуйж царайчилсаар үүнээс илүү буулгах аргагүй болгоод л тогтсон доо. Манайхнаас бусад ямар ч орны хүмүүс ингэж ханш буулгадаггүй л байхгүй юу. Баагий:
- Байр сав ямар юманд байв даа, монголчууд олуулаа байсан уу? Б.Т:
- Такахаши гээд нэгэн зуучлагч өвгөн байсан юм. Тэр өөрийн их олон байртай тэр байрнуудад нэг хүнээс 2 түмэн ээнэ аваад суулгадаг, насаараа гайжингуудтай /гайжин- харийн хүн/ харицаад сурчихсан хүн байсан юм. Тухайн үед орж ирж байсан Чоши хавийн монголчуудын элбэг 65% нь мань өвгөний зуучиллаар ажил, байртай болж байлаа. Баагий:
- Зайтай л өвгөн юм байна даа. Чи хэдэн хүнтэй хамт нэг байранд байв, тэгэхэд? Б.Т:
- Нэг өрөө опатанд дөрвүүлээ байсан юм байна. Баагий:
- Тээр, харахгүй юу. Дөрвөн хүний найман түм гэдэг чинь мань өвгөнд та дөрвөөс, зөвхөн байрны мөнгөний зөрүүнээс л гэхэд элбэг дөрвөн түм сардаа орчихож байна шүү дээ. Та нар ч бас тэр байранд төлж байгаа хоёр түмдээ сэтгэл хангалуун байдаг байсан байлгүй. Б.Т:
- Тэр ч тийм шүү. Зэрэгцээ хоёр опатанд /apatment- байр/ 40 гаран Монголчууд бужигнаж байлаа. Тухайн тэр цаг үе нь одоог бодвол их чөлөөтэй, тааваараа байсан үе л дээ. Манайхан л болсон хойно архиа ууж, зодоон нүдээн хийгээд л сүүлдээ цагдаа, цэрэгтээ тулж байж л тал, тал тийшээ тарсан даа. Баагий:
- Тэр ч гэм биш зан, монгол хүний генэнд нэг тийм хогийн ген байх шиг байгаа юм. Загасны ажил л гэх юм, ах нь хийж үзээгүй болохоор мэдэх юм алга. Хүнд үү? Б.Т:
- Хүнд дээ хүнд, хөнгөндөө хөнгөн л ажил байсан юм. Загас орж ирээгүй үед хий эргээд л, усаар байлдаад л... Харин ажилтай үедээ хөлдүү загас өрөх ч бас ч гэж тийм хялбар ажил биш. Ам дарж өрнө. Жишээ нь магро гээд 50-60кг-тай ч загас байна. Эвгүй өрөөд нурвал хөл гар ч хугалж мэдмээр, эвгүй эд дээ. Ер нь ч тэгээд амар ажил гэж хаана ч, юу ч байх вээ дээ. Баагий:
- Би Чошигын хэдтэй нэг уулзаж байхад зун л жаргалын ажил гэж сонссон юм байна. Б.Т:
- Тэр ч тийм шүү, гадаа гармааргүй л байдаг юм. Тэр халуунд сайхан сэрүүн, үнэхээр кашенаас /компаний байрнаас/ гармааргүй л байдаг юм. Харин өвөл бол ч бас хэцүү дээ, хэцүү. Хүйтэн хөлдүү загас, хүйтэн усан дотор, ий, ти-ти санагдчихлаа. Би ч загасан дээр яг хагас жил болоод л дараагынхаа ажилдаа орсон. Энэ ажил маань тэжээлийн үйлдвэр байлаа. Эзэн нь Сайто сан гээд настай өвгөн байлаа. Өдрийн наймаар ажиллаад хоёр жил болтол харин цалин хасна гэж дургүй хүргэдэг юм даа. Баагий:
-Тэжээл хийнэ гэх, яг юу хийх вэ? Яагаад цалин хасахаар болдог хэрэг вэ? Б.Т:
- За даа, миний өөрийн хийдэг ажил по- грущка /по- гүрүүшиг/ гэх үү дээ. Рифто /Лифто – Япон хэлэнд “Л” үсэг байдаггүй учир “Р”-ээр орлуулж ярина. Рифто нь манайхны ярьж заншсанаар по- гүрүүшик л юм даа/ -оор гаднаас ирсэн ууттай тэжээлийн элдэв хольц, бэлдмэлүүд буулгаж дотогш нь оруулан 2-3-р сортын будаатай холин багсраад л тэжээл бэлэн болно. Сонирхолтой нь Хятад, Орос, Канад, Австрал болон өчнөөн орнуудаас бэлдэц, бэлдмэлүүд ирнэ. Та бидний хүнсэнд хэргэлдэг хуурай сүү л гэхэд Оросоос ирээд л малын тэжээлийн хольц болно гээд боддоо. Ингээд бодохоор эдний мал нь ч бас тансаг хэрэглээтэй байгаа юм шүү.
Цалин хасахын шалтаг нь өнөөх л манайхан. Ирэн, очин солигдож явсаар тэр болгонд тав, арван мөнгөөр хасагдсаар хоёрхон жилийн хугацаанд хорь гаран гучаад хүн солигдож хамгийн сүүлийн хүн мөн л зургаа дээр буусан юм. Би семпай тулдаа өдрийн наймаа алдаагүй ч манайхны барьцамхай зан л илүү, дутуугаар шургасаар эзэн маань эцсийн эцэст арга буюу надад хэлсэн нь л тэр. Хэдийвээр Сайто сан надад илүү итгэл өгөн, сэтгэлээ нээж ярилцдаг байсан боловч дургүй хүрэн цалингаа аваад л хаяаад голорч орхисон юм. Сайто гуай залуудаа Бразил болон Баруун Германд бидэнтэй л адилхан хараар ажиллаж байсан болохоор бидний зүтгэл, хөдөлмөрийг үнэлж чаддаг байсан юм. Ер нь эдний одоогын энэ томорчихсон эзэд тиймэрхүү замаар явсан юм гэж сонсож байсан юм байна. Дэлхийн 2-р дайны дараа дайны төлбөрт асар их мөнгө төлөх байсан болохоор тухайн үед залуусаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад маш олноор илгээж байсан нь тэр олон хөгжилтэй орнуудаас суралцаж, мэдэж ирсэнээ амьдралд хэрэгжүүлснээр одоогын ийм өндөр хөгжилд хүрсэн юм болов уу гэж би боддог юм. Баагий:
- За тэгээд дараа нь ямар ажил хийв дээ? Б.Т:
- Нэг найз маань Нагояагаас энд сайн цалинтай, сайн ажил байна гээд байхаар нь л зориг бардам ажлаа хаян гарч одсон юм. Уг нь өдрийн түм ээнээр гэсэн боловч эзэн татвар, матвар гэж новшроод байр сав энэ тэр гэсээр байгаад нөгөө тэжээлийн үйлдвэрээс минь ч доошоо ороод явчихдаг юм. Ядаж байхад ажил нь хүнд, цаг урттай. Уулын хажуугын нуралтнаас хамгаалсан бетонон хамгаалалтыг засаж сэлбэх, шинээр барих тийм л ажил байдаг юм. Ингээд сар хагас болоод дассан газрын даавуу зөөлөн гээд эргээд л зүүн хязгаарлуугаа зүглэснээр өдийг хүртэл эндээ байх шив дээ. Эргээд ирсэн ажил олддоггүй таван сар айлд буг болсон гэж байгаа. Баагий:
-Таван сараа? Тийм удаан уу? Б.Т:
- Тийм, энэ таван сарын хугацаанд гуравхан удаа л арүбает хийсэн юм байна. Дан харчуул нийлсэн тав, зургуулаа байлаа. Хоёр дүү залуу байсан, байсхийгээд л дэлгүүр яваад ирье гээд л гараад явчихна. Баахан архи, дарс болоод л ороод ирдэг байсан нь өөрсдийнх нь хэлээр “сайбсдах” /А хэлний урамшуулал гэсэн үг бололтой/ буюу хулгай хийхээ ингэж ярьдаг юм байж. Би ирээд хоёр жил хагас болсон байсан ч ийм юм үзээгүй, мэддэггүй байсан юм. Нэг орой хамт гарсан чинь эмээ дэлгүүр /Хөдөөгийн жижиг хувийн дэлгүүрүүдийг манайхан ингэж нэрлэнэ. Учир нь худалдагч нь нэг л эмээ байдгынх л даа/ -ийн гадаа хураалттай байсан пивоноос нэг авдрыг хэнэг ч үгүй аваад алхтал эсрэг талынх нь дэлгүүрийн эмээ харчихаад бөөн дуу, шуу болон балардаг юм даа. Бүгд пирхийн зугтан тамборуу /тутрагын талбай/ шурган хэвтэж тэр хавиар нэг дохиогоо хангинуулан, гэрлээ гялалзуулсан цагдаагын машинууд эргэлдэж, эргэлдэж арай гэж нэг юм далд оров. Хувцас гэж авах юм байдаггүй. Аргагүй л дээ, тутрагыг зөвхөн ус нэвчсэн хөрс буюу усан дотор тарьдаг учир шавар дотор хэвчихсэн болохоор яаж ч бодсон ямар олиг байх вэ. Энэ явдлаас болон нөхдүүдтэй түр, тар хийн хамт байхад нэг л биш болж орхилоо. Гэвч өөр хоргодох газаргүйн учир гүрийгээд л байхаас өөр аргагүй. Эцэст нь аргаа баран эргээд ичэх ч үгүй тэжээлийн үйдвэр лүү гээ зүглэлээ. Эргээд ороход нэг л нүүр халуун оргиод хэд, хэдэн удаа эргэж буцаж байснаа зориглоод орлоо. Сайто сан ч байж таарлаа. Ажил хаяж явсанаа монгол явах зайлшгүй хэрэг гараад гэж туусан ч намайг худлаа хэлж байгааг мэдэж л байсан юм болов уу даа. Гэхдээ ямар ч байсан нэг их ширүүлэхсэнгүй. Тийм болохоор нь үнэнээ хэлэн уучлалт гуйн, би залуу болохоороо жаахан алдчихлаа, одоо дахиж тэгэхгүй, хичээж ажиллана энэ тэр гээд маш их хүндэтгэлтэйгээр гуйтал “Чамайг би ойлгож байнаа, олон жилийн өмнө би залуу байхдаа Дойц /герман/ -д бас ингэж явсан юм. Одоо дахиад алдахгүй гэж найдаж, итгэж байна” гээд долоо хоногын дараа ирж ажилдаа ороорой гээд үлдлээ. Муу хүний заяа завагт гэж үнэн шүү, яг дөрөв хоногийн дараа тэрэби ширтэж суутал мэдээгээр “ATAGO-SOGO” кашений эзэн Сайто сан зуурдаар нас барлаа гээд гашуудлын мэдээ уншиж байхыг хараад хөшиж орхив... Нэг их горьдоогүй ч хэлсэн хугацаанд нь очтол мэдээж доод тушаалынх нь хүмүүс мэдэхгүйгээ хэлээд, эелдэгээр татгалзсанаар бас л хад мөргөх мэт буцлаа. Ингээд хоёр жилийн тэртээ нэгэн эгч хүүхэнд ажил хайж яваад олсон төмрийн каше буюу одоо энэ ажиллаж байгаа “KINOUCHI” кашег олж орсоноор сая л нэг юм хөлөө олсон доо. Тэр үед эгч хүүхний ороогүй шалтгаан нь нэгдэж эмэгтэй хүнд хүнддэх ажил байсан ба эгчийн хувьд хэлгүйн бэрхшээлээс болж надад өөрт минь нөөцлөгдөн үлдсэн гэх үү дээ. Зуу гаруй ажилчин, албан хаагчтай төв нь Токиод байдаг том каше л даа. Надтай нийлээд 8 гайжинтай, гайжингууд нь бүгд Тай нар. Янз бүрийн төмөр хийцүүд бусад үйлдвэр, кашенуудын захиалгаар хийж гүйцэтгэдэг дан деталь хийдэг гэх үү дээ нэг тиймэрхүү ажилтай. Манайд төмрийн бүх л төрлийн машин техникүүд токарь, фрезерь, харуул гээд бүгд байх л даа. Баагий:
-Ер нь нэг механик цех гээд ойлгочихож болох уу? Б.Т:
- Цех гэхэд дэндүү том л доо. Үйлдвэр гэсэн нь тохирох болов уу? Баагий:
- Анх орохдоо цалин хэдээр оров, одоо хэдийг авдаг юм бэ? Б.Т:
- Өдрийн 9500 ээнээр орсон, жил болоод 10500, дахиад жил болоод 11500 ээнэ болоод үүн дээрээ тогтох шив дээ. Баагий:
- Чиний хувьд харин ч хаа очиж сайн цалинтай ажлууд таарч байсан юм байна даа. Б.Т:
- Одоогоос хэдэн жилийн өмнө бол ямар ч ажил байсан, ямар ч хүн байсан бүр гайжин /гадаадын иргэн/ байсан ч өдрийн түмэн ээнээс буудаггүй байсан гэдэг юм билээ. Намайг анх ирж байсан 2000 оны үеээс гадныхан ер хахаж эхэлсэн гэж ярьдаг юм билээ. Баагий:
- Тиймэрхүү юм ч манай эзэн ч бас ярьж л байсан юм байна. “Одоогоос арван таван жилийн өмнө гадаадын хүн гэхээр Япончууд их гайхдаг байсан. Тэр үед хэдхэн Бразилчууд байдаг байсан. Одоо Монгол, хятад, пакистан, филлифин, тай гээд Азийнхан их болсон” гэж нэг удаа ярьж байсан юм байна. Б.Т:
- Гайжингууд ирлээ, ирлээ гэхэд Шри-Ланк, манайхан хоёр шиг цалин буулгадаг хүмүүс байдаггүй байхаа. Халтар /Шри-Ланк, энэтхэг, пакистан зүгийн хүмүүсийг манайхны нэрлэдэг хоч нэр/ - ууд өөрсдөө ажилд муу болохоороо цалин буулгах шалтаг болдог. Харин манайхан ямар ч ажилд сайн боловч өөрөө л ажилтай болж байвал, 500 ээний хямд ч байсан яах вэ гэж нэгийгээ пялж ажилд орсоор ийм болгосон доо. Баагий:
- Манайхан ч тамын тогооны хүмүүс шүү дээ. Одоо он гараад найман жил болох юм байна, харьяа гэж бодогдох юм уу? Б.Т:
- Энэ жил цагаан сар өнгөрөөгөөд буцах санаа байна. Нэг юмний шийд хараад байгаа ухаантай. Баагий:
- Би хэтэрхий хэрэгт дурлаж байж ч магадгүй, нэг их нууц биш бол... Б.Т:
- За даа, үүнийг нэг их дэлгэмээргүй л байна шүү. Баагий:
- Мэдээж тэр таны хэрэг учраас би юу гэж шалаад байх вэ? За төгсгөлийн асуултыг өөрт чинь үлдээе! Б.Т:
- Манай Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан түүхтэй. Хаа газар байгаа нутаг нэгтнүүдээ эвтэй байгаач ээ, тэгвэл эх орон минь хурдан хөгжинө шүү дээ л гэхүү дээ. Баагий:
- Цаг, зав гарган сонирхолтой яриа өрнүүлсэнд тань алтан дэлхийгээр нэг тархсан нутаг нэгт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье, танд баярлалаа.


Ярилцсан С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Камисс 2007-12-30




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 248 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-173.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3604

Хүрэлтогоот
khureltogoot-06.jpg
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5819

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-184.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3725


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn